Хүнд сая долларын цалин байлаа ч сэтгэл нь ханахгүй! Яагаад дэлхийн томоохон компанийн гүйцэтгэх захиралууд ажлаа сольдог юм бол? Тэдэнд жилийн 10 сая долларын цалин, байгууллагын нэр дээр хурдан онгоц, нисдэг тэрэг, үнэтэй амралтанд хурал хийх боломжууд гарч л байгаа. Ажлаа гольфын талбай дээр хийдэг, амралтаа Тахити дээр өнгөрөөж, бизнес түнштэйгээ Италид дуурь үзээд л явж байгаа ч тэд сэтгэл ханалгүй нэмэлтээр шагналт цалин авсаар л байна. :)
Гэтэл Гүүгл-н захиралууд жилдээ 1$-н цалинтай ажиллаж байгаа.
Хүн цалиндаа ханадаг байсан бол хөрөнгөтөй хүн үүсэхгүй, нийгэмд баялаг хуримтлагдахгүй л дээ. Мэдээж баялаг бүтээх, түүнийг бий болгоход хүний сэтгэл, шунал, боломжийг харах эсвэл бий болгох чадвар л хэрэгтэй.
Сэтгэл нь татагдаад, ирээдүйн сайн сайхны төлөө зорьж байгаа хүмүүс өдрийн хоолтой, өмсөх хувцастай, зовоосон асуудалгүй байсан ч ажиллаж, сэтгэл ханамж авч чадна.
Монголд бол ялангуяа хүний үнэлэмж өчүүхэн, жилийн 50'000$-н цалин гэдэг тэдэнд бараг л мөрөөдөл, тэнгэрийн умдаг гэсэн үг. Гэтэл бизнесийн ашиг нь тийм байлгах талаас нь ярих, хэлэлцэх хэрэгтэй юм шигээ. Хүнд өндөр цалин олгохын тулд тэдний бүтээмж өндөр байх ёстой, бүтээмжийг өндөрсгөхийн тулд үнэлгээ бодит, хэт хүнлэг бус байх ёстой. Үйлдвэрлэл гэхэд л архинаас бусад зүйлсээ хийж чаддаг болмоор байна л даа. Одоо монголын эдийн засагт баялаг бүтээж байгаа салбарууд нь хөгжихгүй байгаа болохоор аргагүй л дээ, хүнд сарын 120'000-1 сая төгрөг (зарим хүн сард 60'000 төгрөгний төлөө ажиллаяа гээд яваад байна цаана чинь) амлахад ажиллах хүн байгаад л байна. Түүнээс илүүг ч төлөх нь хүнд, яагаад гэхээр бүтээмж нь бараг цалиндаа хүрэхгүй шахуу.
Өөр дээрээ л жишээ аваад үзэх хэрэгтэй. Энэ байгууллагад шууд болон шууд бусаар би хэдий хэмжээний баялаг бүтээж өгч байна, манай байгууллага улсад хэдий хэмжээний баялаг бий болгож өгч байна?
Баялаг үүсгэдэг гурван үндсэн салбар нь үйлдвэрэлэл, хөдөө аж ахуй, уул уурхай. Тэд л түүхий эдийг олборлож, ургуулж, өсгөж, хагас/бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн гаргасанаар хүнд ашиглах боломжтой үнэлж болохуйц зүй баялаг бий болдог. Монголд байгаа, хөгжүүлж ирсэн салбар нь хөдөө аж ахуй дотроо мал аж ахуй - эндээс маш их түүхий эд гаргаж боловсруулах боломжтой. Чанарыг нь сайжруулан Австрали, Шинэ Зеландтай өрсөлдөхүйц гарцтай мал сүрэгтэй болохыг зорих хэрэгтэй. Уул уурхай гэвэл бид мөн дээрхи хоёр улсаас, Канадаас туршлага судлаж газар дор байгаа олон триллион доллараар үнэлэгдэж болох баялагийг ашиглах л хэрэгтэй. Энэ хоёр салбарын хөгжлийг дагуулан үйлдвэрлэл хөгжүүлж ядаж л хагас боловсруулан борлуулдаг байх сайн борлуулагч нар(Зөвхөн Монголдоо биш шүү дээ) байх хэрэгтэй болох нь гарцаагүй. Тэдэнд үйлчлэх үйлчилгээний байгууллагууд ч бий болно. Гадаад худалдааны ашигт байдал бий болоход эдийн засаг өсөн хөгжиж цалин өсөх боломж үүснэ. Хуримтлал үүсгэж чадна, түүнийгээ технологи сайжруулалт, ирээдүйд ашгаа өгөх боломжтой. Шинжлэх ухаан, нийгмийн сайн сайханд мөнгийг зарцуулахдаа имэрч, илэхгүйгээр өгч чаддаг болно.
No comments:
Post a Comment