Saturday, April 19, 2008

Бурханд хэлэх зєвлєгєє постпанк шvлгvvд


Чи хийсэн кино бvхэнд нэжгээд
Мєнгє гэсэн vг орох ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн.
Мєнгє гэсэн vгтэй киног хvмvvс мєн ч их vзэж байна
Чи зохиосон дуу бvхэнд нэжгээд
Хайр гэсэн vг орох ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн
Хайр гэсэн vгтэй дууг хvмvvс
Хамгийн их сонсож байна
Чи гаргасан зарлал бvхэнд нэжгээд
Найдвартай гэсэн vг байх ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн.
Найдвартай гэсэн зарлал
Нээрээ хvмvvсийгих залхааж байна.
Чи тэжээвэр амьтад хvртэл
Иргэний vнэмлэхтэй байх ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн.
Тэр гадаадад иргэний vнэмлэх
Тэжээвэр амьтдад єгєєд эхэлчихэж
Чи шилжилтийн vед бvгд
Зовох ёстой гэж надад
Чанга дуугаар хэлсэн.
Шилжилтийн vе нь юм байлгvй,
Бvгд л зовж байна
Чи бичиж байгаа ном бvхэнд
Жаргал-гэсэн vг орох ёстой гэж.
Чанга дуугаар хэлсэн.
Жаргал гэсэн vгтэй номыг
Хvмvvс жигтэйхэн их уншиж байна.
Чи зохиосон хєгжим бvхэнд
0 ля ля гэсэн аяз байх ёстой гэж
Чанга дуугар хэлсэн.
0 ля ля гэсэн аяз хvмvvст
Онцгой таалагдаж байна.
Чи тамхины хайрцаг бvр дээр
Хортой гэсэн vг байх ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн.
Хортой гэсэн тамхийг хvмvvс
Хамгийн их татаж байна
Чи уух архины шил болгон дээр
Чанартай гэсэн тэмдэг тавь гэж
Чанга дуугаар хэлсэн.
Чанартай гэсэн архийг
Хvмvvс шил шилээр нь ууж байна
Чиний хэлсэн бvхнийг чинь
Бурхан гуай бид бvгдийг биелvvлдэг
Чамд хэлэх нэг зєвєлєгєє байна:
-Чи битгий хуц!

Б.Галсансvх

Sunday, April 13, 2008

De-Stress






Стрессийг тайлах нь:

Хүний амьдрал улам бүр арга эв нь олдоход хэцүү болж, эргэн тойрны элдэв зүйлст санаа сэтгэл тайван бус байх нь элбэг болжээ. Стресс: Биеийн, сэтгэл зүйн, ажлын, харилцааны гээд хэд хэдэн төрөлд хувааж болдог тааламжгүй мэдрэмж, хуримтлагдсан бухимдал ч гэж хэлж болох юм.

Эрэгтэй, эмэгтэй гэдгээсээ хамаараад хүмүүс төрөл бүрээр стрессийг давахаар тэмцдэг гэж ажиглагддаг бөгөөд миний харсанаар дэлгүүр хэсэх, чалчих нь эмэгтэйчүүдийн шилдэг арга бололтой. За бусад нарийн ширийнийг нь эмэгтэйчүүд дор комментоор үлдээж болно шүү, би эрчүүддээ өөрийн хэрэглэдэг хэдэн аргаа хэлж өгье. (Зарим нь эмэгтэйчүүдэд ч хэрэг болох магадлалтай)

Эхлээд эрчүүд бүхэлдээ хэрэглэдэг 3 аргыг хэлье
1. Ар гэрийн стрессийг ажлаа хийж гаргахаар үзнэ.
2. Ажил дээрхи стрессийг PC тоглоно.
3. Ар гэр + Ажил дээрээ стресстэй бол Архи ууна.

Хамт ажилладаг залуу чинь үе үе уугаад байвал гайхах, дургүйцэх биш аль болох туслаж, хазайхаас нь өмнө барьж авах хэрэгтэй шүү, үгүй бол оройтох магадлал маш өндөр. Монгол залуус их уугаад байгаа нь аргагүй л дээ. Ажиллаж, ажиллаж авч байгаа цалин нь аманд ч үгүй, хамарт ч үгүй дуусвал ар гэрээс нь асуудал ихтэй болоод ирнэ, гэртээ тайван амарч чадахгүй хүн ажил дээрээ 100% сайн ажиллах нь бага. Гинжин хэлхээний эх нь өрөвдөлтөй бага цалин. Үүний эсрэг Global CEO гээд нэвтрүүлэг санаачилсан залууст амжилт хүсье, хэрэгтэй Мессежийг олон нийтэд хүргэж байгаа нь сайн байна. Алийн болгон шоргоолж харьцангуй ачаалалтай ажиллаж, шувуу шиг хооллох хэмжээний цалин авах юм бэ. Оролцсон хүмүүсийг нь сайн мэдэхгүй юм, яг орох ёстой хүмүүс нь ажилдаа дарагдаад ороогүй санагдаад байгаа юм. Гэхдээ л эцсийн үр дүн нь хэн ялав гэдэгтээ биш

1. Биеийн стресс: Дандаа сууж ажилласаар байгаад бие хаа чинь хөшөөд, хөдлөх бүрт өвдөөд эхэлж байвал хурдан явж сагс, волейбол тогло. Эсвэл хэдүүлээ заал авч байгаад хөлсөө гартал шатар, даам тоглохгүй юу! :D Хэхэ, биеийн тамир л хий, эсвэл гэртээ очоод эхнэр, найз бүсгүйтэйгээ чөлөөтөөр барилдаарай . ;)

2. Сэтгэл зүйн стресс: Энэ ч гайтай л эд, санаа зовох, санхүүгийн хямрал, шийдвэрлэгдэхгүй байгаа асуудал гээд энэ стрессийн уг гарал нь маш олон болохоор хүн хүчгүйдэх нь маш элбэг. Одоогийн нийгэмд 3 хүний 2 нь хамаатан гэдэг шиг харьцаатайгаар хүн бүр шахуу стресстэй байгаа бизээ. Үүнийг Хобби: Загасчлах, ваар хийх, амьтан тэжээх, ном унших гээд санаа сэтгэлийг төвлөрүүлэх дасгал, үйлдэл хийснээр л давах юм даа.

3. Ажил бол байнга л стресстүүлж байдаг зүйл дээ. Дургүй ажил, цалин бага, ёозгүй дарга, хамт олны уур амьсгал, тухгүй сандал ширээ, гацдаг компьютер, гэнэтийн тог тасралтууд, эргэлзээтэй нөхцөл байдал гээд нэрлээд байвал уртын урт жагсаалт гарах тул завсарлаяа. Эдгээрийг үндэслэлээ бүрэн гаргаад, байгаа болон байхгүй үед нь үр бүтээмж хэр өөрчлөгдөх вэ гэдгээ бүрэн тайлбарлаж зохих шийдвэрүүдийг нь гаргуулаад л явах хэрэгтэй. Бүх зүйл хариу арга хэмжээ авахгүй, тас гөжөөд, хүлээж авахгүй бол ажлаа солиод яваач, амь биш заяа биш хийж чадаж л байвал хорвоо дэлхий уужим, хийх ажил зөндөө л байна. Гэхдээ цалин нь өндөр гээд гадагшаагаа хар ажил хийхээр өндөр боловсрол эзэмшсэн байх ёстой залуу маань явах хэрэггүй л дээ. Монголд цалин нь бага санагдаад байвал хорвоо ертөнц хавтгай болчихоод байхад интернетээр дамжуулаад асар өндөр орлоготой ажиллах боломж байна. Ажиллах, амьдрах хоёрыг маш тод улаан зурвасаар хязгаарлаж өгөх хэрэгтэй л дээ. Ар гэрээ үймүүлэн байж ажил үүргээ гүйцэтгэхийг би хувьдаа эрс буруушаадаг, огт дэмждэггүй.

4. Харилцаанд бол хүүхнүүдийн хэрэглэдэг арга ярилцах, уг нь үр дүнтэй юм шигээ. Даанч залуус төрөлхийн ярих чадвар султай учир грушик пиво тавьж байгаад яриад үз, хэт ихээр хэрэггүй байх булдруу болсон нүдтэй болох магадлал өндөр шүү! Хүүхнүүдтэй яриад үр дүнд хүрэх нь бий гэхдээ маргаантай сэдвээр бол ярихаасаа илүү үр дүнг нь харуулсан нь л өлзийтөй байх, ярих гэвэл та урьдчилан 7 хоног дасгал сургуулилт хийгээрэй. Тэднийг үндсэн мэхээр нь ялна гэдэг магадлал маш бага гэдгий санахад илүүдэхгүй. Хамгийн гол нь өөрийгөө ярих, бичих гэх мэт илэрхийлэх аргуудад нэвт гаршуулах хэрэгтэй. Аль аль нь бүрэн төгс эзэмшихэд хэцүү, байнгын Апгрэйд шаарддаг чадварууд.


Thursday, April 03, 2008

Pareto - 80/20; 90/10; 51/49 ба шийдвэр гаргалт

Паритогийн дүрэм буюу 80/20 - н дүрэм гэж бий: Бүх ажлын 80 хувийг бүх ажилчдын 20 хувь нь хийнэ буюу бүх харилцагдын 20 хувь нь бүх ашигийн 80 хувийг оруулдаг ч гэсэн судалгаа байдаг. Шинэ ажилд орсоноос хойш ажлын 8 цагийн 80%-г ач холбогдол нь 20% байх зүйлд зараад байх юм. Үүндээ бухимдаад байнаа. Ажлын байрны тодорхойлолтоо эргэн хармаар эсвэл илүү цагийн хөлс авч 80% ач холбогдолтой зүйлсээ хийх ёстой юм болов уу?

Та бас 90/10 гэсэн харьцааг ч сонссон байж болох юм, үгүй бол хүний амьдралын 10 хувь нь түүнд тохиолдсон үйл явдлаас хамаардаг, үлдсэн 90% нь үйл явдалд ямар хариу хийсэн гэдгээс хамаардаг ч гэж байдаг. Тэгэхээр та гарч буй нөхцөл байдалд байгаа бололцоогоороо хурдан шинжилгээ хийгээд шийдвэрээ гаргах хэрэгтэй болно гэсэн үг.

Шийдвэр гаргах: Танд шийдвэр гаргахад хэр их мэдээлэл шаардагддаг вэ? Бүх зүйлд 100% авч байж шийд гаргана гэвэл та хэзээ ч шийд гаргахгүй, ажил төрөл тань ч санасараа бүтэхгүй болов уу. Миний хувьд 51%+ байхад хангалттай гэж үздэг юм. Мэдээж боломж байвал 100- уруу тэмүүлсэн хувийн мэдээлэл авна авч, олдсон хугацаандаа мэдээлэл цуглуулахаар үзнэ. Тэгэхээр шийдвэр гаргалтанд сөрөг нөлөөтөй зүйлс бол давчуу хугацаа, чанар муутай, буруу мэдээлэл гэсэн 2 үндсэн дайсан юм. Цаг хугацааг бол яалтай ч билээ, ганц хийж чадах зүйл нь мэдээллийг зөв, цэгцтэй, бүрэн дүүрэн хэлбэрээр олж авч ашиглах л юм. (of course you should have access to them)