Monday, May 04, 2009

One more training

Хөрөнгийн зах зээл дээр хийсэн 5 жилийн судалгаа, 4 жил 6 сарын бодит арилжааны дүнд бий болгосон аргачлалаар хэрхэн гурван сарын дотор 16'000$-г 46'000 $ болгосон бодит түүх, хэрэглэсэн аргачлалын талаар танилцуулга хийнэ. Санхүүгийн хэрэгслүүд, үнийн таамаглал, суурь болон техник судалгааны үндэс зэргийг танилцуулна. Сургалтанд суусан хүмүүсийн бүлэг: http://groups.google.com/group/gtttraining -д гишүүн болох эрхтэй болно. Дараагийн шатны сургалтуудад суух болон зарим үйл ажиллагаанд(Интернетээр хийгдэх хичээлд) хөнгөлөлттөйгөөр оролцох боломж үүснэ.

Үйл явдлын зар: http://biznetwork.mn/event/show/166
Өмнөх сургалтын талаар: http://biznetwork.mn/topic/show/3544

Сургалтын агуулга, хөтөлбөр: Хичээлийн хувьд оролцогчдын төвшингөөс хамаараад анхан шатны зүйлс ярих хэрэгтэй бол доорхи хуваарийн дагуу хийгдэнэ. Хэрэв туршлагатай, мэдлэгтэй хүмүүс их байвал илүү богино хугацаанд хийж болно.
Хөрөнгийн зах зээл 15-30 минут
Санхүүгийн хэрэгслүүд
Хувьцаа 30 минут
Опцион 30 минут
Фьючерс 15 минут
Өргөн хэрэглээний бараа 30 минут
Форекс 1 цаг
Завсарлага(30 минут)
Үнийн хэлбэлзэл
Суурь шинжилгээ 30 минут
Техник шинжилгээ 1 цаг
Мэдээллийн үнэ цэнэ 30 минут
Зах зээлийн уялдаа холбоо 30 минут
Арилжааны стратеги боловсруулах 30 минут

16'000$-46'000$ болгосон түүх 1 цаг
Санаж явахад илүүдэхгүй зүйлс 30 минут

7.5 цаг (завсарлагагүйгээр)

Сургалтын суусан хүмүүсийн сэтгэгдлээс:
*Ankhaa*
Б. Анхгэрэл 14 өдрийн өмнө бичсэн.
Энэ удаагын сургалт амжилттай болж өнгөрсөн. Хичээл сонирхолтой байсан болоод ч тэрүү өлссөнөө хүртэл мартчихсан байсан шүү. Сүүлд дуусах тийшээ хандахад харин нүд харанхуйлаад толгой эргээд л явчихсан хэхэ.

Энэхүү сургалтаар өөрийнхөө хүлээлтээсээ илүү мэдлэг олж авсандаа туйлын баяртай байна. Бусад сургалтуудаас өөр, шинэлэг байж чадлаа. Санхүүгийн хэрэгслүүд, валют арилжааны зах зээлийн талаар онол яриад зогссонгүй өөрийн бодит туршлагаасаа түлхүү хуваалцсан явдал нь цаашид хөрөнгийн зах зээлийг судлах сонирхолыг минь нэмэгдүүлж чадсан. Миний хувьд тэр техникийн шинжилгээ маш их таалагдсан. Энэ талаар цаашид илүү судлана гэж хувьдаа бодож байгаа.

Энэ сургалт нэг талаараа хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээллийг хүргэсэн бол нөгөө талаасаа толгойгоо ажиллуулж чадвал зөндөө олон боломж хүлээж байдгыг ойлгуулсан. Залуучууддаа хандаж ,,,нүдээ нээгээд, арай өөрөөр сэтгээд үзээрэй. Бас аливаа зүйлийг хийж эхлэхийн өмнө сайтар судалж байгаарай,,, гэмээр байна.

Сургалтын агуулга, сэдэвийн зохион байгуулалт сайн байсан. Миний хувьд энэ удаагын сургалтаар нилээд цэгцтэй мэдлэг хуримтлуулж чадсан гэж бодож байна. /Одоо харин үзсэн зүйлээ нэг сөхөөд баталгаажуулчихвал яг болох гээд байна аа хэхэ/

Эцэст нь хэлэхэд мэдлэгээ харамгүй хуваалцсан "Өгөөмөр" Гантулга танд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье.
Ch.Erdenebat
Ч. Эрдэнэбат 14 өдрийн өмнө бичсэн.
Т. Гантулга андын зохион байгуулсан сургалтанд суулаа.

Санхүүгийн хэрэгсэл, шинжилгээ, арилжааны талаар цэгцтэй мэдлэгийг санхүүгийн мэргэжлийн бус над мэтийн хүмүүст ойлгомжтой байдлаар заасан нь их таалагдлаа. Хамгийн гол нь өөрийн бодит туршлага бүхий мэдлэгээ илэн далангүй хуваалцсан нь сургалтанд суусан хүмүүст их сонирхолтой байсан.

Багшид ажлын өндөр амжилт хүсье.

Бүртгүүлэх: Нэр, Утас, и-мэйл, Эрхэлдэг ажил/ ажилладаг байгууллага зэрэг мэдээллээ gantulgat [at ] gmail.com хаягаар явуулбал сайн байна.


Энэ сургалт дахин хийгдэх гэж нилээн удах байх, учир нь та бүгдийн заримд нь дуулгасан ёсоор миний бие Глобал Си И Ө 2-т бүртгүүлсэн байгаа бөгөөд зохион байгуулагчдаас авсан мэдээллээр бол шалгараад яваад байхад бараг наадам хүртэл ч завгүй байх магадлалтай юм билээ. Өөдрөгөөр бол шүү дээ, гутрангиар ямар байхыг та бүгд хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ :)

Хэрэв та бүгд үйл явдлын зарын талаар уншаагүй бол линк дээр нь даран уншиж болох бөгөөд сүүлд орж ирэх хүмүүст хөнгөвчлөх үүднээс дэлгэрэнгүйг энд давхар оруулж өгье:

Үнэ: 50000₮
Хаана: СХД-н ЖДҮ-г дэмжих төв: ХАЯГ: Сонгино Хайрхан Дүүргийн 15-р хороо, 1-р хороололын арын зам дагуу 54-р байр /Цамбаргарав үйлчилгээний чанх хойно, 86-р сургуулийн ард/
Бүртгэлийг: Урьдчилан хэлэхэд, таныг сайн мэдэхгүй тохиолдолд би ямарваа нэг хэлбэрээр зөвлөгөө өгөх боломжгүйг анхаарна уу! Сургалтанд суух буюу өөрийгөө сайн танилцуулахыг хүсье.
Хэзээ: 2009-н оны 05-р сарын 09
Хэдэн цагт: 09:30 цагаас-18:00 цаг хүртэл

No comments: