"We are like dwarfs sitting on the shoulders of giants. We see more, and things that are more distant, than they did, not because our sight is superior or because we are taller than they, but because they raise us up, and by their great stature add to ours."
Saturday, April 19, 2008
Бурханд хэлэх зєвлєгєє постпанк шvлгvvд
Чи хийсэн кино бvхэнд нэжгээд
Мєнгє гэсэн vг орох ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн.
Мєнгє гэсэн vгтэй киног хvмvvс мєн ч их vзэж байна
Чи зохиосон дуу бvхэнд нэжгээд
Хайр гэсэн vг орох ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн
Хайр гэсэн vгтэй дууг хvмvvс
Хамгийн их сонсож байна
Чи гаргасан зарлал бvхэнд нэжгээд
Найдвартай гэсэн vг байх ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн.
Найдвартай гэсэн зарлал
Нээрээ хvмvvсийгих залхааж байна.
Чи тэжээвэр амьтад хvртэл
Иргэний vнэмлэхтэй байх ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн.
Тэр гадаадад иргэний vнэмлэх
Тэжээвэр амьтдад єгєєд эхэлчихэж
Чи шилжилтийн vед бvгд
Зовох ёстой гэж надад
Чанга дуугаар хэлсэн.
Шилжилтийн vе нь юм байлгvй,
Бvгд л зовж байна
Чи бичиж байгаа ном бvхэнд
Жаргал-гэсэн vг орох ёстой гэж.
Чанга дуугаар хэлсэн.
Жаргал гэсэн vгтэй номыг
Хvмvvс жигтэйхэн их уншиж байна.
Чи зохиосон хєгжим бvхэнд
0 ля ля гэсэн аяз байх ёстой гэж
Чанга дуугар хэлсэн.
0 ля ля гэсэн аяз хvмvvст
Онцгой таалагдаж байна.
Чи тамхины хайрцаг бvр дээр
Хортой гэсэн vг байх ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн.
Хортой гэсэн тамхийг хvмvvс
Хамгийн их татаж байна
Чи уух архины шил болгон дээр
Чанартай гэсэн тэмдэг тавь гэж
Чанга дуугаар хэлсэн.
Чанартай гэсэн архийг
Хvмvvс шил шилээр нь ууж байна
Чиний хэлсэн бvхнийг чинь
Бурхан гуай бид бvгдийг биелvvлдэг
Чамд хэлэх нэг зєвєлєгєє байна:
-Чи битгий хуц!
Б.Галсансvх
Subscribe to:
Post Comments (Atom)
5 comments:
Энэ Бурханд хэлэх зөвөлгөө гэдэг шүлэг Манайдаа Дээрхийн гэгээнтэн Ерөнхийлөгч Н.Энхбаярт маань зориулсан шүлэг болохыг мэдээд асар кооктож, 7 хоног бүтэн инээгээд явж билээ. Галсаа ч саак шүү. Бас л завгүй тоглолтын хувьд гоё байсааан. Инээлгэх сэдвээ олж ядсан хошин урлагийн тоглолт 20-30 тоглолт үзээд ч тийм их энергийг олж авч чадахгүй байх аа.
Галсансүх шүлгээ уншиж байхдаа шал өөр ертөнцөд оччихдог. Нисээд л бууж ирдэг биз. Тэр бурхан гуайн өмнө очоод чихэн дээр нь "Хуц" гэчихээд, нүүр лүү нь нэг сайн нулимчихаад бууж ирж байх шиг санагддаг.
hehe, galsansukhiin shulgiig ganaa yaj oloo ve. ter l sonin bn daa, keke.
http://www.gegeen.com
ШС-д: Бас л Завгүй бол үнэхээр орчноосоо тасархаар гоё байсан шүү.
Амараа ахад: ойрхон суувал хэцүүхэн л юм шиг санагдсан. Хол байхад ч эвгүй л юм билээ. Гэхдээ нэг цайны цагаар уулзаж ярилцмаар л байна. Этгээд үгтэй шүлэг бичиж байгаа нь сондгойрох гэснийх үү, эсвэл үнэхээр цаг үеэсээ тасарчихсан юм болов уу?
Гэгээнд: CD-г сонсож байгаад шивсэн юм гэвэл итгэчихвээ! :) Нэг портал дээр байхаар нь авчихсан юм. Author-г тавьсан болохоор гайгүй гэж бодоод л.
Бадарч гуай, Ичинхорлоо 2 үнэхээр галзуу. Хамаг юм буцалгаж чадаж бйасан шүү.
Post a Comment