Sunday, May 18, 2008

IPO's

Монголын Хөрөнгийн бирж дээр шинээр хувьцаа арилжихаар (Initial Public Offer) 3 газар захиалгаа авч эхэлсэн/зарим нь захиалгаа авч дуусчээ. Тухайлбал Анод Банк, Гермес төв, Ремикон Компани.

Уг нь маш зөв алхам, компаниуд бага зардлаар хөрөнгө оруулалт татна, худалдан авагчид нь инфляцийн эсрэг барих нэг бамбайтай болно. Хэрэггүй муу/сайн сая төгрөгнүүд байвал Анодын хувьцааг бол авдаг л газар. Нөгөө хоёр нь яг юу хийдэг, хийх гээд байгаа нь тодорхой биш учир жаахан эргэлзээтэй. Нэрлэсэн үнэ нь 1000, 100, 100₮ юм билээ. Анхдагч зах зээл дээр зарагдаж дуусангуутаа л дор хаяж 30% өсөх байх. (2-14 хоногт)

Миний хувьд эдгээр боломжуудыг зүгээр хараад л сууна. Алтан боломж миний хувьд биш гэж үзэж байна. Монголын цус нь ойртсон хөрөнгийн зах зээлд дахин орох болтол цаг хугацаа, нэмэлт хөгжил дэвшил хэрэгтэй байна.

Өөр биржүүд дээр тоглодоггүй залуус, бүсгүйчүүдэд хандаж хэлэхэд хувьцааг нь аваад үз, аяндаа нэг оролцоод ирэхээр цааш нь сонирхоод илүү боломж бүхий газруудын талаар мэдээлэл аваад ирнэ. Боломж их тул түрийвчээ түнтийлгэх нэгэн боломж гарч ирэх байх.

De-Sleep

Хүн хэдэн цаг унтах хэрэгтэй вэ гэсэн судалгаа CNN дээр байна, үр дүн нь доорх байдлаар гарсан байна. http://money.cnn.com/POLLSERVER/results/39503.html

Нойрны эсрэг авдаг аргууд:

Зарим хүмүүс хэлдэг дээ, нойроо дийлэхгүй унтаад байна эсвэл амьдрал нь хэт богино санагдаад хийх зүйл нь барагдахгүй байна г.м. Нойрыг дийлэх доорхи аргууд тус болох болов уу, илүү сайн аргууд байвал хуваалцаарай:

1. Дасгал хийх: Ширээндээ ойрхон хөнгөн туухай/Гантел байрлуулаад нойрмоглоод ирвэл хоёр/гурван толгойт булчингийн дасгал хийх,
2. Кофе уух: Нэг их зөвлөхөөр зүйл биш ч концентраци ихтэй кофе ч асар үр дүнтэй байдаг юм.
3. Усанд орох: Биеийн температураас арай бага/хүйтэн усанд орох, хүйтэн усаар нүүрээ угаах.
4. Ширээн дээр зогсох: Энэ аргыг аав маань оюутан байхдаа хэрэглэдэг байсан гэж найз нар нь дурсдаг юм. Номоо, дэвтрээ аваад ширээн дээр гарч зогсоод уншиж дууссан үедээ л буудаг байсан гэдэг юм билээ.
5. ... цаашаа хэрэглэх өөр ямар арга байгааг Comment-р нэмж болно шүү


Гол нь хааяа нэг нойроо дийлэхэд дээрх аргууд тус болох байх гэж л орууллаа, хүн амьдралынхаа 1/5-г л идэвхтэй амьдрахаар байдаг тул аль болох Enjoy it! Гэхдээ нойр ч зайлшгүй хэрэгтэй тул нэг их хорогдуулах гэж оролдох нь сайн биш шүү.

First rule of life is to survive, second rule - any rule can be broken if it satisfies first rule!