Wednesday, April 04, 2007

Шинэ линкүүд

Завтай үедээ ордог хэсэгт Бийрбэхийг нэмлээ, уянгын халил, уран яруу сэтгэмж дүүрэн энэ сайт ч зүгээр шүү хүмүүсээ. Бас IT-н линкүүдэд гурван хүний блог-г нэмсэн байгаа. Нээрээ өнөөдөр Батзоригийн блог дээр Дэлхийн 2-р дайны үеийн (Маш сонирхолтой хүн төрөлхтөний мөргөлдөөн) танкнуудын тухай бичжээ. Heinz Guderian генералын үүсгэн байгуулж, танкийн дайны урлагийн тухай Panzer Leader гэдэг номыг уншаад үзээрэй ;) салахын аргагүй ном, Д2Д-ы эхлэлээс дуустал танкийн армийн хөдөлгөөн, тактикуудыг бичсэн байдаг юм.

No comments: