Thursday, July 15, 2010

10'000 hrs

10'000 цаг - бол хүн аливаа зүйлийг сурч авах, түүнийгээ төгс хэлбэрт нь ойрхон эзэмшсэн байхад зарцуулдаг хугацаа гэж Gladwell-н "Outliers: The Story of success" ном санал болгож байна. Тэрээр үе үеийн амжилтанд хүрсэн хүмүүсийг судлаад гаргаж ирсэн томьёлол. Та өдөрт дөрвөн цаг аливаа зүйлийг шимтэн судлаж, туршиж байгаа бол арван жилийн дараа та тэр чиглэлээрээ ер нь гайгүй болж амжилт гаргана гэсэн үг.  Нэг зүйлээс анхаарлаа ийм хугацаанд салгахгүй, зорьж буй зорилго, хүсэл мөрөөдөл уруугаа 'шүд зуугаад' зүтгэх нь таныг 'амжилтанд хүрэх' боломжийг бий болгох юм л даа. Тэгэхээр та ямар мэргэжилээр, хэрхэн суралцаж, хэрхэн ажиллаж байгаагаа бодоод үзээрэй. Шидэт тоо ойрхон байна уу? Зорилго, төлөвлөгөө тань тодорхой байгаа юу?


Монгол хүүхэд унаган Англи хэлтэй хүүхдээс  тооны хичээлдээ сайн байх нь хэлзүйн үүднээс тайлбарлагдаж болох талаар мөн энэ номондоо тусгажээ. Учир нь Англи хэлэнд тоог хорь хүртэл нь нэгжээс нь эхэлж тоолдог (thirteen, fourteen...)бол дараа нь аравтаас нь (twenty one,...twenty nine)  тоолж эхэлдэг нь дөрвөн настай дундаж Америк хүү дөнгөж арван тав хүртэл тоолох, түүнтэй адил насны Хятад хүү дөч хүртэл тоолох чадвартай байдгаар тайлбарлагдан, цаашлаад шинжлэх ухааны хичээлүүдэд илүү амжилт гаргадагийн суурь гэж байх юм.




Зохиогч тэсвэр тэвчээр, мятрашгүй байдал хүний амжилтанд өндөр оролцоотой, эдгээр нь багаасаа туулж өнгөрүүлсэн амьдралын хэв маягтай нягт холбоотой байдгийг цагаан будааны талбай дээр ажилладаг азичуудын жишээгээр харуулж байна. Амьдрал хүнд олон сорилтоор бэлэг барьж, хүнийг асуудал, өрөөл болон өөртөйгөө ч тэмцсээр амжилтанд хүрэх эсэхийг нь шалгадаг. Одоогоос жил илүүгийн өмнө хэсэг богино видео үзээд  өөрөөсөө ичиж байж билээ.

Амжилт гэдэг үгийг хүн бүр өөрийнхөөрөө тайлбарлах байх л даа. Зан төлөвөөсөө хамаарч хүн бүр амжилт, амьдралын талаар үзэл бодол нь өөр байдаг талаар та сүүлийн үед нилээн дуулж байгаа гэдэгт итгэлтэй байна. S.M.A.R.T. зарчимаар байх уу, intangible - буюу баригдаж, тоологддоггүй зүйлсийг хэрхэн оруулах вэ гээд төвөгтөй болж ирдэг. Universal хэмжүүр одоогоор гараагүй л байгаа ч хүний хөгжлийн олон онолууд бий болж, үнэт зүйлсээр нь хувааж ангилах гээд оролдоод л байна, цаашид ч нийгмийн хувьслаар улам гүнзгий гарсаар байх болов уу.

АНУ-д гэхэд хүний зан төлөвийг тодорхойлох шалгалт авах бизнес 400 сая Ам. долларын зах зээлтэй байх юм. Монголд энэ бизнесийг харьцангуй эрт хэрэгжүүлж үр дүнгээ амссан залуустай нилээн сууж ярилцахад өөрийгөө улам бүр нарийвчлан судлаж байх, шинэ орчин, нөхцөлд байнга оруулж байх хэрэгтэй гэдэг дүгнэлтэнд хүрч байсан юм байна.

Эрхэм уншигч таны үнэт зүйл юу байхаас үл хамааран амжилттай байж, аз жаргалтай, зорьсон зорилгоо биелүүлэхийг ерөөе!

-"The major difference between the big shot and the little shot is the big shot is just a little shot who kept on shooting." Zig Ziglar

-“I fear not the man who has practiced 10,000 kicks once, but I fear the man who has practiced one kick 10,000 times.” Bruce Lee