Sunday, July 15, 2007

Диваажингийн тасархай...

Эзгүй хойгуур блогоор маань зочилж байсан хүмүүстээ баярлалаа,

Халуун нар, хотын шуугианаас зугтан наадмын эхний өдөр хөдөө явлаа. Өглөөнийн галт тэргээр явах байсан ч босоогоороо "шпрот" болох гээд, хөл муу эмээ маань явах боломжгүй байсан учир хойшлуулан эмээгээ тухтай явуулахаар билетийн зэрэглэлээ дээшлүүлэн нэг купе-г бүхлээр нь "эзэмшин" оройхон явж өглөө. (Эмээ маань 2 жилийн өмнө тролейбусанд суух гэж байгаад хөлөө хугалаад, одоо хүртэл суга таягтай байдаг юм)

Нийтийн вагон хөл гишгих зай алга, хэрэндээ л бизнес хийхээр санаархсан ч төлбөрийн чадвартай хүн байхгүй болохоор нь тэнд авсан 3 билетенд оногдох зайг үнэ төлбөргүйгээр бусдад шилжүүлэн (Уг нь нэг ундаагаар тулна гэж нилээн зарласан :D )өөрсдөө купенд байгаа хэдтэйгээ нийлэн явсан юм.


Оройхон очсон учир шууд л төвхөнөж аваад нам унтдаг юм байна. Энд унтахгүй гэж хичээгээд ч орой 10.30-д нүд цавуудаастай, унтья гэвч өглөө голын нөгөө эргээс хөхөө донгодох, сэргэлэн болжмор жиргэх, хажуу айлын тахиа сэрүүлэг тавьж, саалгаж дууссан үхрүүд бэлчээрт гарахдаа дуу дуугаа авалцаад л өглөө 5.30-с сэрээд байх юм.

Хараа голын эрэг дээр хэчнээн өнцөгт болж хэвтэж үзлээ, усанд нь хайрс ургатал сэллээ. ;)

Хотын амьдралыг вагоноор л авчирдаг энэ газарт байгаа ганцхан ТҮЦ нь энэ :D Утас барьдаг юм байнаа, 30 минут уул өөд мацвал "Мессеж толгой"-д хүрнэ, үнэхээр яаралтай хэрэг гарвал холбоо барьж болох нь ээ. Юнител маань бариад л байна, Моби ч бас барьдаг гэсэн, Скай-г үзсэнгүй.



Хажуугийн хамар даваад л "ходоодондоо түүх" гүзээлзгэнэ. Цаг нь болохоор үхрийн нүд, улаалзгана, мойл ойрхон ургадаг гээд байгаа.

Үнэхээр л Монголд төрсөндөө баярлаж явахаас яах вэ дээ. Энэ газарт интернет-д ордог болчихвол нүүлээ, хотын амьдрал, стресс, хэрэггүй шар мэдээ тэнд алга. Хашаа хороогоо янзалж, барьсан. Хадланд гарсан, хүлэмжиндээ тарьсан ногоогоо усалсан, загас барьсан хүмүүсийн дунд байх үнэхээр сайхан байлаа.

Диваажинд ч гэсэн асуудал байнаа, хэд хонохдоо Хараа голоос 6 ш гялгар уут, 2 шуудай гаргаж хаялаа. Голын ус, уулын горхи багасаж байна. За одоохондоо Feel good factor-г хадгалж энэ бичлэгээ төгсгөе.




4 comments:

Тэлмэн said...

ter gantshaan shirheg guzeelzgene tansag haragdaj baina shuu, naashaaga zahiadn hiigeed yavuulchih arga tal baihgui l biz dee hehe

Anonymous said...

shan amarch dee.. bi ch end buun l stress baina.. hunii gazar yaj ch gargahaw dee... tewcheel unguruhuus... neg shan orilood guih ymsan mongoliinhoo talaar...hehe. end ch bun l tolgoi uwtgusun asuudluud... udahgui gehdee harinaa huu... za neg ni ch gesen shan amarch... bolj dee!

Б.Золбоо said...

Saihan haragdaj baina, guzeelzgene, mod, uul geed. Harin ter TUTS ni ih sonin sodon designii shiideltei baina, natural :) Neg saihan amrah yumsan.

MongolGoo said...

Тэр ТҮЦ юм уу, байшингийн нэг талын хана үлдээд бусад нь нучиж гэж бодсы ш т. :p