Saturday, April 28, 2007

Чадалтай залуус

Нэг их сүрхий шүлэгнүүд тавиад л байдаг, гэтэл эргэн тойронд маань найз нар, хамт ажилладаг, ажиллаж байсан гээд чадвартай, чадалтай залуус зөндөө байнаа. Тэдэндээ урам өгөх зорилгоор тэдний тухай товчхон ч болсон та нарт хэлье гэж бодлоо.
Багаас байгаагаа хувааж, байхгүйгээ мөрөөдөж хамт өссөн гурван найз маань бий, Амьдаа, Зоги, Уянга. Бүгд Турк улсад боловсорсон залуус. Нэг нь одоо хүртэл сургуульдаа сурч байгаа. Тэндээ, Европ-д мэргэжилээрээ ажиллан үлдэх байхаа. Аяалал жуулчлал, архитектор, цагдаа гээд бүгд өөр өөр салбарынхан. Гурван өөр характер - Амьдаа маань бол уян хатан, уг үндэс, суурийг нь мэдэхгүй л бол элдэв маргаанд ороод байдаггүй, өөрийн үзэл бодлоо хамгаалахын тулд ТВ-р гарах байсан нэвтрүүлэгээ пялж байсан залуу :) - Зоги- маш шаргуу, цаг хугацаанд нь хийх зүйлээ амжуулахаар улайраад хэдэн шөнөөр ч хамаагүй суучихдаг архитектор, бурхан гартай хүн. Европод үлдэж ажиллах байх, манай хүнийг хэд хэдэн компани уриад байгаа. Математикаар бид хамт хичээлээ давтдаг байсан нь бидний ирээдүйн шийдвэрүүдэд нилээн хувь нэмэр болж байсан юм байна. - Уянга- маш шийдэмгий, тае-квондоод хамт явж байсан, шазруу, хор шартай(зөв), галтай цогтой гэвэл энэ хүнийг л хэлэх байх. Бүгт Мат-р нилээн үзсэн залуус даа, логик сэтгэлгээ сайтай гэж хэлж болох юмаа.
Хамт ажилладаг, ажиллаж байсан залуус дунд чадвартай залуус бий. Баярсайхан - систем аналист Туркэд боловсорсон, тэндээ ажиллаж байгаад Монголд ирээд байгаа, Болорэрдэнэ - Орос улсад боловсорсон, Хятад улсад мэргэжилээрээ ажиллаж байсан, Батхүү, Дамба - Европоор хэрээд үзчихсэн залуу, Т. Тулга гэдэг залуу бас байнаа ороогүй олимпиад, аваагүй медал байхгүй (10 жилээсээ Math, Physics, Informatics-р зөндөө явсан) чадалтай, чадвартай, мэдлэгтэй хүмүүс байнаа. Харин энэ нийгэмд бүрэн үнэлэгдэхгүй, нийгмээсээ түрүүлчихсэн учир зарим хүнтэй ойлголцохгүй учир хоосон бухимдсан л санагддаг юм.

За дээр бичсэнээс гадна өөр чадалтай залуус эхнээсээ блог бичээд явж байна лээ боломж гарах бүрт линкүүдийг нь тавьж байнаа.

2 comments:

bayarsaikhan said...

Ingeeed hoshgoruulaad baihiim daa :D

Ganaa ch gesen chadaltai zaluu shuu ;)

Gobi said...

та нар бүгдээрээ сайн залуус.

улам их амжилт хүсье.

аа бас өөрсдийн дүү нараа бас сайн халимжилж байгаарай.