Thursday, December 31, 2009

Happy and Healthy New Year!

Dear friends, colleagues - wish you health foremost, others can be obtained! ;-)


Monday, December 21, 2009

Us

Б И Д

“Одоогийн хүүхдүүд хүмүүжилгүй болжээ” гээч үгийг эртний Ромын үед ч хэлдэг л байж. Үүнээс хойш даруй 33 жаран улиран оджээ. Үнэхээр тэр үеэс хүмүүний яс чанар муудаж эхэлсэн бол одоогийн бид тартагтаа тулж, муу муухайн туйл болсон биз ээ.

Аль ч цаг үеийнхэн “урьдын сайхан үе”-ийг хүүрнэн дурсаж, үр ач, хойч үеэ муулсаар ирсэн, өнөөх “чанар” муудсаар . . .

Өндөг тахиа хоёрын аль нь анхдагчийн тухай бус харин аль нь муу гэдэг талаар л сэдэв хөндөгдөж байна л. Өндөгний өөдгүй муу чанар бол өсөн хөгжих явцдаа л тахианаас хуулбарлан авч өөрийн сэтгэхүйгээр өргөжүүлэн, хөгжлийн дараагийн шатад хүрдэг бололтой. Тиймээс одоогийн багачуулын олиггүй бүхнийг “БИД” бүтээсэн байх нь.

Оргүй хоосноос үүсдэг зүйл гэж үгүй билээ. Эцэг эх, ах эгч, өвөө эмээ нарын үйл хөдлөл бүхэн хорвоотой дөнгөж танилцаж буй балчир үрсэд харагдсаар л, тэд бүхнийг үл тунгаан сайныг муутай нь сорон уусгаснаас л бүх зүйл үүдэлтэй ажээ.

Байгалийн архичин, алуурчин, хулгайч гэж үгүй. Багахан адал явдлаас башир этгээдэд хүрэх зам богино бөгөөд энгийн. Харин тогтсон дадал, зан суртахууныг шинэчлэн өөрчлөх нь хэцүү буюу боломж бага. Бурхан байсаар л зарим хүмсийг залхаан цээрлүүлж арван хар нүглийн замыг зааж зураа гэж үү ?!

Таны хүү архи ууж байна, таны охин тамхи татаж байна. Тэд самуун бүхэнд улам улам шигдэж, хүний амьдралын сайн сайхныг өөрөөр төсөөлж, гагцхүү амар хялбар замыг, хайн зугаа цэнгээнээр амьсгалж байна. Худалдаж болох “бие” байвал борлуулж, худалдаж авч үл чадах эд байвал хулгайлж байна л. Онцгүй хэлэхэд “янхан” сэтгэлгээтэй болж байна. Харин буруутан нь–“БИД”!

Та бидний хэд нь үүнийг зөвшөөж, хэд нь үгүйсгэж байгааг үл мэдэвч, эерэг саналтай нь эсрэгээсээ арай цөөн байх хэмээн аюух аж.

Бидний гэрэлт ирээдүй болсон хойч үеийнхэн маань муу бүхэнд биднээс илүүтэй хутгалдан амьдарч байх нь яавч сайны ёр бишээ!

Учир юу гэвэл бид өөрсдөө “муу” үгсийг хэлэлцэн, “муу” бодол хэлхэн, “муу” үйлийг харуулсаар л, “муу” энергиэр хар зам татуулан тэдэнд “муу” бүхнээр сургамжилж байна.

Эрин зуун солигдовч, эрхэм сайн хүмүүн бас муу хүмүүнтэйгээ холилдон, холбирон амьдарцгаана . . .

мУу бүхэн бидний үр хойчид хүрэлгүй царцаж, сайн сайхан бүхэн түгэн дэлгэрэх болтугай!

2009.02.05 Дамба

Sunday, December 13, 2009

Ink

Өмнөх бичлэг дээрхи богино киног бүтээсэн найруулагчийн 2009 онд хийсэн энэ киног та заавал олж үзээрэй гэж зөвлөмөөр сэтгэгдэл надад үлдлээ.

Энэ киноны гол өгүүлэмж нь: "Эхнэрээ төрөлтийн хүндрэлээс болж алдсан залуу сэтгэл санаагаар унасанаар амьдралаа "хогийн саванд хийгээд" гаргаж авч чадахгүй явж бараг л охиноо алдах шахна. Түүний сүнс нь охиныхоо амийг буг чөтгөрт өгч өөрийгөө аврах гэж байхад нь сайн санаат сахиусан тэнгэрүүд нэгдэж байж түүнийг хамгаалан дайтаж, ажил амьдралын заагийг гаргасанаар зогсонги, идэвхгүй байсан залууг сэрээж охины амийг аварч, хувийн амьдралыг нь "хогийн савнаас гаргана". " Нилээн гүнзгий, философитой кино санагдсан шүү!

Ялангуяа "Мөрч" гэж нэрлэгдсэн сахиусан тэнгэр охиныг эрж явахдаа хэлсэн энэ үгсийг ухаж ойлгохыг хичээлээ, та ч гэсэн уншаад үз:
One thing begets another. A man has a weakness, he's flawed. That flaw leads him to guilt. The guilt leads him to shame. The shame he compensates with pride and vanity. And when pride fail, despair takes over and they all lead to his destruction.
Тус киноны трэйлэр:




"If we don't change, we don't grow. If we don't grow, we aren't really living."
Gail Sheehy