Өчигдөр 2 долоо хоног хойшлуулаад байсан Хартфорд хариулж байна нэвтрүүлэгт орлоо. Олон камер, ширүүхэн асуултууд байсан, анх удаа Тв ярилцлага өгсөн болоод ч тэрүү нилээн санаа сонин, жаахан туршлагагүйтэх шиг боллоо :D Продюсерт нь бичлэгийн дараа үүнийгээ хэлж, бараг л болисон нь дээр гэтэл урмыг нь хугалчихвуу даа, программын жагсаалтанд орсон гэлээ. За, тэр яах вэ жаахан хөгийн зүйлс яриж байгааг сонсоё гэвэл 3 сарын 11-ний 20:10-с гарна гэсэн шүү ;-)
Тараад 22 цаг хүртэл овоо цаг байсан болохоор жаал алхсаар СТӨ-нд ирж, хажууханд нь дулаацхаар орсон кафе-с хооллож аваад түүнтэй хамт жүжиг үзлээ. Монголын загварын ертөнцийнхөний тухай гарах энэхүү жүжиг нь жигшмээр зүйл их үзүүлэх юм. Эмгэнэлт жүжиг нэрэндээ таарсан бүтээл юм даа. Сүүл хавьд нь нойр болон дургүй хүрээд гарч буй бусадтай хамт хөшиг хаагдаагүй байхад гарч явлаа. Төгсгөл нь гэрэл гэгээтэй байсан байх болтугай!
No comments:
Post a Comment