Thursday, December 05, 2013

Bitcoin - гайхаж л сууна

Та хэн бэ гэдгээ мэдэгдэхгүйгээр, хараат бусаар улс дамнуулан, нэг цент ч бай сая доллар ч бай 10 минутанд багтаан гүйлгээ хийх боломжтой гэвэл олон хүн гайхах нь мэдээж. Гэхдээ энэ боломжтой болоод 5 дахь жил болох гэж байгаа ч бас олон хүнийг эргэлзүүлж байна. Өнөөдөрхөн БНХАУ-н төв банкнаас мэдэгдэл гаргаж хувь хүмүүс өөрсдөө эрсдлээ хүлээн гүйлгээнд оролцох нь чөлөөтөй ч банк санхүүгийн байгууллагууд Bitcoin-р гүйлгээ хийхийг хориглож өглөө. 

Өнөөдөр 1 Bitcoin = 1018 USD + буюу унц алтнаас(1224 USD) ялихгүй хямд байгаа нь богино настай, хүний оюун санаагаар бүтээсэн, хязгаарлагдмал хэмжээтэй төлбөрийн хэрэгслийн хувьд цочирдом үзэгдэл болоод байна - ердөө 9 сарын өмнө 1 Bitcoin 200 USD байсан. 

Уламжлалт банкны системээр Монголоос гадны банкинд 20'000$ дээш дүнтэй гүйлгээг хянаж байж 3 өдрийн дараа нөгөө талдаа очих нь хэвийн үзэгдэл, банк хоорондын гүйлгээ ч 2 цагт шилжвэл хурдан, амралтын өдөр таарвал 2 хонох нь ч бий. 

Та гар утсан дээрээ эсвэл компьютер дээрээсээ энэ "валютыг" ашиглаж гүйлгээнд оролцох бөгөөд хүлээн авах тохиолдолд багахан хэмжээний шимтгэл төлөх нь итгэхэд бэрх. Таныг хэн ч бичиг баримтаа үзүүлэхийг шаардахгүй учир эхнээсээ хууль бус наймааны төлбөрийн хэрэгсэл болоод зарим нь хуулийнханд баригдаж байна.
-->

АНУ-н төв банкны зүгээс хийсвэр мөнгөн тэмдэгт гаргах талаар яригдаж эхлэсэн нь бас энэ "валютын" эрэлтийг нэмэгдүүлснийг мэдэж байх нь зүйтэй байх.

Яаж олж авах вэ? Танд ямар хамаатай вэ? Ямар ашигтай вэ? Олон нийтэд зарлагддаг уралдаанд оролцон Bitcoin-р шагнуулж болох юм эсвэл орлогын зарим хэсгээ хүлээн авдаг болвол та бага зардлаар аль ч улсын иргэнд бараа, үйлчилгээгээ борлуулах боломжтой. Төгрөгтөй харьцуулахад ханшийн өсөлт нь атаархам, зөрүүгээс олох ашиг өндөр. 

Эрсдэлтэй тал нь аль ч улс албан ёсоор батлан даагаагүй, нэг л өдөр хакеруудын халдлагаар таны болон бүх хүний эзэмшиж буй Bitcoin-г хулгайлан авч болно. Өрсөлдөгч virtual "валют", хууль бус гэж зарлуулах зэргээс ханш нь навс унаж болох юм. Одоогоор энэ төрлийн "валют"-ыг холхоноос ажиглаж л суух хэрэгтэй байх - эрсдэл өндөр, хуулиар зохицуулагдах боломж хомс. 


Monday, March 25, 2013

Old is gold

Хуучны юмсыг уншиж байхад сайхан зүйлс их таарах юм, хуваалцах нь зүйтэй байх:


Гэрийн эзний таван журам

-Алсын хараа
-Холч ухаан
-Өршөөний сэтгэл
-Эв найр
-Эрхэм ёсч

Гэрийн эзэн -Төрийн холбоо
Эр түвшин бол гэр түвшин
Гэр түвшин бол төр түвшин

Эцэг хүний таван эрдэм
-Уужим ухаан
-Хатан зориг
-Бат журам
-Өрх гэрийн түшиг
-Үр хүүхдийн сүр сүлд