Wednesday, May 13, 2009

In final 20

Глобал Си И Ө -2 тэмцээнд бүртгүүлсэн хүмүүсээс 5 багт хуваагдан, нэг багт дунджаар 16 хүнтэйгээр ярилцлаганд оруулсанаас нийт 20 хүнийг сонгон шалгаруулж бэлтгэл сургалтанд хамрагдах эрх олгосонд нь миний бие орчихлоо. Одоо хоёр хоногийн сургалтын туршид дөрвөн хүнийг хасах бөгөөд эцсийн буюу сүүлийн 16 хүн нь тэмцээний албан ёсны оролцогчид болон ТВ-р гарах нэвтрүүлэгт төрөл бүрийн даалгавар биелүүлэн оролцох юм байна. Мэдээж өмнөх уралдаантай ижил буюу төстөйгөөр багийн даалгавар голлон гүйцэтгэн муу гүйцэтгэлтэй баг нь хүнээ халсаар явдаг зарчмаар явагдах болно. Өмнөх тэмцээний бичлэгүүдийг: http://www.mglvideo.com/ дээрээс үзэж болж байсан шүү.

Эцэст нь хамт бүртгүүлсэн, шалгарсан залуустаа баяр хүргэе! Үнэхээр ийм төрлийн тэмцээн, уралдаанд орох нь хэр баргийн хүний хувьд зориг болон итгэлийг шалгах шалгуур болох нь гарцаагүй бизээ.

2 comments:

Ch.Erdenebat said...

Амжилт хүсье.

Gantulga T. Tul /Тул овогтой Т. Гантулга/ said...

Баярлалаа, өнөөдөр өглөө 9-с эхлэн сургалт хийсээр 21:30 гэхэд тарлаа. Нэг л мэдэхэд цаг өнгөрчихсөн байсан, Глобал Дээд сургуулийн бизнес хөтөлбөр нь маш сайн юм байна. Удирдах төвшний албан хаагчид заавал сууж, амьдралдаа хэрэгжүүлэх агуулга арвин юм байна.