Friday, July 27, 2007

Blogger уулзалт






Өчигдөр орой 19.00-с Blogger-ууд анхны уулзалтаа хийцгээлээ. Амараа ах, Хөлгөн, Отгонпүрэв, Игаа, Конфи, Нүүнээ, Баянмөнх, Цовоо нар болон найз нөхөд нь намайг очиход ирчихсэн байв.

Удалгүй Буянцогтоо ах, Ганбат, Ганбаа Ариунаа болон Амьдрах хүслэнгийн залуус, Гансүх ах, Блогмн-г ажиллуулж байгаа залуу (Нэр нь хэрэгтэй байна шүү, хажуугийн ширээнийхэн орилоод сонсож чадаагүй) нар ирцгээлээ.



Хүн бүр өөрсдийгөө, хийж буй, эрхэлж буй зүйлсээ бусадтайгаа хуваалцаж газар дээрээ хэрэглэгчидтэй ч болж байлаа. :)

Хөлгөн маань үнэт цаасны чиглэлийн мэргэжилтэй юм байна, удахгүй бут цохин гарч ирэх шинжтэй. Конфи ч мөн адил дөнгөж төгсөж ирээд байгаа, 3 тив алгасан сурч, ажиллаж байгаад иржээ, мөн EU-н зах зээлд нэвтрэх тухай ном гаргасаныг нь хальт л үзэж амжив. Энэ 2 хамтран ажиллах төлөвлөгөөтөй байгаа юм байна, сая сая ногоон "босгох" нь. Буянцогтоо ах маань өөрийнхөө компани, Монголын Программ Хангамжийн холбооны тухай ярин хамт ажиллахыг блогчиддоо санал болгон, Бүгдээрээ-г олон нийтийн хувьцаат компани болгох дээр Хөлгөнөөс зөвлөгөө авахаар болов. Ого-н номны борлуулалт сайн байгаа бөгөөд удахгүй эрдмийн аяндаа дахин гарах нь, Игаа маань харилцааны чиглэлээр Шанхайд суралцаж байгаа юм байна, Амараа ах ч зохиогчийн эрх нь зөрчигдөөд байгаа болоод Adsense-н тухай яриа үүсгэнгээ блог багштайгаа хамт Зууны мэдээ сонин дээр блогчдын бүтээлээс тавих боломжийг бидэнд дуулгав. Шинэхэн блогчин (3 хоногийн өмнө нээсэн) маань нэгэн нэвтрүүлэг бэлдэх (Эх орон хаанаас эхэлдэг вэ нэртэй) санаагаа хайн уулзалтанд иржээ. Цовоо маань www.citymap.mn -ий газрын зургийг зурж дуусгасанаа дуулган, намар их сургуулийн босго алхан орохдоо мэдээллийн технологиор мэргэшихээ ярьсаныг нь Буянцогтоо ах маань цаашид дэмжих болноо гэж урам хайрлаж байв. Ганбат маань төрд алба хааж байна, Гансүх ах ч 3 блогоороо баярхаж, мэргэжил сольсон шалтгаанаа бидэнд ярьсан нь бас л бодууштай (Анх Монголын тухай зураг хайхад нь хэдэн гэр, халтар хүүхдүүдийн зураг л олдсон гэж байгаа). Удахгүй дахин зураг авахаар аялах нь, Монголын бүх аймгаар аялаж байгаа юм байна (Би ер нь хэдээр нь явж үзсэн юм бол?)

Сэтгэгдэл өндөр, хүн бүр хэрэгтэй зүйл хийж/хийх гэж/ байна. Бүгдэд нь амжилт хүсье!

Аяяа, Гансүх ах хүртэл камергүй ирсэн биш миний цүнхэнд явсан Терминатор- SonyCybershot ховор эрдэнэ болов :D

Wednesday, July 25, 2007

Урлагийн үзлэг

Сүүлийн үед дүү нартайгаа зэрэгцээд л Хип-хоп сонсдог болоод байгаа, аргагүй дээ Монголын рокерууд амралтаа авчихаад Зохиолын дуу дуулаад байхаар нь сүүлдээ үнэн үг хэлээд байгаа хэдэн хип-хопуудыг дэмждэг болоод байна, ирсэнийхээ дараахан Bulsara-г дэмжин CD-г нь авч байсан, тэд маань шинэ бүтээл гаргаагүй л байна, Lemons гэж дажгүй залуус байна ер нь амьд тэгээд дажгүй үгтэй болохоор рок гоё л доо, гэхдээ нисванис мэтийн ойлгомжгүй баги нар байдаг л юм, яг яах гээд байгаа нь ойлгомжгүй.

Булсара Let it be гэх юмуу даа :)



Буруу бүхнээ бусдад чихдэг хамгийн буруу гэж байгаа ;)



Хийморын сан залаад залуусын амьдрал гэрэл гэгээтэй болох болтугай, үг гэж шөвөг шиг энэ залууг дэмжин CD-г авах юм шүү.


Архины эсрэг энэ дууг сонссон л биз дээ, cool шүү нээрээ.


Үнэнч байдал дээр ийнхүү өгүүлсэн байх юм

Зяак залуусаа, Хуббард гэж нэг мотивац хийхдээ сайн хүний дахин нэг исээ-г олсоноо энд тавьлаа, анх уншихад их л сэтгэгдэл төрүүлсэн болохоор толгой үлдэж байнаа, уншаад үзээрэй ;)

Loyalty

If you work for a man, in heaven's name work for him. If he pays you wages which supply you bread and butter, work for him; speak well of him; stand by him, and stand by the institution he represents. If put to a pinch, an ounce of loyalty is worth a pound of cleverness. If you must vilify, condemn, and eternally disparage, resign your position, and when you are outside, damn to your heart's content, but as long as you are part of the institution do not condemn it. If you do that, you are loosening the tendrils that are holding you to the institution, and at the first high wind that comes along, you will be uprooted and blown away, and will probably never know the reason why.
Elbert Hubbard




Saturday, July 21, 2007

Уншлагын цаг

Өглөөгүүр босоод ТВ-р жаал гадаад мэдээ сонсоод Монголд юу болж байгаа бол гэж сайтуудаар орж үзсэнийх
1. IQ-н талаар сонин зүйл уншлаа.
2. Нөгөө алдарт уул уурхай, Оюутолгой дээр ингэж ярьсан хүн байх юм
Уншиж байгаа болон төлөвлөсөн номнууд
1. The Penguin Book of Twentieth century speeches
2. Харвардын бизнесийн сургуульд юуг заадаггүй вэ?- Mark Х. Маккормак
3. Alexander Elder - Trading For A Living
4. Alexander Elder - Come Into My Trading Room


Баяртай байгаа ч сэтгэл маань ханаагүй л байна гэхүү дээ :)

Ээх, ямар стресстэй өдрүүд вэ? Арилжааны хувьд өнөөдрийг хүртэл яг галзуурангаа алдлаа, уг нь сэтгэл зүйн хувьд гайгүй л бэлэн болсон байх гэж бодож байсан ч яг л тэвчээр алдах шахлаа, Mouse ойрхон, захиалгаа цуцалчихмаар, зогсоомоор, алдагдлаа хүлээмээр ч болсон тоолж үзээгүй олон агшин өнгөрлөө. Not reached my stop loss, babe!

Даваа гарагт Японд газар хөдлөөд Цөмийн реакторт гал гарлаа, 3 дахиас Fed-н ерөнхийлөгч "шүүлэг" өгсөн, Иранд дайн гарах гээд ч байгаа юм шиг, алт, газрын тосны үнэ нэмэгдээд л ёох баян болох амаргүй гэж л хэлэхээс арга алга даа. Аминдаа л ойр тойрныхоо хүмүүс, хөрөнгө оруулсан хүмүүстээ доторхи дүрэлзсэн гал, алдаж буй нервээ харуулахгүй гэж үзэж тарлаа. Тэвч итгэ хүлээ... гэсэн үгийн тэвчээр болон хүлээлт ч улам бүр үнэ цэнэтэй санагдаж байна шүү, ёох унтаж амаръя даа, энэ хэд хоногт бараг л нойргүй байх нь холгүй юм боллоо. Гэхдээ л бага багаар/өдөр өдрөөр/ баяжиж, баяжуулж байна даа гэж ;)


Monday, July 16, 2007

Стрессээ ингэж тайлаач хөө ;)

Бүх л бухимдал төрүүлсэн асуудал болгоноо төлөөлүүлээд бөмбөг бүрийг байдаг чадлаараа цохиорой, нэг бөмбөг цохих зардал нь 25-30₮ . Хаана очих вэ гэж бодож байна уу?

Очихыг хүсч байвал коммент үлдээгээрэй ;)



Sunday, July 15, 2007

Диваажингийн тасархай...

Эзгүй хойгуур блогоор маань зочилж байсан хүмүүстээ баярлалаа,

Халуун нар, хотын шуугианаас зугтан наадмын эхний өдөр хөдөө явлаа. Өглөөнийн галт тэргээр явах байсан ч босоогоороо "шпрот" болох гээд, хөл муу эмээ маань явах боломжгүй байсан учир хойшлуулан эмээгээ тухтай явуулахаар билетийн зэрэглэлээ дээшлүүлэн нэг купе-г бүхлээр нь "эзэмшин" оройхон явж өглөө. (Эмээ маань 2 жилийн өмнө тролейбусанд суух гэж байгаад хөлөө хугалаад, одоо хүртэл суга таягтай байдаг юм)

Нийтийн вагон хөл гишгих зай алга, хэрэндээ л бизнес хийхээр санаархсан ч төлбөрийн чадвартай хүн байхгүй болохоор нь тэнд авсан 3 билетенд оногдох зайг үнэ төлбөргүйгээр бусдад шилжүүлэн (Уг нь нэг ундаагаар тулна гэж нилээн зарласан :D )өөрсдөө купенд байгаа хэдтэйгээ нийлэн явсан юм.


Оройхон очсон учир шууд л төвхөнөж аваад нам унтдаг юм байна. Энд унтахгүй гэж хичээгээд ч орой 10.30-д нүд цавуудаастай, унтья гэвч өглөө голын нөгөө эргээс хөхөө донгодох, сэргэлэн болжмор жиргэх, хажуу айлын тахиа сэрүүлэг тавьж, саалгаж дууссан үхрүүд бэлчээрт гарахдаа дуу дуугаа авалцаад л өглөө 5.30-с сэрээд байх юм.

Хараа голын эрэг дээр хэчнээн өнцөгт болж хэвтэж үзлээ, усанд нь хайрс ургатал сэллээ. ;)

Хотын амьдралыг вагоноор л авчирдаг энэ газарт байгаа ганцхан ТҮЦ нь энэ :D Утас барьдаг юм байнаа, 30 минут уул өөд мацвал "Мессеж толгой"-д хүрнэ, үнэхээр яаралтай хэрэг гарвал холбоо барьж болох нь ээ. Юнител маань бариад л байна, Моби ч бас барьдаг гэсэн, Скай-г үзсэнгүй.



Хажуугийн хамар даваад л "ходоодондоо түүх" гүзээлзгэнэ. Цаг нь болохоор үхрийн нүд, улаалзгана, мойл ойрхон ургадаг гээд байгаа.

Үнэхээр л Монголд төрсөндөө баярлаж явахаас яах вэ дээ. Энэ газарт интернет-д ордог болчихвол нүүлээ, хотын амьдрал, стресс, хэрэггүй шар мэдээ тэнд алга. Хашаа хороогоо янзалж, барьсан. Хадланд гарсан, хүлэмжиндээ тарьсан ногоогоо усалсан, загас барьсан хүмүүсийн дунд байх үнэхээр сайхан байлаа.

Диваажинд ч гэсэн асуудал байнаа, хэд хонохдоо Хараа голоос 6 ш гялгар уут, 2 шуудай гаргаж хаялаа. Голын ус, уулын горхи багасаж байна. За одоохондоо Feel good factor-г хадгалж энэ бичлэгээ төгсгөе.




Tuesday, July 10, 2007

Offline амьдрал

Ирэх бүтэн сайн хүртэл утас, компьютер, интернетгүй хэсэг амьдарч тархины эд эсээ амраалаа, та бүгд ч гэсэн аль болох эрүүл мэндээ бодоод олигтойхон амарч байгаарай.

Өнгөрсөн жил наадмыг Бээжинд томилолттой таарсан, интернетээр л уншиж байж билээ, харин энэ жил машин ч цөөн явдаг газар очин үнэхээр хорвоогоос тасрахаар шийдлээ. Сайхан наадацгаагаарай, хэсэг байгаль эхтэйгээ ойртож, амралгүй удсан бие, тархиа амраачихаад эргэн уулзацгаая!



Monday, July 09, 2007

Thank you guys and girls

Өнгөрсөн долоо хоног маш идэвхтэй өнгөрсөн бөгөөд, бичиж байсан ёсоор нийт 3 хүний зөвшөөрөл, итгэл шингэсэн хөрөнгө оруулалт олдсон, энэ хэцүү цагт ховор бараа болсон итгэлийг надад харамгүй өгсөн та бүгдэдээ баярлалаа, амласан амлалтаа биелүүлэхийн төлөө хором бүр санаж, сэдэж байнаа.

Мянгаа захирал амралтаа авна гээд ажилаа шахан хийгээд надад үнэт цаасны тухай бичсэн байгаа зүйлээ явуулж амжихгүй л байгаа бололтой. Амжихгүй бол амралтын дараанаас л болох байх даа :|

Saturday, July 07, 2007

Хувийн хэрэглээ, хяналт

Энэ бичлэгээрээ би өөрийн хэрэглэдэг орлого зарлагын тайлангаас товчхон гэгч нь, бусдад санаа авч болохуйц зүйлээсээ хуваалцья. Энэхүү тооцоотой төстөйг, та өөрийн бүх л орлого зардлыг тооцоход ашиглаж болно. Уг нь Microsoft Money, Quicken гээд том том программууд байдаг л даа (хулгайн ч бий). Гэхдээ л арай л монголын нөхцөлд таарахгүй, нүсэр байдаг юм. Тэгээд ч бараг бүх PC дээр байдаг Excel, түүний formula-г нь ашиглаад ихэнх хувийн зүйлээ, хянаад явж болно доо.

Зурагт үзүүлсэнээр бол гар утасны олон төрлийн үйлчилгээг харьцуулсан байгаа, голдуу дараа төлбөрт, ялангуяа ойлгомжтой, үнэ нь хямд гэсэн үйлчилгээнүүдийг оруулсан юм. Анх энэ харьцуулалтыг хийж байхад Юнител, Мобиком -г л хийж байсан бол (Ижил утас хэрэглэдэг) яваандаа Скайтелыг оруулж өгсөн нь учиртай. Эрүүл мэндийн хувьд илүү дээр гээд байгаа, Nice гээд дараа төлбөрт үйлчилгээ нь намайг сонголтоо хийсний дараа гарч ирсэн ч, хамгийн хямд дараа төлбөртөй байгаад л учир бий.

Би ч бараг л 50000 төгрөг хэрэглээд байсан учир Мобикартын үйлчилгээг өнгөрсөн 10 сарын үед халлаа, арай л эрт байсан юм шигээ. Одоо Жи-Мобайл хотод орж ирвэл, Юнител-н дугаараа солих байхаа, тэрхэн үедээ л сэтгэл хангалуун байсан ч, шинэ үйлчилгээнүүдээ нэг л туршлагагүй хийгээд байх юм, ялангуяа төлбөрийн нэхэмжлэхээ явуулаагүйгээс болж 2 удаа утас маань тасарсан, хамгийн сүүлийн нэхэмжлэхийг 3 долоо хоног утсаар ярьж байж арай гэж авсан, хугацаандаа төлсөний урамшуулал 3%-г алдаг оног өгч байгаа, барьцаа мөнгөнд хүү тооцохгүй байна, нэмэлт үйлчилгээн дунд нь надад хэрэгтэй Data service нь Моби шиг хэт өндөр, бас суурь хураамжид нь ярианы эрх орсонгүй.

Би энэ байгууллагын тухай л муулах гэж бичсэнгүй, давуу талууд бий. Мобизон-ы хэрэглэгч шиг мессеж бичээд байгаа мөртлөө л 20000+ төгрөг төлөх биш, тэр мессежний тоотой нь ижил минут яриад би тэр орчмыг төлдөг, утсаа ёстой л улайстал ярьдаг элдэв тооцоолол хийх гэж толгой өвдөх шаардлага байхгүй, үйлчилгээний ажилтнууд нь яаж ч бухимдлаа ярьж байхад саад болдоггүй (3333- гэдэг үйлчилгээний дугаар нь авахгүй удсан, хүсээгүй үйлчилгээ нь хаагдахгүй 3 сар болсон, нэхэмжлэх явуулаагүйгээс болж утас хаагдаад холбоо барих аргагүй болох үеүүдэд). Хэрэглэгч хүний хувьд сэтгэл ханамж маань хэр байгааг л үзүүлэх гэсэн юм. Гэтэл Скайтел нилээн эрсдэлтэй гэж хэлэхээр үйлчилгээ нээсэн нь энэ ярих шаардлагатай хүмүүсийг урвуулан авах гол үзүүлэлт болсон юмуу даа.

Моби-д ч давуу тал байсан л даа, ялангуя картын хэрэглэгч байхад Мобимедиа үйлчилгээгээр нь Англи хэлний тест ирдэг байв. Хугацаанд(3, 6 сар гэдэг байсан даа) л мөнгө төлдөг байж билээ. Даанч гэм нь зарим харилцах шаардлагатай хүмүүс маань залгах үед утсаа авдаггүй байв :(

Ер нь CDMA-г хэрэглэвэл дээр гээд байгаа, сүлжээ сайн баридаг, долгион бага цацруулдаг учир юмуу даа. Бас тэр Жи-мобайл нь гар утсаа ашиглан интернет гэдэг сүлжээнд боломжийн үнээр хөдөлгөөнт байдлаар оруулж чадна гээд байх юм. Улам бүр л Data service хэрэгтэй болж байгаа үед дан ганц яриа нь миний шаардлагыг хангахгүй болж эхэллээ.

Friday, July 06, 2007

Өнгөрсөн 3 хоног


Галзуу темптэй өнгөрлөө шүү. Уул уурхайн салбарынханд зориулж нэг семинар хийгдсэн бөгөөд очиж илтгэл тавих хэрэг гарлаа, семинар-с 2 хоногийн урьд нь л илтгэл тавих ёстойг надад мэдэгддэг юм даа, хурдхан бэлдээд очсон ч гэсэн хүмүүст хүрч чадсан гэдгийг эргэн сонирхож байгаа хүмүүсийн тооноос хэлж болохоор байсан. Тавьсан сэдэв маань RFID and it's applications. Уул уурхайн салбарт хэрэглэж болох шийдлүүдийг голдуу танилцуулсан юм. Эндээс яг хэдэн үйлчлүүлэгчтэй болох нь одоогоор бас л эргэлзээтэй, удахгүй наадам болно. Урт хугацааны амралт нь болох учир хүмүүстэй яаж хурдан холбоо барин гэрээ хэлцлүүдийг эцэслэх вэ?

Банктай холбоотой нэг танилцуулга бэлдлээ.

Тендер - г ер нь үзээд байвал боломжийн юм бишүү? Дээр бичиж байсан тендерийг авчихсан, хамт ажиллаж байгаа залуус маань идэвх чармайлт гаргасаны хүчинд авсан даа, ямар ч найраа, татлаа түлхээ байхгүй шүү (авлига өгөөгүй, аваагүй) түүнийгээ хийж дуустал 3 сар болох байх. Одоо дахин нэг тендер, улам бүр л код бичих ажлаас хөндийрөөд байна даа :).

Гэхдээ би хэлж байгаа зүйлсээ бага хийж байнаа, уг нь дажгүй баг бүрдээд бий болсон ч гэсэн тэдэнтэй удаан хамт байж чадахгүй нь тодорхой болсон, гэхдээ бүгдэд нь сайн сайхан явахыг хүсээд, эргэн хамт ажиллахдаа таатай байна шүү, эрдэм ном их сурч ирээрэй гэж хэлэх хэрэгтэй 3 хүн, шийдвэрээ гаргасан 1 хүнд ч мөн адил бид хамтарч ажиллах өдөр гарна, урьдны адил нэг нэгнийгээ явуулж, цаашлуулж, сэмхэн ёжилж л уулзаж байх бизээ гэж таамаглаж байгаа шүү ;).

Money saver's pig, for kids :)

Хмм, ийм мөнгөний гахайг хүүхэд болон дүү нартаа авч/хийж өгвөл зүгээр юм байна шүү :)
http://www.msgen.com/assembled/money_savvy_pig.html


Sunday, July 01, 2007

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих нь

Сүүлийн үед бодоод л байгаа нэг зүйлээ хуваалцъя. Бид улсаа хужаа, хангүг нараас үндэсэрхэг үзэл мөн сэтгэлэрээ ч юмуу, эд мөнгө хараад ч юмуу намирсан охидоо харамлаад ч байгаа юмуу бөөн гадны эсрэг үзэл бодолтой болчихжээ. Яагаад гэвэл бид дээрэлхүүлээд байна шүү дээ!
Мөнгө байхгүй ээ, яагаад мөнгөгүй байна?

1. Архи ууж байнаа: уг нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжээд ч байгаа юм шиг. (Онигоо гарцан л явж байсан) Согтуу толгой ямар л олигтой ааш араншин гаргав гэж, байгаа хэдээ нэмж уугаад, торгуульд төлөөд дуусгачихдаг юм биз дээ. Эр хүний хувьд ууж байгаа хүмүүсийг өмөөрөх нэг л шалтаг байдаг юм :D Тэд найз бүсгүйдээ эсвэл найз нартаа бүх стрессээ гартал зүгээр л яриад байж чаддаггүй - Нэг бол Архи ууж зүрхээ чангалж байж гол зүйлээ ярьдаг, эсвэл ажилдаа хамаг анхаарлаа тавьдаг - анхаарал халамж тавьсангүй гэх найз бүсгүй, эхнэр чихэнд хонх уяахаар буцаад л уучихдаг байхаа, миний ажигласанааар.

2. Хамтарч ажиллахгүй байна: Хүн бүр л бие даан шийдвэр гаргах дуртай, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд өөрөө буруу зүйл хийж байсан ч хамаагүй хэсэг хүмүүс бий. Зөвшилцөөгүй шийдвэр ихэвчлэн буруу байх нь өндөр магадлалтай, алдаа гарлаа мөнгө урсаад алга болно.

3. Үйлдвэрлээ жинхэнэ ёсоор нь дэмжихгүй байна: a) Миний мэдэхээр 2 хүн Өвөр Монголоос импортоор орж ирдэг сүү уудаг, Монгол сүүний амт нь арай гүйцэхгүй байдаг гэнэ.(Би СҮҮ К-г дэмждэг, АПУ-н бас Биеэ бодоорой гэх сүүнүүдийгг байхгүй үед нь хэрэглэдэг) Уг нь бид бараг л 40 сая малтай ч сааж, боловсруулж чадахаа байсан бололтой. Яагаад ч юм бид хуурай, шингэн сүү гаднаас оруулж ирээд л байна б) Сүүний талаар нилээн сүрхий санал нийлсэн хүн маань гадны вафли идэнгээ Монгол нь чанар муутай Өгөөж мэтийн газарыг менежмент муутай, технологио шинэчлэдэггүй гэж байх юм. (Би ч багадаа мэрж иддэг байсан цайны жигнэмэг авчихсан мэрж байлаа, яагаав дээ нинжагийн од болгож мэрдэг байсан. Одоо лав Өгөөж ийм жигнэмэг хийдэг юм билээ) в) Ноолууран эдлэл хэт үнэтэй учир авч чаддаг Монгол цөөн, гадагшаа л гаргаад байж дээ (доллар нь бидэнд хэрэгтэй) Гэхдээ Хятадууд Япончуудад үнэн дургүй байдгийн нэг шалтгаан нь ноолуртай холбоотой юм билээ шүү, хэт их ямаатай болсоноос Хятад улс цөлжилтөнд эрчтэй нирвэгдээд нөхөн сэргээх гээд одоог хүртэл тэмцээд л байгаа гэсэн. Манайд энэ давтагдаж магадгүй, харин бид УТААН ДУНД, ТӨМӨР ЗАМ НЬ ЭЛСЭНД ДАРАГДААД(Өдөрт 480+ хүн элс цэвэрлэж зогсдог, хөдөлгөөн саатуулахгүйн тулд) л цөлжиж дууслаа, уух усгүй болж байна шүү дээ. Цөлжилтийн хэлмэгдэлд орсон 20 сая хятад хүн дүрвэж байгаа, нилээдийг нь Монгол зүг уруу цөлж байгаа гэсэн цуу үг явж л байна лээ шүү

Хөөш, үйлдвэрлэл дэмжинэ гээд архи уух нь гол бишээ, (Монголын одоо байгаа амжилттай гэгдэх "бизнесмен" үүд (ahem) бүгд л энэ салбартай салшгүй холбоотой) би лав эрүүл мэндээ бодоод энэ салбарыг дэмжихээ байсан шүү. Залуусаа, эрүүл мэндийг орлуулах арга олоогүй байгаа учир намайг дагасан нь дээр байхаа, гэхдээ "Есөн өрлөгтөй цэцэлсэн шаштир"-г уншиж үзэхгүйгээр хэт халгаад байж бас болохгүй. Тэр амтгүй, хоцрогдсон технологитой гээд байгаа тэр сүү/жигнэмэгийг авахдаа би харамсдаггүй, учир нь миний зарцуулсан, зарсан төгрөг бүр нь монгол хүний гарт атгагддаг, харин тэр 'менежмент' нь буруу газарт мөнгө нь буруу зүгт явдаг байж магадгүй, ямар тайлан балансыг нь харсан биш дүгнэж чадахгүй нь. Гэхдээ л ногоогоо тарьж байгаа нэгнээс өндөр үнээр ч болтугай ав, ирэх жил дахин тариг л дээ. Тэр чанартай сайн хийж байгаа бүхнээ дэмж л дээ.

За , дүгнээд хэлэхэд 40 сая малтай байж болох улс маань 3900₮ = 3.35$ -р мах авч байна(US, Germany-д хэд байнаа кг мах? Бас цалин нь хэд байдаг билээ? ahem), сүүгээ боловсруулахгүй литрийг нь 100₮-р зарах малчид(0.5 л савласан ус 250₮ байдаг. Боловсруулаад зарах хүсэл, эрмэлзэл алга уу?), түүнийг нь савлаад зарах хүртэл үнэ хүргээд 1100₮ орчим болгох чадварлаг маркетингтай компаниуд. Үндсэн хуулиа ч биелүүлдэггүй УИХ - худлаа маргалдаад л, хувиа бодсон ерөнхийлөгч нь холиогоод л - хэрүүл хутгаад, "хүүхэлдэйн жүжиг" үзэж байна доо монголд. Өчигдөр нээрээ Пентатоник гэсэн нэртэй жүжиг болсон гэсэн, хэт бараан амьдрал харуулаад байгаа ТВ-р нэг ч гэсэн өдөр хөгжилтөй, өнгөлөг жүжиг гарч байна лээ цухас харахад.

Бүр өнгөлөг зүйлс уншигч нартаа хэлэхэд ирэх долоо хоногоос нэгэн брокерын пүүсийн захиралтай хамтарч энэ блогийг хөтлөх төлөвлөгөө байна, нэмэгдэж хүмүүс орж болно шүү. Бас хөрөнгө оруулах хүмүүс олдож байгаа, 1000$-г энэ - ирж байгаа долоо хоногт орж ирнэ, нэмээд 2 эх үүсвэрээс тус бүр 1000$-1500$ орж ирэх боломж харагдаад байна. Зяак, санаж явбал бүтнээ гэж ;)