Sunday, September 28, 2008

Putting things in order

Бүгдийг байрлалд нь тавих нь:

Зарим хүнд сүрхий хэлж өгөөд байдаг эрхэмлэх эрэмбэ дараалал маань:

1. Эрүүл мэнд
2. Гэр бүл
3. Нэр хүнд
4. Ажил төрөл
5. Эд хөрөнгө

Сүүлийн хэдэн сар оройдоо хатуу зүйлээр сэтгэлээ засаж, гашилсан толгой дахь олон жонглёрын бөмбөгнүүдээ ямар дарааллаар эргүүлэхээр бодохдоо хурдасгуур хэлбэрээр хэрэглэж явсаар бие хаа ч авах юмгүй болсон бололтой, бөөн сигналуудыг шар, улаан гэрлээр бие маань өгч эхэлж.

Англи хэлэнд Домино эффект гэж үг бий, энэ нь нямбайлан өрж тавьсан даалуунуудын нэгийг нь түлхэн унагахад дамнан унах үзэгдлийг хэлдэг бөгөөд миний амьдралд ч энэ үзэгдэл гарч олон жил хэвийн/сайхан байлгахаар хүч чармайлт гарган явсан бүхэн маань ар араасаа шил даган ханаран унахад сэтгэлийн хаттай байсан ч тархиндаа лантуудуулсан юм шиг манарч, үг өгүүлбэр, биеийн хөдөлгөөнөө ч хянаж чадахаа байдаг юм байна. Ид хүнд үедээ ажлаасаа нэг өдрийн чөлөө авахаар үзсэн ч урьдчилан сануулаагүйн улмаас авч чадсангүй. Маргааш нь гулууз мах шиг болчихоод ч урьдын адил Яг одоо, өчигдөр гэсэн дуусгах хугацаатай мэйлүүдээ шалгаад л сууж байлаа.

Бодож бодож эцсийн дүнд ... -г буруутнаар яллав. Дайсны цэрэг №1 нь ... байлаа. Хорвоо дээр юу ч болж байсан эхлээд ... -г л ялья.

5 comments:

Pearle Deppsu said...

Эээ

Эрэгтэй хүнийг дийлдэг нэг зүйл нь тэр гашуун зүйл шүү дээ. болохгүй шоо

бясалгалд яв л даа. эсүүл боди-гоор хичээллэ :D

Good luck

Bayasum said...

Шалгуур нь юу байсийм болдоо..

болжгоно said...

эхлээд ... -г л ялья.

ene yu yum bol, bodood bodood bodyn shiir tav bishee duruv. kkk

mglaus said...

hehe, 1. eruul mend shuu dee.
gashuun undaa tanii eruul mended hortoigoos gadna, untaj amrah saihan tsag zavaas chini horooj, eruul ed esuudiig chini heviin gorimoor ajilluulahgui, hemneliig ni aldagduulaad baidgiimaa. adaglaa 2.t baigaa avgai hurtel hajiglaad hanindaa uuh geheer ali alind ni neeh ch ih heregtei baij chadkuu, buur tegeed alsdaa 3.t yavaa ner hunded chini hurtel muu noloo uzuulne. 4-t ni orson ajil torol arhi uulttai hamaatai baidag bol ch buruu urvuu l hamaaraltai baij taaraa, 5-n ed horongiin tal deer shuud l horooj ehelne gej med, kkk

A.Амарсайхан said...

Манайхан үр хүүхдээ хамгийн түрүүнд тавьчихаад гүйгээд байна. Эрүүл мэнд нь бол хамгийн сүүлд. Нэг мэдэхэд л өвчний үүр болчихсон хойноо тэгэх минь яалаа, ингэх минь яалаа гэж шаналах юм.