Wednesday, April 25, 2007

UML and CASE tool

Сонин юмаа, би сая гурав хоног сургалтанд суулаа. Гэтэл өдий хүртэл хийж байсан зүйлсээ эргэн бодоход илүү хялбараар хийж болох байсан боломжуудтай энэ 3 өдөрт л олж харлаа. UML(Universal Modeling Language), CASE(Computer Aided Software Engineering) tool болох Rational rose дээр хийж болох зүйлсийн боломжийг манайд зөвлөгөө өгдөг Израйл зөвлөх маань цөөн хоног саатахдаа заалаа. Би ч яагаачгүй байна даа л гэсэн бодол энэ хэд хоногт орж ирсэнийг нуугаад яах вэ! Object Oriented Application development and UML course (UML expert course). Энэ гурван өдөрт ирээдүйн чиг хандлага, coder != software developer гэдгийг улам бүр тодоор харлаа. Өгөгдлийн сан, класс, методуудыг автоматаар хийх боломжийг харуулсан нь хамт суусан хүмүүст ч ижил төвшинд нөлөөлсөн гэдэгт итгэлтэй байна. Урьд нь энэ чиглэлээр судлаж байсан ч эдгээр боломжуудыг нь мэдэж аваагүй л байлаа. Кодоо моделиосоо үүсгээд, моделийг синхрон хийх болон кодноос моделийг үүсгэж болдог!!!
Rational маань жаахан үнэтэй байдаг гэж жил гаруйн өмнөөс мэдэж л байсан, гэхдээ л бүрэн ашиглавал энэ ер нь Architect-н төвшинд хүртэл ажиллахаар юм. Rational-г лицензээр нь авбал 5000$ байдаг гэх юм. За бусад төстөй түүлүүд гэвэл Enterprise architect-250$, Together - Java Case tool, Select Enterprise, Open source байгаа байлгүй дээ би лав одоогоор үзээгүй байна, Visio - UML дээр гайгүй ч Rose-тэй харьцуулахгүй л дээ. Зяак, Autocad дээр ажилладаггүй хүнийг архитектор гээд яах вэ гэдэг болсон цагт CASE хэрэглэхгүй байгаа хүн/компаниар Программ хийлгэвэл сар жилийн уртад сайжруулах, хөгжүүлэх хэцүүхэн бас үнэтэй л байх болов уу даа ;)

1 comment:

Г.Ганбат said...

Fujaba гэж нэг опен соорс хэрэгсэл байдаг. ArgoUML, Poseidon гээд хэрэгсэлүүдийг бол кракдчихсан байдаг л юм.