Showing posts with label me. Show all posts
Showing posts with label me. Show all posts

Friday, October 02, 2009

No name, Sight - By damba

Damba (3/31/2009 9:56:21 AM): setgel sanaa her bn daa

Надад ийм үгс ирсэнээс хойш ч бас удаж дээ. Найз нөхөдтөйгөө өнгөрсөн жилийн дотор 2007-2008 онд уулзаж байснаас дор хаяж 5 дахин олон удаа уулзаж байна.

Дамбын өнөөдөр хуваалцсан шүлгийг та бүгдэд толилуулъя:


Үнэн худлын дундуур алхал!
Үхэр хурдан, туулай удаан болжээ
Үүрийн гэгээг үдшийн бүрий болтол мэхлэ!
Гүтгэгчид цэхэлзсэн ч улам гялалз
Гүн нойр, хүн сүргийг алгас!

Үгүй дээ л бүжиглэ, өргөн талд дуул
Өөр өөр бүсгүйтэй уулз,
Өдөр өнгөрснөөр тэднийг ойлгож юуны магад
Өгөр модны сүүдэрт битгий суу!
Өмхий үнэртэй гудамжинд нэмж битгий шээ!
Сэм сэмхэн хууралц, бас хүүрнэлц?
Гэнэ гэнэхэн хэдүүлээ юм уу,

Өргөн дэлхийг чичиртэл бархир!
Өөр нэг өдөр бүтэн дүмбий,
Бал олдоод, онгод орвол бич тэр шүлгийг,
Бадаг нь таалагдаад, ая нь болж байвал сонс тэр дууг,

Хөлөн дээрээ толгойгоо тавьсан ч яахав,
Хөхөө томруул, уруулаа шив, Ануг хар!
Хөөр баяр ихдээд байвал гаж амьдралыг судал,
Хөнгөн гуниглавал нэг юм асаа, сор,
Хөвөн цагаан үүлс нүүвэл, уулсыг ширт,

Сайхан бүсгүй мишээж ирээд гарыг чинь барьвал, бүү гайх
Савандаж угаасан бол халдвар авах магадлал бага, гайгүй
Сайртай гараа санаж хүүхэд насаа дурс
Сахал ургаж ухаан орлоо гэж эндүүрснээ сана,
Сайн явбал муу байснаа битгий март!

Ирээд буцдаг хорвоо гэж амьсгал
Итгэлээ бадамлуул, сэтгэлээ ариул,
Арцыг ариун гэдэгт ИТГЭ!
Аршаан гэдэг чинь сүсэг бас ҮНЭН гэж УХААР!

Saturday, May 16, 2009

First assignment

Анхны даалгавар: Витафитын "Анар" брэндийн ундааг зах зээлд байршуулах, борлуулалтыг хийх, гэрээ байгуулах, маркетингийн төлөвлөгөөг боловсруулж, уриа үг г.м-г боловсруулах.

Манай багийн нэр: 100%.
Гишүүд: Г.Нямдорж - Санхүү, борлуулалт
Н.Цэгц - Төлөвлөлт, санхүү
П.Даваажав - Борлуулалт, идэвхжүүлэлт
Г.Намуун - Борлуулалт, судалгаа
Г. Гэрлээ - Төлөвлөлт, судалгаа, борлуулалт
Г.Батболд- Төлөвлөлт, борлуулалт
Ж.Энхбаяр- Борлуулалт, санхүү
Т.Гантулга - Багийн холбон тоглогч - ахлагч

Даалгавар 1:
Витафитын Анар брэндийн 3 төрлийн 100%-н шүүсийг зах зээлд байршуулах, борлуулалтыг өсгөх, зорилтот зах зээл болох дунд болон дээш орлоготой хүмүүст хүргэх.

Үнэлгээ: 30% нь маркетингийн төлөвлөгөө, үриа үг г.м.
70% ni борлуулатын тоо, орлого, гэрээний тоо, чанартай харилцагч

Бүтээгдэхүүний талаар: 100%-н шүүс бөгөөд үүнд элсэн чихэр, өнгө оруулагч оруулаагүй учир эрүүл мэндэд онцгой сайн. Давуу талуудын талаар би тун удахгүй нэгэн бичлэг хийх болно.
Үйлдвэрлэлийн процесс: Дэлхийд 33, азид 3 байдаг технологитой үйлдвэрлэлийн шугамыг Витафит ХХК нь 2008 оны эхний улирлаас эхлэн суурилуулж эхлээд одоогоос сарын өмнө Монголд анх удаа Хүйтэн орчинд савлаж эхэлжээ.
Анхны сэтгэгдэл: Усан үзэм, жүрж, алимны амттай 3 ундааг уухад надад хамгийн сайхан санагдсан нь (Бага уудаг болоод ч тэрүү) усан үзэмний амттайг нь дээд уруулаасаа харамлам байлаа.

Та бүгдээс хүсэх дараахь хүсэлт байна:
30%-г нь манай баг маш сайн хийх болно, үүндээ маш өндөр итгэлтэй байгаа. Харин үлдсэн 70%-д та бүгдийн туслалцаа маш их хэрэгтэй байна, энэ блогийн хэрэглэгч бүр өөрсдийн гэр бүлийн хэрэгцээний шүүсийг аваач(Бид ХХБ-н баруун тал дахь МAX tower-т байрлаж байгаа бөгөөд эндээс хүрч ирэн авах, бидний зохиох арга хэмжээнд ирэх - маргааш зарлая, 20-с дээш ширхэгийг хүргэж өгөх гээд олон хувилбар байна, ширхэг нь 750₮-р биднээс авч болно, дэлгүүрт 800 байгаа(бөөний үнийг холбогдож авна уу, баярлалаа), хайрцаг нь 20 ш-тэй, 15'000 төгрөгөөр хүргэлттэйгээр авах боломжтой ), борлуулах боломжит түншүүдтэй холбож өгөөч! Тэгвэл бид үнэхээр 100% болох юм! :-) Хамтарч ажиллах саналуудыг бид 8811-1816 утас, gantulgat [at] gmail.com хаяг, яахуу мессенжерийн swissbank1 гэсэн хаягуудаар хүлээн авах боломжтой шүү!

Friday, May 15, 2009

Шийдвэрийн өрөө: Оролцогчдоос 9 нь 4 шүүгч оролцоо, мөн оролцогчдын дундаас нууцаар санал асуулгын журмаар дэвшүүлсэн нэг хүний нэр - түүнд тооцогдох хасах оноо. СҮҮ ХК-н захирал халааснаасаа нэг цаас гаргаж ирээд түгшүүртэй удаанаар онгойлгов.
- "Т.Гантулга, та бусад нөхөдтөйгөө нэгдэж болно", яг энэ мөчид хэсэг амьсгаагаа түгжлээ, халах явцад халагдсан оролцогчид харих бэлтгэлтэй байхыг шаардсан учир өрөөнд нь авч орж ирсэн цүнх, өөрийн нэртэй аяга, хувцас гурваа барин нилээн стресстүүлсэн өрөөнөөс гарлаа. Гараад сая чухам юу хэлчихвээ гэсэн байртай нэг агшинд бодох сэхээ гарлаа, өмнө камер байна - "Дараагийн шатанд орох болчихлоо" гэж л хэлж амжлаа, цайны өрөөнд орон үлдэхээр болсон хамт олонтойгоо алгаа хорстол цохин баярласанаа илэрхийлж авав. Удалгүй нэг нэгээрээ надтай "эвгүй өрөө"-нд орсон хүмүүс орж ирцгээлээ. Хэн хэн хасагдав гэдгийг тэд л хэлж өглөө. Энэ өрөөнд зөвхөн тэнцсэн хүмүүс л байх бөгөөд хойно нь хасагдсан хүмүүс хэн байсныг мэдэж байсангүй харин хасагдсан хүний хойно тэнцсэн хүн л бидэнд сураг дуулгаж байв.

Энэ өдрийг хүртэл амьсгаагаа даран шийдвэр гарахыг хүлээж байснаа санах гээд чадсангүй, сонин мэдрэмж төрдөг юм байна. :)

Маргааш өглөө эхний даалгавар авна, 8:30-с цуглах ёстой. Даалгавар авангуут энд бичиж уншигч та бүгдээс санал асууж, хэрхэн үр бүтээлтэй ажиллаж шийдэл гаргах талаар таны үнэтэй саналыг авмаар байна, та энэхүү хүндэтгэлтэй хүсэлтийг маань хүлээн авч, миний и-мэйлээр хандахад гүнээ баярлах болно шүү!

Одоо шөнийн 2:00 болж байна, өглөө 8:30-д даалгавар биелүүлэх байгуулага уруугаа хөдлөх ёстой юм, амарлаа...


Thursday, May 14, 2009

Day one of training

Өглөө 5:50-с босоод хугацаандаа амжихгүй болсон Бизнес төслийн орчуулгыг жаал ахиулаад, Жавхлангийн зөвлөсөний дагуу сэтгэл зүйн, био-хэмнэлийн талаар Гүүглээс хайн тархиндаа бага зэрэг судал суулгах гэж хичээж байгаад 8:17-д гэрээс гаран сургалт болох газар уруу явлаа.

Замдаа Cola and Kebab-р дайран нэг Doner Kebab авлаа өчигдөр оройтоод талхаа ч авахаа мартсан тул өглөөний цайгүй явж байсан хүний хувьд маш өег цай боллоо. Түүнийгээ хазлан хажууханд байх сургалтын байр ороход шалгарсан залуус үүдний хэсэгт нь суух ба 4 хүн зогсож байна. Бүгдтэй нь гар барин баяр хүргэн, мэнд мэдчихээд жижүүрийн цаахна очин гар дахь өглөөний цайгаа дуусгахаар ноцолдлоо.

Тэнд зогсонгоо захиалгаар ирсэн сонингуудаас нь Өнөөдөр сонинг нь гуйн гарчиглаж байх зуур оролцогчид цахилгаан шатанд суун дээш гарахаар хөдлөлөө. Би ч гар дахиа дуусгаад, сонингоо дуусгаад хойноос нь өгслөө.

Өнөөдөр цугласан 20 хүнээс 4 нь энэхүү 2 өдрийн сургалтын дараа хасагдах бөгөөд урьд таамаглаж байсан шиг 8 эр, 8 эм үлдэнэ гэдэг ойлголт буруу юм байна, энэ удаад хүйсийн хувьд Quote тогтоож өгөөгүй, чадалтай л бол эр ч бай, эм ч бай олон байхаар төлөвлөжээ.

Сургалтын өрөөнд 8 эмэгтэй, 11 эрэгтэй байна, нэг хүн дутаж байсан нь Г. Нямдорж анд байлаа. Тэрээр 21 минут хоцорч ирж анхны өдрөө нилээн бангадуулав.

Сургалт нь Глобал Удирдагч дээд сургуулиас санал болгодог дэлхийн стандартын бизнесийн удирдлагын хөтөлбөртөй гэж дуулсан юм байна. Эхлээд зохион байгуулалтын хичээлээс эхлэн хүмүүсийн харилцааны мөсийг хагалан өгч, өөрийгөө олох аянд яваа хүмүүст туслах, цаг ашиглалт, зохион байгуулалт, бүлгийн хичээлүүдийг маш сонирхолтойгоор Глобал Удирдагч Дээд сургуулийн захирал Д. Сүрэнчимэг, П. Гандолгор нар заалаа. Энэ сургалтаас авах зүйлсийн тоог гаргах гэвэл хөл, гарын хуруунууд хүрэлцэхгүй нь, насанд хүрэгчдэд маш энгийнээр ийнхүү заана гэдэг удаан хугацааны туршлага, дадал чадварын л үр дүн болов уу. Дундуур нь хэд хэд завсарлаж өдрийн хоолонд ихэнх нь Кебаб-даж таарав.

Хичээлийн дараагаар Мобикомын Ганзориг Харилцаа холбооны ивээн тэтгэгчийн хувиар хамтран ажиллах өөрсдийн саналаа оролцогчдод танилцуулав, шинээр гаргах Мобикард МИКС үйлчилгээ: картын хэрэглэгч нар дараа төлбөрт нөхцөлд дугаараа хадгалан оролцож болох болжээ. 3.5-н талаар, М-боулинг гээд бидэнд шинээр нэвтрүүлж буй үйлчилгээнүүдийг олон нийтэд хүргэх ажилд хамтрахыг уриалав.

Singleton-ы Баярсайхан анд маань гишүүнчлэлийн онцлог болон давуу талуудыг ярингаа, оролцох хүн бүрийг Бизнес гишүүний нэг жилийн эрх бэлэглэлээ.

Төгсгөлд нь бид өдрийн үйл ажиллагаагаа дүгнэн тус бүрдээ 1 минутад ярилцлаа. Энэ өдөр нийт бүртгүүлсэн 150 хүнээс шалгарсан 20 оролцогчид нь сургалтанд сууж байгаа бөгөөд эндээс эхний ээлжинд 4 хүн хасагдахаас нэг хүн нь ажлын шаардлагаар гадагшаа томилолтоор явах болсон гэдэг шалтгаанаар тэмцээнийг орхих болсоноо албан ёсоор дуулгав. Нийт 20 хүндээ өөрсдийн нэр бүхий аяга бэлэглэв, нэг талдаа СҮҮ ХК-ны лого, нөгөөдөд Глобал СИ И Ө 2-н логотой бөгөөд дор нь хүн тус бүрийн нэртэй юм. Одоо 8 эмэгтэй, 11 эрэгтэй үлдлээ, маргааш орой гэхэд нэмж 3 хүн тэмцээнийг орхих болно, тэд хэн байх бол? Халагдах хүн бүр аягаа аван харих болно, харин ажиллаж байхдаа аягандаа цай, кофегоо уусаар энэхүү барилгад байрлах юм.

Wednesday, May 13, 2009

In final 20

Глобал Си И Ө -2 тэмцээнд бүртгүүлсэн хүмүүсээс 5 багт хуваагдан, нэг багт дунджаар 16 хүнтэйгээр ярилцлаганд оруулсанаас нийт 20 хүнийг сонгон шалгаруулж бэлтгэл сургалтанд хамрагдах эрх олгосонд нь миний бие орчихлоо. Одоо хоёр хоногийн сургалтын туршид дөрвөн хүнийг хасах бөгөөд эцсийн буюу сүүлийн 16 хүн нь тэмцээний албан ёсны оролцогчид болон ТВ-р гарах нэвтрүүлэгт төрөл бүрийн даалгавар биелүүлэн оролцох юм байна. Мэдээж өмнөх уралдаантай ижил буюу төстөйгөөр багийн даалгавар голлон гүйцэтгэн муу гүйцэтгэлтэй баг нь хүнээ халсаар явдаг зарчмаар явагдах болно. Өмнөх тэмцээний бичлэгүүдийг: http://www.mglvideo.com/ дээрээс үзэж болж байсан шүү.

Эцэст нь хамт бүртгүүлсэн, шалгарсан залуустаа баяр хүргэе! Үнэхээр ийм төрлийн тэмцээн, уралдаанд орох нь хэр баргийн хүний хувьд зориг болон итгэлийг шалгах шалгуур болох нь гарцаагүй бизээ.

Monday, May 04, 2009

One more training

Хөрөнгийн зах зээл дээр хийсэн 5 жилийн судалгаа, 4 жил 6 сарын бодит арилжааны дүнд бий болгосон аргачлалаар хэрхэн гурван сарын дотор 16'000$-г 46'000 $ болгосон бодит түүх, хэрэглэсэн аргачлалын талаар танилцуулга хийнэ. Санхүүгийн хэрэгслүүд, үнийн таамаглал, суурь болон техник судалгааны үндэс зэргийг танилцуулна. Сургалтанд суусан хүмүүсийн бүлэг: http://groups.google.com/group/gtttraining -д гишүүн болох эрхтэй болно. Дараагийн шатны сургалтуудад суух болон зарим үйл ажиллагаанд(Интернетээр хийгдэх хичээлд) хөнгөлөлттөйгөөр оролцох боломж үүснэ.

Үйл явдлын зар: http://biznetwork.mn/event/show/166
Өмнөх сургалтын талаар: http://biznetwork.mn/topic/show/3544

Сургалтын агуулга, хөтөлбөр: Хичээлийн хувьд оролцогчдын төвшингөөс хамаараад анхан шатны зүйлс ярих хэрэгтэй бол доорхи хуваарийн дагуу хийгдэнэ. Хэрэв туршлагатай, мэдлэгтэй хүмүүс их байвал илүү богино хугацаанд хийж болно.
Хөрөнгийн зах зээл 15-30 минут
Санхүүгийн хэрэгслүүд
Хувьцаа 30 минут
Опцион 30 минут
Фьючерс 15 минут
Өргөн хэрэглээний бараа 30 минут
Форекс 1 цаг
Завсарлага(30 минут)
Үнийн хэлбэлзэл
Суурь шинжилгээ 30 минут
Техник шинжилгээ 1 цаг
Мэдээллийн үнэ цэнэ 30 минут
Зах зээлийн уялдаа холбоо 30 минут
Арилжааны стратеги боловсруулах 30 минут

16'000$-46'000$ болгосон түүх 1 цаг
Санаж явахад илүүдэхгүй зүйлс 30 минут

7.5 цаг (завсарлагагүйгээр)

Сургалтын суусан хүмүүсийн сэтгэгдлээс:
*Ankhaa*
Б. Анхгэрэл 14 өдрийн өмнө бичсэн.
Энэ удаагын сургалт амжилттай болж өнгөрсөн. Хичээл сонирхолтой байсан болоод ч тэрүү өлссөнөө хүртэл мартчихсан байсан шүү. Сүүлд дуусах тийшээ хандахад харин нүд харанхуйлаад толгой эргээд л явчихсан хэхэ.

Энэхүү сургалтаар өөрийнхөө хүлээлтээсээ илүү мэдлэг олж авсандаа туйлын баяртай байна. Бусад сургалтуудаас өөр, шинэлэг байж чадлаа. Санхүүгийн хэрэгслүүд, валют арилжааны зах зээлийн талаар онол яриад зогссонгүй өөрийн бодит туршлагаасаа түлхүү хуваалцсан явдал нь цаашид хөрөнгийн зах зээлийг судлах сонирхолыг минь нэмэгдүүлж чадсан. Миний хувьд тэр техникийн шинжилгээ маш их таалагдсан. Энэ талаар цаашид илүү судлана гэж хувьдаа бодож байгаа.

Энэ сургалт нэг талаараа хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээллийг хүргэсэн бол нөгөө талаасаа толгойгоо ажиллуулж чадвал зөндөө олон боломж хүлээж байдгыг ойлгуулсан. Залуучууддаа хандаж ,,,нүдээ нээгээд, арай өөрөөр сэтгээд үзээрэй. Бас аливаа зүйлийг хийж эхлэхийн өмнө сайтар судалж байгаарай,,, гэмээр байна.

Сургалтын агуулга, сэдэвийн зохион байгуулалт сайн байсан. Миний хувьд энэ удаагын сургалтаар нилээд цэгцтэй мэдлэг хуримтлуулж чадсан гэж бодож байна. /Одоо харин үзсэн зүйлээ нэг сөхөөд баталгаажуулчихвал яг болох гээд байна аа хэхэ/

Эцэст нь хэлэхэд мэдлэгээ харамгүй хуваалцсан "Өгөөмөр" Гантулга танд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье.
Ch.Erdenebat
Ч. Эрдэнэбат 14 өдрийн өмнө бичсэн.
Т. Гантулга андын зохион байгуулсан сургалтанд суулаа.

Санхүүгийн хэрэгсэл, шинжилгээ, арилжааны талаар цэгцтэй мэдлэгийг санхүүгийн мэргэжлийн бус над мэтийн хүмүүст ойлгомжтой байдлаар заасан нь их таалагдлаа. Хамгийн гол нь өөрийн бодит туршлага бүхий мэдлэгээ илэн далангүй хуваалцсан нь сургалтанд суусан хүмүүст их сонирхолтой байсан.

Багшид ажлын өндөр амжилт хүсье.

Бүртгүүлэх: Нэр, Утас, и-мэйл, Эрхэлдэг ажил/ ажилладаг байгууллага зэрэг мэдээллээ gantulgat [at ] gmail.com хаягаар явуулбал сайн байна.


Энэ сургалт дахин хийгдэх гэж нилээн удах байх, учир нь та бүгдийн заримд нь дуулгасан ёсоор миний бие Глобал Си И Ө 2-т бүртгүүлсэн байгаа бөгөөд зохион байгуулагчдаас авсан мэдээллээр бол шалгараад яваад байхад бараг наадам хүртэл ч завгүй байх магадлалтай юм билээ. Өөдрөгөөр бол шүү дээ, гутрангиар ямар байхыг та бүгд хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ :)

Хэрэв та бүгд үйл явдлын зарын талаар уншаагүй бол линк дээр нь даран уншиж болох бөгөөд сүүлд орж ирэх хүмүүст хөнгөвчлөх үүднээс дэлгэрэнгүйг энд давхар оруулж өгье:

Үнэ: 50000₮
Хаана: СХД-н ЖДҮ-г дэмжих төв: ХАЯГ: Сонгино Хайрхан Дүүргийн 15-р хороо, 1-р хороололын арын зам дагуу 54-р байр /Цамбаргарав үйлчилгээний чанх хойно, 86-р сургуулийн ард/
Бүртгэлийг: Урьдчилан хэлэхэд, таныг сайн мэдэхгүй тохиолдолд би ямарваа нэг хэлбэрээр зөвлөгөө өгөх боломжгүйг анхаарна уу! Сургалтанд суух буюу өөрийгөө сайн танилцуулахыг хүсье.
Хэзээ: 2009-н оны 05-р сарын 09
Хэдэн цагт: 09:30 цагаас-18:00 цаг хүртэл

Tuesday, April 14, 2009

(Edited)How I turned 16K into 33K in three months

Сайн байцгаана уу нэгэн сонирхолтой сургалт явуулах гэж байгаа тул уншигч авхай таныг ч мөн оролцож, мэдлэгээ арвижуулж түрийвчээ зузаатгах боломжийн талаар суралцан бодит мөнгө хэрхэн богино хугацаанд өссөн түүхийг судлангаа чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсвэл доорхи сургалт, семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хөрөнгийн зах зээл дээр хийсэн 5 жилийн судалгаа, 4 жил 6 сарын бодит арилжааны дүнд бий болгосон аргачлалаар хэрхэн гурван сарын дотор 16'000$-г 33'000 $ болгосон бодит түүх, хэрэглэсэн аргачлалын талаар танилцуулга хийнэ. Санхүүгийн хэрэгслүүд, үнийн таамаглал, суурь болон техник судалгааны үндэс зэргийг танилцуулна. /Ангийн багтаамж 20 хүн бөгөөд одоогоор 5 хүн бүртгүүлсэн байгаа тул амжиж бүртгүүлэхийг урьж байна/

Хэзээ: 2009-н оны 04-р сарын 18 Бямба гариг 10:00 цаг

Хаяг: СХД-н ЖДҮ-г дэмжих төв: ХАЯГ: Сонгино Хайрхан Дүүргийн 15-р хороо, 1-р хороололын арын зам дагуу 54-р байр /86-р сургуулийн хойно/

Бүртгүүлэх: gantulgat [at] gmail.com, 8811-1816 дугаараар

Үнэ: 50'000₮ Анхны удаа болохоор үнийг яг яаж гаргахаа нилээн бодлоо, зарцуулсан цагаар тооцох гэхээр хэт өндөр гарах гээд байдаг, огт үнэгүй гэхээр Үнэгүй зүйл Үнэгүй л болчихно. Цаашдын зорилго болох хөрөнгө босгоход туслах хүмүүстэй уулзана гэж тооцон байж болох нилээн хямд үнийг гаргаж ирлээ.

Edit: Гарчиганд байгаа дансны эцсийн үлдэгдэл 33K биш 46K орчим болох юм байна шүү. Доорхи зурганд буцаан татаж авсан мөнгөний баримтыг үзүүлэв.

Мөн энэ сэдвээр http://biznetwork.mn/topic/show/3544/ хаяг дээр хэлэлцүүлэг явагдаж байгаа болно.






Энэ линкүүдэд миний 2007 онд бичиж байсан бичлэгүүд маань байгаа юм:

Зоосын хувьцаагаа зарсан нь:
http://ganaas.blogspot.com/2007/06/blog-post.html

Одоо санал болгож байгаа сургалтын арилжаанд оролцож байгаа нь:
http://ganaas.blogspot.com/2007/04/blog-post_30.html

Зоосын хувьцааг яагаад авсан талаар:
http://ganaas.blogspot.com/2007/03/blog-post_6834.html

Анхлан хүмүүст хөрөнгө оруулах санал тавьж эхэлсэн үе маань
http://ganaas.blogspot.com/2007/03/offer-you-cant-resist.html

Tuesday, March 17, 2009

Winter climbing to Mount Tsetsee Gun: Sangibsal project # N

Өнгөрдөг бүтэн сайн өдрийн цэлмэгийг, Өнө-н маань гарын хоолны амтыг хэлэх үү.

Бидний хэсэг нөхөд: бүр багын юун сахал, юун мөөм байхын л бохьны завсарт байдаг Терминаторын зураг солилцож хөргөгчнийхөө хаалга дээр наадаг, нэгнийдээ очиж Хятад компьютер, Сега тоглож өссөн хэдүүлээ Y!Group-рээ 4 хоног ярилцаж төлөвлөөд гараад шидчихвээ. (Зураг 1: Зүүн гараас Экү, Өнө, Сайхнаа, Би, Булгаа. Манзуршир, дөнгөж өгсөж эхэлж байна)

Манай Сайхнаа гэж хашир аялагч жилийн 4 улиралын туршид явган, морьтой, дугуйтай гээд аялдаг хүн болохоор бидний сэтгэл зүйг бэлдэж өглөө.

Өглөө 9:45-д гэрийн гаднаас намайг, хажуугийн байрнаас Өнө-г аваад замаараа сармис, давс гэсэн авч амжаагүй жижиг зүйлсээ аван Манзуширын зүг хөдөллөө.

Засмал замаар сүнгэнэтэл давхиж, замдаа сонин хачинаа ярьсаар Төв аймгийн хүнсний захаас нэмэлт Газ аваад дороо л Манзуширт ирлээ.

Хөдлөхийн өмнө жаахан цайлж аваад мацаж эхэллээ дээ.

Юу бодож ийм зүйл зөвшөөрөв дөө гэж эхний 30 минут дотроо бодлоо. Амьсгал давчдаад, нүд харанхуйлаад сүйд болж байнаа.

Жаал амарч аваад хажуугаар өнгөрсөн Төв аймгийн залуусаас хэр удаан өгсдөг талаар мэдэж аваад ямар ч байсан явах хэрэгтэй гээд зүтгэлээ. Хоёр цаг 30 минут алхсаны дараа Зураг 2 буюу Цэцээ гүний алсын барааг нь олж харлаа. Яг энэ хэсэг газрын цас нь хунгарлаад, гишгэх тоолонд цөмөрч ороод байсан тул гутал маань нэвт норчихлоо.

Дахин гучин минут хэртэй алхаад эцсийн цэгтээ хүрлээ.

Орой дээр нь овоо байна. Овооны дэргэд хоёр сайдтайгаа уулзаж, нэгтэй нь зургаа даруулж амжлаа(Зураг 3). Шадар болон Сангийн сайд нар Германы элчинтэй хамт Түр хурах гэдэг газраас 1:30 минут өгсөөд л гараад ирсэн гэж байсан.

Улаанбаатар хот маань бараг л маш холоос харагдаж байгаа нь Зураг 4.

Юмыг яаж мэдэх вэ гээд солих оймстой ирсэнийгээ гаргаж өмсөж явсан оймсоо гаргаж мушгиад үүргэвчиндээ хийн. Хөлөө хуурай оймстойгоор буцаагаад нойтон гутландаа хийж авлаа. (Аймар хурдан даарч байв). Овооныхоо дэргэд цайгаа Газын зуух дээрээ чанаж уучихаад гахайн махаа шарах болтол ширэм нь халж өгдөггүй бараг 30 минут хүлээж суугаад харанхуй болохоос өмнө газар дөхөхөөр уулын уруу буув.

Буух замдаа Явуухулангийн ойн өдрөөр Цэцээ гүн өгссөн яруу найрагч нартай дайралдав. (Уг нь хэдэн зураг гар утсаараа дарсан, хувиргагч маань ажиллахгүй байгаа болохоор оруулж чадсангүй)

Уулын орой хүртэл чирж явсан гахайн мах, ширэм, амтлагчнууд, будаа зэргээ устгах Б төлөлвлөгөөг гарган хотод буцаж ирээд Өнө-гөө "уран бүтээл" хийхэд нь тусалсанаар амралтын өдрийг бие болон сэтгэлээ амраан өнгөрөөлөө.

Гарчигийн учир нь манай Өнө-н хэддэх удаагийн мах шарах үйл ажиллагаа билээ гэдгийг санахгүй байна, ямар ч байсан мань хэд дундаа Өнө - гахайн шарсан махны мастер юм.

Wednesday, January 14, 2009

Nomadic Banking services


Нүүдлийн банк

Усны тунгалаг, уулын нөмөртөйг даган амьдарч ирсэн Монгол түмэндээ зориулан ХасБанкны хамт олон цахим хэлбэрээр хүргэж болох үйлчилгээнүүдийг нэгтгэн Нүүдлийн банк нэрээр харилцагчиддаа хүргэж эхэллээ. ХасБанкны харилцагчид Интернэт, Гар утас, Телефон утасны тусламжтайгаар хөрөнгө санхүүгээ удирдах боломжтой боллоо.

Юуны түрүүн хамтран ажиллаж энэхүү нүсэр төслийг дуусгасан хамт ажиллагсад, багийн гишүүддээ баярлалаа. Та бид өнгөрсөн 11 сарын туршид амжилт, алдаа дүүрэн байж бие биенийхээ давуу тал дээр түшиглэн бүх зүйлийг цогцоор нь шийдэхээр ажилласаар, хэд хэдэн удаа түгээх хугацааг хойшлуулсан боловч эцэстээ түгээж эхэллээ. Мэдээж хэрэг сайжруулах, засах зүйлс гарч ирэх л байх. Тэр бүгдийг та нар маань хийж чадна гэдэгт итгэлтэй байна.

Гаднаас нь харвал энэ бүх үйлчилгээнүүд нь цоо шинэ зүйл биш л дээ, зарим өрсөлдөгчдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрсөн үйлчилгээ ч бий. ХасБанкны хувьд Туршилтын лабаротори-доо хадгалаад байсан зүйлсийг олон нийтийн хүртээл болгох нь гол зорилго байлаа.

Миний хувьд нийт 8 хүнийг удирдан, зэргэлдээ нэгжүүдтэй уялдан ажиллах, гадаад дотоодын түншүүдтэй хамтрах, нийт 10 төслийн явцыг хянах, дунд нь ханцуй шамлаж орох гээд амжилттай, алдаатай, сэтгэл хөдлөлийн бүх хэлбэрийг мэдэрсэн, өөрийгөө сорисон маш үнэтэй туршлага хуримтлууллаа.


Та зурган дээр дарж линк дээрээс манай багийн хамт олон болон хамтран ажилласан бүх хүний хөдөлмөрийн үр дүнг хараарай.



Sunday, September 28, 2008

Putting things in order

Бүгдийг байрлалд нь тавих нь:

Зарим хүнд сүрхий хэлж өгөөд байдаг эрхэмлэх эрэмбэ дараалал маань:

1. Эрүүл мэнд
2. Гэр бүл
3. Нэр хүнд
4. Ажил төрөл
5. Эд хөрөнгө

Сүүлийн хэдэн сар оройдоо хатуу зүйлээр сэтгэлээ засаж, гашилсан толгой дахь олон жонглёрын бөмбөгнүүдээ ямар дарааллаар эргүүлэхээр бодохдоо хурдасгуур хэлбэрээр хэрэглэж явсаар бие хаа ч авах юмгүй болсон бололтой, бөөн сигналуудыг шар, улаан гэрлээр бие маань өгч эхэлж.

Англи хэлэнд Домино эффект гэж үг бий, энэ нь нямбайлан өрж тавьсан даалуунуудын нэгийг нь түлхэн унагахад дамнан унах үзэгдлийг хэлдэг бөгөөд миний амьдралд ч энэ үзэгдэл гарч олон жил хэвийн/сайхан байлгахаар хүч чармайлт гарган явсан бүхэн маань ар араасаа шил даган ханаран унахад сэтгэлийн хаттай байсан ч тархиндаа лантуудуулсан юм шиг манарч, үг өгүүлбэр, биеийн хөдөлгөөнөө ч хянаж чадахаа байдаг юм байна. Ид хүнд үедээ ажлаасаа нэг өдрийн чөлөө авахаар үзсэн ч урьдчилан сануулаагүйн улмаас авч чадсангүй. Маргааш нь гулууз мах шиг болчихоод ч урьдын адил Яг одоо, өчигдөр гэсэн дуусгах хугацаатай мэйлүүдээ шалгаад л сууж байлаа.

Бодож бодож эцсийн дүнд ... -г буруутнаар яллав. Дайсны цэрэг №1 нь ... байлаа. Хорвоо дээр юу ч болж байсан эхлээд ... -г л ялья.

Sunday, June 29, 2008

Temporary downtime

Today was an end of my short lived excitement in personal life and I'm going to stop posting for a month or two. /Opposite - Maybe the frequency will increase, I don't know - really getting lost here/ Got to think a lot about how to proceed from this juncture to the next. Didn't know how to receive the fact for a month or so, but now it's gone - it seems, before I could figure it out .

Friday, March 07, 2008

Ух тебе дух, тебе дух

...гээд л "Ну погоди" кино шиг хэлье! Заримдаа найз нартаа одоо бий болоод байгаа нөхцөл байдлаа тайлбарлах гээд ярихаар тасартлаа шоолуулна, огт хүлээж авахгүй байх нь элбэг.

1 сар 3 хоногийн өмнөөс ажил олгогчоо солив, өмнөхтөйгөө албан ёсоор байгуулсан "лайтай" хатуу гэрээ маань он сарын уртад : 2 жил 2 сарын дараа дууслаа. Браво! Амьдралаа өмнө хэдэн удаа бичиж байсанчлан Ажиллах гэж амьдраад байна уу?! Амьдрах гэж ажиллаад байна уу гэж бодох хугацаа хангалттай байв.

Ерөөсөө л 24/7 гэртээ байж амьдарья гэсэн бодлыг маань Бурхан шигээ хүндэлж явдаг хүмүүс маань огт хүлээн зөвшөөрөхгүй, ямар ч байсан ажиллаарай гэж зөвлөх юм. Хүн бол ниймийн амьтан л гэх юм, ямар ч байсан нийгмээсээ тасарч болохгүй л гэх юм. Гэтэл яах гэж өглөө 9:00-18:00 хүртэл цагаа бүртгүүлэн бусдын төлөө зүтгэж байгаагаа ойлгоод, ухаараад яваа хүмүүс хэд вэ? Rat-Race -г үргэлжлүүлээд байгаа нь хэд вэ?

Яг одоо бага зэрэг толгой маань мансуурсан байх л даа, Метрополис гэдэг баранд орж үзлээ, "эмэгчин барсаа" ажлынхантайгаа танилцууллаа. Биеийн чилээгээ гаргатал бүжлээ, үсэрлээ. Тасархай!

Өнөөдөр яах гэж блогоо сэргээвээ? - Маргааш амралтын өдөр, Saturday!- Hurray! Хүсээд байгаа юм бол яах гэж цагаа бүртгүүлэн байж хэдхэн бол цаас авахын төлөө туйлын хайртай түүнтэйгээ байх 10 цагийг зараад байгаа юм бэ?

Бүтэн сар зүтгэн байж олох мөнгөний дүнд болоод байна уу? - Үгүй ээ, зарим өдөрт би тэр хэмжээний мөнгийг элбэг хийчихнэ, гэтэл яагаад? Хүмүүсийн хэлдгээр надад хамт олон хэрэгтэй байгаа юмуу? Аль эсвэл би тэгтлээ их өөрийгөө зовоох хүсэлтэй юмуу? Яг үнэндээ өдөртөө хийж болох мөнгө маань 100% баталгаатай биш л дээ, Алт, Зэс, Dow Jones, хөөрхий Жеорж Буш гээд олон юмнаас хамаардаг учир 80 хувиас дээгүүр магадлалтай байвал болж л байна. Энэ муу хачин багийнд уур хүрээд л байдаг юм, анх Катрина-н үеэр намайг хиншүү үнэрттэл шатааж байсан гэж бодохоор уур, бухимдал хүрээд л, дотор шатаад байдаг гэж хэлбэл та итгэнэ үү, байна уу бүү мэд, гэхдээ л үнэн.

Бичсээр байтал III/08 болчихлоо, энэ өдрийг эрчүүд нэг их ойлгодоггүй ч эмэгтэйчүүдийг баярлуулна гэж бодсондоо тэмдэглээд л байдаг, яг үнэндээ эмэгтэйчүүд маань ч юугаа тэмдэглээд байгаагаа мэдэхгүй л тууж явдаг шүү дээ, Баярын өдөр, Эрх чөлөөний өдөр гээд олон юм яриад яг л нөгөө Цагаан сар шиг баярын нэг нь энэ III/08 болчихжээ, бас тэр III/18 гэж шал дампуу өдөр байна. Өрөө төлж байгаа юм шиг хэдэн бүсгүйчүүд нь залуусаа салам согтоодог өдөр ч юмуу, за сайн бодоод байвал хэрэггүй л баярууд байгаа юм даа.

Өмнөх санал асуулгад оролцсон Пеарле-д Oracle-н номыг 30 хоног өгье гэсэн бодолтой байна, үнэхээр зургийн утга санаанд нь ойртуулж чадсан ганц хүн нь болохоор холбоо барих аргаа арай боловсронгуй болгоод, намайг ажил дээрээ байхад солилцоод авч болохоор тохиръё.

Блогийн эрин үе өндөрлөөгүй ээ, улам бүр боловсронгуй болсоор л. Харин надад бий мөрөөдлийг биелүүлэх арга зам улам тодорсоор л...

Sunday, February 24, 2008

Зангиагүй болов

Санал тавьсан, өөрөө хүссэн нийлээд дөрвөн сонголтоос өөрийн тавьсан нөхцөлд нилээн ойртсон, бусдаасаа дээр нэгийг нь сонгон цаашид ажиллах боллоо. Яг ажилдаа явах болоод хувцсаа бэлдтэл 15 зангианаас маань өмсөж болохоор даруухан зангиа маш цөөн(4) байх юм, хүмүүстэй хольж сольж байж арай гэж хэдэн ээлжийн зангиатай болж авлаа. 2 цамц 20 зангиа гэж...

Wednesday, January 02, 2008

Gold 1000?


Алт 1000$ хүрэх үү?

900-1000 хүрнэ гэж миний сүүлийн 2 жил даган суралцаж яваа хүндэлж явдаг Америк бас 2007 оны зун олж мэдсэн Австралийн хэдээн шинжээчид прогнозлож байна. Би ч түүнийг нь тэсэн ядан хүлээсээр :)

Америк улс 2008 оны эхний улирал лав л эдийн засгийнөсөлт гэж ярих юмгүй болж байх шиг байна даа, харин ч уналт болоод хувьцаанууд шалдаа буугаад л, над мэтийн "хүрэн баавгайг" ичээнээс нь гаргаж сайхан хооллох болно гээд хүлээсээр.

Сонирхолтой судалгаа дээхнэ үед уншиж байсан юм байна, нийт зах зээлд оролцогчдын 85%- нь аливаа зүйлийг авахдаа л сэтгэл дүүрэн байдаг бөгөөд хямд болно гэж зарахдаа их хойрго байдаг гэж. Тийм болоод л 90-95% хүмүүс зах зээлийн хөдөлгөөнөөс болж мөнгөө алддаг гэж. Графикууд маань сайхан харагдаж л байна.

Энэ жилд шинээр нээх нэг ч арилжааг, урьдчилсан төлөвлөгөөгүй бэлэн болоогүй үед орохгүй, бас SL хэрэглэхгүй бол 3 хоног өөрийгөө шийтгэнэ гэх мэт нарийн төлөвлөсөн Төлөвлөгөөгөө дагана. Үгүй бол хохь нь, хэдэн өдөр нойроо алдана л биз, хөгийн муухай ааштай байна л биз, өнгөрсөн жилийн гаргасан ашиг/алдагдал зэргээ эргэн харахад дотор ямар байгаагаа санаж явна шүү!


Nothing sedates rationality like large doses of effortless money.
- Warren Buffett
This quote comes from Warren Buffett's 2000 annual Chairman's Letter to his holding company Berkshire Hathaway, a lengthy letter he writes to his partners every year, and which should be required reading for anyone interested in investments, money management and the stock market. Despite his tremendous wealth, the Oracle of Omaha allegedly continues to live an extremely frugal life; according to a 2006 piece on Buffett doesn't have a computer at his desk, doesn't tote around a cell phone, and drives his own car.

Thursday, November 22, 2007

Яг одоо

...хүмүүс унтаж байгаа. 6 цагийн дараа тэд ажилдаа явна. Нилээн стресстэй сууж байна даа би. Баяжих гээд л үзээд байна, амаргүй юмаа. Сүүлийн үед ер нь Гобсектой төстөй болоод байна уу даа гэсэн бодол орж ирдэг болчихож :D Дандаа л мөнгө ярьж байгаагаа гэнэт мэдэв. Ямар утга байнаа, "галаар тоглоод" өдөр бүр улам л стресстэй болж зан авир өөрчлөгдөөд ч байх шиг. Авах өдөр байнаа, алдах ч өдөр байна. Өөрийнхөө хийж байгаа үйлдэл, гаргаж байгаа зан авираа хянаад үзсэн чинь Click гэдэг киноны гол дүрийн залуу шиг л амьдраад байх шигээ, өөртөө үлгэр зохиож яриад л түүндээ итгээд ингэчихвэл тийм ашигтай, тэгвэл дээр гэх мэт амьдралын гоё, сайхан бүгдийг мэдэрч амжихгүй л яваад байгаа юм уу?

Америк улсыг удирдагч нь элгээр нь хэвтүүлж, баруун зүүн шулуун цохилтуудыг эдийн засагтаа өгсөөр л. Dow Jones бүтэн жил өссөн өсөлтөө юу ч үгүй хийж орхилоо. Зарим хүмүүс хэлэлцэж байна л даа, ерөөсөө л америк ирэх 2 жилд эдийн засгийн уналтанд байх болно гэж. Аргагүй юм шиг, зээлжих чадваргүй хүнд хэрээс нь хэтэрсэн зээл өгөөд, тэд нь буцаан төлж чадахгүй

Масловын пирамидын дагуу өөрийн хэрэгцээг хангахын тулд заавал мөнгө гэдэг зүйл хэрэгтэй болох юм. Монгол улсын ерөнхийлөгчийн цалин албан ёсоороо сарын 891,000 ₮ гэнэ, энэ мөнгийг би хэдэн өдөрт авч, алддагийг энд хэлээд яах вэ. Техникийн судлагаа гэж нэрлэгдэх шинжилгээний олон аргуудыг туршиж, хамгийн optimal тохиргоонуудыг олохын тулд уншиж судлаж, ухаж төнхөж, туршин үзэж л байна. Туршилт болгон амжилттай байхгүй ч үлдэж байгаа туршилга нь үнэлж баршгүй юм даа. Гэхдээ л өөрийн гэсэн амжилттай тактик боловсруулж/сурж авах нь цаашид амжилттай байх эсэхтэй маш их хамааралтай учир Хайлт үргэлжилсээр....

Хувьсгалын ажлаар гаднаас ирсэн түншүүд маань хоёр долоо хоног энд байж биднийг "чангалав", олигтойхон ч суугаад арилжаа хийсэнгүй. Орой үдшээр хамт хооллох гэх мэт цаг үрсэн ажил ихтэй явсаар байгаад арай гэж тэднийхээ шилийг харж гэр орондоо эрт харих тохироо бүрдүүлж авлаа.

Өөрт гарч буй сэтгэл зүйн өөрчлөлтүүдийг бодохоор эмгэнэлтэй байнаа, чулуу шиг хатуу болсон тэдгээр өөрчлөлтүүд амьдралын гэрэл гэгээг улам л бүдэгрүүлээд байгаа ч юмуу. Ашигтай өдрүүдэд арабын шейх шиг санагдаад л, алдахаараа өөрийгөө зүхэж уурлаад байх болж. Өөртөө сэтгэл хангалуун байж чадахгүй бол яаж аз жаргал, эрүүл энх явах юм бол? гэсэн асуултыг өөртөө тавьсаар л. Сэтгэл санаагаар базаахгүй үедээ жаал ном уншидаг боллоо 2x2=6 -г барьж авсан байгаа, их олон хүний сэтгэлгээний дээжис болохоор бодол санааг төвлөрүүлж, засахад их л хэрэгтэй юм. Ер нь алдах, авахыг найз нөхөдтөйгөө ч ярих хэрэггүй гэж бодоод байгаа. Авахдаа ч, алдахдаа ч бусдад хэлээд, гайхуулаад гомдоллоод яах вэ дээ. Хэдэн доллар хийгээ л биз, алдаа л биз хамгийн гол нь тэднийгээ хадгалах, зөв зүйлд зарцуулах л толгойны өвчин болоод байна.

Мартсанаас барууны улсуудад Thanksgiving баярын өдрүүд үргэлжилж байна, бүх уншигчиддаа энэ баярын мэндийг хүргэе. Байнга уншиж байдагт нь, адсенс дээр маань дарж байдагт нь, санал бодлоо солилцож байдагт нь, он/фф-лайн зөвлөгөө өгч байдагт нь баярлалаа. Бас ирж байгаа Үндсэн хуулийн баярын мэнд!


To Live is the rarest thing in the world , Most people exist, that is all

Saturday, May 05, 2007

Sleepless night

Cant' sleep, too many issues turning in my head today. I need to think, afresh in the morning. Had a long and tiresome day.

Saturday, April 21, 2007

Цахим...


1. Сонгууль- Сая болж өнгөрсөн Infosec2007-н үеэр зурган дээрх төхөөрөмжийг хийж сонирхууллаа. Гарын хурууны хээ уншигч, хэвлэх төхөөрөмж, камер, Touchscreen дэлгэц. Яах вэ, төхөөрөмжүүдийг нь худалдаж авах юм. Программ хангамж, угсралт-integration, яг төхөөрөмжийг нь Монголдоо хийж болж байна. Бүх зүйл бэлэн байхад 7 хоногт 2 ширхэгийг туршилтын загварыг гаргаж чадлаа. Инфосек дээр ойролцоогоор 100 хүнээс энэ төхөөрөмжүүдээ ашиглан санал авсан :)

Боломжууд: аливаа санал хураалт шиг энэ өөртөө үйлчилж болох терминалыг
а) Нэг хүн нэг санал, давхардах боломж байхгүй
б) Хүний нэр барьж санал өгөх ямарч боломжгүй. Хурууны хээгээр баталгаажуулна
в) Хажууд нь хүн байхгүй ч байж болно. Харгалзахгүйгээр.
г) 2 төрлийн загвар гаргасан нь суугаа хүнд зориулсан камер нь салдаг, үнийг хямдруулахын тулд PC ашиглах гээд үндсэн үүргээ гүйцэтгэхээс гадна хэрэглээ, үнийн хямдыг бодож гаргалаа.

Гэхдээ л энэ сэдвийн эргэн тойронд парадокс их л дээ. Танд ч гэсэн бодол байвал комментоо бичин үлдээгээрэй. Очиж үзсэн хүмүүст ямар сэтгэгдэл төрсөнөө бичвэл thanks шүү.

2. Аргаар мөнгө хийх: Yahoo messenger-дээр байнга байдаг бол гадаад хэлний мэдлэг өндөртөй хүнийг орчуулга хийлгэе гэсэн байсан, сонирхож байвал хаягаа өгөөрөй. Бас өмнө бичсэн бичлэгт 2 арга байгаа. Нээрээ өөрийн сайт, блог дээрээ Adsense тавьж болно шүү, би лав одоогоор сарын 1$-г энэ блогоороо хийгээд байна. Цөөн тооны линклэгдсэн, харьцангуй шинэ гэхэд яах вэ.

2050 оны 4 сарын 16

Монголын броадкастеруудын мэдээлэл: Энэ өдөр дэлхийн түүхнээ булан- Энэ өдөр түүхнээ 2 алдартан төрсөн байна, нэг нь хүн бүгдийн танил Гантулга, нөгөө нь өнгөрсөн зуунд овоо нэрд гарсан жүжигчин Чаплин нар юм :D

Saturday, April 14, 2007

Friday the thirteenth :)

За, эхлээд энэ үгийг тодоор бичсэн ном/кино (Da vinci Code) бий. Жакаас авч уншиж байсан юм. Христийн шашинтай хүмүүсийн хувь энэ нь их азгүй өдөр гэгддэг юм гэнээ. Ahem. 2007 он болчихоод байна шүү дээ, өнөөдөр буюу (байгалийн цагаараа өчигдөр) хүмүүс нилээн серёзный энэ сэдвээр ярианы сэдэв өдөв :D Би лав элдэв зүйл ярьсангүй, муу өдөр ч гэх шиг, шал шог зүйлийг бодоод олчихсон хүний ухамсар, сэтгэлгээ түүний цар хүрээг нь бас илэрхийлж байгаа ч юмуу.
Миний хувьд энэ өдөр сонирхолтой л өнгөрлөө. Энэ өдөр хувь нийлүүлэгчийн үүднээс Зоос банкны хувь нийлүүлэгчдийн анхны хуралд оролцлоо. Гүйцэтгэх захирал Ш. Чуданжий, Хөрөнгө оруулагч Батбаяр гээд чухам чухал хүмүүс нь бидний 120 шахам хүмүүстай хамт байлаа. (Цайны цагаа ашиглан очсон тул нэмэгдэж ирсэн байх магадлалтай байхаа). Цөөн ч гэсэн хувьцаа эзэмшдэгийн хувьд өдрийн хоолыг умартан байж энэ хуралд нь орлоо. Наддаа л сонирхолтой, хэлбэрдэж буй компанийн удирдлага. ( Бөөн Powerpoint prensentation 2006 оны 12 сарын 31 ний тайлангууд). Ногдол ашигаа өндөр байхыг хүсэх хувьцаа эзэмшигчид. Аудитын хороо, ашгийн бууралт гээд сонирхолтой асуудал дэвшүүлсэн хувьцаа эзэмшигчдийн асуултууд энэ өдрийг өнгөлөг болгож миний хувьд анх оролцож үзсэн хувь нийлүүлэгчдийн хурал дууслаа. Гайхалтай. Ер нь Монгол улсад байгаа хэлбэрдэлт энэ хурлын үед ч гарах гээд л байв. Хөрөнгийн биржийн захирал Содхүү хүрэлцэн ирж утопийн зорилт тавьсан банкны удирлагуудын ухаалгийг гайхав, шогширов. Хүмүүс ч хэлж байна, чихэнд чимэгтэй юм, биелэх нь харин юу л бол?
Жилийн өмнө 1.2 тэрбум төгрөгийн ашигтай байсан банк энэ жил 360+ сая төгрөгийн ашигтай ажилласан гэхээр асуудал гараад эхэллээ л дээ!!! Мэдээж өнгөрсөн жилээс банкны дүрмийн санг 8 тэрбум болгосон нь сөрөг үзүүлэлт болохоос аргагүй юм. Гэтэл www.altangadas.mn - с дээхнэ уншиж байсанчлан "Хувьцаа худалдаж авч байгаа хүн бол тэнэг, харин ногдол ашиг авна гэж бодож байгаа бол бүр тэнэг" гэдэг үг санагдлаа :D Би ч өөрт байгаа хувьцаагаа 1800 хүрвэл зарна гэж тооцож байгаа, одоо 1550 хүрцэн тууж явна даа. OK, унтах минь

Wednesday, April 04, 2007

Элдэв бодол...

Сүүлийн хоёр долоо хоног эмнэлгээр явж овоо чухал шинжилгээнүүдээ өглөө, эмчилгээнүүд хийлгэж ч эхэллээ. Жилдээ болбол хоёр удаа, бүр болохгүй бол нэг удаа бүрэн "үзлэгэнд" ороорой гэж зөвлөдөг юм билээ шүү.

Бүтэн сайнд цас бударч байхад ажилсаг хүн болоод цонхны хаалт хийсэн биш даарсан бололтой. Халуурав :(

Хажууд хэлж зөвлөдөг, хайрладаг хүнтэй байхын сайханыг та бүгд надаар хэлүүлэлтгүй сайн мэдэх байх. Ядаж л эмнэлэг г.м зүйлсийн талаар над мэтээсээ дээр юмаа :D




Нээрээ зоосын хувьцаа 1550 хүрсэн байна лээ шүү, яагаад өсөөд байна вэ гэвэл үү, 4 сарын 13нд Драмын театр дээр Хувь нийлүүлэгчдийн хуралтай. Ногдол ашиг, дүрэм гээд зүйлсийг хэлэлцэнэ гэсэн. За товчхондоо хувьцааны үнэ өсөх 2 шалтгаан байдаг, а) Ногдол ашиг тараахын өмнө б) Маш их ашигтай ажилласан тохиолдолд /төлөвлөөгүй өндөр ашиг гэхүү дээ/

Өнөөдөр 20 терминалд Монгол фонт суулгалаа, Баасан гараг хүртэл 70-г тараахад бэлэн болгох ёстой. Өмнө бичиж байсан 2 терминал маань нэг нь 31 сая, нөгөө нь 34 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байсан шүү ;)

За Оюухай-н 2 шүлэг таалагдаж байгаа биз дээ?