Friday, September 17, 2010

2 Franklin

Бага байхад аавд маань нэг дэвтэр байдаг байсан нь Franklin Planner гэдэг нэртэй, өдөр тутмын ажлын төлөвлөгөөг нарийн гаргасан байдаг байв. Одоо ч тэр дэвтрийн цаасыг зардаг юм байна.Бэлэгний санаа хэрэгтэй хүмүүст шпи өгөхөд энэ дэвтрийн хувилбарууд дотор Balanced Life гэсэн ч байдгийг өөрийнхөө авахыг хүссэн зүйлсийн жагсаалтанд орууллаа. :D

Эхлээд цаг төлөвлөлтийн талаар ярьж эхэлсэн боловч бидний мэддэгээр 100 долларын дэвсгэрт дээр байдаг Benjamin Franklin-ий баримталдаг байсан 13 зарчим нь амьдралдаа олон ялалт байгуулахыг зорьж байгаа хүн бүрт хэрэгтэй гээд оруулж байна

Франклины 13 зарчим

1. Тохирсон хэрэглээ: Хэтрүүлэн идэхгүй байх, согтотлоо уухгүй байх.
2. Чимээгүй байдал: Өөрт болон бусдад хэрэггүй зүйлийн тухай ярихгүй байх.
3. Эмх цэгц: Эд зүйлс, юмаа эмх цэгцтэй байлгах, эхэлсэн ажлаа хугацаанд нь дуусгах.
4. Шийдэмгий зан: Хийхээр шийдсэн ажлаа заавал биелүүлэх.
5. Арвич хямгач: Өөрт болон бусдад ашиг тус авчрахгүй зүйлд мөнгө зарцуулахгүй байх.
6. Үр бүтээлч: Цаг хугацааг үр дүнтэй өнгөрөөж, хичээнгүйлэн хөдөлмөрлөх.
7. Үнэнч, найдвартай: Худал хэлж бусдад төвөг учруулахгүй байх.
8. Ёс суртахуун: Хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, бусдын эрх ашгийг хохироохгүй байх.
9. Уян хатан байдал: Асуудлын нэг талыг баримтлахаас сэргийлэх. Мөн уур уцаараа тэвчих.
10. Цэвэрч байдал: Орон гэр, хувцас хунарыг цэвэр цэмцгэр байлгаж, хувийн ариун цэврийг сахих.
11. Тогтуун дөлгөөн зан: Аар саар явдал болон зайлшгүй тулгарсан хүнд асуудалд ч тайван хандах.
12. Ариун нандин байдал: Шунал тачаалд автахгүй байх.
13. Даруу төлөв зан: Есүс болон Сократаас суралцах.



Any fool can criticize, condemn and complain and most fools do. - Benjamin Franklin

6 comments:

  1. Tun sonirholtoi yumaa, bayrlalaa

    ReplyDelete
  2. NIce!,
    bi print hiij avaad urdaa hadchihlaa..
    tnx, dear

    ReplyDelete
  3. @Pigi: Зочилж, сэтгэдлээ бичсэнд баярлалаа :-)

    @Мика: Хэрэг болж байгаа нь сайхан юм. ;-)

    ReplyDelete
  4. За даа, би ч Франклиний 50 хувьд ч хүрэхгүй юм байна. Франклин болохоо болилоо

    ReplyDelete
  5. @Амараа ах: Та ч 100%-уруу дөхсөн болоод л үзэгчид соронзоддог кинонууд хийгээд байгаа гэж бодож яваа шүү дээ :)

    ReplyDelete
  6. энгийн мөртөө их хэрэгтэй юм байна, би бас хэвлэж авлаа. баярлалаа :)

    ReplyDelete

Thank you for spending your valuable time to leave your reactions, suggestions and ideas. I'll be pleased to receive your comments.

P.S.: Obviously SPAM comments will be deleted like those with links.