Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт хийсэн ашгийнхаа 25%-г татаж авлаа, уг нь гүйлгээ нь шөнө унтаж байхад л хийгдчихдэг, их зүгээр юмаа. Харин Монгол дахь банк маань Бямба гариг хүртэл бүртгэж, шилжүүлж өгдөг юм байна. За яахав 3 өдөр 4 шөнө болсон ч шилжүүлж авсан мөнгөнөөс маань нэг ч центийн шимтгэл аваагүй байх юм. Тийшээ явуулахад хүртэл шимтгэл өгөөгүй :) Өнөөдөр мөнгөө гар дээрээ аваадхъя, эргээд бичнээ.
Ер нь эрсдэл хүлээж чадаад, 4 өдөр(ажлын) хүлээж чадах бол энэ ер нь овоо зүйл дуулгах нь, эдийн засаг, судалгаа шинжилгээнд сонирхолтой, оролддог за энэ чиглэлээр төгссөн бол ер нь сарын цалин дээр нэмэлт орлого хэлбэрээр эрхэлбэл зүгээр юм, за нилээн боловсроод зах зээлийн хөдөлгөөн бүрийг тааж мэддэг болбол ажлын хэрэг ч байхгүй дээ. Дээр бичсэн ёсоор хамт олон л хэрэгтэй дээ залуусаа ;)
No comments:
Post a Comment