Friday, March 07, 2008

Ух тебе дух, тебе дух

...гээд л "Ну погоди" кино шиг хэлье! Заримдаа найз нартаа одоо бий болоод байгаа нөхцөл байдлаа тайлбарлах гээд ярихаар тасартлаа шоолуулна, огт хүлээж авахгүй байх нь элбэг.

1 сар 3 хоногийн өмнөөс ажил олгогчоо солив, өмнөхтөйгөө албан ёсоор байгуулсан "лайтай" хатуу гэрээ маань он сарын уртад : 2 жил 2 сарын дараа дууслаа. Браво! Амьдралаа өмнө хэдэн удаа бичиж байсанчлан Ажиллах гэж амьдраад байна уу?! Амьдрах гэж ажиллаад байна уу гэж бодох хугацаа хангалттай байв.

Ерөөсөө л 24/7 гэртээ байж амьдарья гэсэн бодлыг маань Бурхан шигээ хүндэлж явдаг хүмүүс маань огт хүлээн зөвшөөрөхгүй, ямар ч байсан ажиллаарай гэж зөвлөх юм. Хүн бол ниймийн амьтан л гэх юм, ямар ч байсан нийгмээсээ тасарч болохгүй л гэх юм. Гэтэл яах гэж өглөө 9:00-18:00 хүртэл цагаа бүртгүүлэн бусдын төлөө зүтгэж байгаагаа ойлгоод, ухаараад яваа хүмүүс хэд вэ? Rat-Race -г үргэлжлүүлээд байгаа нь хэд вэ?

Яг одоо бага зэрэг толгой маань мансуурсан байх л даа, Метрополис гэдэг баранд орж үзлээ, "эмэгчин барсаа" ажлынхантайгаа танилцууллаа. Биеийн чилээгээ гаргатал бүжлээ, үсэрлээ. Тасархай!

Өнөөдөр яах гэж блогоо сэргээвээ? - Маргааш амралтын өдөр, Saturday!- Hurray! Хүсээд байгаа юм бол яах гэж цагаа бүртгүүлэн байж хэдхэн бол цаас авахын төлөө туйлын хайртай түүнтэйгээ байх 10 цагийг зараад байгаа юм бэ?

Бүтэн сар зүтгэн байж олох мөнгөний дүнд болоод байна уу? - Үгүй ээ, зарим өдөрт би тэр хэмжээний мөнгийг элбэг хийчихнэ, гэтэл яагаад? Хүмүүсийн хэлдгээр надад хамт олон хэрэгтэй байгаа юмуу? Аль эсвэл би тэгтлээ их өөрийгөө зовоох хүсэлтэй юмуу? Яг үнэндээ өдөртөө хийж болох мөнгө маань 100% баталгаатай биш л дээ, Алт, Зэс, Dow Jones, хөөрхий Жеорж Буш гээд олон юмнаас хамаардаг учир 80 хувиас дээгүүр магадлалтай байвал болж л байна. Энэ муу хачин багийнд уур хүрээд л байдаг юм, анх Катрина-н үеэр намайг хиншүү үнэрттэл шатааж байсан гэж бодохоор уур, бухимдал хүрээд л, дотор шатаад байдаг гэж хэлбэл та итгэнэ үү, байна уу бүү мэд, гэхдээ л үнэн.

Бичсээр байтал III/08 болчихлоо, энэ өдрийг эрчүүд нэг их ойлгодоггүй ч эмэгтэйчүүдийг баярлуулна гэж бодсондоо тэмдэглээд л байдаг, яг үнэндээ эмэгтэйчүүд маань ч юугаа тэмдэглээд байгаагаа мэдэхгүй л тууж явдаг шүү дээ, Баярын өдөр, Эрх чөлөөний өдөр гээд олон юм яриад яг л нөгөө Цагаан сар шиг баярын нэг нь энэ III/08 болчихжээ, бас тэр III/18 гэж шал дампуу өдөр байна. Өрөө төлж байгаа юм шиг хэдэн бүсгүйчүүд нь залуусаа салам согтоодог өдөр ч юмуу, за сайн бодоод байвал хэрэггүй л баярууд байгаа юм даа.

Өмнөх санал асуулгад оролцсон Пеарле-д Oracle-н номыг 30 хоног өгье гэсэн бодолтой байна, үнэхээр зургийн утга санаанд нь ойртуулж чадсан ганц хүн нь болохоор холбоо барих аргаа арай боловсронгуй болгоод, намайг ажил дээрээ байхад солилцоод авч болохоор тохиръё.

Блогийн эрин үе өндөрлөөгүй ээ, улам бүр боловсронгуй болсоор л. Харин надад бий мөрөөдлийг биелүүлэх арга зам улам тодорсоор л...

4 comments:

Pearle Deppsu said...

Uu yasan goy yum be? Nadad nom uguh yumuu? 30 honogt ch sain sudlana l daa. Odoo ajildaa bish, Diplom-doo zoriulaad Oracle sain surah heregtei bgaa. Za tegeed tantai holboo barij bgaad avnaa. Bi comment uldeey ok. Ta helsen shuu.

A.Амарсайхан said...

Уншаагүй явж байтал, хариу баярлуулдаг өдөр өчигдөр өнгөрчихсөн байна. Тааруулж хүртсэн болохоор толгой гайгүй, сайхан байна өө. Чинийх яаж байхийм?

Barimalch said...

Ajil solivol tolgoi sergenee gej baidgiin, za uran darhan eldev master gedeg humuus nasaaraa neg ajil hiih shaardlagtai baih ternees busad mergjileer bol 10 jild 2-3 udaa ajilaa solih zugeer baihaa za medeej ihenh n tegdeg biz.

Гантулга Т.Т said...

Pearle: Nomoo avahgui yumuu?

Amaraa ahd:18-nd bayarlaagui ee, tseregt yavaagui uchir yundaa ch dalchignah ve geed. Harin Ulsiin Filarmoni-d "2007 onii shildeg buteeluud" toglolt uzej battery-gaa tseneglesen.

Barimalchd: Tiim shuu,zarimdaa ch orchnoo solih ni mash chuhal yum shigee.