Damba (3/31/2009 9:56:21 AM): setgel sanaa her bn daa
Надад ийм үгс ирсэнээс хойш ч бас удаж дээ. Найз нөхөдтөйгөө өнгөрсөн жилийн дотор 2007-2008 онд уулзаж байснаас дор хаяж 5 дахин олон удаа уулзаж байна.
Дамбын өнөөдөр хуваалцсан шүлгийг та бүгдэд толилуулъя:
Үнэн худлын дундуур алхал!
Үхэр хурдан, туулай удаан болжээ
Үүрийн гэгээг үдшийн бүрий болтол мэхлэ!
Гүтгэгчид цэхэлзсэн ч улам гялалз
Гүн нойр, хүн сүргийг алгас!
Үгүй дээ л бүжиглэ, өргөн талд дуул
Өөр өөр бүсгүйтэй уулз,
Өдөр өнгөрснөөр тэднийг ойлгож юуны магад
Өгөр модны сүүдэрт битгий суу!
Өмхий үнэртэй гудамжинд нэмж битгий шээ!
Сэм сэмхэн хууралц, бас хүүрнэлц?
Гэнэ гэнэхэн хэдүүлээ юм уу,
Өргөн дэлхийг чичиртэл бархир!
Өөр нэг өдөр бүтэн дүмбий,
Бал олдоод, онгод орвол бич тэр шүлгийг,
Бадаг нь таалагдаад, ая нь болж байвал сонс тэр дууг,
Хөлөн дээрээ толгойгоо тавьсан ч яахав,
Хөхөө томруул, уруулаа шив, Ануг хар!
Хөөр баяр ихдээд байвал гаж амьдралыг судал,
Хөнгөн гуниглавал нэг юм асаа, сор,
Хөвөн цагаан үүлс нүүвэл, уулсыг ширт,
Сайхан бүсгүй мишээж ирээд гарыг чинь барьвал, бүү гайх
Савандаж угаасан бол халдвар авах магадлал бага, гайгүй
Сайртай гараа санаж хүүхэд насаа дурс
Сахал ургаж ухаан орлоо гэж эндүүрснээ сана,
Сайн явбал муу байснаа битгий март!
Ирээд буцдаг хорвоо гэж амьсгал
Итгэлээ бадамлуул, сэтгэлээ ариул,
Арцыг ариун гэдэгт ИТГЭ!
Аршаан гэдэг чинь сүсэг бас ҮНЭН гэж УХААР!
No comments:
Post a Comment