"We are like dwarfs sitting on the shoulders of giants. We see more, and things that are more distant, than they did, not because our sight is superior or because we are taller than they, but because they raise us up, and by their great stature add to ours."
Wednesday, April 14, 2010
103: 8 calls and 45 minutes
Эрүүл мэндийн салбарт болж байгаа "гайхамшигт үзэгдлүүд": салбарын сайд нь гадаадад эмчлүүлдэг, хүүхдүүд бохирын халдвар аваад, эмнэлэгт оргүй байгаад байдаг? Миний XQ хүрэхгүй, туршлага байхгүй учир болсон явдлыг л энд бичиж эрхэм уншигч таны бодлыг хуваалцмаар байна.
Monday, December 21, 2009
Us
“Одоогийн хүүхдүүд хүмүүжилгүй болжээ” гээч үгийг эртний Ромын үед ч хэлдэг л байж. Үүнээс хойш даруй 33 жаран улиран оджээ. Үнэхээр тэр үеэс хүмүүний яс чанар муудаж эхэлсэн бол одоогийн бид тартагтаа тулж, муу муухайн туйл болсон биз ээ.
Аль ч цаг үеийнхэн “урьдын сайхан үе”-ийг хүүрнэн дурсаж, үр ач, хойч үеэ муулсаар ирсэн, өнөөх “чанар” муудсаар . . .
Өндөг тахиа хоёрын аль нь анхдагчийн тухай бус харин аль нь муу гэдэг талаар л сэдэв хөндөгдөж байна л. Өндөгний өөдгүй муу чанар бол өсөн хөгжих явцдаа л тахианаас хуулбарлан авч өөрийн сэтгэхүйгээр өргөжүүлэн, хөгжлийн дараагийн шатад хүрдэг бололтой. Тиймээс одоогийн багачуулын олиггүй бүхнийг “БИД” бүтээсэн байх нь.
Оргүй хоосноос үүсдэг зүйл гэж үгүй билээ. Эцэг эх, ах эгч, өвөө эмээ нарын үйл хөдлөл бүхэн хорвоотой дөнгөж танилцаж буй балчир үрсэд харагдсаар л, тэд бүхнийг үл тунгаан сайныг муутай нь сорон уусгаснаас л бүх зүйл үүдэлтэй ажээ.
Байгалийн архичин, алуурчин, хулгайч гэж үгүй. Багахан адал явдлаас башир этгээдэд хүрэх зам богино бөгөөд энгийн. Харин тогтсон дадал, зан суртахууныг шинэчлэн өөрчлөх нь хэцүү буюу боломж бага. Бурхан байсаар л зарим хүмсийг залхаан цээрлүүлж арван хар нүглийн замыг зааж зураа гэж үү ?!
Таны хүү архи ууж байна, таны охин тамхи татаж байна. Тэд самуун бүхэнд улам улам шигдэж, хүний амьдралын сайн сайхныг өөрөөр төсөөлж, гагцхүү амар хялбар замыг, хайн зугаа цэнгээнээр амьсгалж байна. Худалдаж болох “бие” байвал борлуулж, худалдаж авч үл чадах эд байвал хулгайлж байна л. Онцгүй хэлэхэд “янхан” сэтгэлгээтэй болж байна. Харин буруутан нь–“БИД”!
Та бидний хэд нь үүнийг зөвшөөж, хэд нь үгүйсгэж байгааг үл мэдэвч, эерэг саналтай нь эсрэгээсээ арай цөөн байх хэмээн аюух аж.
Бидний гэрэлт ирээдүй болсон хойч үеийнхэн маань муу бүхэнд биднээс илүүтэй хутгалдан амьдарч байх нь яавч сайны ёр бишээ!
Учир юу гэвэл бид өөрсдөө “муу” үгсийг хэлэлцэн, “муу” бодол хэлхэн, “муу” үйлийг харуулсаар л, “муу” энергиэр хар зам татуулан тэдэнд “муу” бүхнээр сургамжилж байна.
Эрин зуун солигдовч, эрхэм сайн хүмүүн бас муу хүмүүнтэйгээ холилдон, холбирон амьдарцгаана . . .
мУу бүхэн бидний үр хойчид хүрэлгүй царцаж, сайн сайхан бүхэн түгэн дэлгэрэх болтугай!
2009.02.05 Дамба
Monday, November 23, 2009
Spin
Кино - заавал нэг цаг гучин минут гарах албагүй, ОД ч тоглох шаардлага байхгүй гэдгийг Jamin Winans гэдэг авьяаслаг найруулагч харуулж байна.
Thursday, October 01, 2009
Mongolia = Mine-golia?
In this video he explains the root causes of many conflicts by using maps of the past and present.
And it's quite well spent 18 minutes ;)
http://holykaw.alltop.com/mapping-the-future-of-countries
Tuesday, August 18, 2009
Live vs Exist
Таны бодол 19 хоромд өөрчлөгдөх үү? үгүй юу гэдгийг мэдэхийн тулд энэхүү видеог татаж үзнэ үү. Дараа нь санал бодлоо хуваалцаарай.
Өөрийгөө ойлгох нэг алхам....
/2 хуваагдсан учир 2 хэсгийг 2-ланг нь хамт татаж байж үзэх боломжтой болно./
http://share.gogo.mn/86191051242502873
http://share.gogo.mn/92273951242506583
"To live is the rarest thing in the world. Most people exist, that is all." -- Oscar Wilde
Wednesday, June 03, 2009
Difficult topic
Багийн ахлагч: Г.Нямдорж, гишүүд
Г.Намуун
Г.Гэрэлээ
Б.Энхбадрал
Б. Номинэрдэнэ
Д.Нурбол
П.Даваажав) надад хандан олон нийтэд хүргэх гэж байгаа нийтлэлүүдээ ирүүлсэнийг та бүхэнд хүргэж байна(Нөгөө багаас бас санал тавьж байсан ч нийтлэл нь ирээгүй учир дараалалын дагуу нийтлэлээ):
Бид өөрчилмөөр байна. Гарцийг олсон.
Бид өнөөдөр дэлхийн жишигт хүрсэн ахуйн амьдрал, хэрэглээний соёлоор амьдарч байна. Дэлхийн соёлтой оронд байдаг хувцас, эд агуурс, мэдээллийн хэрэгсэл, унаа тэрэг бүгд манайд байна. Харин тэдгээр улсад байдаг мөртлөө манайд огт байдаггүй, байлгахыг ч хүсдэггүй мэт хэн бүхэн чимээгүй явдаг зүйл бий. ЭНЭ ЮУ ВЭ.
Өвөг дээдэс маань байгаагүй бол бид бүхэн ингээд хүний дайтай явж чадах байсан гэж үү. Тэднийгээ хадан гэрлүү нь явуулаад таг мартчихдаг улс зөвхөн манайх. Тэднийг хаана нутаглуулав, тэдний алтан шарил ямар орчинд оршин байгааг бид хардаг ч, үүнийг хэрхэх вэ гэдэгт анхаарал хандуулдаггүй. ОРШУУЛГЫН ГАЗАР гэдэг үг манай улсад аймшгийн,
Оршуулгын зан үйлийг далд болон чандарлах гэсэн хоёр төрлөөр үйлддэг бөгөөд тухайн орны газар зүйн онцлог, нутаг дэвсгэрийн хүрэлцээтэй байдал, шашин, уламжлал зэргээр өөр өөрөөр ханддаг. Далд оршуулгын газар нь тусгай стандартын дагуу байвал хотдоо сөрөг нөлөө багатай байдаг. Үүнд: зайлшгүй зүлэгжүүлсэн, моджуулсан орчин, оршуулгын зайны стандарт, зайны доторхи хөрс, агаар мандалд хорт хий ялгарахгүй зуурмаган хамгаалалт зэрэг маш олон
Оршуулгын зан үйлийг бид цаг нь болох үед л бодож, бусад үед нь хэнд ч хамаагүй зүйл шиг холдон явдаг. Хатуухан хэлэхэд бидний бүх гэр бүл хэзээ нэгэн цагт энэ зан үйлийг үйлдэх болно. Тэр үед нөгөө л саарал, аймшгийн хотруу дотно хайртай хүнээ үдэх, эсвэл бидний сэтгэл зүрх шингэсэн ногоон цэцэрлэгт хүрээлэнд нутаглуулж хүндэтгэлтэй хандах гэсэн сонголт та бидэнд байна.
Нийгмийн асуудлыг нийтээрээ шийдвэрлэе аян оршуулгын газрын шинэ соёл, шинэ орчинг бий болгохын тулд явагдаж байна. Энэ аян нь асуудлыг шийдвэрлэн, бодит үр дүнд хүрэх хүртэл үргэлжлэх болно. Энэ аяны хүрээнд хийгдэх санал, төслүүд удахгүй таны гарт хүрнэ гэдэгт итгэж байна. Бид хамтран гарцийг олох болно.
Sunday, May 31, 2009
Autopsy on last mistake
1. Хамгаалалт хийхдээ миний өөдөөс тавьсан 2 асуудлын нэгийг огт дурьдаагүй буюу тайлбарыг нь хангалттай хийсэнгүй. Яагаад би түрэмгий байсан талаар шүүгч нарт ганц ч үг хэлж чадаагүй учир хасагджээ. Багийн тайланг хэвлэн гаргахдаа ахлагчийн тайлан дээр хүртэл хатуу байр суурьтай гэсэн байсныг харсан ч толгой доторхио сайн ажиллуулалгүйгээр Автын осол гаргасан талаар болон өөрийн гаргасан, хийсэн ажлуудаа л ярьсан болохоос хүмүүсийн хэт назгайрал нь багийн гишүүдийг шүүмжлэх болон шаардлага тавих, тэдэнд бухимдлаа харуулах үндэс болсон гэдгийг огт хэлээгүй болохоор миний 100% буруу байж. Шүүгч нарт үүссэн сэтгэгдлийг цэгнэж үзсэнгүй.
2. Харилцааны алдаа: Хэзээ ч битгий хүн шүүмжил гэдэг алтан дүрмийг мөрдсөнгүй, буруугийн дэргэдүүр явахдаа өөрт ашиггүй бол дуугарах хэрэггүй гэж зарим хүний хэлж байсныг бодох л хэрэгтэй байж. Багийн эрх ашгийг бодон, хүн бүр оногдсон ажлаа хийсэнгүй гээд багийн ахлагчийн өмнүүр орох хэрэг байхгүй байсан байж болох л юм. Ингэснээр өөртөө хэрэггүй сөргөлдөгч үүсгээд л байж. Нойрмог байхдаа цаас зүсэх нь аюултай байна гэдгийг бүрэн ойлгуулаагүй ч юм уу даа. Автын осол хийсэн, учир шалтгааныг бүрэн дүүрэн багтаа таниулаагүй нь илт байна.
3. Тэнэг шудрага: ХасБанк-нд ажиллаж байхад Ганхуяг болон Болд захиралуудад нийлээд дор хаяж гурван удаа энэ дутагдал байгаа талаар хэлүүлж байсан ч арга хэмжээ аваагүйгээр барам хүний дургүй хүртэл нь зүйлс хэлсэн нь ойлгомжтой.
4. Хүчний тоглоомын дүрмийг сайн ухаараагүй: Багийн зорилго ялалт байсан бөгөөд ялагдвал яах вэ гэдгийг огт бодоогүй хэт бардамнан, ялалт байнга бидний талд байна гэж гэнэн бодож, сэтгэж явж. Ялангуяа багийн ахлагчийн байр суурийг дэмжиж байна гэж бодсон нь эсрэг сэтгэгдэл ч төрүүлсэн байх магадлалтай санагдлаа, түүний байр суурийг дэмжих биш сөргөөцөлдөгч гэсэн үзэл зарим хүнд үүссэн байж ч болох л юм
Tuesday, May 12, 2009
How much salary is enough for your satisfaction?
Гэтэл Гүүгл-н захиралууд жилдээ 1$-н цалинтай ажиллаж байгаа.
Хүн цалиндаа ханадаг байсан бол хөрөнгөтөй хүн үүсэхгүй, нийгэмд баялаг хуримтлагдахгүй л дээ. Мэдээж баялаг бүтээх, түүнийг бий болгоход хүний сэтгэл, шунал, боломжийг харах эсвэл бий болгох чадвар л хэрэгтэй.
Сэтгэл нь татагдаад, ирээдүйн сайн сайхны төлөө зорьж байгаа хүмүүс өдрийн хоолтой, өмсөх хувцастай, зовоосон асуудалгүй байсан ч ажиллаж, сэтгэл ханамж авч чадна.
Монголд бол ялангуяа хүний үнэлэмж өчүүхэн, жилийн 50'000$-н цалин гэдэг тэдэнд бараг л мөрөөдөл, тэнгэрийн умдаг гэсэн үг. Гэтэл бизнесийн ашиг нь тийм байлгах талаас нь ярих, хэлэлцэх хэрэгтэй юм шигээ. Хүнд өндөр цалин олгохын тулд тэдний бүтээмж өндөр байх ёстой, бүтээмжийг өндөрсгөхийн тулд үнэлгээ бодит, хэт хүнлэг бус байх ёстой. Үйлдвэрлэл гэхэд л архинаас бусад зүйлсээ хийж чаддаг болмоор байна л даа. Одоо монголын эдийн засагт баялаг бүтээж байгаа салбарууд нь хөгжихгүй байгаа болохоор аргагүй л дээ, хүнд сарын 120'000-1 сая төгрөг (зарим хүн сард 60'000 төгрөгний төлөө ажиллаяа гээд яваад байна цаана чинь) амлахад ажиллах хүн байгаад л байна. Түүнээс илүүг ч төлөх нь хүнд, яагаад гэхээр бүтээмж нь бараг цалиндаа хүрэхгүй шахуу.
Өөр дээрээ л жишээ аваад үзэх хэрэгтэй. Энэ байгууллагад шууд болон шууд бусаар би хэдий хэмжээний баялаг бүтээж өгч байна, манай байгууллага улсад хэдий хэмжээний баялаг бий болгож өгч байна?
Баялаг үүсгэдэг гурван үндсэн салбар нь үйлдвэрэлэл, хөдөө аж ахуй, уул уурхай. Тэд л түүхий эдийг олборлож, ургуулж, өсгөж, хагас/бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн гаргасанаар хүнд ашиглах боломжтой үнэлж болохуйц зүй баялаг бий болдог. Монголд байгаа, хөгжүүлж ирсэн салбар нь хөдөө аж ахуй дотроо мал аж ахуй - эндээс маш их түүхий эд гаргаж боловсруулах боломжтой. Чанарыг нь сайжруулан Австрали, Шинэ Зеландтай өрсөлдөхүйц гарцтай мал сүрэгтэй болохыг зорих хэрэгтэй. Уул уурхай гэвэл бид мөн дээрхи хоёр улсаас, Канадаас туршлага судлаж газар дор байгаа олон триллион доллараар үнэлэгдэж болох баялагийг ашиглах л хэрэгтэй. Энэ хоёр салбарын хөгжлийг дагуулан үйлдвэрлэл хөгжүүлж ядаж л хагас боловсруулан борлуулдаг байх сайн борлуулагч нар(Зөвхөн Монголдоо биш шүү дээ) байх хэрэгтэй болох нь гарцаагүй. Тэдэнд үйлчлэх үйлчилгээний байгууллагууд ч бий болно. Гадаад худалдааны ашигт байдал бий болоход эдийн засаг өсөн хөгжиж цалин өсөх боломж үүснэ. Хуримтлал үүсгэж чадна, түүнийгээ технологи сайжруулалт, ирээдүйд ашгаа өгөх боломжтой. Шинжлэх ухаан, нийгмийн сайн сайханд мөнгийг зарцуулахдаа имэрч, илэхгүйгээр өгч чаддаг болно.
Monday, May 11, 2009
Баабар - ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/
Би Танд дүүгийн хувиар хандаж байна.
Би чамд өвөөгийн хувиар хандаж байна. Би хэдий өвөө болж амжаагүй ч миний үеийнхний ихэнх нь ач зээтэй болсон.
Би чамд эцгийн хувиар хандаж байна. Би насанд хүрч буй хоёр хүүхэдтэй хүн.
Би чамд ахын хувиар хандаж байна. Нас минь тавийн босго алхжээ.
Би та бүхэнд монгол хүний хувьд, Монгол улсын иргэний хувьд хандаж байна.
Тэвчээр минь барагдсандаа хандаж байна. Миний эх орон ямар их бузар булай, хулгай луйвар, хууран мэхлэлд баригдаа вэ. Тиймээ, хорин жилийн өмнө болсон нийгмийн их өөрчлөлтөд оройлон оролцож байсан хүний нэг би мөөн. 1996 онд эхэлсэн эдийн засгийн их реформд бас гар бие оролцож байсан.
Энэ бол зайлшгүй шилжилт байлаа. Үүнийг манай ард түмэн нийтээр дэмжсэн. Бидэнтэй 40 орон шилжилт хийсэн, хийгээгүй үлдсэн нь хойд Солонгос л байх шив. Бид алдсанаасаа олсон нь илүүтэй эхний арван жилийг үдэж бусдаас тасарч түрүүлээгүй ч сүүл мушгиагүй. Хүмүүс эрх чөлөөтэй, хувийн өмчтэй болж, сэтгэлгээнд нь хувьсгалт өөрчлөлт гарлаа. Монголд өнөөдөр 400 мянган автомашин хөлхөлдөж, нэг сая долоон зуун мянган гар утас ажиллаж, 165 мянган оюутан суралцаж, 43 сая мал сүрэг багширч, хувийн хэвшлийн 40 мянга шахам аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, жилд 600 мянган иргэн хилийн дээс алхаж, 150 мянган иргэд маань хилийн чанадад ажиллаж сурч амьдарч байна. Хорин жилийн өмнө нийтээрээ ганц сая хүрэхгүй долларын хадгаламжтай байсан иргэд маань өдгөө зөвхөн дотооддоо бараг хоёр тэрбум долларын хадгаламжтай болжээ.
Бид чөлөөт нийгэмд шилжсэнээр хүмүүст урьд нь хэзээ ч байгаагүй өргөн боломжийг нээж өгсөн боловч хууль төгөлдөржөөгүй, ёс суртахуун төлөвшөөгүй, сайн муугийн үнэлэмж тогтворжоогүйн гайгаар луйварчин хулгайч дээрэмчин нарт бүр ч том болгомж гаргаж өгчээ. Ардчилал, зах зээлийн тогтолцооны сул болон суларсан цэг болгоныг тэд ашиглан манай нийгмийг ашиг завшаан олж увайгүйгээр улайм цайм идэж уух зэвсэг багажаа болгосон байна. Тэд энэ орны эрх мэдэл эд хөрөнгөнд эзэн сууж ард түмнийг цөлмөн тонож, тонох мөрөөрөө тонохгүй үүнээ ид бах болгон дээр нь нийтийг доромжилж суух боллоо. Ардчилал бүрэн төлөвшөөгүй газар нийгмийн хамгийн адаг шаарууд нь дээр нь авиран гарч зайдлан суудаг учрыг нэрт эрдэмтэн Хаек “Боолчлол руу чиглэсэн зам” зохиолдоо яруу тод илтгэсэн. Манай нийгэм яг тэр замаар явж байна. Бид өөрснөө боолчлол руу дөртэй үхэр шиг хөтлөгдөн явж байна.
Сонгуулийн кампанийн хүрээнд УИХ-ын гишүүн Ч.Улаан Ховд хотод оччихсон ярьж байнаа. Тогтвортой байдлын гэрээг Элбэгдорж буруу хийснээс болоод Монгол улс их хохирч байгаа гэнэ. Хэдийгээр тухайн үед үйлчилж байсан хуулийн хүрээнд гэрээ хийгдсэн боловч, за яахав буруу болсон юм байж. Гэтэл тэр гэрээгээр буй болсон Сүхбаатар аймагт буй цайрын ордыг яахаараа хуулийн заалт болгоныг нь зөрчин байж, эрүүгийн аргаар Сангийн сайд Улаан хувьдаа иддэг байнаа? Тэр үүнээс гадна өнгөрсөн 10 жилд цадахаа мэдэхгүй их луйвар хулгай хийсэн хүн. Зөвхөн ганцхан жишээ хэлэхэд Японы Иточу пүүсийн авлагын асуудалтай холбогдуулан улсын төсөвт тусган байж гурван тэрбум төгрөг хулуусан этгээд. 100 саяын Гансүхийн хэрэг гэж дуулиантай явдал гарч байв. Түүнд шүүхээс 7 жилийн хорих ял өгч байсан. Гэтэл зөвхөн энэ хэрэгтээ Гансүхээс 30 дахин их мөнгө хулгай хийсэн Улаан 210 жилийн ял авах ёстой юм биш үү? Өөрийнх нь хулгайн асуудал ярихаар урьдаас нь баахан гүтгэлэг явуулж адилхан хулгайч мэтээр асуудлыг замхруулах гэж ширэн нүүрлэж буй хэрэг. Улааны хэргийн материал хангалттай бий. Хэрэв би хүн гүтгэсэн бол ямар ч өчиггүй зохих ялаа эдлэхэд бэлэн байна. Энэ бол сонгуулийн өдөөн хатгалага биш. Тиймээс энэ хэргийг шүүх цагдаад өгч олны нүдэн дээр нэг талд нь гаргая л даа. Гомдлоо гаргаач?
Улаан бол манай нийгмийг бүрхсэн торны эзэн аалзнуудын зөвхөн нэг нь. Хамгийн том нь ч бас биш. Зарим нэгний тооцоолсноор аалзнууд энэ орны хөрөнгөнөөс сүүлийн арван жилд гурван тэрбум доллар хулгайлжээ. Энэ ямар их мөнгө болохыг мэдэх үү? Төгрөгт шилжүүлбэл арван гурван оронтой тоо гарч байна. Бид ийм л тогтолцоонд амьдарч байна. Эдэнд тонуулсан ард түмний олонхи нь өдрийн хоолоо арай ядан түүж олж байхад эд ганц удаагийн луйврын үйлдлийнхээ хахуулинд 400 мянган долларын араб азрага бэлэглүүлж зугаацаж сууна. Эдэнд зайдлуулсан эмгэд хөгшид эмний мөнгөгүй, жаахан үрс талхны үртэсгүй чичирч суухад эд ганц удаагийн зугаагаа гаргах гэж Сөүл нисэн казинод тоглож өдөрт нь хэдэн зуун мянган доллараа алдаж наргиж байна. Нийгмийн шинэ бололцоог ашиглан арга ухаан хөдөлмөр зүтгэлээрээ хөлжин хөл дээрээ дөнгөж өндийж буй манай анхны хөрөнгөтнүүд өөрөөс нь хавьгүй тэнэг, хавьгүй залхуу, хавьгүй увайгүй эдгээр шуналын тулам болсон төрийн тэрбумтнуудыг царайчлан амьдарч байна. Айдаст баригдсан нийгэм маань адгийн шаар болсон эднийг тойлж амь зуухаас өөр аргагүй болжээ. Нийгэм маань улам ялзарч, улам жихүүдэс хүрэм болж, улам мухардаж байна. Ийм нийгэм байгуулах гэж монголчууд хорин жилийн өмнө Сүхбаатарын талбай дээр зуун мянгуулаа цуглан жагссан юм гэж үү? Хувьсгалыг ухаантнууд бодож олдог, зоригтнууд хийдэг, адаг шаарууд үр дүнг нь хүртдэг гэсэн Бисмаркын үг юутай үнэн.
“Энхбаяртай бол учраа олж болно, хэдийгээр тэр араас хутга шаадаг, найз нөхрөө худалддаг ч гэлээ олхиогүй тэр амьтантай наана цаанаа гарч байгаад ярьж болно, харин Элбэгдоржтой бол юу ч ярих аргагүй, тэр бүх юм ухаж биднийг шорон руу бөөнөөр нь явуулна” гэж төрөөс төрсөн тэрбумтнууд ярьж байна. Тиймээс тэд Энхбаярт хичнээн чадуулж байсан ч гэсэн түүний төлөө үхэхээ мэдэхгүй зүтгэн, зүсэн зүйлээр үзэж юу ч хийхээс буцахгүй улайрч байна. Доромжлогдсон үрс нь авилгын загалмайлсан эцгээ хамгаалан тэмцэнэ. Түүний төлөө биш өөрийнхөө төлөө. Иймээс тэд сонгууль болгоныг юунаас ч айхгүй улаан цагаангүй луйварддаг нь цаанаа аргагүй ойлгож болохуйц учир шалтгаантай юм. Тэдний хувьд сонгуульд ялагдах эсэх нь үхэл амьдрал шийдэж байгаа маш чухал амь дүйсэн хэрэг. Луйвар хийх хэдэн зуун арга тэдэнд бий, үүндээ бүр гаршсан. Гадаад явсан, нас барсан, сонгуульд ордоггүй бүх хүмүүсийн бүртгэл тэдэнд бий. Үүнийг нь цуглуулж тэдэнд зардаг доод үйлчилгээний мэргэшсэн албатууд бэлэн байгаа. Энэ сүлжээнд төрийн тэрбумтнууд мөнгө хайрладаггүй юм. Мэдээллийн хэрэгслэлээр явах суртчилгаа бол задгай мөнгөндөө хийж буй үзүүлбэр нь. Бид итгэж найдаж буй хүнээ дөрвөн жилийн хугацаагаар сонгох гэж байгаа бол тэд бүхий л амьдралынхаа үхэл сэхлийг сонгож байгаа юм. Иймээс сонгууль бидэнд гэхээсээ тэдэнд илүү ач холбогдолтой.
Би энд Ардчилсан нам нь сайн, МАХН нь муу гэж яриагүй. Аль алин нь зуу зуун мянган гишүүнтэй, аль алин нь улс орны хөгжил цэцэглэлийн төлөө яваа манай нийгмийн голлох хоёр улс төрийн хүчин. Аль алин нь эгнээндээ эх оронч хөвүүд охидоо ч багтаасан, адаг шааруудыг ч хавчуулсан. Манай нийгэм энэ хоёр намд хуваагдан талцдаг байсан нялхсын үеийн өвчнөө нэгэнт өнгөрөөжээ. Одоо тонуулчид нэг талдаа гарч тоногдогсод нь нөгөө талдаа ялгарч байна. Торны аалзнууд нэг талдаа гарч торонд орооцолдон баригдаж идэгдэж байгаанууд нь нөгөө талдаа гарчээ. Гэвч идсэн эрүү хувхайрч идэгдсэн дов ногоордог юм шүү.
Тэвчээр барагдлаа. Энэ торыг зад татацгаая. Би Элбэгдоржид найдаж байна. Түүнийг би эх орноо эгшин зуур хөгжүүлж шууд л цэнгэлийн манлайд аваачина гэж итгэж байгаа юм бишээ. Тэр хоёр удаа Ерөнхий сайдаар томилогдсон авч эхнийхэд нь Эрдэнэтийг ухлаа гэж, дараагийнхад нь авилгачдыг илрүүлж эхэллээ гэж аалзнууд нийлж байгаад түлхэн унагасан юм. Тэр одоо аалзнуудаар томилогдох биш ард түмнээр сонгогдоод гараад ирвэл манай нийгмийг боймлон ороосон торноос чөлөөлж өгөх болов уу л гэж горьдож байна. Магадгүй миний сүүлчийн горьдлого. Энхбаяр сонгогдвол манай орон маргааш нь сөнөчихөнө гээд байгаа юм бишээ. Энэ байтугай зовлон гамшиг туулсан ард түмэн байна эрхбиш тэсээд гарах биз. Ямар ч булхай луйваргүйгээр манай ард түмний хүсэл эрмэлзлэлээр тэрээр сонгогдвол тэр л биз. Бид үнэхээр өөрснөө хүсэж байгаа бол энэ нь ард түмний л сонголт. Элбэгдоржид найдаж байгаа нь миний л хэрэг, Энхбаярт талтай байгаа нь таны л хэрэг. Гагцхүү манай ард түмний сонголт үнэн мөнөөрөө тодрох ёстой. 2004 оны сонгуулийг хэрхэн луйвардаж байсныг бүгдээрээ харсан. Юм хэлээгүй. Өнгөрсөн жил бас л луйвардсан. Хатагтай Бурмаа гурван шатын шүүхээр явж бодитой баримт гаргаж чадсаны хүчинд 2008 оны сонгууль луйвар болсныг нотлон шүүхийн бүх шатанд ялж, шүүхээр үүнийг хүлээн зөвшөөрүүлсэн. Луйварт дургүйцсэн иргэд хэдэн арван мянгаараа талбайд бөөгнөрөхөд тэднийг Америкийн империалистуудын өдөөн тухиралтаар өнгөт хувьсгал хийхийг санаархагчид гэж нэрлэсэн. Бидэнд өнгөт хувьсгал биш, зүгээр л үнэн дүн хэрэгтэй байна.
Ачдаа, хүүхэддээ, ахдаа, дүүдээ, найздаа, эх орон нэгтнүүддээ хандахын учир: таны саналыг луйвардаад байгаа учраас та үүндээ хяналт тавиачээ. Өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө, эх орныхоо төлөө ганц удаа ч гэсэн санаа тавь л даа. Дөрвөн ханатай умгар гэрээс дөчин долоон хүн санал өгсөн баримт илэрсэн шүү дээ. Талийгчийн ясыг өндөлзүүлж хаа газрын нэгмуу луйварчин танай бүрлээчийн өмнөөс санал өгч байгааг зогсоолгооч. Гадаадад байгаа хэдэн зуун мянгаар тоологдох иргэд та бүхэн энд байгаа гэр орон руугаа бичиж өөрийн чинь өмнөөс адгийн нэг новш санал өгөөд байгааг болиулаач. Үнэн шудрагаараа бол манай улсын ерөнхийлөгч хэн болсон ч яадаг юм, ард түмний л сонголт юм чинь. Луйвар булхайгаар бол бурхан өөрөө сонгогдсон ч эрхээ ашиглуулж дээрэмдүүлсэн бид эрс эсэргүүцэн тэмцэх ёстой. Болбол бүгдээрээ сонгуульд оролцооч, төрийн эрхийг барихаар олгогдсон дөрвөн жилд нэг олддог ганцхан минут чинь шүү дээ. Хэрэв чи сонгуульд ороод саналаа өгөөд явдаг байсан бол өнөөдөр манай орны нүүр царай хувь тавьлан хавьгүй өөр байх байсан ч юм бил үү? Боолчлол руу чиглэсэн зам дагаад чи өөрөө алхаад байна шүү дээ. Одоо болоо, сэхээрч үз ах минь, эгч минь, дүү минь, хүү минь, найз минь. Уул нь бидний хувь заяа бидний л гарт байгаа юм шүү дээ, үүнийгээ олж хараач.
Wednesday, April 29, 2009
Paid your bucks? Demand the quality!
Бид, бидний бизнес яагаад санхүүгийн эрх чөлөөнд хүрэхгүй байгаа гэж? Нэг бодоод үзье дээ. Том эдийн засагч нь биш ч гэсэн өөрсдийнхөө хүрээнд бодоод үзье... За яахав, төрийн том тендэрийг аваад баяждаг аргыг март, эсвэл ахынхаа эсвэл найзынхаа том компаний том захиалгыг шахаагаар авч баяжихийг ч гэсэн март. Минийхээр бол бид МӨНГӨ төлдөггүйд гол учир нь байгаа юм шиг. Бид нэг нэгэндээ мөнгө төлдөггүй учраас нөгөө хүний маань ажил нь тийм ч сайхан урагшладаггүй, тэрний ажил урагшлахгүй болохоор дам дамандаа минийх ч урагшлахгүй. Нэгэнт л мөнгөний урсгал муу, эсвэл бага байна гэдэг нь бидний бизнесийн хурд удаан байна гэсэн үг. Аль аль тал нь буяны ажил хийгээд, эсвэл нэгэндээ туслаж САЙН ХҮН шүү гэдэг нэрийг зүүгээд л явж байдаг. Эсвэл мөнгө олж чаддагүй болохоор өөрсдийгөө хөгжүүлж чадахгүй, тиймээс ЧАДВАРГҮЙ ХҮН гэж дуудагддаг ихэнх нь.
Монголд 15000 вэбсайт байдаг гэвэл та итгэх үү? Тэгвэл байдаг юм байна. Гэхдээ миний таамагаар бол 10% үнэгүй хийгдсэн, 89% хямдхан хийгдсэн, үлдсэн 1% нь МӨНГӨөр хийгдсэн юм. Мөнгөөр хийгдсэнүүдээс нь зарим нь л амьд ажиллаж байдаг. Гэхдээ тэр вэбсайтууд яаж амьдардаг юм болоо? Реклам аваад л амьдардаг гэж үү? За яахав Тийм эсвэл Үгүй. Тэдэнд хэн ч реклам өгдөггүй, реклам авч чадаж байгаанууд нь бас л нөгөө найз нөхдийн хүрээ эсвэл тусламж буяны ажил. Тэгэхээр бас л нөгөө МӨНГӨ төлдөггүй төлж сураагүйн жишээ энд явж байна. Салбар бүрт ийм жишээ байгаа нэрлээд байвал. МӨНГӨ төлдөггүй учраас тэнд хөгжил байдаггүй юм.
МӨНГӨ төлж сур, гэхдээ төлсөн шиг төлж сур. Жаахан ч гэсэн үнэ цэнэ, үйлчилгээ, мэдээлэл авсан бол МӨНГӨ төлж сур. Тэр мөнгө чинь буцаж чамд ирдэг юм. В. Баярсайхан http://biznetwork.mn/topic/show/4168
Баяраагийн хэлсэнийг хүнд ойлгомжтой жишээгээр баяжуулж өгье л дөө:
Гэрийнхээ чийдэнгүүдийг 2 жилийн туршид сольсоор одоо нэгээс бусад бүх гэрэл маань Fluorescent гэдэг Сүүн цагаан гэрэлтэй болжээ. Заримыг нь 6500₮-р ч авч байсан үе бий. Зарим нь 3500₮ ч гэж байсан. Нийт 6 гэрэл солиход 30000 төгрөгний зардал гарсан гэж үзье л дээ.
Харин анх цахилгааны мөнгөнд 23000₮ төлдөг байсан бол одоо 9000₮-г төлж байх юм. Сар болгон 14000 төгрөгний хэмнэлт гарч ирэх нь чанарт төлсөн 30000-г би гурван сардаа л нөхөн авч байгаа үнэ юм даа.
Мөнгөнд дургүй царай гаргагч, мөнгийг бий болгож чаддаггүй хүмүүс л үнэгүй, хямд зүйлст татагдаж улмаар өндөр зардалтай цаг хугацааг үр дүн багатайгаар өнгөрөөдөг болов уу.
Тэгэхээр МӨНГӨ төлж сур, төлсөн шиг төлж эргээд чанарыг нэхэж сур! Давуу талтай зүйлд л мөнгөө зар, эргээд ашиг ол, амьдралаа, бизнесээ сайжруул, ашгаасаа сайн санааны үйлст хандив өргө.
Өөрөө хоосон юм байж өрөөлийг өрөвдөж байгаа хүмүүсийг үнэхээр биширч байгаа ч өөртөө хөрөнгө оруулаад хангалттай орлоготой болоорой өөрөө өлсөөд үхчихвэл тэр хүнд туслах нэг ч гэсэн хүн байхгүй болно гэдгийг санаарай гэж хэлэх байна.
Монгол хүн, ер нь дэлхийн ихэнх хүн шунал бол муу зүйл гэж ойлгодог. Мэдлэгт шунах, сайхан, тухтай амьдралд шунах нь зөв шүү дээ. Зоосны нүхээр амьдралыг харалгүйгээр өөдрөг, сайхан зүйлст шунаж хүссэн зүйлээ, эргээд үр ашигтай зүйлст шаардлатай үнийг нь төлөөрөй. Wallstreet (1987) киноны Teldar Papers компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын хэсгийг үзээрэй. Шунал л Америк улсыг өдий зэрэгт хүргэсэн гэж байдаг юм.
Монголд байгаа олон бузар булай зүйлс ядуурлаас болж байгааг нуухын аргагүй. Энэ бүгдийг устгахад хүн болгон баян байх хэрэгтэй байна. Баяжигтун!
Tuesday, March 10, 2009
Is this a joke, or what?
Please, someone, brighter than me explain to me, WTF is that?
I wish today was April fool's day! Not yet, so what this implies? MNT will appreciate against others, parched market will not see the much needed money to quench the thirst. Chaining entire economy and sentencing businesses to death!
Thursday, March 05, 2009
Brain drain: Criticism about Mongolians by Japanese person
Тархины тураал - КИМYРА АЯАКО
Японд суугаа Малайзын элчин сайд «Намайг хорин настай байхад манай улс дєнгєж тусгаар тогтноод байсан бєгєєд олон асуудал тулгараад байсан билээ. Бид амжилт гаргаж, тусгаар тогтнолоо дэлхийн олон улсаар зєвшєєрvvлэх хэрэгцээ шаардлага байсан. Би Малайз эх орны тєлєє хvчин зvтгэмээр санагдаад, юуны ємнє гэр орныхныхоо бахархал болсон хvн байх хэрэгтэй юм гэж бодогдож байлаа. Эх орондоо би хэрэгтэй гэж бодож явлаа. Одоо Малайзын Засгийн газар ирээдvй vеийнхний тєлєє «Визон-2020» гэдэг тєлєвлєгєє зохион гаргаж байгаа билээ.
Улс орны хувьд Малайз амжилт олж, олон улсын тавцан дээр бол тус улс ирэх зуунд удирдагчийн байр сууринд очих ёстой хэмээн зорьж байна» гэснийг уншаад Монголын байр суурь гэдэг юу вэ гэж бодогдлоо.
Хагас жил Монголд байхгvй байгаад буцаж ирэхэд юм болгон хєгийн харагдаад, монголчууд нэг л хєгийн санагдаад болж єгдєггvй. Олон жил хєгийн юмны тєлєє зvтгэж явсан би ч бусдад хєгийн харагдаж байгаа байлгvй дээ. Би бол япон хvн.
Гадаадын хvн Монголыг хєгийн байна гэхэд дургvйцэх нэгэн байж болно. Гадаадынхан манай Монголыг хамаагvй шvvмжилж болохгvй гэх хандлагатай хvн ч байж болно. Гэвч миний бие Монголд хєл тавьснаас хойш яг арван жил болж байна. Хэрэв «Гадаадын хvн манай орныг бvv шvvмжил» гэх юм бол би тийм хvнд «Гадаад орноос тусламж бvv ав» гэж хэлмээр байна. Эд барааны тусламж байвал аваад байна, сэтгэл санааны тусламж бол хэрэггvй гэх гээд байгаа юм уу?
Ер нь монголчууд нvдэнд харагдах ашгаас єєр сонирхолгvй, юу ч хэлээд нэмэргvй. Гэтэл нvдэнд vл vзэгдэх нэг юм л хvнийг хvн болгодог шиг санагдах юм. Сайд, дарга болохын тєлєє ёс жудгаа худалдаж чаддаг хvн, тэр хvнийг тойрон шавсан шимэгч хорхой шиг хvмүүс.
Миний бодлоор Монголд сайд дарга болсноос малчин болсон нь илvv мундаг.
Єнєєдрийн Монголд дээр єгvvлсэн Малайзын сайдын vгэнд гарсан ухаан шиг ухаан алга. Єєрєєр хэлбэл олон улсын харилцааны тавцан дээр уншигчийн байр сууринд гарна гэсэн ухаан огт алга санагдана. Малайз ч, Монгол ч ялгаагvй Азийн хєгжиж байгаа л орон.
Тєр хvчтэй байя гэвэл хууль боловсронгуй, хууль хvчтэй байх ёстой гэх хvн байдаг. Гол нь хуулиндаа биш, хуулийг зєв хэрэгжvvлэх явдал л чухал. Хуулийг зєв хэрэгжvvлнэ гэдэг сэтгэлийн сахилгатай байхыг хэлнэ. Сэтгэлийн сахилга байвал буруугаа засаж, алдсанаа нєхєн сэргээх дотоод дархлал байна. Тийм юм байхгvй бол гаднаас яаж ч оролдоод сайжруулж чадахгvй. Хятадын "Их сургаал бичиг" номын VI бvлэгт "Улс орны хувьд эд
хєрєнгийн сонирхол жинхэнэ ашиг сонирхол биш, харин ёс журам бий болгох л жинхэнэ ашиг мєн" гэж бичжээ.
Улс орны удирдагч эд хєрєнгийн талаар хvч чармайлт тавьж байгаа бол заавал хєгийн амьтсыг єєрийн гар хєл болгон ашигладаг. Тэгэхдээ удирдагч тэдгээр ашиглаж байгаа хvмvvсээ чадвартай гэж бодож байгаа бол тийм хєгийн амьтдаар тєр, засгийн эрх бариулах ба тэгж эрх бариулбал заавал хvн зоны ч юм уу байгалийн гай гамшиг учирна» гэж бичсэн байдаг.
Хятадын сургаалаас иш татвал єнєєгийн монголчууд «хятадын юм» гэсэн утгаар хvлээж авахгvй ч байж мэднэ. Дургvйцээд зvгээр сууж байснаас хятадуудаас илvv их юм уншиж, наад захын хятадын гvн ухаан мэдэж байх хэрэгтэй бус уу.
Ер нь монголчууд ном уншихгvй болсон байна. Єнєєгийн Японы нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн байгаа хvмvvс залуудаа єглєєнєєс vдэш болтол тасралтгvй ном уншиж байсан бєгєєд одоо ч япончууд маш их уншдаг. Яагаад ингэж уншдаг вэ? Єєрийн дотоод ертєнцийг сайжруулахын тєлєє л тэр.
Монголд єрнєсєн ардчиллын vйл явцыг Японы Мэйжигийн хувьсгалтай (1868 оны) зvйрлэн ярьж байсан. Монголыг Японтой зvйрлvvлээд дэмий байх аа.
Тэрхvv Мэйжигийн хувьсгалын ємнє Англи, Францад очсон япон хvн байсан, тэд тэдгээр орны байдлыг гайхаж, улмаар манай Япон хурдан сурч боловсорч, хєгжих ёстой гэж бачимдан цухалдаж байсан гэдэг. Тэр бол жинхэнэ эх оронч сэтгэлгээ юм. Бас дэлхийн II дайны vеийн Японы хямралыг ч єнєєгийн Монголын шилжилтийн vеийн хямралтай зvйрлэдэг хvн бий. Япончууд тэр vед хvн бvр хvчээ дайчлан ажиллаж, Япон орныг баян тансаг болгоё гэж бодож байснаас бус, одоогийн зарим монгол хvн шиг эх орны нэрээр хаа нэгтээгээс олж ирсэн мєнгийг єєрийн нэр дээр гадаадын банкинд шилжvvлж байгаагvй юм гэнэ билээ.
Ийм байхад манай япончуудтай єєрсдийгєє зvйрлэх гээд байгаад зэвvv хvрч байна. Ингэхдээ би манай япончууд мундаг, Монгол хvмvvс муу гэх гээгvй. Хvн л юм хойно аль алинд нь сайн муу юм бий. Гэхдээ монголчуудыг харахаар юмыг зєвхєн хэлбэрдээд л, агуулгыг орхисон шиг бодогдож, санаа зовоох юм.
Yнэхээр соёлын хямрал. Ном уншихгvй, унших ном ч байхгvй. Мэдлэг нь єєрєє олж авсан биш, дандаа бусдаас л дуулсан зvйл байдаг. Ижилхэн санаа бодолтой, нэг тєвшний хvмvvс цуглаж ярилцлаа ч хєгжиж дэвжихэд ямар ч нэмэргvй. Телевиз, радио, хэвлэл гэхэд бас л ижилхэн ухаантай, ижилхэн тєвшний хvмvvс бичиж, ярьж, нэвтрvvлж байгаа учраас ялгаагvй, тvрvvчийн л цуглаад ярьсны vргэлжлэл.
Тархины тураал. Сайн сураагvй гэж хэлvvлсэн хэрнээ, бас єєрєє тvvнийгээ мэдэж байгаа хэрнээ бодож санах юмгvй яваад л байна. Монгол хvн маш азтай юм. «Монгол vндэстэн» гэдэг нэрээр дэлхий даяарт эрхэлж, дэлхий даяараа эрхлvvлж байна. Чингис хааны нэр барьж ямар нэг юм хийх гээд байх юм уу, хэнээс ямар тусламж орж ирэх нь вэ гэж хараад хvлээгээд л суугаад байна.
Хэрэг болбол залхтал гуйж хоргооно, хэргээ бvтсэн хойно таг чиг болно.
Ер нь япончууд хvнээс юм гуйхаас ичдэг, хvний юм авахаас санаа зовдог. Хэрэг бvтсэний дараа л баяр талархал илэрхийлэхийг чухалд vзэж жин даруулдаг. Дэлхий нийтээс ялгарах монголчуудын нэг онцлог бол дээр дурдсан, хэргээ бvтмэгц таг чиг болдог зан.
Манай япон ёс ийм тийм гэвэл зарим монгол хvн «За яршиг, зvгээр. Японы ёс ямар хамаатай!» гэх нь бий. Манай япончууд зvгээр л нэг ажил хєдєлмєрт зvтгээд єнєєгийн хєгжилд хvрсэн биш, хажууд нь ёс тєр гэж чухал юм байнга хамт явдаг. Энэ бол Хятадад ч, Америкт, Европт ч бий.
Ойр дотно болох тусмаа ёс тєрийг чанд баримтлах нь чухал. Ёс тєрийг сайн сахих хэрэгтэй. Залуус бол ер нь ёс тєр гэж юу болохыг олигтой мэдэхгvй учраас тал хувь нь бvтэж байсан ажил хэргээ бvр нурааж орхих нь ч бий» гэж бид заалгадаг.
Монголчууд ёс мэдэхгvй гэдгийг тэдэнтэй нэлээд харилцсан япончууд мэднэ. Тэр ч бvv хэл зарим нь «Угаасаа байхгvй юм чи нь, ёс журмыг монголчуудаас эрээд яадаг юм бэ!» гэдэг гээд бод л доо. «Хvн гэдэг хоол, унд, хувцас хунарт зовохгvй болж байж сая хvний ёсыг бодно Монголчууд мєр бvтэн, гэдэс цатгалан болж байж ёсыг сурах байлгvй дээ» гэх хvн ч тааралддаг. Гэвч юу л бол доо.
Монголчууд хоол унд, хувцас хунарт санаа зовохооргvй болчихвол харин ч нvглийг мартах байлгvй. Монголчуудтай харилцахлаар л сэтгэл сэвтэнэ. Сэтгэлийн тусыг ойлгохгvй хардаж сэрдэнэ. Тэгээд «Ямар ч тооцоо, зорилгогvйгээр хvнд тусална гэдэг ойлгомжгvй юм. Тооцоотой, зорилготой байж л хvнд тусална гэдэг нэг талаар зєв» гэх нь урам хугална.
Монголд хvнд хариугvй тус хvргэнэ гэж байхгvй. Энэ бол ядуу байгаагийн шинж. Тулга тойрсон тооцооны богино ухаан монголчуудыг туйлдуулж байна. Миний хувьд, бvр багаасаа «Хvнд туслах бол хариу санаж тооцоололгvй сэтгэлээрээ тусалж бай» гэж сурсан билээ. Харин монгол хvн «Аав ээж намайг «хvнд туслахдаа тооцоотой хандаж бай» гэж сургасан гэхийг сонсоод, Монголын нийгэм дэх хvний сэтгэл Японыхоос эрс єєр болохыг мэдэрлээ. Танай хvмvvжлийн энэ зарчим дєрвєн уулын дундаас бvv гараасай
гэлтэй ч тийм хvмvvжилтэй хvмvvс хэдийнээ хил давж, бусдын зэвvv хvргэж яваа нь vнэхээр харамсалтай.
Єгєєш том тусмаа дэмий гэж vг байдаг. «Монголчууд юу ч vгvй юм чинь ядаж бардам зан байх ёстой» гэдэг монгол хvн тааралдана. Гэхдээ одоогийн монголчууд бардам зан гэж юуг хэлэхээ сайн мэдэхгvй байгаа учраас тэдний бардам зан гээд байгааг єєр хэлэнд орчуулбал бvдvvлэг зан гэж л буулгахаас аргагvй.
«Сул дорой хvн тvvнийгээ нуух гэж зєрvvдлээд, найр тавихыг зохисгvйд тооцон омогддог» гэсэн vг бий. Монгол залуучууд «Гадаадынхан бага юм єгч байна. Бvр ихийг єгєх ёстой. Юм єгч байгаа нь цаанаа учиртай» гэх мэт хардлага сэрдлэгийн хачин сэтгэл их гаргана. Баян ядуу гэдэг ер нь юу юм бэ. Миний бодлоор баян хvн єєрийгєє гэх аминч vзлийг дийлэн зохицуулж чаддаг байхыг хэлнэ. Сэтгэлийнх нь бvх орон зай зєвхєн «би» гэх ганц бодлоор дvvрсэн хvнийг аминч vзэлтэн гэнэ.
Миний энэ утгаар баян ядууг ойлгодог хvн Монголд хэд бол? Монголд vнэхээр баян хvн байхгvй гэж боддог. Бузар мєнгє, ариун мєнгє гэж ялгаж чадахгvй, мєнгє бол эрх хэмжээ гэж ойлгож байгаа цагт Монголд жинхэнэ баян байгаа гэж тєсєєлєхийн аргагvй. Єєрєє vл тансаглан, єрєєлийг тансаглуулагч л жинхэнэ баян хvн.
Хятадын «Мэнз бичиг» номд «Ордны дотор цэвэр тансаг боловч гадаа хог новштой, тарианы агуулах сав хов хоосон байхыг хулгайчийн тансаглал гэнэ» хэмээжээ.
Муу луйвраар залилж авсан мєнгєєр хvvхдээ гадаадад сургахаар явуулдгийг ойлгохгvй байна. Юуг нь ойлгохгvй байна вэ? Аав нь луйвраар олсон мєнгє гэдгийг мэдсээр байж, тийм мєнгєєр суралцахаар явж чадаж байгаа хvvхдийнх нь сэтгэлгээг vнэхээр ойлгохгvй байгаа юм. Би ямар мундаг хvн биш, монголчуудад сургаал айлдах чадалтай ч биш дээ.
Ер нь Монголд эхлээд хvний дотоод сэтгэлийн хувьсгал л хийх хэрэгтэй. Тэгж жинхэнэ хvн бий болгох ёстой байлгvй дээ. Жинхэнэ хvн гэдэг ямар хvнийг хэлэх вэ гэвэл худлаа хэлдэггvй хvнийг л хэлнэ.
«Монгол хvний vгэнд битгий итгэ!» гэдэг vгийг хаанахын хэнээс ч сонсож болно. Танилцах тусмаа итгэх боломжгvйг ухаарна. Монголыг сайн мэддэг хvн бол юу гэж хєрєнгє оруулалт хийх вэ дээ. Мэдэхгvй хvний толгойг эргvvлж байгаад, хэдэн цаас салгаж аваад нvvр буруулахыгаа л мєнгє оруулалт гэж бодоод ойлгуулаад байх шиг.
Тэгсэн хэрнээ хєрєнгє оруулагч Монголд бус, єєрт ашигтайг бодож vvнийг хийж байгаа мэтээр сонин хэвлэлээр шуугиулах нь дэндvv. Хятадын зохиолч Ро жин, «Усанд унасан нохойг нэрмэж зод!» гэж бичсэн байдаг. Ёс журам эс мэдэх нохойг авартал хэн нэгнийг зууж мэдэх юм шvv гэсэн утгатай энэ vгийг олж уншаад хvчтэй цохилт авсан.
Би багаасаа «Хvн болгонд тусалж бай» гэж хvмvvжсэн. Гэхдээ
монголчуудтай харилцаж явахад Ро жингийн энэ vг орой руу орж билээ. Ер нь Монголд зовлон багадаад байх шиг. Зовж л байж юманд хvрдэг хорвоо доо. Ардчилал иймэрхvv замаар явж байгаагийн хариуцлага ард тvмэнд бас бий.
Монголын ард тvмэн єєрєє хийх ёстой гэж бодохгvй, хэн нэгэн хvн хийж єгєєсэй гэж хvлээгээд сууж байна. Хэн Монголын нийгмийг гайгvй болгох ёстой юм бэ? Дандаа хvний гар харна. Єєрт хамаатай юмыг єєрєє л хийх ёстой гэдэг зарчим алга.
Гадаадад сурч байгаа хvмvvс, гадаадад гарсан хvмvvс монгол орноо хаяагvй байх аа. Гэхдээ тэд «Монголыг гайгvй болохоор нь очно» гэж ярьдаг.
Бас л хvний гар харсан сэтгэлгээ. Монголчууд гадаад хэл их сурч байна. Тэгж сураад юунд хэрэглэх, ямар зорилготой вэ? Бизнес, мєнгє, нэр алдар бодохоос бус, эх орондоо хэрэгтэй хvн болмоор байна, эх орны тєлєє сурах ёстой гэж бодох хvн байхгvй. Юуны ємнє єєрийн амьдрал байдлыг сайжруулаад, дараа нь эх орноо гэж боддог, бас тэгж хэлдэг хvн олон.
Єєрийн амьдрал байдлыг сайжруулах гэсэн хvний хvсэлд хэр хэмжээ гэж байхгvй. Монголчуудтай харилцах бvрт, сvvлийн vед «Арсланг дийлэх гэж оролдоод оролдоод яаж ч чадаагvй єчvvхэн хулгана хавханд хавчуулж шархалсан євдгийг нь хазаж орилуулсан гэнэ ээ» хэмээх нэгэн vлгэр санаанд орж ирээд, тэр арслангийн євдєг нь би юм шиг санагдаад болж єгдєггvй.
Монголд байх тусмаа монголчуудтай харилцах талаар их юм сурлаа. Амин хувиа хичээгчдийн дунд байх тусам алаг хорвоогийн хоосон чанар илvv тод харагдах аж. Хорвоо ертєнц дандаа нэг янзаараа байхгvй. Цэцэглэсний эцэст хагдрах зайлшгvй. Алдар нэр, албан тушаал гэгч нэг л бодит чанартай биш санагдаад байх юм.
КИМYРА АЯАКО
Monday, February 16, 2009
Food war?
Wednesday, February 11, 2009
"SecOpenDay2009: Cyber terrorism and security" conference was held

It was my first time attending a conference on IT security in Mongolia which I did not take part in organization of it since 2006.
This time fellows at ICTA, MonCIRT, General intelligence agency etc did a good job on organizing it. It could be improved though.
In the morning session they laid out fundamental theories so that the audience experience and knowledge gaps lowered. When I walked into the conference hall, MP Z.Enkhbold (His previous blog is here)was almost done with his speech on "Info sec policies of the state". It was followed by presentations: "Trends in state info sec, threats, countermeasures " by Mr. Baatarkhuyag from State communications bureau, "Network security: Threats, attacks, exploits" by Mr. T.Khaltar MonCIRT NGO, "Banking and finance security, threats, vulnerabilities, attacks, hands on countermeasures" by IT division head of MongolBank Mr. D.Dovchinbazar, "Cyber terrorism" by ICTA senior speacialist G.Nyamdorj, and a brief presentation on "Encryption techniques" by someone I didn't catch his name. All in all, they were talking the same stuff others were talking in 2006. They knew the need for regulations, legal environment and lack of them. Everybody knows what needs to be done, lots of plans but no progress which can be signified. Come on, everybody needs a result after 4+ years of discussion. We want action, not changing faces and same old stuff to be spoken of. Where are the laws passed, they were promising them to be discussed at parliament in their next session in Feb of 2006? I thought of leaving the conference early, feeling little upset, but couple titles on agenda of afternoon session made me stay.
Afternoon session proved I made a good decision as guys with years of hands-on experience under their belt started to picture real life situations, cases, statistics. Oyunbold from largest ISP Magicnet started with his impromptu presentation on "Internet environment security, threats, attack, countermeasures", it was interesting topic and he could've improved the presentation if he was notified by his boss little earlier about the event I guess. "Computer incident response team's operaration and guidelines" by Mr. U.Esbold MonCIRT, "*nix OS's in Information systems as a security providers" by Mr. B.Munkhbayar Ceo of USI LLC and Advisor to Parliament, "Major concerns in Infosec" by N.Baasandorj from MonCIRT, "Re-engineering, VoidMan virus comprehensive analysis" by Ch. Erdenebat, MUST: CSMS were EDUTAINMENT as people say today. They made me think of spending my time, and sitting in that conference hall was worth it.
Mr. U.Esbold promised to put up the presentations for the conference on their NGO website, but at this moment theirn NGO site is being upgraded with renewed design etc. and down. After few days you should check up www.moncirt.org.mn for the presentations.
Edit: Forgot to include the painful experience of sitting through last presentation by a lady from Defence University of Mongolia on "Measurement of effects on computer network by DoS". I think she was a student, or someone doesn't appear in front of public much. I didn't quite catch what was the aim, proof, methods used. Probably I need to take up a reading on the topic, but it was awful to be honest. I felt like I was made to sit on one legged stool for 15 minutes.
Also the guy I don't recall his name demonstrated an encryption/decryption application, which was probably an off the internet code compilation, nothing to brag about - somehow he decided to show it off.
Tuesday, December 09, 2008
Зөвлөгөө?
Хамт ажиллаж байсан эгчээс дээрхи хүсэлтийг авлаа. Эмх замбараагүй мэдээлэл хэт ихэсчээ, арга ч үгүй биз дээ. Төсөв, төлөвлөгөө гаргахдаа ямаандаа цалин өгөөд, үхэрээ чипжүүлнэ гэж яриад яваад байхаар чинь яаж эрүүл саруулаар сэтгэж байгаа хүмүүс ойлгох юм бэ? Буруу сонсов уу гэж найдаж байтал сонингоор хэвлэгдээд, батлагдаад явахаар нь хэлэх үг олдохоо байж, толгойгоо сэгсэрсээр байтал олдмол рефлекс болж байх шигээ.
Гол сэдэвтээ орьё: Би энэ чиглэлээр зөвлөгөө өгөх эрхтэй хүн биш ч гэлээ, жаахан ч гэсэн мэдэж авсан, өөрийнхөө хэмжээнд зөв байж болох зүйлийг энд буулгаж тавья.
Дэлхийд: Бүхэл дэлхийн амар амгаланг нэг "ковбой" эвдэж чадлаа. Ирэх жилийн дунд хүртэл шинээр гарч ирэх ерөнхийлөгчийн авах арга хэмжээнүүд үр дүнгээ өгч эхлэхгүй л болов уу. Манай голлох экспортын үнийн хувьд Алтны үнэ өндөр байх боловч, зэсийн үнэ буурна - Хятадын хэрэглээ багасаж - орлого буурна.
Монголд:
1. Банкууд зуучлагч байгууллага болохоор нэг талаас хадгаламж орж ирэхгүй бол зээл олгож чадахгүй, чадсан ч удаан хугацаагаар үргэлжлүүлэх өөрийн хөрөнгө бага. Энэ үед нь хадгаламжаа татах нь банкуудыг шатны уруу түлхэх гэж байгаатай агаар нэгэн.
2. Зээл олголт хийгдэхгүй бол эдийн засгийн эргэлт удааширч баялаг бүтээх боломж улам бүр багасна.
3. Банкууд уг нь хэвийн ажиллаж байгаа ч хэт их сөрөг мэдээлэл явагдаад, төрийн аппаратуудад ажил хийж байх ёстой хэдэн гарууд цаг үед нь хангалттай арга хэмжээ авахгүй иргэд хадгаламжаа их хэмжээгээр банкнаас аваад эхэлбэл хүйтэн бороонд бэлэн байдал багатай банк өвдөглөн унах болно. Хүсэхээр зүйл биш л дээ, Iceland-г хараарай. Мөнгөнийх нь ханш навс унаж, ажилгүйдэл, ядуурал гээд эдийн засгийн гамшиг болно.(Санхүүгийн биш эдийн засгийн гэдгийг та энд анхаарна уу!)
4. Долоон сарын нэгний үйл ажиллагааны хор хөнөөлөөр ард иргэд улам бүр өширхөөд төрийн эсрэг улам бүр гүнзгий хорсолтой болж байх шигээ.
Арга хэмжээний тухайд: Хүмүүс өөрсдийн гараар баялагийг бүтээдэггүй бол ирэх хагас жилд банкин дахь хадгаламжийг татахгүйгээр хэрэглээгээ танах шаардлагатай болов уу. Таны хадгалсан жаахан мөнгө нартай өдрийн хэрэглээг чинь түрхэн зуурт л хангах байх. Яг одоо юу ч хийсэн хоёр туйлын үр дүнд таны эрхэлж байгаа үйл ажиллагаа хүргэх тул хийгээд азтай бол та цөм хийнэ, алдвал хураасан бүхнээ алдана. Иргэд маань Азийн эдийн засгийн хямралын үеэр Өмнөд солонгосчуудын гаргасан Алтан эдлэлээ улсад тушааж эдийн засагтаа нэмэр болгох зэргийг хийж болох ч Төрийн түрийвчийг барьж байгаа хэдийг хараад сонголтоо хийх эрхийг таньд л үлдээе. Монголд хувьсгал гарах шаардлагатай гэдэг үнэн ч юм уу?
Хэлэх багахан зүйлсээсээ буулгалаа, яаралтай гарч явах шаардлагатай байгаа учир үргэлжлүүлж удахгүй бичье.
Sunday, September 28, 2008
Putting things in order
Зарим хүнд сүрхий хэлж өгөөд байдаг эрхэмлэх эрэмбэ дараалал маань:
1. Эрүүл мэнд
2. Гэр бүл
3. Нэр хүнд
4. Ажил төрөл
5. Эд хөрөнгө
Сүүлийн хэдэн сар оройдоо хатуу зүйлээр сэтгэлээ засаж, гашилсан толгой дахь олон жонглёрын бөмбөгнүүдээ ямар дарааллаар эргүүлэхээр бодохдоо хурдасгуур хэлбэрээр хэрэглэж явсаар бие хаа ч авах юмгүй болсон бололтой, бөөн сигналуудыг шар, улаан гэрлээр бие маань өгч эхэлж.
Англи хэлэнд Домино эффект гэж үг бий, энэ нь нямбайлан өрж тавьсан даалуунуудын нэгийг нь түлхэн унагахад дамнан унах үзэгдлийг хэлдэг бөгөөд миний амьдралд ч энэ үзэгдэл гарч олон жил хэвийн/сайхан байлгахаар хүч чармайлт гарган явсан бүхэн маань ар араасаа шил даган ханаран унахад сэтгэлийн хаттай байсан ч тархиндаа лантуудуулсан юм шиг манарч, үг өгүүлбэр, биеийн хөдөлгөөнөө ч хянаж чадахаа байдаг юм байна. Ид хүнд үедээ ажлаасаа нэг өдрийн чөлөө авахаар үзсэн ч урьдчилан сануулаагүйн улмаас авч чадсангүй. Маргааш нь гулууз мах шиг болчихоод ч урьдын адил Яг одоо, өчигдөр гэсэн дуусгах хугацаатай мэйлүүдээ шалгаад л сууж байлаа.
Бодож бодож эцсийн дүнд ... -г буруутнаар яллав. Дайсны цэрэг №1 нь ... байлаа. Хорвоо дээр юу ч болж байсан эхлээд ... -г л ялья.
Monday, July 14, 2008
Үхсэн морь/Гадаад онигоо/
Beating a Dead Horse
1. Buying a stronger whip.
2. Changing riders.
3. Say things like, "This is the way we have always ridden this horse."
4. Appointing a committee to study the horse.
5. Arranging to visit other sites to see how they ride dead horses.
6. Increasing the standards to ride dead horses.
7. Appointing a tiger team to revive the dead horse.
8. Creating a training session to increase our riding ability.
9. Comparing the state of dead horses in todays environment.
10. Change the requirements declaring that "This horse is not dead."
11. Hire contractors to ride the dead horse.
12. Harnessing several dead horses together for increased speed.
13. Declaring that "No horse is too dead to beat."
14. Providing additional funding to increase the horse's performance.
15. Do a Cost Analysis study to see if contractors can ride it cheaper.
16. Purchase a product to make dead horses run faster.
17. Declare the horse is "better, faster and cheaper" dead.
18. Form a quality circle to find uses for dead horses.
19. Revisit the performance requirements for horses.
20. Say this horse was procured with cost as an independent variable.
21. Promote the dead horse to a supervisory position.
Sunday, July 01, 2007
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих нь
Мөнгө байхгүй ээ, яагаад мөнгөгүй байна?
1. Архи ууж байнаа: уг нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжээд ч байгаа юм шиг. (Онигоо гарцан л явж байсан) Согтуу толгой ямар л олигтой ааш араншин гаргав гэж, байгаа хэдээ нэмж уугаад, торгуульд төлөөд дуусгачихдаг юм биз дээ. Эр хүний хувьд ууж байгаа хүмүүсийг өмөөрөх нэг л шалтаг байдаг юм :D Тэд найз бүсгүйдээ эсвэл найз нартаа бүх стрессээ гартал зүгээр л яриад байж чаддаггүй - Нэг бол Архи ууж зүрхээ чангалж байж гол зүйлээ ярьдаг, эсвэл ажилдаа хамаг анхаарлаа тавьдаг - анхаарал халамж тавьсангүй гэх найз бүсгүй, эхнэр чихэнд хонх уяахаар буцаад л уучихдаг байхаа, миний ажигласанааар.
2. Хамтарч ажиллахгүй байна: Хүн бүр л бие даан шийдвэр гаргах дуртай, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд өөрөө буруу зүйл хийж байсан ч хамаагүй хэсэг хүмүүс бий. Зөвшилцөөгүй шийдвэр ихэвчлэн буруу байх нь өндөр магадлалтай, алдаа гарлаа мөнгө урсаад алга болно.
3. Үйлдвэрлээ жинхэнэ ёсоор нь дэмжихгүй байна: a) Миний мэдэхээр 2 хүн Өвөр Монголоос импортоор орж ирдэг сүү уудаг, Монгол сүүний амт нь арай гүйцэхгүй байдаг гэнэ.(Би СҮҮ К-г дэмждэг, АПУ-н бас Биеэ бодоорой гэх сүүнүүдийгг байхгүй үед нь хэрэглэдэг) Уг нь бид бараг л 40 сая малтай ч сааж, боловсруулж чадахаа байсан бололтой. Яагаад ч юм бид хуурай, шингэн сүү гаднаас оруулж ирээд л байна б) Сүүний талаар нилээн сүрхий санал нийлсэн хүн маань гадны вафли идэнгээ Монгол нь чанар муутай Өгөөж мэтийн газарыг менежмент муутай, технологио шинэчлэдэггүй гэж байх юм. (Би ч багадаа мэрж иддэг байсан цайны жигнэмэг авчихсан мэрж байлаа, яагаав дээ нинжагийн од болгож мэрдэг байсан. Одоо лав Өгөөж ийм жигнэмэг хийдэг юм билээ) в) Ноолууран эдлэл хэт үнэтэй учир авч чаддаг Монгол цөөн, гадагшаа л гаргаад байж дээ (доллар нь бидэнд хэрэгтэй) Гэхдээ Хятадууд Япончуудад үнэн дургүй байдгийн нэг шалтгаан нь ноолуртай холбоотой юм билээ шүү, хэт их ямаатай болсоноос Хятад улс цөлжилтөнд эрчтэй нирвэгдээд нөхөн сэргээх гээд одоог хүртэл тэмцээд л байгаа гэсэн. Манайд энэ давтагдаж магадгүй, харин бид УТААН ДУНД, ТӨМӨР ЗАМ НЬ ЭЛСЭНД ДАРАГДААД(Өдөрт 480+ хүн элс цэвэрлэж зогсдог, хөдөлгөөн саатуулахгүйн тулд) л цөлжиж дууслаа, уух усгүй болж байна шүү дээ. Цөлжилтийн хэлмэгдэлд орсон 20 сая хятад хүн дүрвэж байгаа, нилээдийг нь Монгол зүг уруу цөлж байгаа гэсэн цуу үг явж л байна лээ шүү
Хөөш, үйлдвэрлэл дэмжинэ гээд архи уух нь гол бишээ, (Монголын одоо байгаа амжилттай гэгдэх "бизнесмен" үүд (ahem) бүгд л энэ салбартай салшгүй холбоотой) би лав эрүүл мэндээ бодоод энэ салбарыг дэмжихээ байсан шүү. Залуусаа, эрүүл мэндийг орлуулах арга олоогүй байгаа учир намайг дагасан нь дээр байхаа, гэхдээ "Есөн өрлөгтөй цэцэлсэн шаштир"-г уншиж үзэхгүйгээр хэт халгаад байж бас болохгүй. Тэр амтгүй, хоцрогдсон технологитой гээд байгаа тэр сүү/жигнэмэгийг авахдаа би харамсдаггүй, учир нь миний зарцуулсан, зарсан төгрөг бүр нь монгол хүний гарт атгагддаг, харин тэр 'менежмент' нь буруу газарт мөнгө нь буруу зүгт явдаг байж магадгүй, ямар тайлан балансыг нь харсан биш дүгнэж чадахгүй нь. Гэхдээ л ногоогоо тарьж байгаа нэгнээс өндөр үнээр ч болтугай ав, ирэх жил дахин тариг л дээ. Тэр чанартай сайн хийж байгаа бүхнээ дэмж л дээ.
За , дүгнээд хэлэхэд 40 сая малтай байж болох улс маань 3900₮ = 3.35$ -р мах авч байна(US, Germany-д хэд байнаа кг мах? Бас цалин нь хэд байдаг билээ? ahem), сүүгээ боловсруулахгүй литрийг нь 100₮-р зарах малчид(0.5 л савласан ус 250₮ байдаг. Боловсруулаад зарах хүсэл, эрмэлзэл алга уу?), түүнийг нь савлаад зарах хүртэл үнэ хүргээд 1100₮ орчим болгох чадварлаг маркетингтай компаниуд. Үндсэн хуулиа ч биелүүлдэггүй УИХ - худлаа маргалдаад л, хувиа бодсон ерөнхийлөгч нь холиогоод л - хэрүүл хутгаад, "хүүхэлдэйн жүжиг" үзэж байна доо монголд. Өчигдөр нээрээ Пентатоник гэсэн нэртэй жүжиг болсон гэсэн, хэт бараан амьдрал харуулаад байгаа ТВ-р нэг ч гэсэн өдөр хөгжилтөй, өнгөлөг жүжиг гарч байна лээ цухас харахад.
Бүр өнгөлөг зүйлс уншигч нартаа хэлэхэд ирэх долоо хоногоос нэгэн брокерын пүүсийн захиралтай хамтарч энэ блогийг хөтлөх төлөвлөгөө байна, нэмэгдэж хүмүүс орж болно шүү. Бас хөрөнгө оруулах хүмүүс олдож байгаа, 1000$-г энэ - ирж байгаа долоо хоногт орж ирнэ, нэмээд 2 эх үүсвэрээс тус бүр 1000$-1500$ орж ирэх боломж харагдаад байна. Зяак, санаж явбал бүтнээ гэж ;)
Sunday, June 24, 2007
Ахын захиас - Guys,must read if you haven't done so
Эдүгээ Ард түмний дунд, бас төрийн үзэл номлолд ЭР ХYН -ийг зөвхөн “буу агссан цэрэг”, “нохойд барьдаг мод” гэж ойлгох явдал элбэг таарна. Энэ бол хүйтэн дайны үетэйгээ хамт тэртээ ард хоцорсон, хоцрогдсон ойлголт. Монголд “ЭР ХYН” судлалыг хөгжүүлэх шаардлагатай байна. Эр хүйстэй төрөх, ЭР ХYН болохын хооронд их зай бий. Эцэг болох амархаан, харин ААВ байх л амаргүй. Дороо дүүтэй бүхэн ах болчихгүй. Ах шиг Ах байх нь хамгаас чухал. Бас сайн дүү гэж бий. Аав шиг ААВ, Ах шиг АХ, дүү шиг ДYY. ЭР ХYН энэ үг юутай хүндэтгэлтэй сонсогдоно вэ? Ажлын хатууг эрчүүд л үүрдэг, амь биеэ үл хайхран эх орныхоо төлөө тэд л зүтгэдэг, ... Эр хүн ... айл гэрийн эзэн, улс орны минь тулгуур багана. Монгол эр хүн нугаршгүй чанартай, хугаршгүй ноён нуруутай. Монгол эр хүний оюуны чанар, үйл хөдлөлийг бараг судалсангүй өдий хүрчээ. Энэ тун муу. Өөрөөр хэлбэл эдүгээ хүүхэд залуус маань “Ямар эрийг эр хүн гэх вэ?” гэдэг дээр баримжаа багатай, хөдөөгийн хүүхдүүд “Тунгалаг тамир” зохиолын Төмөрөөр, хотынхон нь Итгэлтээр, эрдэмтэд нь хүйсээр Монгол эр хүнийг төсөөлж байх шиг. Ийм байж таарахгүй ээ. Хот хөдөөгийн хооронд үл ойлголцол үүсвэл яана, ... ер нь үүсчихээд байгаа юм биш биз!!! Монголчууд бид “Эр хүн”-ийг зөнд нь хаясаар удлаа. Эр хүн гэхээр цаана нь цэрэг л харагддаг, цэргийн баяр гэхээс эрчүүдийнх гэхгүй…, гэтэл эдүгээ улс орныг буу агссан цэрэг хамгаалахаасаа илүүтэй оюун нь хөгжсөн эрдэмт эр хүн хамгаалдаг боллоо. “Эр хүн”-ийг хэт жижигрүүлж, бууны нохой мэт болгосон он жилүүд ард хоцорлоо, ... харамсалтай нь бидний оюун сэтгэхүй хуучнаараа ... хүүхнүүд хүч тамиртай болоогүй ч гэлээ өөртөө итгэлтэй болж байна.
Энэ сайн. Гэтэл эрчүүд бид ... Монголд “ЭР ХYН” судлал үгүйлэгдэж байна. Эр хүн судлалын хүрээнд “Аав” судлал, “Ах” судлал, бас “Дүү” судлал гэж баймаар... бидний хойч үе эцэг болохоо мэддэг, Аав болохоо мэддэггүй болох вий, тэд ер нь Ах гэж ямар хүн байдагийг мэдэж байгаа болов уу? Монгол эрийг судлавал мөн ч их юм гарна даа, байгалиас заяасан билиг авьяас билиг, ... үгүй ядаж, хугаршгүй ноён нуруу ... энэ бол зөвхөн эр хүнд заяагдсан онцгой чанар. Энэ онцгой чанар манай эрчүүдэд гойд ихээр дутагдах болов. Монголчууд том хүүдээ гойд найдна. Аав хүн том хүүгээ илүүтэй харж, гол эрх мэдлээ шилжүүлж, том хүү дүү нартаа үлгэр болж... Ингэж ааваас том хүүд ..., том хүүгээс дүү нарт гэхчилэн монгол айл гэрийн амьдрал үргэлжилсээр ирсэн уламжлал бий. Энэ бол зөвхөн уламжлал төдий зүйл биш.
Yүний ард том ухаан буй. Энэ ухааныг алдаж таарахгүй ээ. Эдүгээ манай залуус монгол өрх гэрийн нандин өв уламжлалаа сүрхий мартах аястай болов. Yүнд ахмадууд ч буруутай. Ахмадууд нь суудлаа олохгүй болохоор залуучууд нь гүйдлээ олохгүй байна. Ахмад, Залуу үеийн хооронд ангал зааг үүслээ. Энэ тун аюултай. Зөнд нь орхисон залуус юу ч болж өсч мэднэ, бүтээгч болохоосоо өмнө нураагч болох вий. Бидэнд хийх ажил мөн ч их байна даа... Би вээр энэ удаа сайн мэдэх ахаараа төлөөлүүлж монгол эр хүний нэг л талыг үгээр зуръя гэж бодов, сэдэв нь Ах нь дүүгээ хэрхэн сургадаг бол?
... Дороо дүүтэй “Эр хүн”-ийг ах гэнэ. Газар дээр надад заяасан ганц ах маань Уртнасан бөлгөө, бид Ундаа гэнэ. Тэрээр 1942 оны морь жилтэн. Ах хүнийг хариуцлага дагана, ялангуяа том ахын хувьд ... миний ах үүнийг гүн мэдэрдэг, хэрэгжүүлдэг хүн байв. Хэдэн жишээ хэлье, хүмүүст, ялангуяа ах нарт, бас дүү нарт нь ч хэрэг болж магад, аав нарт ч хэрэгтэй, учир гэвэл хүүхдээ хүмүүжүүлэхэд нь.
1. Ах маань Завхан сумын бага сургуулийг онц төгссөн, хөрш Өмнөговь сумын дунд сургуульд дэвшин суралцах ёстой байж. Гэтэл би гэдэг хүн ээжийн гэдсэнд ... ядаж дүн өвөл ээж мэндэлнэ, дөрвөн настай ганц охинтой, айл бараадах эх охин хоёрын түшиг тулгуур нь 12-той том хүү, яалтай билээ, ах маань сургуульд явахаа болилоо, ... 1954 оны морин жилийн өмнө он солигдох заагаар ээж маань мэндэлжээ. Хожим намайг оюутан болдог намар ах маань “1955 оны нэгдүгээр сарын 1-ний өглөө эрт ээж намайг дуудлаа, ... “Уртнасаан ... босоорой ... чи эрэгтэй дүүтэй болсон шүү, ... аргал оруулаад гал түлээрэй, ээж нь босоод ингээ саана” гэсэн сэн. Одоо ч ахад нь тэр өглөө харагдсаар байна, би үнэхээр баярлаж билээ... Ээжээс эрэгтэй л дүү гараасай гэж дотроо ихэд хүсэмжилдэг байв, би яг тэр мөчид том хүн болчих шиг санагдсансан...” хэмээн хуучилж билээ. Дүүгээ олон улсын математикийн олимпиадад сайн оролцлоо гэж урамшуулж байгаа нь тэрээ.
2. Ах нэг өдөр намайг зэмлэв. “Чи ном бага уншиж, их тоглож байна, ухаан суухад яана вэ?, ном дотор амьдрал байдаг, амьдралыг заавал өөрийн биеэр туулж байж мэдэх албагүй, ухаант мэргэдийн ном сургаалиар дамжуулан ихийг мэдэж болно, сайн ном унш, Оросын шилдэг романууд бий,... үүнээс хойш ахынхаа үгийг мартуузай..., миний дүү ахыгаа бодоорой, ах нь хараад л байгаа шүү... би дүү чамдаа л найддаг хүн шүү, ... тоглохоо багасгаарай миний дүү” гээд духан дээр минь үнслээ. Би гэнэт ухаарав, уйлав, 14-тэй л байж дээ. “Би ахтай хүн, ахынхаа үгэнд орно ... найдварыг нь заавал биелүүлнэ ...” Түүнээс хойш би уран зохиолын ном уншдаг болсон доо, одоо ч уншсаар байна, ... ахын зэмлэл үнэтэй.
3. Хойтон жил нь хаврын нэг өдөр хичээлээс ирчихээд унд ууж байтал Ундаа “... Дэмбэрэл ээ чи аймагтаа математикийн олимпиадад хоёрт орсон гээд л баярлаад байх юм, уг нь чиний өмнө нэг хүүхэд байна шүү дээ, ах нь чамайг аймагтаа түрүүлбэл мөн ч их баярлана даа, би өөрөө түрүүлснээс ч илүү баярлана, ах нь 12-тойдоо чамайг үүрэх гэж 4 дүгээр ангиасаа гараагүй бол улсад түрүүлэх ч байсан байж магад ...” Ончийг нь олж хэлсэн цөөн үг сэтгэлд тэр цагийнхаа дүрээр хоногшин үлджээ,… би эдүгээ энэ үгийг, хэлж байсан тэр мөчийг ... яг дүрслэн харж байна. Ах хойморт,... ээж зуухны дэргэд... би боов л идэж байсан даа ... Түүнээс хойш би тоглохоо багасгав, мэрийдэг боллоо, гурван жил ах бид хоёр олимпиадад бэлтгэв, тооны сайн номыг хотоос над руу олж явуулах ажлыг Ундаа хийнэ, явуулсан номыг өөрийн болгох ажлыг би хийнэ, үр дүн нь 1972 онд гарч, Ундаа маань улсын 8 дугаар олимпиадын аварга болж байлаа. Албан баримтаар Дэмбэрэл гэх боловч уг чанартаа ах маань түрүүлсэн юм шүү дээ. Ахын сургааль алт буюу.
4. 1971 оны зун манайд нутгийн хэдэн хүн ирж, бид хамтран хөзөр тоглолоо. Хоёр тал болж, эхлээд манай тал ИЛЖИГ болов, би багийн ахлагч нь, хожсон залуус илжгээ унана, ахлагчийг нь цөмөөрөө унана гээд намайг баахан бааллаа,... дүү хүүхэд гэж тэгж л дээ. Дараа нь манай баг гурван удаа нөгөөдүүлийгээ ИЛЖИГ болгов, би ч ёстой хариугаа авлаа даа, тэдгээр ах нарын толгой дээр нь суух, тэднийг хэвтүүлэх гэхчилэн ... Хүмүүс явсны дараа Ундаа “ ... чи хожигдсоныхоо хариуг авна гэж өөрийн дураараа хэтэрхий дэггүйтлээ, ... уг нь чи тэднийг дуурайгаагүй бол ёстой хариугаа авах байсан даа, .. зарим үед хүлээж сур, дуугүй байж сур, ... хүн бүхнийг дуурайх албагүй... өөрөөсөө илүү хүнийг л дуурайж бай ... Чи өнөөдөр оюуны хувьд тэдгээр хүмүүсээс илүү ч гэлээ хүмүүжил ухамсрын хувьд адил гэдгээ харууллаа... Өөрийнхөө сэвийг дар ...” гэж хэлсэн дээ. Тэр цагаас хойш би аливаад хянуур хандах гэж оролддог болсон бөлгөө. Ахын захиас амьдралд хэрэгтэй.
5. Ах маань 50 гарч, би 40 шүргэлээ, миний амьдрал ахуй жигдрэв. Yүнд Ундаагийн хувь нэмэр онцгой их. 1995 оны өвөл юм дагаа, дүү нь ахдаа цагаан сараар очиж золголоо, шөнө оройттол хоёул хэсэг ярив. Ах маань “Дүү минь чиний үсэнд сор суух нь ээ, их уншсанаар эрт бууралтаж байгаа биз ..., ажил амралтаа зохицуулж сур, чамайг магтах дэвэргэх хүн олон бий, ... хүн чинь хүнээр сайн, муу хэлүүлэх гэж амьдардаггүй юм шүү, үг бол үг, үг олон янз, хүнийг сайн явахад... мөнгөтэй чинээлэг байхад ойртох, зусардах хүн олон…, ядрахаар тэд холдоод л явчихна, ах нь мэднээ..., ялангуяа хүүхнүүд .. эмс охидтой зууралдаж болохгүй, нэрд, биед, ажилд халтай, бас мөнгөнд ч..., хүний хүн гэдэг угаасаа л хүнийх байдаг... илүү юм илүү л байдаг юм шүү дүү минь ...” Yүнийг би мөрдсөөр эдүгээ нас 50 гарлаа. Ах маань аргалд явжээ. Ах маань хол одсон ч гэлээ захиас үг нь замын гэрэл болсоор...
6. Энэ мэтээр үргэлжлүүлэээд байвал “Ахын захиас” үл тасарна.
Эрчүүд ээ! Та нар дүүтэй бол миний ах шиг ах байгаарай...
Эрчүүд ээ! Та нар аав бол том хүүгээ миний ах шиг сайн ах болгоорой...
Эрчүүд ээ! Та нар ахтай бол ахынхаа захиасыг үр ач нартаа дэмжуул...
Энэ ерөөл бат оршиг ээ ... Монголын ухаант ах-эрчүүдийн өлмий бат байг.
Доктор, профессор Ц.Дэмбэрэл
Monday, June 18, 2007
Харамсмаар юмаа

14 хүн өргөсөн тангарагын дагуу үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн байна. Дахин 8 хүн эмнэлэгт, хэд нь цаашид бүрэн ажиллах чадвартай байх нь бас л эргэлзээтэй. Миний нагац ах бас энэ албыг хааж байгаад саяханаас нас өндөр гарсан гээд үсрэхээ байсан, хэцүү ажил болох нь мэдэгдээд байдаг юмаа. Авч байгаа цалин, хангамж гэж зүйл ч "байхгүй" яаж хийдэг юм болоо гэмээр ажлын байр. Уул хадаар их явдаг болохоор ховор өвс, ургамал, мөөг түүдэгсэн. Галтай тэмцэхдээ гараараа шахуу үздэг, баргийн аавын хүү зүрхэлж хийхээргүй ажил шүү. Ер нь буруу цагт л ийм ажил хийж байгаа гэж бодогдоод байх юм. Амь өрссөн ийм ажил хийгээд 5 жилийн цалин нь 5-10 сая төгрөх болоод байна уу (Энэ тоо эргэлзээтэй байгаа тул эргэн баттай мэдээг аваад засъя) Сард 80-167,0 мянган төгрөг болж байна уу?
Сүйрсэнээс нь хойш 3 хоногийн дараа л сүйрчээ, оллоо гэж мэдээлж байсан энэ осол хайран хүний амийг авч одон, биднийг аюул заналын өмнө хэр хэврэг, бэлтгэлгүй байгааг харууллаа. Холбоо барих ямар нэг арга байгаагүй л бололтой. Тэр дор нь аврах анги хөдөлсөн бол нэмж амьд гарах хүн байсан даа.
Сүйрсэн онгоц нь МИ-8: Нийт 54 оронд ашигладдаг энэ онгоц нь 1991 оны хуучин нь 900,000$ шинээрээ 2.4 сая долларын өртөгтөй(1.2-3 тэрбум төгрөг). Монголд өмнө нь "сим-бачка" үнэг буудаж байгаад унагаад байдагтай ижил шүү дээ ("сим-бачка" ямар хариуцлага хүлээсэн бэ, ингэхэд?) Тээвэрлэлтийн зорилгоор голчлон ашигладдаг, дайралтын хязгаарлагдмал боломжтой (зураг дээр пуужин харвах төхөөрөмжтөй загвар нь байгаа, бусдыг нь линкээр нь ороод харчихаарай, бараг бодитоор нь харж байсан биз дээ гээд оруулсангүй).
Монголын 7-8% хувь нутаг нь ой модтой (Хятад 40+ гэж дээхнэ сонсож байсан, манайхаас модоо импортоор авдаг шүү!!!!) Түүнийгээ хамгаалж, хадгалах нь зүй ёсных. Одоо аливаа аюултай тулахад бид 14 эрэлхэг залуугүй, 2 нисдэг тэрэггүй л хоцорлоо.
Масс мань хаашаа яваад байна, би, та энэ чиглэлийг зөв тал уруу нь явуулахад хамгийн эхэнд өөрийгөө(every cell in your body) бүрэн дүүрэн ашиглаж, хариуцлага болон сахилга баттай байгаад, зөв аргаар мөнгөтөй болох хэрэгтэй.
Мөнгөө төлсөн нь дуу захиалдаг гэдэг үгийн дагуу хэдэн тариачин, тракторчин бидний(Дээд боловсрол эзэмшсэн "цагаан захтан") хэдэн жил ажиллаж олдог мөнгө зээлээр олж орж ирээд дунд чөмгөөрөө жиргэж байнаа энд!!! (Банкинд хийгээд л 18%-н өсөлттөй газар шүү дээ манай)Саяхандаа, солонгос хүмүүсийн дунд тарсан үгийг хамт ажилладаг солонгос хэлтэй, тэдэнд guide хийж явасан залуу бидэнд дуулгасан нь "Солонгост лууны сүүл байснаас, Монголд могойн толгой байсан нь дээр" гэнэ.
Харамсмаар их хугацааг хууль гаргахад зарж байгаа ч хэрэгжүүлж, дагах хүн ер нь байна уу? Тулманд хийсэн үхрийн эврүүд гэдэг байхаа? Эрүүл сэтгээд, яриж, хийж ч чадахаа байжээ дээ бид ч...харамсмаар юмаа. Жаахан үнэн үг хэлэхээр болохгүй ээ, манж зан гаргаж сурах хэрэгтэй болох юм, гэтэл тэр манж улс гэж одоо байхгүй гэдгийг санах хэрэгтэй байдаг. (Хэт шудрага байсан залуус амиа алдаад байгаа шүү. Б.Бадраа бол өдөр ажил уруугаа орох замдаа л хутгалуулсан, нэмээд элэгний өвчнөөр хэдэн ч хүн өнгөрлөө дөө???)