Thursday, March 29, 2007

Ухаалаг карт/Smart card/

Т.Тулга-н бичсэнийг та бүгдэд тавьж байна

“Ухаалаг”card гэж юу вэ?

Энэ нь төлбөрийн карттай адил хэмжээтэй, хуванцар карт юм. “Ухаалаг” гэж нэрлэгддэгийн гол учир нь дээрээ чип агуулсан байдагт оршино. Энэ нь уг картны гол онцлог болох зөвхөн мэдээлэл хадгалаад зогсохгүй тодорхой хэмжээний боловсруулалт, тооцоолол хийх боломжийг бий болгодог.

Энэ чадварлаг боломж нь ухаалаг картийн хэрэглээг бүхий л зүйлд ашиглаж болохуйц өргөн хүрээтэй болгож, тэр ч утгаараа “Ухаалаг” гэж нэрлэгдэх энэ жижигхэн хуванцар карт өнөөгийн бидний амьдралыг илүү хялбар бас өөр шигээ энгийн болгож байна.


Юунд ашиглах вэ?


Дээр дурдсан уг картны “Ухаалаг” байдал нь түүнийг хэтэвчинд багатах авсаархан компьютер мэт сэтгэгдэл төрүүлж болох юм. Хэдийгээр компьютертэй зүйрлэхээр хүчин чадал байхгүй ч гэлээ копьютерт байхгүй жижигхэн хэмжээ, энгийн байдал нь магадгүй бидний амьдралд компьютер хэрхэн нэвтрэн, бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон шиг бид амьдралыг “Ухаалаг” найзгүйгээрээ төсөөлж чадахгүй болох юм.

Үндсэн хоёр хэрэглээ

Одоогоор “Ухаалаг” картыг хоёр үндсэн хэрэглээнд өргөнөөр ашиглаж байна.

1. Цахим төлбөрийн хэрэгсэл. Жишээ: Master, Visa

2. Үнэмлэх, баримт бичиг. Жишээ: Байгуулгын үнэмлэх, жолооны үнэмлэх

Хэдийгээр “Ухаалаг” карт нь бидний цаг зав, ажил хөдөлмөрийг хөнгөвчилдөг ч заримдаа хэтэрхий олон төрлийн хэтэрхий олон карттай байх нь хааяа түвэгтэй санагдаж магад, хэрвээ танд ийм асуудал тулгарсан бол та бухимдах хэрэггүй, удахгүй танд нэг л карт байхад хангалттай байх болно гэдгийг бид амлаж чадах байна.

Асуудалууд, сул талууд

- Их “Ухаалаг” байдал нь хэрэглээний цар хүрээг итгэмгүй өргөн болгож байгаа ч картны аюулгүй байдал, нууцлал хамгаалалтын асуудал нь тэр хэмжээгээр өргөн хүрээнд тавиглах хэрэгтэй болно.

- Хэтэвчинд багтахаар жижигхэн байдал нь дотоод нөөцийг хаязгаарладаг

- Дан ганцаар ажиллах боломжгүй байдал нь заавал гадаад төхөөрөмжийг шаарддаг

Ирээдүй

Хэтэрхий их нийгэмшсэн одоо үед магадгүй хүнийг хүн гэсэн утгаар нь биш картанд байгаа мэдээллээр нь хүн гэж үзэж болох юм. Яагаад ингэж хэлэх болов оо гэвэл таны бичиг баримт, бас таны мөнгө таны картанд байгаа учраас. Магадгүй танд гарт баригдахаар бэлэн мөнгө, нүдэнд харагдахаар бичиг баримт, гадаад орны виз таалагддаг байж болох юм, гэхдээ нэг зүйлийг би хэлж чадах байна, хэрвээ та нэг удаа л түүний хичнээн “Ухаалаг” болохыг мэдрэх юм бол тэр танд үнэхээр таалагдана гэдгийг.

No comments: