Sunday, May 18, 2008

De-Sleep

Хүн хэдэн цаг унтах хэрэгтэй вэ гэсэн судалгаа CNN дээр байна, үр дүн нь доорх байдлаар гарсан байна. http://money.cnn.com/POLLSERVER/results/39503.html

Нойрны эсрэг авдаг аргууд:

Зарим хүмүүс хэлдэг дээ, нойроо дийлэхгүй унтаад байна эсвэл амьдрал нь хэт богино санагдаад хийх зүйл нь барагдахгүй байна г.м. Нойрыг дийлэх доорхи аргууд тус болох болов уу, илүү сайн аргууд байвал хуваалцаарай:

1. Дасгал хийх: Ширээндээ ойрхон хөнгөн туухай/Гантел байрлуулаад нойрмоглоод ирвэл хоёр/гурван толгойт булчингийн дасгал хийх,
2. Кофе уух: Нэг их зөвлөхөөр зүйл биш ч концентраци ихтэй кофе ч асар үр дүнтэй байдаг юм.
3. Усанд орох: Биеийн температураас арай бага/хүйтэн усанд орох, хүйтэн усаар нүүрээ угаах.
4. Ширээн дээр зогсох: Энэ аргыг аав маань оюутан байхдаа хэрэглэдэг байсан гэж найз нар нь дурсдаг юм. Номоо, дэвтрээ аваад ширээн дээр гарч зогсоод уншиж дууссан үедээ л буудаг байсан гэдэг юм билээ.
5. ... цаашаа хэрэглэх өөр ямар арга байгааг Comment-р нэмж болно шүү


Гол нь хааяа нэг нойроо дийлэхэд дээрх аргууд тус болох байх гэж л орууллаа, хүн амьдралынхаа 1/5-г л идэвхтэй амьдрахаар байдаг тул аль болох Enjoy it! Гэхдээ нойр ч зайлшгүй хэрэгтэй тул нэг их хорогдуулах гэж оролдох нь сайн биш шүү.

First rule of life is to survive, second rule - any rule can be broken if it satisfies first rule!


3 comments:

Pearle Deppsu said...

Эмч намайг аль болох их унтах хэрэгтэй гэсэн. Учир нь би их унтвал тархи амарч өвчнөө мартах юм байхөө

би одоо өдөрт 9-14 цаг унтаж байгаа. Сүүлдээ маанаг болчдог юм билээ хэхэ

Гэхдээ бие эдгэж байвал яах вэ гээл эдгэхийг нь хүлээгээл суужийна. гүй ээ унтжийна :P

М.Огоо said...

yaj untdag boloh ve gsn zovlogoo bna u hu? hehe. Shono untah gej tarchilj bnaa

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Ogoo: doorhi linkeer orood uzeerei, deer neg unshij baisan um ;)

http://chariote-brooch.blogspot.com/2008/01/blog-post_10.html