Sunday, September 28, 2008

Putting things in order

Бүгдийг байрлалд нь тавих нь:

Зарим хүнд сүрхий хэлж өгөөд байдаг эрхэмлэх эрэмбэ дараалал маань:

1. Эрүүл мэнд
2. Гэр бүл
3. Нэр хүнд
4. Ажил төрөл
5. Эд хөрөнгө

Сүүлийн хэдэн сар оройдоо хатуу зүйлээр сэтгэлээ засаж, гашилсан толгой дахь олон жонглёрын бөмбөгнүүдээ ямар дарааллаар эргүүлэхээр бодохдоо хурдасгуур хэлбэрээр хэрэглэж явсаар бие хаа ч авах юмгүй болсон бололтой, бөөн сигналуудыг шар, улаан гэрлээр бие маань өгч эхэлж.

Англи хэлэнд Домино эффект гэж үг бий, энэ нь нямбайлан өрж тавьсан даалуунуудын нэгийг нь түлхэн унагахад дамнан унах үзэгдлийг хэлдэг бөгөөд миний амьдралд ч энэ үзэгдэл гарч олон жил хэвийн/сайхан байлгахаар хүч чармайлт гарган явсан бүхэн маань ар араасаа шил даган ханаран унахад сэтгэлийн хаттай байсан ч тархиндаа лантуудуулсан юм шиг манарч, үг өгүүлбэр, биеийн хөдөлгөөнөө ч хянаж чадахаа байдаг юм байна. Ид хүнд үедээ ажлаасаа нэг өдрийн чөлөө авахаар үзсэн ч урьдчилан сануулаагүйн улмаас авч чадсангүй. Маргааш нь гулууз мах шиг болчихоод ч урьдын адил Яг одоо, өчигдөр гэсэн дуусгах хугацаатай мэйлүүдээ шалгаад л сууж байлаа.

Бодож бодож эцсийн дүнд ... -г буруутнаар яллав. Дайсны цэрэг №1 нь ... байлаа. Хорвоо дээр юу ч болж байсан эхлээд ... -г л ялья.

Tuesday, September 02, 2008

Зөрчилтөй үгс ба Sentimental fool

1. Өдөр тутамд бидний амьдралд хоорондоо зөрчилтөй үгс, өгүүлбэр, хэллэгүүд таардаг. Яг аль нь зөв бэ гээд явбал таны ч миний ч цаг хүрэлцэхгүй байх, гол нь аль аль нь тухайн цаг үедээ зөв байх нь элбэг. Одоо санаж байгаа хэдэн үгсийг танд сонирхуулья л даа:

"It's not the strongest species that survive, nor the most intelligent, but the one most responsive to change" -- Charles Darwin.
"After all is said and done, more is said than done" - Aesop
"Create a system or be enslaved by another man's"
Talk is cheap vs If you can't speak you won't make a career;
Гоо сайхан ертөнцийг аварна vs Царайны сайхнаар цай сүлэхгүй

2. Sentimental fool: Энэ их сонин үг л дээ. Бусад хүнд төрөх сэтгэгдлээс болж өөрийн үйлдлийг хийх гэж утгачилах юм уу даа. Монголд энэ бол маш элбэг байдаг. За жишээ болгон:
а) 1299$-р 9911-тэй дугаар худалдан авдаг гаруудыг хэлж болох юм.
б) Гар утсаа хүний хэлсэний дагуу солих байж болно.
в) Машин авахдаа бусдын хэлсэний дагуу
г) Бусад хүнийг явган явуулахгүйн тулд сонгохыг оруулж болно.
д) Хүсээгүй зүйлийг улам бүр л цааш хийсээр байх

Edit: Энэ бичлэгийг ойлгоогүй хүмүүс байх шиг байна, эхнээсээ юу хэлэх гээд байгааг нь ойлгосонгүй гээд байх юм. Бага зэрэг тайлбар хийх хэрэгтэй юм болов уу гэж ойлголоо. Энд хэлэх гэсэн санаа нь үндсэндээ Монголын амьдралд гарч байгаа зөрчилтөй зүйлсийг оруулах гэсэн юм. Дотроо зөв шийдвэр гаргасан байхдаа ч бусдын үгээр эцсийн - буруу шийд гаргах тохиолдол надад ч тохиолддог юм л даа.