"Би завгүй байна" шүлгээ Бавуугийн Лхагвасүрэн гуай нилээн төгсгөлд уншлаа.
Төлөвлөөгүй байж байгаад бараг л агшин зуур шийд гарган "Бас л завгүй" CD-ний тоглолт үзлээ. Fantastic! That's what I call a show! 19:00 цагаас эхэлсэн ч 20:00 цагтай уралдан ороход саяхан эхэллээ гэж хаалгач нь хэлж байна. Суудалдаа суусанаас хойш цаг хугацаа өнгөрөхийг ч анзаарсангүй. Пунцагийн Бадарч гуай, Ичинхорлоо хоёр хөтлөөд, хэлсэн үг бүр нь хөгжилтөй, задгай сэтгэлгээт үгс байв. Ямар ч уран цэцэн үгс, бэлэн урсаж байдаг юм бэ? Сайхан шүлгүүдийг Монголын сор болсон яруу найрагч нар өөрсдийн биеэр ирэн Гэнэт тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг дуучин BX гарч ирээд Р. Чойном гуайн шүлэг уншдаг юм. Баянхонгор маань овоо уншиж байнаа :). Цоодолын Хулан түүний аав Дөнгөтийн Цоодол, пост модернист Галсансүх гээд байж болох, байгаа яруу найрагчид маань Монгол хэлийг бүрэн ашиглан хүмүүсийн алгыг хорстол, нүдэнд нь нулимас цийлэгнэтэл нь уянгын халилд автуулах юм. Дундуур нь элдэв хөгжилтөй юм ярисаар танхим дүүрэн үзэгчдийг ховсдсон мэт болгон, Бадарч гуайн гарын аясаар хөдөлж байв.
Бахархмаар, биширмээр хүмүүсийн бүтээлийг хүртсэн сайхан орой болж 23:20-н үед шар хэвлэлийн гол баатар Баясгалан гэх(Жавхлан ч билүү), чадалтай хоолойтой нэгэн бүсгүй Ичинхорлоотой хамтран бараг л дуэт дуулав. Ичинхорлоо шүлгүүд уншин, нөгөөх нь төстөй дуугаа бадаг бадгаар ээлжлэн дуулж үзүүлсэн нь үнэхээр үнэлэхүйц юм. Урьд нь зохиолын дууг тархиа бохирдуулна гээд үнэлдэггүй байсан ч энэ хэлбэрээр дуулсан нэг хоёр дууг хүлээн зөвшөөрч болох юм гэсэн дүгнэлт хийв.
Үзэгчдийг их хөгжөөсөн нэг нөхөр байнаа, жүжигчин Булган-Эрдэнэ. Хэдэн улстөрчид, дуучид, бөх гээд олон хүнийг егөөдөн миний нүднээс нулимас гартал инээлгэв.
Сүүлийн үед 3 цаг тасралтгүй инээсэн өдөр хамгийн сүүлд хэзээ байсныг санах гээд чадахгүй нь, ухаарал, баяр хөөр бэлэглэсэн, батарейг минь цэнэглэсэн үнэхээр THE SHOW!
Уншигч та үзэж амжаагүй бол CD-г нь заавал олж сонс, Б.Галсансүхийн номыг авч унш - энэ залуу юм хэлээд байна! Номонд орсон ч, CD-нд нь ороогүй хэдэн шүлгийг олов. "Бурханд хэлэх зөвлөгөө" шүлэг нь маш таалагдав. (Хэсэг нь л эндээс олдлоо) Ер нь шар сонин, шог гараа шиг ТВ харж байхаар хэдэн зохиолчдынхоо сор болсон бүтээлүүдтэй ном аваад унших нь дээр байх шүү!
No comments:
Post a Comment