Saturday, December 10, 2016

Assasin's creed III for free in December

Мэйлээ цэгцэлж байтал нилээн сонирхолтой, тоглоомын ертөнцөд хувьсгал хийсэн, ирэх жил гарах гэж байгаа киноны үндэс болсон тоглоомны 3-р цувралыг нь боловсруулсан компани нь зөвхөн энэ сардаа үнэгүй тарааж байгаа юм байна. Энэ линкээр орж гишүүн болоод татаад авчихна: 

https://club.ubisoft.com/en-GB/ubi30 -->

2012 онд гарч байсан тоглоом болохоор одоогийн баргийн компьютер дээр ажиллах байх

Sunday, December 04, 2016

Way to overcome state firewall in Mongolia

Монголын төр иргэддээ зарим вэб хуудсыг хориглоод байгааг үзэж болох аргачлалууд -->

Төр муу шийдвэр олон гаргадагийн нэг нь вэб хуудсыг хорих гэж хувьдаа үздэг юм. 

Хувийн байгууллага өөрийн ажлын бүтээмжийг өндөсгөхөөр тэрүүхэн тэндээ хориглох шийдвэрийг гаргадаг нь болох ч өнөөдрийн байдлаар хориглоод байдаг төрийн байгууллагын ictpa.gov.mn хуудас нь ч ажилласан юм алга, төр нь иргэдээ хорих хэрэг Ардчилсан гэх улсад хэрэг байгаа гэдэгт би итгэдэггүй бөгөөд харин хорих шийд гаргасан хүмүүсийн үүсгэсэн хашаан дээгүүр яаж давж болох хэдэн таны төхөөрөмж болон үйлдлийн систем тус бүрд хэрхэн тааруулахыг дор сийрүүлье:

Монголд байгаа иргэд энэ үүссэн хана дээгүүр гарахын тулд заавал VPN өргөтгөл, АПП суулгах хэрэггүй зөвхөн өөрийн төхөөрөмжийн хаягын лавлах үйлчилгээ (DNS)-г Google-с авахаар тохируулахад л болчихно:

Интернэтэд холбож байгаа төхөөрөмж, Үйлдлийн системээс хамааран Network properties цонхонд очих



Танай интернэт үйлчилгээний байгууллагын удаан, шүүлтүүртэй хаяглалтын систем биш Google-н хурдан, нээлттэй системийн хаягийг дараах хэлбэрээр оруулаад өгчих
За одоо сануулаад гарч компьтерээ рестарт хийгээд элдэв хашлагыг байхгүй болгочихлоо




  • Android төхөөрөмж: Settings>Wifi>Холболт дээрээ удаан дарахаар Modify Network Config гэсэн сонголт гарч ирнэ Show advanced options Гээд Dns гэсэн сонголтонд нь заасан тоонуудыг оруулаад өгчих



Дэлгэрэнгүйг дараахь холбоосоор орж үзээрэй: