Thursday, April 26, 2007

Vendor locking!

Ичиж үхмээр юмаа. Манайхан хэдий болтол ингэж дарлуулах юм бол? Өнөөдөр зөв харж инээж, буруу харж уурлалаа. Өчигдөр орой гайтай юм шиг 50000төгрөгийн гүйлгээний баримт нь хэвлэгдэж гараад мөнгө нь данснаасаа гараагүй, зээлийн данс байсан учир данснаас нь мөнгөө авч чадахгүй байна гэж харилцагч маань утастдаг юм. Би ч өөрийн хийсэн алдаа байх гэж ойлгоод давхин очлоо, хүмүүстэй нь уулзлаа. Зөвхөн минийх дээр гарч байгаа эд биш юмаа. Орой 19:00-с эхлээд гажигтсан байх юм. Баримтгүй гүйлгээ хийх, баримтаа хэвлээд үнийн дүн нь гарахгүй байна ч гэх шиг. Толгой өөд бөөн юм өгсөөд ирлээ. Гэтэл биш юмаа өөрт оногдсон үүргийн дагуу спек-н дагуу бүх зүйлээ хийгээд, 2 сар ажилласан байтал яагаад гэнэт согог гарав гэж бодогдлоо. 1. Сүлжээ нь байнга тасрах юм!!! Банк шүү дээ!!! За энэ ч яах вэ, Timeout гэж нэг Safety net бий. 2. Дураараа вендор байнаа, сервэр дээр нь юуг хэзээ хийж байгаагаа хэлдэг эсэх нь мэдэгдэхгүй, өчигдөр оройноос эхлээд л бүх client terminal нь Гажиг үзүүлж байгаа гэсэн мэдээлэл олж авлаа. Гомдмоор ч юм шиг! Зөвхөн манайх л болохгүй байна гэж хэлсэн болохоор би ч өөрийнхөө хийчихсэн байж магадгүй гэсэн бүх л зүйлийг шалгаж үзэв. log ухах бөөн ажилд харилцагчтай хамт суув, хоолны цаг - бүтэн цаг сүлжээ байхгүй болоод дэмий суух гээд байсан учир Хувьцаагаа зарахаар захиалга өгөв, Нет-н төлбөрөө төлөв, Интернет банктай болхоор жаал сураглав.
За, үндсэн сэдэвтээ эргэн оръё, манайд гадаадаас Сая сая ногооны программууд үнэгүй авах юмаа, нөгөөдхөө хаана юу болж байгааг нь мэдэхгүй, хүмүүсээ бэлдэхэд гар татдаг юмуу? Эсвэл ерөөсөө л томчуудад цөөхөн долларын өгөөш өгчихдөг юмуу новшийн юм зөндөө байнаа. Хялбархан зураг: Тусламжийн шугамаар гээд нохой тоож шиншлэмээргүй юм өгчихнө. Бохир бизнес л дээ. Дефект нь илрээд, засъя гэтэл овоо өндөр төлбөр нэхнэ. Үйл ажиллагаагаа доголдуулахгүй, аюулгүй байлгахын тулд төлөхөөс өөр аргагүй. За яах вэ зарим зүйлсийг үгүйсгэж болохгүй л дээ, зарим шийдлийг бид өөрсдөө үнэхээр хүчирч хийж чадахгүй, гэхдээ л ихэнх "хог" ийм л шугамаар орж ирдэг дээ. Хуулийн гайгүй ажилчид аваач!!! Гэрээгээ сайн хий, Дээрээс нь Critical зүйлсээ гадны хүнээр хянуулж байгаа бол хажууд нь заавал хүн байлгаж сурга, сургахыг шаард. Нэг л өдөр тэр гадны хүн/компани алга болж магадгүй бас документууд хийлгэ, нэх л дээ! Нэг хүн нь алга болонгуут ихэнх зүйлээ хэрэглэж чадахаа байчихдаг болох хүсэлтэй хүн/байгууллага байгаа гэж үү? Би лав одоогийн энэ Project-д орсондоо заримдаа баярладаг шүү энэ бүх зүйлсийг харж алдаагүй гэрээнээс эхлээд л олон зүйлийг яаж хийвэл дээр болохыг хараад л тэмдэглээд л явна.

1 comment:

Tsogoo said...

Сайна уу?
Өөрөө ямар ажил хийдийн POS програмчладаг юмуу даа хэрэв тийм бол ID гаа өгөөч танилций би дээрх ажилийг хийдэг ээ. Наад алдаа бас манай дээр нэг удаа гарч байсан юм энэ нь сүлжээний тасалдлаас болсон байсан шүү