Saturday, March 31, 2007

Gone live!

Удаан хүлээсэн өдөр ирж дээр бичиж байсан Offer you can't resist-н арилжаанд өнгөрсөн Баасан гаригаас орж эхэллээ. Эхлэлтийн мөнгө гаргах гэж Озилла-н олж өгсөн жижиг ажлын мөнгийг байгаа жаахан хадгаламжтайгаа хийсэнээр дахин эхлэх боломжтой боллоо. Аль зун л оръё гэж бодож эхэлсэн ч 'З'-тэй зөвлөсөний дагуу яарсангүй, бас ч гэрээ тохижуулах, зарлага өндөр баяруудыг ардаа гаргах гээд төлөвлөгөөт зүйлсээ дуусгалаа. За Get, stay rich. Cheat the death! ;) 50 Cent-н албомноос авав :D Анх эхэлж байсанаа бодвол ч яах вэ, хичээлд суун, жаал ном уншлаа. Залуусдаа хандан хэлэхэд эдийн засгийн тухай бидний мэдлэг үнэхээр бага байдаг юм билээ шүү, жаал сурч аваад хувийн амьдралдаа ч болтугай хэрэглэж байхгүй бол баян чинээлэг болно гэдэг ч үлгэр байхаа. Мөнгө олох бол хүнд биш, зарах л хамгийн хэцүү гэдэг. Бас Мөнгө бол сайн зарц, муу ноён ч гэж бий.

Санхүү гэснээс энэ чиглэлийн компьютер дээрхи тоглоомууд зүгээр, миний санал болгон та бүгд тоглож үзээд найз, дүү, зарим нь хүүхдүүддээ тоглуулбал дажгүй эдгээр тоглоомууд нь Cashflow 101, 202,(Үл хөдлөх хөрөнгө, хувьцаа, опционыг гоё тайлбарладаг юм) Capitalism 2(Үндэстэн дамнасан корпорацийн удирдагч та болоод ашигтай, нийгмийн хэрэгцээг мэдэрч үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг бас хөрөнгийн биржтэй- хувьцаа. Билл Гэйтсээс баян болмоор байвал энэ тоглоомоор болж хорхойгоо дараарай :D ), Tycoon төрлийн (Zoo, Railroad/18-р зуунаас эхлээд 21-р зууныг дуустал/, Rollercoaster, Airport) тоглоомууд юм. Оюутан байхдаа демонуудыг нь үзэж байсан нь Tycoon төрлийнх, харин Монголдоо эргэж ирээд Сashflow-г Баян аав, Ядуу аавыг уншаад тоглож үзсэн. Мэдээж та цаггүй, тоглоом тоглодоггүй гээд олон шалтгаан хэлж магадгүй, гэхдээ баяжъя, хүмүүсийг баяжих суурьтай болоосой гэж бодож байвал эдгээр тоглоомд гарах суурь ухагдахуунуудыг зайлшгүй мэдэж байх шаардлагатай байдаг юм шүү. Яахав ороо бусгаа үед хүмүүс заль мэхээр баян болж байна, энэ нь удаан хадгалагдаж чадахгүй гэж би дотроо бодож явдаг юм.

За 30 нас хүрэхдээ 2 сая доллар хийгээд хамт олонтой байх, нийгмээсээ тасрахгүйн тулд л ажилладаг болох зорилготойгоор амьдарч байна даа. ;)

Саяхан нэгэн сонирхолтой зүйл болсоныг хэлээ хазаарай гээд өнгөрөөсөн энэ тухай мэдэх шаардлагатай хүмүүст ч гэсэн хэллээ, энэ бол нилээн томоохон алдаа бөгөөд хамтран ажиллагсад маань бүгд мэдэж байна. ядаж тэр алдааг нь залруулаг дээ ;) Мөрөөрөө мөнгөө хийх минь.

Надад нэг асуулт байна л даа Google, Microsoft-н алдааг илрүүлбэл урамшуулал гэж овоо их мөнгөн шагнал өгдөг гэсэн. Монголд яадаг бол?

No comments: