Шийдвэрийн өрөө: Оролцогчдоос 9 нь 4 шүүгч оролцоо, мөн оролцогчдын дундаас нууцаар санал асуулгын журмаар дэвшүүлсэн нэг хүний нэр - түүнд тооцогдох хасах оноо. СҮҮ ХК-н захирал халааснаасаа нэг цаас гаргаж ирээд түгшүүртэй удаанаар онгойлгов.
- "Т.Гантулга, та бусад нөхөдтөйгөө нэгдэж болно", яг энэ мөчид хэсэг амьсгаагаа түгжлээ, халах явцад халагдсан оролцогчид харих бэлтгэлтэй байхыг шаардсан учир өрөөнд нь авч орж ирсэн цүнх, өөрийн нэртэй аяга, хувцас гурваа барин нилээн стресстүүлсэн өрөөнөөс гарлаа. Гараад сая чухам юу хэлчихвээ гэсэн байртай нэг агшинд бодох сэхээ гарлаа, өмнө камер байна - "Дараагийн шатанд орох болчихлоо" гэж л хэлж амжлаа, цайны өрөөнд орон үлдэхээр болсон хамт олонтойгоо алгаа хорстол цохин баярласанаа илэрхийлж авав. Удалгүй нэг нэгээрээ надтай "эвгүй өрөө"-нд орсон хүмүүс орж ирцгээлээ. Хэн хэн хасагдав гэдгийг тэд л хэлж өглөө. Энэ өрөөнд зөвхөн тэнцсэн хүмүүс л байх бөгөөд хойно нь хасагдсан хүмүүс хэн байсныг мэдэж байсангүй харин хасагдсан хүний хойно тэнцсэн хүн л бидэнд сураг дуулгаж байв.
Энэ өдрийг хүртэл амьсгаагаа даран шийдвэр гарахыг хүлээж байснаа санах гээд чадсангүй, сонин мэдрэмж төрдөг юм байна. :)
Маргааш өглөө эхний даалгавар авна, 8:30-с цуглах ёстой. Даалгавар авангуут энд бичиж уншигч та бүгдээс санал асууж, хэрхэн үр бүтээлтэй ажиллаж шийдэл гаргах талаар таны үнэтэй саналыг авмаар байна, та энэхүү хүндэтгэлтэй хүсэлтийг маань хүлээн авч, миний и-мэйлээр хандахад гүнээ баярлах болно шүү!
Одоо шөнийн 2:00 болж байна, өглөө 8:30-д даалгавар биелүүлэх байгуулага уруугаа хөдлөх ёстой юм, амарлаа...
No comments:
Post a Comment