Thursday, June 23, 2011

Freemium

Freemium бол бизнес загваруудын нэг (Free+Premium) бөгөөд Мэдээллийн технологийн бизнес эрхлэгчдийн өргөнөөр ашигладаг загварын нэг юм. Үндсэн санаа нь анхан шатны хэрэгцээт үйлчилгээ, боломжийг үнэгүй олгох боловч арай өргөн боломж, дүн шинжилгээ, цаг хэмнэх хэрэгслүүдийг авах, ашиглахад нэмэлт буюу үндсэн орлого олж ашигтай ажилладаг.

Google Earth, Box, Dropbox, Gmail, Skype гэсэн гадны бүтээгдэхүүн үйлчилгээ, дотоодын BizNetwork нь энэ загварын бизнесүүд бөгөөд анхан шатны, хувь хүний төвшинд хэрэглэгдэх хувилбарууд нь үнэгүй, цөөн боломжтой байдаг ч төлбөр төлснөөр заримдаа дан үнэгүй хувилбар ашиглаж байсан хүмүүст итгэмээргүй боломжуудыг нээж өгдөг. Монголд Google Earth- төлбөрт хэрэглэгч болсон мянгат малчин мал бэлчээх газраа Google Earth дээрээс сонгож байна гэнэ. :) 

Заавал МТ-н салбарт ч биш бусад бизнест энэ бизнес загварын дагуу ажиллах боломж их бий л дээ. Өдрийн хоол байнга иддэг үйлчлүүлэгчиддээ цай болон бохь үнэгүй өгдөг газар байдгаас эхлээд зарим өдөр бүсгүйчүүдэд коктэйл үнэгүй өгдөг цэнгээний газрууд байна - магадгүй одоо цагт залууст пиво өгөх нь үр дүнтэй, нийгмийн хэрэгцээнд нийцэх байх. Сонсоод байхнээ ганц бие залуучууд нь цөөдөөд, бүсгүйчүүдэд санамсар-тай/(гүй) "чихдүүлдэг" болчихоод байгаа гэх юм.

Хаа ч явсан төрийн бус байгууллагатай залуус, бүсгүйчүүдтэй их таардаг болсон нь бас л энэ төрлийн бизнес гэж хэлэхэд болохоор болж. Ямар нэг эрх ашиг хөндөх шаардлагатай нэгэн байхад далимдуулж бизнес болгож байгаа гурав цаана нь байж л байх жишээтэй. 

Сул тал нь энэ загварын бүтээгдэхүүн, үйлчилгээ нь үнэлгээ, олох бодит болон бодит бус ашиг , хэрэглэгчид очих боломжийг зөв, оновчтой тааруулахгүй бол үнэгүй зүйл хийсэн бизнес онцгой тохиолдлоос бусдад дампуурдаг.

Яаж энэ загварыг ажил, амьдралдаа ашигладаг  вэ? Дөнгөж сургуулиа төгсөж байгаа болон сурч байгаа оюутнууд цалингүйгээр байгууллагуудад дадлагажин ажиллах, сурч авсан зүйлээ дараа цалин буюу бизнесийн орлого хэлбээр буцаан борлуулахаас эхэлж болох юм даа. Ургуулан бодоод үнэт зүйлстэйгээ уялдах ямар боломж гарч болохыг таны төсөөллийн хэмжээ л шийднэ! ;)