Sunday, May 31, 2009

Autopsy on last mistake

Аливаа хүн санасанаас өөр үр дүн гарахад юунаас болов гэдгийг харж дүгнэж л явдаг шиг саяны Замбала-н даалгавар дээр яагаад олон хүнээс хасах санал авав гэдгийг сэтгэл хөдлөлөө дарж байгаад дүгнэж үзлээ. Гол буруу нь надад байна даа.

1. Хамгаалалт хийхдээ миний өөдөөс тавьсан 2 асуудлын нэгийг огт дурьдаагүй буюу тайлбарыг нь хангалттай хийсэнгүй. Яагаад би түрэмгий байсан талаар шүүгч нарт ганц ч үг хэлж чадаагүй учир хасагджээ. Багийн тайланг хэвлэн гаргахдаа ахлагчийн тайлан дээр хүртэл хатуу байр суурьтай гэсэн байсныг харсан ч толгой доторхио сайн ажиллуулалгүйгээр Автын осол гаргасан талаар болон өөрийн гаргасан, хийсэн ажлуудаа л ярьсан болохоос хүмүүсийн хэт назгайрал нь багийн гишүүдийг шүүмжлэх болон шаардлага тавих, тэдэнд бухимдлаа харуулах үндэс болсон гэдгийг огт хэлээгүй болохоор миний 100% буруу байж. Шүүгч нарт үүссэн сэтгэгдлийг цэгнэж үзсэнгүй.
2. Харилцааны алдаа: Хэзээ ч битгий хүн шүүмжил гэдэг алтан дүрмийг мөрдсөнгүй, буруугийн дэргэдүүр явахдаа өөрт ашиггүй бол дуугарах хэрэггүй гэж зарим хүний хэлж байсныг бодох л хэрэгтэй байж. Багийн эрх ашгийг бодон, хүн бүр оногдсон ажлаа хийсэнгүй гээд багийн ахлагчийн өмнүүр орох хэрэг байхгүй байсан байж болох л юм. Ингэснээр өөртөө хэрэггүй сөргөлдөгч үүсгээд л байж. Нойрмог байхдаа цаас зүсэх нь аюултай байна гэдгийг бүрэн ойлгуулаагүй ч юм уу даа. Автын осол хийсэн, учир шалтгааныг бүрэн дүүрэн багтаа таниулаагүй нь илт байна.
3. Тэнэг шудрага: ХасБанк-нд ажиллаж байхад Ганхуяг болон Болд захиралуудад нийлээд дор хаяж гурван удаа энэ дутагдал байгаа талаар хэлүүлж байсан ч арга хэмжээ аваагүйгээр барам хүний дургүй хүртэл нь зүйлс хэлсэн нь ойлгомжтой.
4. Хүчний тоглоомын дүрмийг сайн ухаараагүй: Багийн зорилго ялалт байсан бөгөөд ялагдвал яах вэ гэдгийг огт бодоогүй хэт бардамнан, ялалт байнга бидний талд байна гэж гэнэн бодож, сэтгэж явж. Ялангуяа багийн ахлагчийн байр суурийг дэмжиж байна гэж бодсон нь эсрэг сэтгэгдэл ч төрүүлсэн байх магадлалтай санагдлаа, түүний байр суурийг дэмжих биш сөргөөцөлдөгч гэсэн үзэл зарим хүнд үүссэн байж ч болох л юм

Greed is good [Wallstreet quote]



Gekko: Well, I appreciate the opportunity

you're giving me, Mr. Cromwell,

as the single largest shareholder

in Teldar Paper, to speak.

Well, ladies and gentlemen, we're not here to indulge in fantasy, but in political and economic reality. America, America has become a second-rate power. Its trade deficit and its fiscal deficit are at nightmare proportions. Now, in the days of the free market, when our country was a top industrial power, there was accountability to the stockholder. The Carnegies, the Mellons, the men that built this great industrial empire, made sure of it because it was their money at stake. Today, management has no stake in the company!

All together, these men sitting up here [Teldar management] own less than 3 percent of the company. And where does Mr. Cromwell put his million-dollar salary? Not in Teldar stock; he owns less than 1 percent.

You own the company. That's right -- you, the stockholder.
And you are all being royally screwed over by these, these bureaucrats, with their steak lunches, their hunting and fishing trips, their corporate jets and golden parachutes.

Cromwell: This is an outrage! You're out of line, Gekko!

Gekko: Teldar Paper, Mr. Cromwell, Teldar Paper has 33 different vice presidents, each earning over 200 thousand dollars a year. Now, I have spent the last two months analyzing what all these guys do, and I still can't figure it out. One thing I do know is that our paper company lost 110 million dollars last year, and I'll bet that half of that was spent in all the paperwork going back and forth between all these vice presidents.

The new law of evolution in corporate America seems to be survival of the unfittest. Well, in my book you either do it right or you get eliminated.

In the last seven deals that I've been involved with, there were 2.5 million stockholders who have made a pretax profit of 12 billion dollars. Thank you.

I am not a destroyer of companies. I am a liberator of them!



The point is, ladies and gentleman, that greed -- for lack of a better word -- is good.

Greed is right.

Greed works.

Greed clarifies, cuts through, and captures the essence of the evolutionary spirit.

Greed, in all of its forms -- greed for life, for money, for love, knowledge -- has marked the upward surge of mankind.

And greed -- you mark my words -- will not only save Teldar Paper, but that other malfunctioning corporation called the USA.




Thank you very much.

Friday, May 29, 2009

Believe or not...

Итгэнэ үү, байна уу өөрөө л мэд...

Манай баг ялагдан, 2 хүн халсанаар Глобал СИ И Ө - с халагдчихлаа.

Багийн гишүүдээсээ 4 хасах санал авсан бөгөөд: Шалтгаан нь
1. VIP үдэшлэг зохион байгуулах гээд урилга бэлдэж байхад унтсан: Байнга машин барин эхний даалгавар дээр явсанаас болон орой их сууж байснаас болооод анхаарал суларч яг энэ өдөртөө автын осол гаргасан байсан учир дахин осол гаргахгүйн тулд гээд унтсан нь багийнханд маань таалагдсангүй бололтой.
2. Түрэмгий: Багийн гишүүд маань борлуулалт болон гэрээнд гарахгүйгээр 12:00 цаг хүртэл суугаад байх болон шалтаг тоочих, VIP үдэшлэг дээр зохион байгуулалт хариуцсан хүмүүс 80 задгай, дуудлага худалдаанд оруулах бүтээлээ сонгоогүй, тайлбаруудыг нь бэлдээгүй 20:00 цагт-т байж байсанд бухимдан шүүмжлэл хэлсэн нь бас л хүмүүст сөрөг сэтгэгдэл үүсгэжээ. Ялангуяа Ерөнхий захиралд нь борлогдохгүй байгаа Домбыг нь шүүмжилж мэдээлэл шаардсан нь огт таалагдаагүй нь илт байв.

Хамт халагдсан хүн маань миний нилээн эмээж байсан, Зоос Банкны салбарын захирал хийдэг Г.Батболд байлаа. Сүүлийн дөрөвт орохоор залуу гэж харж байсан юмсан.

Шуудхан хэлэхэд WTF! Хэзээ би томоожин, гэнэн байдлаасаа гарах юм болдоо. Даалгавар өгсөн Мөнх замбала ХХК-хантай ширүүн зөрчил гарч байсан нь бас ихээр нөлөөллөө гэж дүгнэж байна. Зарим хүний хэлж, захиж байсны дагуу хэт эрт ахлагч болох аюултай юм байна. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг болгохгүйн тулд яг бодит байдлыг жаахан амарч байгаад бичие дээ...Уур ч хүрэх шиг...

Wednesday, May 27, 2009

Wanna get insured?

Зөвхөн 5 сарын 28-ны өдөр 9:00-13:00 цаг хүртэл Замбала супермаркетаар үйлчлүүлэн 20'000-ний худалдан авалт хийсэн хүмүүст сугалаа олгон, шалгарсан хүмүүст 5 сая төгрөгийн гэрээний дүнтэй даатгалын гэрээ байгуулах эрхийг бэлэглэнэ. Та эрсдэлээс айх аюулгүй болох хүсэлтэй л биз дээ, яараарай. Цаг цагаараа байдаггүй, эрхийн бичиг байнга олдохгүй, эрсдэл үргэлж тойрохгүй...


VIP meeting at Zambala


Өнөө орой Замбала супермаркет дээр 20:00 цагаас сугалааны тохирол тааруулна, амжиж сугалаанд нь оролцон 10, 20, 30 мянган төгрөгийн барааны эрхий бичиг хожоорой.

Мөн супермаркет дээр Нинж урлагийн салоны VIP хүлээн авалттай энэ хүлээн авалтын үеэр үзэсгэлэн, худалдаа явагдана. Нэрт зураач До. Болд, Ц.Нарангэрэл (Уулан дахь айл зургийг нь тавьлаа) нар ирэх учир энэ блогийг уншиж байгаа хүмүүсийг урьж байна. 1000₮-2.5 сая ₮-н урлагийн ховор, хорвоо дээр ганц бүтээлүүд байгаа учир та бүгд өргөнөөр хүрэлцэн ирж оролцохыг хүсье.

Tuesday, May 26, 2009

On air time





Monday, May 25, 2009

How turn 1'000₮ into 10'000₮ in 30 minutes

Сайн байцгаана уу? Таны ажил амьдрал өөдрөг гэдэгт итгэлтэй байна.

Танд энэ Мягмар гаригийн 19:00 цагаас Замбала супермаркет дээр болох уралдаант тэмцээнд өргөнөөр оролцохыг урьж байна.

1. Хурд
2. Баримжаа
3. Овсгоо самбаа шаардах 3 тэмцээнийг явуулах бөгөөд

Оролцох хүмүүс 1000₮-н хураамж төлөх ба хожсон хүн болгон 10000₮-н барааг хожих боломжтой юм. Дэлгэрэнгүй дүрмийг Замбала супермаркет дээрээс очихдоо сонсоорой, та гэр бүлийнхээ хэрэгцээт 10'000₮-н хүнсийг 1'000₮-р авсанаар 30 минутанд 9'000₮-н ашиг хийх боломжтой юм ;-)

Эхний тэмцээн нь X цагт Y дүнтэй бараа сонгон авах. Оролцогчид 1000₮ тушааж оролцох бөгөөд гэр бүлээрээ оролцвол 500₮-н хөнгөлөлттөй(1500₮). Хожсон баг нь сонгон авсан бараа буюу 10000₮-н барааны эрхий бичиг хожих юм.

Хоёрдахь тэмцээн нь X жинтэй барааг Y цагт бэлтгэх мөн 1000 ₮ тушаана, 10000 ₮-н эрх хожно.

Гуравдахь тэмцээн нь одоохондоо нууц


Sunday, May 24, 2009

Second task: "Zambala" promotion and contract

Сугалаат худалдааны журам

Хүндэт худалдан авагч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе

Global CEO 2 уралдаант нэвтрүүлэгт оролцож буй PROGRESS багийн гишүүд бид 2-р шатны тэмцээндээ “ЗАМБАЛА” супермаркетын борлуулалтыг 3 дахин нэмэгдүүлэх даалгавар аван ажиллаж байна. Худалдан авагч та бүхнийг бидний борлуулалтын үйл ажиллагааг дэмжиж байгаад талархлаа илэрхийлэхийн ялдамд 05.24- 05.27 өдрийн урамшуулалт, амталгаат худалдаанд өргөнөөр оролцохыг урьж байна.

Та Замбала дэлгүүрээс авсан 5000, 10000, 15000 төгрөгийн х.авалт тутамдаа урамшуулал, бараа худалдан авах эрх олгож байна.
Дүн Урамшуулал
5000 Хөнгөлөлтийн карт
10000 10000, 20000, 30000 төгрөгийн бараа сонгон авах эрхийн бичгүүдийн сугалаа
15000 Magic Kiss институт-д 1000 төгрөгөөр маск тавиулан, массаж хийлгэх эрхийн бичиг
Таны худалдан авалтын дүн өндөр бол аль ч эрхийг давхардуулан, хамтатган авах боломжтой.

Та худалдан авалтын баримтаа хураалга орох хаалганы дэргэд байрлах бидний хамтрагчаас өөрийн урамшуулал болон сугалааг авна уу!

Сугалааны тохиролыг Лхагва гаригийн 20:00 цагаас тодруулна

Global CEO 2 уралдаант нэвтрүүлэгт оролцож буй PROGRESS баг
Нэвтрүүлэг Лхагва, Ням гаригуудад 18:20-с UBS сувгаар гарч байгааг тухлан үзээрэй.......... ”Прогресс” баг

Saturday, May 16, 2009

First assignment

Анхны даалгавар: Витафитын "Анар" брэндийн ундааг зах зээлд байршуулах, борлуулалтыг хийх, гэрээ байгуулах, маркетингийн төлөвлөгөөг боловсруулж, уриа үг г.м-г боловсруулах.

Манай багийн нэр: 100%.
Гишүүд: Г.Нямдорж - Санхүү, борлуулалт
Н.Цэгц - Төлөвлөлт, санхүү
П.Даваажав - Борлуулалт, идэвхжүүлэлт
Г.Намуун - Борлуулалт, судалгаа
Г. Гэрлээ - Төлөвлөлт, судалгаа, борлуулалт
Г.Батболд- Төлөвлөлт, борлуулалт
Ж.Энхбаяр- Борлуулалт, санхүү
Т.Гантулга - Багийн холбон тоглогч - ахлагч

Даалгавар 1:
Витафитын Анар брэндийн 3 төрлийн 100%-н шүүсийг зах зээлд байршуулах, борлуулалтыг өсгөх, зорилтот зах зээл болох дунд болон дээш орлоготой хүмүүст хүргэх.

Үнэлгээ: 30% нь маркетингийн төлөвлөгөө, үриа үг г.м.
70% ni борлуулатын тоо, орлого, гэрээний тоо, чанартай харилцагч

Бүтээгдэхүүний талаар: 100%-н шүүс бөгөөд үүнд элсэн чихэр, өнгө оруулагч оруулаагүй учир эрүүл мэндэд онцгой сайн. Давуу талуудын талаар би тун удахгүй нэгэн бичлэг хийх болно.
Үйлдвэрлэлийн процесс: Дэлхийд 33, азид 3 байдаг технологитой үйлдвэрлэлийн шугамыг Витафит ХХК нь 2008 оны эхний улирлаас эхлэн суурилуулж эхлээд одоогоос сарын өмнө Монголд анх удаа Хүйтэн орчинд савлаж эхэлжээ.
Анхны сэтгэгдэл: Усан үзэм, жүрж, алимны амттай 3 ундааг уухад надад хамгийн сайхан санагдсан нь (Бага уудаг болоод ч тэрүү) усан үзэмний амттайг нь дээд уруулаасаа харамлам байлаа.

Та бүгдээс хүсэх дараахь хүсэлт байна:
30%-г нь манай баг маш сайн хийх болно, үүндээ маш өндөр итгэлтэй байгаа. Харин үлдсэн 70%-д та бүгдийн туслалцаа маш их хэрэгтэй байна, энэ блогийн хэрэглэгч бүр өөрсдийн гэр бүлийн хэрэгцээний шүүсийг аваач(Бид ХХБ-н баруун тал дахь МAX tower-т байрлаж байгаа бөгөөд эндээс хүрч ирэн авах, бидний зохиох арга хэмжээнд ирэх - маргааш зарлая, 20-с дээш ширхэгийг хүргэж өгөх гээд олон хувилбар байна, ширхэг нь 750₮-р биднээс авч болно, дэлгүүрт 800 байгаа(бөөний үнийг холбогдож авна уу, баярлалаа), хайрцаг нь 20 ш-тэй, 15'000 төгрөгөөр хүргэлттэйгээр авах боломжтой ), борлуулах боломжит түншүүдтэй холбож өгөөч! Тэгвэл бид үнэхээр 100% болох юм! :-) Хамтарч ажиллах саналуудыг бид 8811-1816 утас, gantulgat [at] gmail.com хаяг, яахуу мессенжерийн swissbank1 гэсэн хаягуудаар хүлээн авах боломжтой шүү!

Friday, May 15, 2009

Шийдвэрийн өрөө: Оролцогчдоос 9 нь 4 шүүгч оролцоо, мөн оролцогчдын дундаас нууцаар санал асуулгын журмаар дэвшүүлсэн нэг хүний нэр - түүнд тооцогдох хасах оноо. СҮҮ ХК-н захирал халааснаасаа нэг цаас гаргаж ирээд түгшүүртэй удаанаар онгойлгов.
- "Т.Гантулга, та бусад нөхөдтөйгөө нэгдэж болно", яг энэ мөчид хэсэг амьсгаагаа түгжлээ, халах явцад халагдсан оролцогчид харих бэлтгэлтэй байхыг шаардсан учир өрөөнд нь авч орж ирсэн цүнх, өөрийн нэртэй аяга, хувцас гурваа барин нилээн стресстүүлсэн өрөөнөөс гарлаа. Гараад сая чухам юу хэлчихвээ гэсэн байртай нэг агшинд бодох сэхээ гарлаа, өмнө камер байна - "Дараагийн шатанд орох болчихлоо" гэж л хэлж амжлаа, цайны өрөөнд орон үлдэхээр болсон хамт олонтойгоо алгаа хорстол цохин баярласанаа илэрхийлж авав. Удалгүй нэг нэгээрээ надтай "эвгүй өрөө"-нд орсон хүмүүс орж ирцгээлээ. Хэн хэн хасагдав гэдгийг тэд л хэлж өглөө. Энэ өрөөнд зөвхөн тэнцсэн хүмүүс л байх бөгөөд хойно нь хасагдсан хүмүүс хэн байсныг мэдэж байсангүй харин хасагдсан хүний хойно тэнцсэн хүн л бидэнд сураг дуулгаж байв.

Энэ өдрийг хүртэл амьсгаагаа даран шийдвэр гарахыг хүлээж байснаа санах гээд чадсангүй, сонин мэдрэмж төрдөг юм байна. :)

Маргааш өглөө эхний даалгавар авна, 8:30-с цуглах ёстой. Даалгавар авангуут энд бичиж уншигч та бүгдээс санал асууж, хэрхэн үр бүтээлтэй ажиллаж шийдэл гаргах талаар таны үнэтэй саналыг авмаар байна, та энэхүү хүндэтгэлтэй хүсэлтийг маань хүлээн авч, миний и-мэйлээр хандахад гүнээ баярлах болно шүү!

Одоо шөнийн 2:00 болж байна, өглөө 8:30-д даалгавар биелүүлэх байгуулага уруугаа хөдлөх ёстой юм, амарлаа...


Thursday, May 14, 2009

Day one of training

Өглөө 5:50-с босоод хугацаандаа амжихгүй болсон Бизнес төслийн орчуулгыг жаал ахиулаад, Жавхлангийн зөвлөсөний дагуу сэтгэл зүйн, био-хэмнэлийн талаар Гүүглээс хайн тархиндаа бага зэрэг судал суулгах гэж хичээж байгаад 8:17-д гэрээс гаран сургалт болох газар уруу явлаа.

Замдаа Cola and Kebab-р дайран нэг Doner Kebab авлаа өчигдөр оройтоод талхаа ч авахаа мартсан тул өглөөний цайгүй явж байсан хүний хувьд маш өег цай боллоо. Түүнийгээ хазлан хажууханд байх сургалтын байр ороход шалгарсан залуус үүдний хэсэгт нь суух ба 4 хүн зогсож байна. Бүгдтэй нь гар барин баяр хүргэн, мэнд мэдчихээд жижүүрийн цаахна очин гар дахь өглөөний цайгаа дуусгахаар ноцолдлоо.

Тэнд зогсонгоо захиалгаар ирсэн сонингуудаас нь Өнөөдөр сонинг нь гуйн гарчиглаж байх зуур оролцогчид цахилгаан шатанд суун дээш гарахаар хөдлөлөө. Би ч гар дахиа дуусгаад, сонингоо дуусгаад хойноос нь өгслөө.

Өнөөдөр цугласан 20 хүнээс 4 нь энэхүү 2 өдрийн сургалтын дараа хасагдах бөгөөд урьд таамаглаж байсан шиг 8 эр, 8 эм үлдэнэ гэдэг ойлголт буруу юм байна, энэ удаад хүйсийн хувьд Quote тогтоож өгөөгүй, чадалтай л бол эр ч бай, эм ч бай олон байхаар төлөвлөжээ.

Сургалтын өрөөнд 8 эмэгтэй, 11 эрэгтэй байна, нэг хүн дутаж байсан нь Г. Нямдорж анд байлаа. Тэрээр 21 минут хоцорч ирж анхны өдрөө нилээн бангадуулав.

Сургалт нь Глобал Удирдагч дээд сургуулиас санал болгодог дэлхийн стандартын бизнесийн удирдлагын хөтөлбөртөй гэж дуулсан юм байна. Эхлээд зохион байгуулалтын хичээлээс эхлэн хүмүүсийн харилцааны мөсийг хагалан өгч, өөрийгөө олох аянд яваа хүмүүст туслах, цаг ашиглалт, зохион байгуулалт, бүлгийн хичээлүүдийг маш сонирхолтойгоор Глобал Удирдагч Дээд сургуулийн захирал Д. Сүрэнчимэг, П. Гандолгор нар заалаа. Энэ сургалтаас авах зүйлсийн тоог гаргах гэвэл хөл, гарын хуруунууд хүрэлцэхгүй нь, насанд хүрэгчдэд маш энгийнээр ийнхүү заана гэдэг удаан хугацааны туршлага, дадал чадварын л үр дүн болов уу. Дундуур нь хэд хэд завсарлаж өдрийн хоолонд ихэнх нь Кебаб-даж таарав.

Хичээлийн дараагаар Мобикомын Ганзориг Харилцаа холбооны ивээн тэтгэгчийн хувиар хамтран ажиллах өөрсдийн саналаа оролцогчдод танилцуулав, шинээр гаргах Мобикард МИКС үйлчилгээ: картын хэрэглэгч нар дараа төлбөрт нөхцөлд дугаараа хадгалан оролцож болох болжээ. 3.5-н талаар, М-боулинг гээд бидэнд шинээр нэвтрүүлж буй үйлчилгээнүүдийг олон нийтэд хүргэх ажилд хамтрахыг уриалав.

Singleton-ы Баярсайхан анд маань гишүүнчлэлийн онцлог болон давуу талуудыг ярингаа, оролцох хүн бүрийг Бизнес гишүүний нэг жилийн эрх бэлэглэлээ.

Төгсгөлд нь бид өдрийн үйл ажиллагаагаа дүгнэн тус бүрдээ 1 минутад ярилцлаа. Энэ өдөр нийт бүртгүүлсэн 150 хүнээс шалгарсан 20 оролцогчид нь сургалтанд сууж байгаа бөгөөд эндээс эхний ээлжинд 4 хүн хасагдахаас нэг хүн нь ажлын шаардлагаар гадагшаа томилолтоор явах болсон гэдэг шалтгаанаар тэмцээнийг орхих болсоноо албан ёсоор дуулгав. Нийт 20 хүндээ өөрсдийн нэр бүхий аяга бэлэглэв, нэг талдаа СҮҮ ХК-ны лого, нөгөөдөд Глобал СИ И Ө 2-н логотой бөгөөд дор нь хүн тус бүрийн нэртэй юм. Одоо 8 эмэгтэй, 11 эрэгтэй үлдлээ, маргааш орой гэхэд нэмж 3 хүн тэмцээнийг орхих болно, тэд хэн байх бол? Халагдах хүн бүр аягаа аван харих болно, харин ажиллаж байхдаа аягандаа цай, кофегоо уусаар энэхүү барилгад байрлах юм.

Wednesday, May 13, 2009

In final 20

Глобал Си И Ө -2 тэмцээнд бүртгүүлсэн хүмүүсээс 5 багт хуваагдан, нэг багт дунджаар 16 хүнтэйгээр ярилцлаганд оруулсанаас нийт 20 хүнийг сонгон шалгаруулж бэлтгэл сургалтанд хамрагдах эрх олгосонд нь миний бие орчихлоо. Одоо хоёр хоногийн сургалтын туршид дөрвөн хүнийг хасах бөгөөд эцсийн буюу сүүлийн 16 хүн нь тэмцээний албан ёсны оролцогчид болон ТВ-р гарах нэвтрүүлэгт төрөл бүрийн даалгавар биелүүлэн оролцох юм байна. Мэдээж өмнөх уралдаантай ижил буюу төстөйгөөр багийн даалгавар голлон гүйцэтгэн муу гүйцэтгэлтэй баг нь хүнээ халсаар явдаг зарчмаар явагдах болно. Өмнөх тэмцээний бичлэгүүдийг: http://www.mglvideo.com/ дээрээс үзэж болж байсан шүү.

Эцэст нь хамт бүртгүүлсэн, шалгарсан залуустаа баяр хүргэе! Үнэхээр ийм төрлийн тэмцээн, уралдаанд орох нь хэр баргийн хүний хувьд зориг болон итгэлийг шалгах шалгуур болох нь гарцаагүй бизээ.

Tuesday, May 12, 2009

How much salary is enough for your satisfaction?

Хүнд сая долларын цалин байлаа ч сэтгэл нь ханахгүй! Яагаад дэлхийн томоохон компанийн гүйцэтгэх захиралууд ажлаа сольдог юм бол? Тэдэнд жилийн 10 сая долларын цалин, байгууллагын нэр дээр хурдан онгоц, нисдэг тэрэг, үнэтэй амралтанд хурал хийх боломжууд гарч л байгаа. Ажлаа гольфын талбай дээр хийдэг, амралтаа Тахити дээр өнгөрөөж, бизнес түнштэйгээ Италид дуурь үзээд л явж байгаа ч тэд сэтгэл ханалгүй нэмэлтээр шагналт цалин авсаар л байна. :)

Гэтэл Гүүгл-н захиралууд жилдээ 1$-н цалинтай ажиллаж байгаа.

Хүн цалиндаа ханадаг байсан бол хөрөнгөтөй хүн үүсэхгүй, нийгэмд баялаг хуримтлагдахгүй л дээ. Мэдээж баялаг бүтээх, түүнийг бий болгоход хүний сэтгэл, шунал, боломжийг харах эсвэл бий болгох чадвар л хэрэгтэй.

Сэтгэл нь татагдаад, ирээдүйн сайн сайхны төлөө зорьж байгаа хүмүүс өдрийн хоолтой, өмсөх хувцастай, зовоосон асуудалгүй байсан ч ажиллаж, сэтгэл ханамж авч чадна.

Монголд бол ялангуяа хүний үнэлэмж өчүүхэн, жилийн 50'000$-н цалин гэдэг тэдэнд бараг л мөрөөдөл, тэнгэрийн умдаг гэсэн үг. Гэтэл бизнесийн ашиг нь тийм байлгах талаас нь ярих, хэлэлцэх хэрэгтэй юм шигээ. Хүнд өндөр цалин олгохын тулд тэдний бүтээмж өндөр байх ёстой, бүтээмжийг өндөрсгөхийн тулд үнэлгээ бодит, хэт хүнлэг бус байх ёстой. Үйлдвэрлэл гэхэд л архинаас бусад зүйлсээ хийж чаддаг болмоор байна л даа. Одоо монголын эдийн засагт баялаг бүтээж байгаа салбарууд нь хөгжихгүй байгаа болохоор аргагүй л дээ, хүнд сарын 120'000-1 сая төгрөг (зарим хүн сард 60'000 төгрөгний төлөө ажиллаяа гээд яваад байна цаана чинь) амлахад ажиллах хүн байгаад л байна. Түүнээс илүүг ч төлөх нь хүнд, яагаад гэхээр бүтээмж нь бараг цалиндаа хүрэхгүй шахуу.

Өөр дээрээ л жишээ аваад үзэх хэрэгтэй. Энэ байгууллагад шууд болон шууд бусаар би хэдий хэмжээний баялаг бүтээж өгч байна, манай байгууллага улсад хэдий хэмжээний баялаг бий болгож өгч байна?

Баялаг үүсгэдэг гурван үндсэн салбар нь үйлдвэрэлэл, хөдөө аж ахуй, уул уурхай. Тэд л түүхий эдийг олборлож, ургуулж, өсгөж, хагас/бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн гаргасанаар хүнд ашиглах боломжтой үнэлж болохуйц зүй баялаг бий болдог. Монголд байгаа, хөгжүүлж ирсэн салбар нь хөдөө аж ахуй дотроо мал аж ахуй - эндээс маш их түүхий эд гаргаж боловсруулах боломжтой. Чанарыг нь сайжруулан Австрали, Шинэ Зеландтай өрсөлдөхүйц гарцтай мал сүрэгтэй болохыг зорих хэрэгтэй. Уул уурхай гэвэл бид мөн дээрхи хоёр улсаас, Канадаас туршлага судлаж газар дор байгаа олон триллион доллараар үнэлэгдэж болох баялагийг ашиглах л хэрэгтэй. Энэ хоёр салбарын хөгжлийг дагуулан үйлдвэрлэл хөгжүүлж ядаж л хагас боловсруулан борлуулдаг байх сайн борлуулагч нар(Зөвхөн Монголдоо биш шүү дээ) байх хэрэгтэй болох нь гарцаагүй. Тэдэнд үйлчлэх үйлчилгээний байгууллагууд ч бий болно. Гадаад худалдааны ашигт байдал бий болоход эдийн засаг өсөн хөгжиж цалин өсөх боломж үүснэ. Хуримтлал үүсгэж чадна, түүнийгээ технологи сайжруулалт, ирээдүйд ашгаа өгөх боломжтой. Шинжлэх ухаан, нийгмийн сайн сайханд мөнгийг зарцуулахдаа имэрч, илэхгүйгээр өгч чаддаг болно.

Monday, May 11, 2009

Баабар - ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/

Би Танд хүүгийн хувиар хандаж байна. Наслалт харьцангуй өндөрссөн өнөө үед аав ээжийн минь насны олон мянган өтгөс амьд сэрүүн яваа.
Би Танд дүүгийн хувиар хандаж байна.
Би чамд өвөөгийн хувиар хандаж байна. Би хэдий өвөө болж амжаагүй ч миний үеийнхний ихэнх нь ач зээтэй болсон.
Би чамд эцгийн хувиар хандаж байна. Би насанд хүрч буй хоёр хүүхэдтэй хүн.
Би чамд ахын хувиар хандаж байна. Нас минь тавийн босго алхжээ.
Би та бүхэнд монгол хүний хувьд, Монгол улсын иргэний хувьд хандаж байна.
Тэвчээр минь барагдсандаа хандаж байна. Миний эх орон ямар их бузар булай, хулгай луйвар, хууран мэхлэлд баригдаа вэ. Тиймээ, хорин жилийн өмнө болсон нийгмийн их өөрчлөлтөд оройлон оролцож байсан хүний нэг би мөөн. 1996 онд эхэлсэн эдийн засгийн их реформд бас гар бие оролцож байсан.
Энэ бол зайлшгүй шилжилт байлаа. Үүнийг манай ард түмэн нийтээр дэмжсэн. Бидэнтэй 40 орон шилжилт хийсэн, хийгээгүй үлдсэн нь хойд Солонгос л байх шив. Бид алдсанаасаа олсон нь илүүтэй эхний арван жилийг үдэж бусдаас тасарч түрүүлээгүй ч сүүл мушгиагүй. Хүмүүс эрх чөлөөтэй, хувийн өмчтэй болж, сэтгэлгээнд нь хувьсгалт өөрчлөлт гарлаа. Монголд өнөөдөр 400 мянган автомашин хөлхөлдөж, нэг сая долоон зуун мянган гар утас ажиллаж, 165 мянган оюутан суралцаж, 43 сая мал сүрэг багширч, хувийн хэвшлийн 40 мянга шахам аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, жилд 600 мянган иргэн хилийн дээс алхаж, 150 мянган иргэд маань хилийн чанадад ажиллаж сурч амьдарч байна. Хорин жилийн өмнө нийтээрээ ганц сая хүрэхгүй долларын хадгаламжтай байсан иргэд маань өдгөө зөвхөн дотооддоо бараг хоёр тэрбум долларын хадгаламжтай болжээ.
Бид чөлөөт нийгэмд шилжсэнээр хүмүүст урьд нь хэзээ ч байгаагүй өргөн боломжийг нээж өгсөн боловч хууль төгөлдөржөөгүй, ёс суртахуун төлөвшөөгүй, сайн муугийн үнэлэмж тогтворжоогүйн гайгаар луйварчин хулгайч дээрэмчин нарт бүр ч том болгомж гаргаж өгчээ. Ардчилал, зах зээлийн тогтолцооны сул болон суларсан цэг болгоныг тэд ашиглан манай нийгмийг ашиг завшаан олж увайгүйгээр улайм цайм идэж уух зэвсэг багажаа болгосон байна. Тэд энэ орны эрх мэдэл эд хөрөнгөнд эзэн сууж ард түмнийг цөлмөн тонож, тонох мөрөөрөө тонохгүй үүнээ ид бах болгон дээр нь нийтийг доромжилж суух боллоо. Ардчилал бүрэн төлөвшөөгүй газар нийгмийн хамгийн адаг шаарууд нь дээр нь авиран гарч зайдлан суудаг учрыг нэрт эрдэмтэн Хаек “Боолчлол руу чиглэсэн зам” зохиолдоо яруу тод илтгэсэн. Манай нийгэм яг тэр замаар явж байна. Бид өөрснөө боолчлол руу дөртэй үхэр шиг хөтлөгдөн явж байна.
Сонгуулийн кампанийн хүрээнд УИХ-ын гишүүн Ч.Улаан Ховд хотод оччихсон ярьж байнаа. Тогтвортой байдлын гэрээг Элбэгдорж буруу хийснээс болоод Монгол улс их хохирч байгаа гэнэ. Хэдийгээр тухайн үед үйлчилж байсан хуулийн хүрээнд гэрээ хийгдсэн боловч, за яахав буруу болсон юм байж. Гэтэл тэр гэрээгээр буй болсон Сүхбаатар аймагт буй цайрын ордыг яахаараа хуулийн заалт болгоныг нь зөрчин байж, эрүүгийн аргаар Сангийн сайд Улаан хувьдаа иддэг байнаа? Тэр үүнээс гадна өнгөрсөн 10 жилд цадахаа мэдэхгүй их луйвар хулгай хийсэн хүн. Зөвхөн ганцхан жишээ хэлэхэд Японы Иточу пүүсийн авлагын асуудалтай холбогдуулан улсын төсөвт тусган байж гурван тэрбум төгрөг хулуусан этгээд. 100 саяын Гансүхийн хэрэг гэж дуулиантай явдал гарч байв. Түүнд шүүхээс 7 жилийн хорих ял өгч байсан. Гэтэл зөвхөн энэ хэрэгтээ Гансүхээс 30 дахин их мөнгө хулгай хийсэн Улаан 210 жилийн ял авах ёстой юм биш үү? Өөрийнх нь хулгайн асуудал ярихаар урьдаас нь баахан гүтгэлэг явуулж адилхан хулгайч мэтээр асуудлыг замхруулах гэж ширэн нүүрлэж буй хэрэг. Улааны хэргийн материал хангалттай бий. Хэрэв би хүн гүтгэсэн бол ямар ч өчиггүй зохих ялаа эдлэхэд бэлэн байна. Энэ бол сонгуулийн өдөөн хатгалага биш. Тиймээс энэ хэргийг шүүх цагдаад өгч олны нүдэн дээр нэг талд нь гаргая л даа. Гомдлоо гаргаач?
Улаан бол манай нийгмийг бүрхсэн торны эзэн аалзнуудын зөвхөн нэг нь. Хамгийн том нь ч бас биш. Зарим нэгний тооцоолсноор аалзнууд энэ орны хөрөнгөнөөс сүүлийн арван жилд гурван тэрбум доллар хулгайлжээ. Энэ ямар их мөнгө болохыг мэдэх үү? Төгрөгт шилжүүлбэл арван гурван оронтой тоо гарч байна. Бид ийм л тогтолцоонд амьдарч байна. Эдэнд тонуулсан ард түмний олонхи нь өдрийн хоолоо арай ядан түүж олж байхад эд ганц удаагийн луйврын үйлдлийнхээ хахуулинд 400 мянган долларын араб азрага бэлэглүүлж зугаацаж сууна. Эдэнд зайдлуулсан эмгэд хөгшид эмний мөнгөгүй, жаахан үрс талхны үртэсгүй чичирч суухад эд ганц удаагийн зугаагаа гаргах гэж Сөүл нисэн казинод тоглож өдөрт нь хэдэн зуун мянган доллараа алдаж наргиж байна. Нийгмийн шинэ бололцоог ашиглан арга ухаан хөдөлмөр зүтгэлээрээ хөлжин хөл дээрээ дөнгөж өндийж буй манай анхны хөрөнгөтнүүд өөрөөс нь хавьгүй тэнэг, хавьгүй залхуу, хавьгүй увайгүй эдгээр шуналын тулам болсон төрийн тэрбумтнуудыг царайчлан амьдарч байна. Айдаст баригдсан нийгэм маань адгийн шаар болсон эднийг тойлж амь зуухаас өөр аргагүй болжээ. Нийгэм маань улам ялзарч, улам жихүүдэс хүрэм болж, улам мухардаж байна. Ийм нийгэм байгуулах гэж монголчууд хорин жилийн өмнө Сүхбаатарын талбай дээр зуун мянгуулаа цуглан жагссан юм гэж үү? Хувьсгалыг ухаантнууд бодож олдог, зоригтнууд хийдэг, адаг шаарууд үр дүнг нь хүртдэг гэсэн Бисмаркын үг юутай үнэн.
“Энхбаяртай бол учраа олж болно, хэдийгээр тэр араас хутга шаадаг, найз нөхрөө худалддаг ч гэлээ олхиогүй тэр амьтантай наана цаанаа гарч байгаад ярьж болно, харин Элбэгдоржтой бол юу ч ярих аргагүй, тэр бүх юм ухаж биднийг шорон руу бөөнөөр нь явуулна” гэж төрөөс төрсөн тэрбумтнууд ярьж байна. Тиймээс тэд Энхбаярт хичнээн чадуулж байсан ч гэсэн түүний төлөө үхэхээ мэдэхгүй зүтгэн, зүсэн зүйлээр үзэж юу ч хийхээс буцахгүй улайрч байна. Доромжлогдсон үрс нь авилгын загалмайлсан эцгээ хамгаалан тэмцэнэ. Түүний төлөө биш өөрийнхөө төлөө. Иймээс тэд сонгууль болгоныг юунаас ч айхгүй улаан цагаангүй луйварддаг нь цаанаа аргагүй ойлгож болохуйц учир шалтгаантай юм. Тэдний хувьд сонгуульд ялагдах эсэх нь үхэл амьдрал шийдэж байгаа маш чухал амь дүйсэн хэрэг. Луйвар хийх хэдэн зуун арга тэдэнд бий, үүндээ бүр гаршсан. Гадаад явсан, нас барсан, сонгуульд ордоггүй бүх хүмүүсийн бүртгэл тэдэнд бий. Үүнийг нь цуглуулж тэдэнд зардаг доод үйлчилгээний мэргэшсэн албатууд бэлэн байгаа. Энэ сүлжээнд төрийн тэрбумтнууд мөнгө хайрладаггүй юм. Мэдээллийн хэрэгслэлээр явах суртчилгаа бол задгай мөнгөндөө хийж буй үзүүлбэр нь. Бид итгэж найдаж буй хүнээ дөрвөн жилийн хугацаагаар сонгох гэж байгаа бол тэд бүхий л амьдралынхаа үхэл сэхлийг сонгож байгаа юм. Иймээс сонгууль бидэнд гэхээсээ тэдэнд илүү ач холбогдолтой.
Би энд Ардчилсан нам нь сайн, МАХН нь муу гэж яриагүй. Аль алин нь зуу зуун мянган гишүүнтэй, аль алин нь улс орны хөгжил цэцэглэлийн төлөө яваа манай нийгмийн голлох хоёр улс төрийн хүчин. Аль алин нь эгнээндээ эх оронч хөвүүд охидоо ч багтаасан, адаг шааруудыг ч хавчуулсан. Манай нийгэм энэ хоёр намд хуваагдан талцдаг байсан нялхсын үеийн өвчнөө нэгэнт өнгөрөөжээ. Одоо тонуулчид нэг талдаа гарч тоногдогсод нь нөгөө талдаа ялгарч байна. Торны аалзнууд нэг талдаа гарч торонд орооцолдон баригдаж идэгдэж байгаанууд нь нөгөө талдаа гарчээ. Гэвч идсэн эрүү хувхайрч идэгдсэн дов ногоордог юм шүү.
Тэвчээр барагдлаа. Энэ торыг зад татацгаая. Би Элбэгдоржид найдаж байна. Түүнийг би эх орноо эгшин зуур хөгжүүлж шууд л цэнгэлийн манлайд аваачина гэж итгэж байгаа юм бишээ. Тэр хоёр удаа Ерөнхий сайдаар томилогдсон авч эхнийхэд нь Эрдэнэтийг ухлаа гэж, дараагийнхад нь авилгачдыг илрүүлж эхэллээ гэж аалзнууд нийлж байгаад түлхэн унагасан юм. Тэр одоо аалзнуудаар томилогдох биш ард түмнээр сонгогдоод гараад ирвэл манай нийгмийг боймлон ороосон торноос чөлөөлж өгөх болов уу л гэж горьдож байна. Магадгүй миний сүүлчийн горьдлого. Энхбаяр сонгогдвол манай орон маргааш нь сөнөчихөнө гээд байгаа юм бишээ. Энэ байтугай зовлон гамшиг туулсан ард түмэн байна эрхбиш тэсээд гарах биз. Ямар ч булхай луйваргүйгээр манай ард түмний хүсэл эрмэлзлэлээр тэрээр сонгогдвол тэр л биз. Бид үнэхээр өөрснөө хүсэж байгаа бол энэ нь ард түмний л сонголт. Элбэгдоржид найдаж байгаа нь миний л хэрэг, Энхбаярт талтай байгаа нь таны л хэрэг. Гагцхүү манай ард түмний сонголт үнэн мөнөөрөө тодрох ёстой. 2004 оны сонгуулийг хэрхэн луйвардаж байсныг бүгдээрээ харсан. Юм хэлээгүй. Өнгөрсөн жил бас л луйвардсан. Хатагтай Бурмаа гурван шатын шүүхээр явж бодитой баримт гаргаж чадсаны хүчинд 2008 оны сонгууль луйвар болсныг нотлон шүүхийн бүх шатанд ялж, шүүхээр үүнийг хүлээн зөвшөөрүүлсэн. Луйварт дургүйцсэн иргэд хэдэн арван мянгаараа талбайд бөөгнөрөхөд тэднийг Америкийн империалистуудын өдөөн тухиралтаар өнгөт хувьсгал хийхийг санаархагчид гэж нэрлэсэн. Бидэнд өнгөт хувьсгал биш, зүгээр л үнэн дүн хэрэгтэй байна.
Ачдаа, хүүхэддээ, ахдаа, дүүдээ, найздаа, эх орон нэгтнүүддээ хандахын учир: таны саналыг луйвардаад байгаа учраас та үүндээ хяналт тавиачээ. Өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө, эх орныхоо төлөө ганц удаа ч гэсэн санаа тавь л даа. Дөрвөн ханатай умгар гэрээс дөчин долоон хүн санал өгсөн баримт илэрсэн шүү дээ. Талийгчийн ясыг өндөлзүүлж хаа газрын нэгмуу луйварчин танай бүрлээчийн өмнөөс санал өгч байгааг зогсоолгооч. Гадаадад байгаа хэдэн зуун мянгаар тоологдох иргэд та бүхэн энд байгаа гэр орон руугаа бичиж өөрийн чинь өмнөөс адгийн нэг новш санал өгөөд байгааг болиулаач. Үнэн шудрагаараа бол манай улсын ерөнхийлөгч хэн болсон ч яадаг юм, ард түмний л сонголт юм чинь. Луйвар булхайгаар бол бурхан өөрөө сонгогдсон ч эрхээ ашиглуулж дээрэмдүүлсэн бид эрс эсэргүүцэн тэмцэх ёстой. Болбол бүгдээрээ сонгуульд оролцооч, төрийн эрхийг барихаар олгогдсон дөрвөн жилд нэг олддог ганцхан минут чинь шүү дээ. Хэрэв чи сонгуульд ороод саналаа өгөөд явдаг байсан бол өнөөдөр манай орны нүүр царай хувь тавьлан хавьгүй өөр байх байсан ч юм бил үү? Боолчлол руу чиглэсэн зам дагаад чи өөрөө алхаад байна шүү дээ. Одоо болоо, сэхээрч үз ах минь, эгч минь, дүү минь, хүү минь, найз минь. Уул нь бидний хувь заяа бидний л гарт байгаа юм шүү дээ, үүнийгээ олж хараач.

Debit card at 10$

Хүндэт уншигчдаа, та бүгд гадаад дотоод төлбөр тооцоондоо карт хэрэглэдэг бол Зоос банкнаас зарлаж байгаа 10 жилийн ойн урамшуулал болох 5 сарын 18-ны өдөр л зөвхөн олдох боломжоор Олон улсын дебит картыг 10$-н хураамжтайгаар авч болох юм байна.

Бэлэн мөнгөө гарган авахдаа салбаруудаас нь буюу Зоос банкны өөрийн 15 АТМ-г ашиглах боловч бусад банкуудын АТМ дээр ашиглах боломжгүй, учир нь дотоодын картуудыг харилцан уншиж чаддаггүй. Харин олон улсын картыг аль ч олон улсын, үүн дотроо Монголын АТМ-с нилээн өндөр шимтгэл төлөн авах боломжтой эсвэл үйлчилгээний байгууллагад ашиглах боломжтой юм.

Мэдээллийг ЗоосБанкны Картын Төвийн захиралаас авсан бөгөөд зарим тодруулгыг өөрийн туршлага дээр суурилан оруулж өглөө.


Monday, May 04, 2009

One more training

Хөрөнгийн зах зээл дээр хийсэн 5 жилийн судалгаа, 4 жил 6 сарын бодит арилжааны дүнд бий болгосон аргачлалаар хэрхэн гурван сарын дотор 16'000$-г 46'000 $ болгосон бодит түүх, хэрэглэсэн аргачлалын талаар танилцуулга хийнэ. Санхүүгийн хэрэгслүүд, үнийн таамаглал, суурь болон техник судалгааны үндэс зэргийг танилцуулна. Сургалтанд суусан хүмүүсийн бүлэг: http://groups.google.com/group/gtttraining -д гишүүн болох эрхтэй болно. Дараагийн шатны сургалтуудад суух болон зарим үйл ажиллагаанд(Интернетээр хийгдэх хичээлд) хөнгөлөлттөйгөөр оролцох боломж үүснэ.

Үйл явдлын зар: http://biznetwork.mn/event/show/166
Өмнөх сургалтын талаар: http://biznetwork.mn/topic/show/3544

Сургалтын агуулга, хөтөлбөр: Хичээлийн хувьд оролцогчдын төвшингөөс хамаараад анхан шатны зүйлс ярих хэрэгтэй бол доорхи хуваарийн дагуу хийгдэнэ. Хэрэв туршлагатай, мэдлэгтэй хүмүүс их байвал илүү богино хугацаанд хийж болно.
Хөрөнгийн зах зээл 15-30 минут
Санхүүгийн хэрэгслүүд
Хувьцаа 30 минут
Опцион 30 минут
Фьючерс 15 минут
Өргөн хэрэглээний бараа 30 минут
Форекс 1 цаг
Завсарлага(30 минут)
Үнийн хэлбэлзэл
Суурь шинжилгээ 30 минут
Техник шинжилгээ 1 цаг
Мэдээллийн үнэ цэнэ 30 минут
Зах зээлийн уялдаа холбоо 30 минут
Арилжааны стратеги боловсруулах 30 минут

16'000$-46'000$ болгосон түүх 1 цаг
Санаж явахад илүүдэхгүй зүйлс 30 минут

7.5 цаг (завсарлагагүйгээр)

Сургалтын суусан хүмүүсийн сэтгэгдлээс:
*Ankhaa*
Б. Анхгэрэл 14 өдрийн өмнө бичсэн.
Энэ удаагын сургалт амжилттай болж өнгөрсөн. Хичээл сонирхолтой байсан болоод ч тэрүү өлссөнөө хүртэл мартчихсан байсан шүү. Сүүлд дуусах тийшээ хандахад харин нүд харанхуйлаад толгой эргээд л явчихсан хэхэ.

Энэхүү сургалтаар өөрийнхөө хүлээлтээсээ илүү мэдлэг олж авсандаа туйлын баяртай байна. Бусад сургалтуудаас өөр, шинэлэг байж чадлаа. Санхүүгийн хэрэгслүүд, валют арилжааны зах зээлийн талаар онол яриад зогссонгүй өөрийн бодит туршлагаасаа түлхүү хуваалцсан явдал нь цаашид хөрөнгийн зах зээлийг судлах сонирхолыг минь нэмэгдүүлж чадсан. Миний хувьд тэр техникийн шинжилгээ маш их таалагдсан. Энэ талаар цаашид илүү судлана гэж хувьдаа бодож байгаа.

Энэ сургалт нэг талаараа хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээллийг хүргэсэн бол нөгөө талаасаа толгойгоо ажиллуулж чадвал зөндөө олон боломж хүлээж байдгыг ойлгуулсан. Залуучууддаа хандаж ,,,нүдээ нээгээд, арай өөрөөр сэтгээд үзээрэй. Бас аливаа зүйлийг хийж эхлэхийн өмнө сайтар судалж байгаарай,,, гэмээр байна.

Сургалтын агуулга, сэдэвийн зохион байгуулалт сайн байсан. Миний хувьд энэ удаагын сургалтаар нилээд цэгцтэй мэдлэг хуримтлуулж чадсан гэж бодож байна. /Одоо харин үзсэн зүйлээ нэг сөхөөд баталгаажуулчихвал яг болох гээд байна аа хэхэ/

Эцэст нь хэлэхэд мэдлэгээ харамгүй хуваалцсан "Өгөөмөр" Гантулга танд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье.
Ch.Erdenebat
Ч. Эрдэнэбат 14 өдрийн өмнө бичсэн.
Т. Гантулга андын зохион байгуулсан сургалтанд суулаа.

Санхүүгийн хэрэгсэл, шинжилгээ, арилжааны талаар цэгцтэй мэдлэгийг санхүүгийн мэргэжлийн бус над мэтийн хүмүүст ойлгомжтой байдлаар заасан нь их таалагдлаа. Хамгийн гол нь өөрийн бодит туршлага бүхий мэдлэгээ илэн далангүй хуваалцсан нь сургалтанд суусан хүмүүст их сонирхолтой байсан.

Багшид ажлын өндөр амжилт хүсье.

Бүртгүүлэх: Нэр, Утас, и-мэйл, Эрхэлдэг ажил/ ажилладаг байгууллага зэрэг мэдээллээ gantulgat [at ] gmail.com хаягаар явуулбал сайн байна.


Энэ сургалт дахин хийгдэх гэж нилээн удах байх, учир нь та бүгдийн заримд нь дуулгасан ёсоор миний бие Глобал Си И Ө 2-т бүртгүүлсэн байгаа бөгөөд зохион байгуулагчдаас авсан мэдээллээр бол шалгараад яваад байхад бараг наадам хүртэл ч завгүй байх магадлалтай юм билээ. Өөдрөгөөр бол шүү дээ, гутрангиар ямар байхыг та бүгд хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ :)

Хэрэв та бүгд үйл явдлын зарын талаар уншаагүй бол линк дээр нь даран уншиж болох бөгөөд сүүлд орж ирэх хүмүүст хөнгөвчлөх үүднээс дэлгэрэнгүйг энд давхар оруулж өгье:

Үнэ: 50000₮
Хаана: СХД-н ЖДҮ-г дэмжих төв: ХАЯГ: Сонгино Хайрхан Дүүргийн 15-р хороо, 1-р хороололын арын зам дагуу 54-р байр /Цамбаргарав үйлчилгээний чанх хойно, 86-р сургуулийн ард/
Бүртгэлийг: Урьдчилан хэлэхэд, таныг сайн мэдэхгүй тохиолдолд би ямарваа нэг хэлбэрээр зөвлөгөө өгөх боломжгүйг анхаарна уу! Сургалтанд суух буюу өөрийгөө сайн танилцуулахыг хүсье.
Хэзээ: 2009-н оны 05-р сарын 09
Хэдэн цагт: 09:30 цагаас-18:00 цаг хүртэл