Monday, April 09, 2007

Ойлгомжгүй зүйлс ба сүргийн инстинкт

Хамгийн эхэнд би эмэгтэй хүнийг бүрэн ойлгохгүй гэдгээ мэдэрсэн. 2002 онд Сингапурт байгаа хүнээс надад "Men are from mars, women are from Venus" гэдэг ном өгч явуулсаныг уншаад бага зэрэг ойлгож байх шиг болсон ч үгүй юмаа.

Яаж ч логикоор сэтгээд тэдний доторхийг сайн ойлгож чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болов. Тэд өөр гаригаас иржээ :D

Сүүлийн үед 20 хүрээгүй байх үе шиг эргэн тойрон, амьдарч байгаа нийгмээ ойлгохгүй байх шиг. Уг нь ялзарсан нийгмийн дунд эргүүлэгт нь автчихгүй амьдаръя, аятайхан шиг байяа гэтэл бухимдаад байх юм. Хөөрхий Соц. сэтгэлгээнээсээ гараагүй хүмүүс бидний өмнөөс тэнэг шийдвэрүүд гаргаад л, хэнд ч хэрэггүй гэрээ байгуулан үнийн дүнгээс нь зулгаагаад л баяжина, сагс тоглоод 2000 ногоон авдаг хүүтэй болоё байз :D За за уур хүргэсэн олон зүйл байнаа, одоо яах вэ? Урдаа тавьсан зорилгоо л биелүүлье дээ, хоосон бухимдаж, хэнээтэй гарууд шиг Гоожуур дээр ухаанаа алдаж, ухамсраа гээтэл коммент бичилтэй нь биш. Авч, гээж чаддаггүй юмуу? Алхам бүртээ хөтлүүлж явдаг хүүхдүүд шиг л
шүүмжлэлийг constructive хэлбэрээр нь авч, мөр хооронд бичсэн утгыг нь ойлгох чадвар байхгүй л юм даа. Тэр хүмүүсийг би лав ойлгохгүй байна.

Монголын үйлчилгээний салбарынханыг би сайн ойлгохгүй байнаа: Ажлын цагаар л ажилладаг, ямар нэг зүйл амжуулах гэж хүмүүс ажилаа таслан байж хийх юм, ажилаа таран ирсэн үйлчлүүлэгчийг ихэнх нь тас түгжсэн хаалгатай угтана :( Кабель татчихлаа, хуучин ч байж магад компьютер тараачихлаа, интернэт хямдарчихлаа. Интернет үйлчилгээнүүд эрхэлье гэтэл шимтгэлүүд нь буурахгүй юм 2-4 хувийг нь банканд суутгуулах бол 0-100 төгрөг тушаан хийдэг гүйлгээг интернет-р төлүүлэх хувилбарыг аж ахуйн нэгж нэг их таатайгаар хүлээн авах болов уу? Би лав ойлгохгүй байна, 200'000 интернет хэрэглэгчтэй гээд байгаа, 450'000 хүн цалингаа голдуу авдаг карттай гэж байгаа. 650'000 гаруй гар утас хэрэглэгчтэй гэнээ. Энд эргэлдэж болох мөнгөн урсгал бол зарим хүнд өчүүхэн санагдаж магадгүй л дээ, харин эргэлтэнд ороод алхам тутамд гарах хөгийн хүндрэлүүдийг үгүй болгоод ирвэл үү?

Ажил байна хийх үү гээд дунджаас дээгүүр цалин амлахад хүнд ажил байна гээд огт цалингүй амьдраад болоод байгаа хүмүүсийг сайн ойлгохгүй юм. Оёдол хий гэхээр үгүй гэх юм Нууц нь юундаа байна вэ? Орлого гээд мэдэгдчих юм байхгүй, төрөл бүрийн төлбөрөө төлөх чадваргүй гэж хэлж болох ч машин унана, халтуур хийнэ. Магадгүй энэ нь манай боловсролын системтэй холбоотой. Манайд онигоо их: Хуульч таксины жолооч, эдийн засагч худалдагчтай, том гэгдэх компаниуд нь баруунд магистр хийсэн хүнээр электрон бараагаа заруулах сонирхолтой гээд л...Болор-Эрдэнэ энд дажгүй бичсэн байсан

Сохор, доголон байх хэрэгтэй гэж үг байдаг: Залхахгүй байна гэж үү? Дундаж цалин аваад, айлын хажуу өрөөнд амьдраад, хэнд ч хэрэг болохгүй буруу идеалтай зүйлс хийх хүсэлтэй хүмүүсийг дагаж дулдуйдаад үлгэн салган амьдарч байгаа масс-тай хөл нийлүүлэн алхах гэж үү? Урсгалыг сөрж, эргүүлэгт нь автахгүй сайн сэлж сурсан залуус нь хэл амаа ололцоод хэн хэнийгээ дэмжээд яваад байхад аажимдаа намаг хатна, нар гарна, утаа замхрана даа ;) Яагаад энэ утопийн үзэл шиг санагддаг юм бол? Нүдэнд үзэгдээд гарт баригддаг зүйл хийхгүй байгаа энэ нийгмийн бүтцийг би бүрэн ойлгохгүй байна! Гадаадад гарч хар ажил хийх хүсэлтэй, зорилгоо болгоход ММ дутуу хүн алхам бүрт дайралдана. Миний ухаан хүрэхгүй нь, бухимдаж байна, уурлаж байна, айж байна (Мэдэхгүй зүйлээсээ би айж эмээдэг)

No comments: