Saturday, April 14, 2007

Friday the thirteenth :)

За, эхлээд энэ үгийг тодоор бичсэн ном/кино (Da vinci Code) бий. Жакаас авч уншиж байсан юм. Христийн шашинтай хүмүүсийн хувь энэ нь их азгүй өдөр гэгддэг юм гэнээ. Ahem. 2007 он болчихоод байна шүү дээ, өнөөдөр буюу (байгалийн цагаараа өчигдөр) хүмүүс нилээн серёзный энэ сэдвээр ярианы сэдэв өдөв :D Би лав элдэв зүйл ярьсангүй, муу өдөр ч гэх шиг, шал шог зүйлийг бодоод олчихсон хүний ухамсар, сэтгэлгээ түүний цар хүрээг нь бас илэрхийлж байгаа ч юмуу.
Миний хувьд энэ өдөр сонирхолтой л өнгөрлөө. Энэ өдөр хувь нийлүүлэгчийн үүднээс Зоос банкны хувь нийлүүлэгчдийн анхны хуралд оролцлоо. Гүйцэтгэх захирал Ш. Чуданжий, Хөрөнгө оруулагч Батбаяр гээд чухам чухал хүмүүс нь бидний 120 шахам хүмүүстай хамт байлаа. (Цайны цагаа ашиглан очсон тул нэмэгдэж ирсэн байх магадлалтай байхаа). Цөөн ч гэсэн хувьцаа эзэмшдэгийн хувьд өдрийн хоолыг умартан байж энэ хуралд нь орлоо. Наддаа л сонирхолтой, хэлбэрдэж буй компанийн удирдлага. ( Бөөн Powerpoint prensentation 2006 оны 12 сарын 31 ний тайлангууд). Ногдол ашигаа өндөр байхыг хүсэх хувьцаа эзэмшигчид. Аудитын хороо, ашгийн бууралт гээд сонирхолтой асуудал дэвшүүлсэн хувьцаа эзэмшигчдийн асуултууд энэ өдрийг өнгөлөг болгож миний хувьд анх оролцож үзсэн хувь нийлүүлэгчдийн хурал дууслаа. Гайхалтай. Ер нь Монгол улсад байгаа хэлбэрдэлт энэ хурлын үед ч гарах гээд л байв. Хөрөнгийн биржийн захирал Содхүү хүрэлцэн ирж утопийн зорилт тавьсан банкны удирлагуудын ухаалгийг гайхав, шогширов. Хүмүүс ч хэлж байна, чихэнд чимэгтэй юм, биелэх нь харин юу л бол?
Жилийн өмнө 1.2 тэрбум төгрөгийн ашигтай байсан банк энэ жил 360+ сая төгрөгийн ашигтай ажилласан гэхээр асуудал гараад эхэллээ л дээ!!! Мэдээж өнгөрсөн жилээс банкны дүрмийн санг 8 тэрбум болгосон нь сөрөг үзүүлэлт болохоос аргагүй юм. Гэтэл www.altangadas.mn - с дээхнэ уншиж байсанчлан "Хувьцаа худалдаж авч байгаа хүн бол тэнэг, харин ногдол ашиг авна гэж бодож байгаа бол бүр тэнэг" гэдэг үг санагдлаа :D Би ч өөрт байгаа хувьцаагаа 1800 хүрвэл зарна гэж тооцож байгаа, одоо 1550 хүрцэн тууж явна даа. OK, унтах минь

2 comments:

Тэлмэн said...

"Би лав элдэв зүйл ярьсангүй, муу өдөр ч гэх шиг, шал шог зүйлийг бодоод олчихсон хүний ухамсар, сэтгэлгээ түүний цар хүрээг нь бас илэрхийлж байгаа ч юмуу." Mongolchuudiin dund ch gesen am damjsan yaria baidag shuu dee, garaa ugaachaad garaa segservel buyan n garaad yavchihna, ayga deeshee haruulj tavij bolohgui, ailaas sav guival dotor n zaaval jijighen yum hiij ogno, emegtei hun davs asgaval hailtal n zovdog...g.m. ene bugd ch bi huvidaa itgedeggui utgagui ineedemtei sanagddag bolovch uls burt l iimerhuu zuil baidag shd! Good luck!

Гантулга Т.Т said...

Санаа нийлж байна л даа, харин Монголчуудын тэр зан үйлс нь ахуйн чанартай маш ухаалаг зүйлс л дээ.

Жишээ нь 1. ялаа, ногоон толгойт гээд олон нисдэг шавьж аяга бохирдуулна гээд хөмөрч тавьдаг,

2. өчүүхэн жижиг хаалгыг нь хөндөлсөж зогсох жаахан хүүхдийг хуурахын тулд болохгүй гэж хэлж өгөх нь мал ахуй, сүү сааль гээд их орж гардаг хүмүүст хэрэгтэй л эд.

3. Саван дотор жаахан юм хийж өгөөд байдаг нь Баруунд TIP өгч байгаатай л ижил юмуу даа? Хэн ч гэсэн дараа нь савыг нь авах, сайхан үйлчлүүлэх гээд алсыг бодсон л гэж боддог юм.

4. Гар сэгсрэхийг бол, арчиж гарахгүй бол сайртана гэж санаа зовсон эмээ нарын бяцхан заль байхаа :D