Ганзориг бичсэн нийтлэлээ надад өгөөд 7 хоночихлоо, залуусаа бичлэг дээрээ Read more гэдэг линк тавьдаг юм бол? Зарим урт бичлэгүүдийг яаж wordpress шиг хэсэглэх вэ? За залуусаа, comment дээр бичин үлдээвэл сайн байна шүү, жаал нэт ухах гэж оролдоод яг хэрэгтэй мэдээлэл олж амжсангүй. Хэт их хугацаа алдах гээд байсан тул түр орхилоо. Цаашид хамтарч бичлэг тавих хүмүүст нээлттэй шүү ;-)
Ok, Боловсрол, мэдээлэл холбоо технологийн салбарын талаар бичсэн энэ бичлэгийг enjoy!
Мэдээллийн технологи, интернэт гэсэн салбар руу Монгол улс эрчимтэй орсноос хойш дөнгөж 10 гаруй жил өнгөрсөн ч єнєєдєр чамгvй амжилттай бид энэ салбарт ажиллаж байна. Ялангуяа сvvлийн vед манай улс мэдээлэл, харилцаа холбооны салбарт тэргvvлэх ач холбогдол єгч бvх нийтийг компьютержvvлэх хєтєлбєр, цахим засаглал, интернэтийн vнийн бууралт, харилцаа холбооны шинэ сувгууд зэрэг бодлогуудаар дэмжиж байгаа нь бидэнд интернэт, болон мэдээллийн технологи дээр суурилсан дэд бүтцийг ашиглан тєрєл бvрийн vйлчилгээг, ялангуяа банк, санхүүгийн үйлчилгээг хурдан шуурхай, зардал багатай авах боломжийг дээшлvvлж байгаа. Гадаадын туршлагаас харахад интернэт болон мэдээллийн технологи дээр суурилан E-Government, E-Commerce, E-Banking, E-Education, E-Citizen, E-Auction, E-Health, E-Industry, E-Registration, E-Payment, E-Loan, E-Money, E-Finance, Mobile banking, SMS banking, Mobile Top-Up service гэх мэтээр тоочих юм бол нилээд олон vйлчилгээг Засгийн газар, худалдаа vйлчилгээний байгууллагууд, иргэд хоорондоо хийх боломжтой байдаг. Интернэт гэхээр заавал компьютертэй холбож ойлгох албагvй бөгөөд өдгєє хvмvvс интернэт ашиглан гар утас, түүнтэй адилтгах бичил төхөөрөмжөөрөө (iPod, Palm Pilot, Pocket PC гэх мэт) дамжуулан дээрх vйлчилгээнvvдийг авах бүрэн боломжтой болсон.
Дээрх боломжуудыг Монголд хэрхэн хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхэд гарч буй болон гарч болзошгүй асуудлууд, тэдгээрийг шийдэж болох арга замуудын талаар энэхүү илтгэлдээ онцолж авч үзэхийг зорьсон юм. Монголд интернэт хэрэглэдэг 200.000 гаруй хvмvvс байдгаас гадна гар утас хэрэглэдэг 800,000 шахуу хүмүүс байна. Энэ хурдацтай нэмэгдэж байгаа харилцагч нарынхаа банк санхvvгийн хэрэгцээн дээр тулгуурласан үйлчилгээг цаг vеэсээ хоцролгvй харилцагчиддаа хvргэх нь Монголын банк, санхүүгийн байгууллагуудын эрхэм зорилго нь байх нь ёстой болов уу.
Миний судалснаар 2007 оны эхний улирлын байдлаар Монголын банкууд мэдээллийн технологи дээр суурилсан дараах цогц бүтээгдэхүүнүүдийг харилцагч нартаа хүргэж байна. Үүнд:
· 1 болон 2 шатлалт интернэт банкны цогц үйлчилгээ (E-banking)
· Интернэт протокол дээр суурилсан бэлэн бус төлбөр тооцооны үйлчилгээ (IPPOS ба Bank IPPOS)
· Мессеж банкны үйлчилгээ (SMS banking)
· Цахим нэхэмжлэхийн үйлчилгээ (E-billing)
· Интернэтээр дансны мэдээлэл, хуулгаа шалгах (E-statement)
· Интернэт худалдаа (E-commerce буюу E-shopping)
· Факсаар төлбөр тооцоо хийх үйлчилгээ (Fax payment)
· 24 цагийн дуудлагын төвийн үйлчилгээ (Call center)
· АТМ буюу бэлэн мөнгөний автомат машины үйлчилгээ
Банкнаас харилцагчдад vзvvлэх vйлчилгээг шуурхай болгох, харилцагч нарын банкаар vйлчлvvлэх зардал болон цагийг хэмнэх нь энэхvv vйлчилгээний гол зорилго. Технологийн хєгжил дэвшилд тулгуурлан манай улсын банкуудын тал нь харилцагчдын бодит хэрэгцээ шаардлагыг судлан дотоод, гадаадын программ хангамжийн компаниудтай хамтран vйлчлvvлэгчдийн хvсэл шаардлагад нийцсэн, хамгаалалт аюулгvй байдлын єндєр тvвшинд хийгдсэн тєгс шийдэл бvхий интернэт банкны бvтээгдэхvvнийг санал болгож байгаа нь тун сайшаалтай. Интернэт банкны гол vйлдэл нь дурын банкны дурын данс руу гvйлгээ хийх боловч vvнээс гадна харилцагч өєрийн хувийн болон данснуудынхаа дэлгэрэнгvй мэдээлэл, ханшийн мэдээ харах, нэхэмжлэхээ тєлєх, алтны арилжаа хийх, валютын арилжаа хийх, зээлээ тєлєх, ирээдvйд гарах тєлбєрєє урьдчилан захиалах, байнга хийдэг гvйлгээний загвараа vvсгэн хадгалах, хадгаламжийн дансныхаа хугацааг сунгах, хадгаламжийн хvvгээ харах гэх мэт олон боломж бий. Жаахан бодлогын тvвшинд ярих юм бол энэ vйлчилгээний эрхзvйн орчин маш их дутагдаж байна. Жишээ нь, интернэт банкны харилцагч тvнш рvvгээ мєнгєє шилжvvлдэг, шилжvvлсэн баримт нь электрон шуудангийн хаягаар очдог. Тvvнийгээ тvншvvд рvvгээ илгээдэг. Тэгэхээр нєгєє тvншvvд нь, ялангуяа дотооддоо (төрийн байгууллагууд тэр дундаа төмөр зам, гааль, татвар гэх мэт), тэр баримтанд итгэдэггvй, итгэхийг хvсдэггvй эргээд л нєгєє нэг цаасан баримтаа нэхээд байдаг. Энэ уг vйлчилгээний гол ач холбогдлыг тэр чигээр нь vгvй хийж байгаа юм. Єєрєєр хэлбэл мєнгє шилжvvлэгч мєнгєє єгсєн гээд байхад мєнгє хvлээн авагч тэр тєлбєрийг нь хvлээн зєвшєєрдєггvй сонин парадокс манайд мэр сэр байгаад байна л даа. Яг энэ асуудлаар Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн газрын албаны хvмvvстэй уулзаж тэр яриад байгаа Мэдээлэл, Харилцаа Холбоо Технологийн багц хууль, Цахим Засаглал, Цахим гарын vсэг, Цахим хэлцэлийн хуулиудыг хурдан батлуулах ба Иргэний хуульд шаардлагатай нэмэлт єєрчлєлтийг нь оруулах хэрэгтэй байгаа.
Зарим хүмүүс интернэт банк, интернэт худалдаа гэсэн хоёр ойлголтыг хольж солиод байдаг. Интернэт банкны vйлчилгээ (ebanking) гэдэг нь харилцагч банкин дээр биеэр ирэлгvйгээр, тусгай хамгаалалт бvхий вэб хуудсаар дамжуулан тєрєл бvрийн vйлчилгээг хvлээн авахыг хэлж байгаа бөгөөд харин интернэт худалдаа (E-commerce or E-shopping) гэдэг нь зарж байгаа этгээдийн хувьд интернэтийн сvлжээнд байрлах єєрийн хаяг бvхий интернэт дэлгvvрээр дамжуулан бараагаа зарах, бусад vйлчилгээг vзvvлэх ба худалдан авалт хийж байгаа хvн тєлбєрийн картаараа тухайн барааны тєлбєрийг гvйцэтгэн бараа, vйлчилгээ авах процесс юм. Манай банкууд энэ хоёр этгээдийн хоорондын санхvv, тєлбєр тооцооны асуудлыг нь хариуцан, тєлбєр нь тvргэн шуурхай, найдвартай хийгдэх боломжийг хангаж єгдєг. Verified by Visa (VbV), Master card secure code, J secure, PayPal зэрэг нь интернэтээр худалдаа хийх vед гарч болзошгvй луйвраас хамгаалах, гvйлгээний аюулгvй байдлыг бvрэн хангах хамгийн сvvлийн vеийн дэвшилтэт технологиуд юм. Эдгээр технологиуд нь худалдан авалт болгоны тооцоог хийх vед онлайн (Real Time)-аар баталгаажуулдаг (Verification) технологи юм. Харамсалтай нь одоогоор Худалдаа Хєгжлийн Банкнаас өөр банк эдгээр технологийг хэрэглэж эхлээгүй л байна. Эдгээр тєлбєрийн тооцооны аргыг ялангуяа Е-Government-тай холбовол иргэдийн хувьд асар их ач холбогдолтой болж байгаа юм. Vvний нэг жишээ нь Хонг-Конгийн ESDlife vйлчилгээ (www.esdlife.com) юм. Хонг-Конгийн Иргэний бvртгэл мэдээллийн тєв нь VbV технологийг ашиглаж эхэлснээр электрон засаглалын цогц vйлчилгээг бий болгож чадсан бєгєєд єдєрт 58.000 гаруй гvйлгээ хийгддэг байна. 2003 оны эцэс гэхэд интернэт хэрэглэгчдийн 70 хувь нь e-government service-р vйлчлvvлээд байсан ба 2004 оны сvvлийн хагас гэхэд тєрийн vйлчилгээний борлуулалт 184 хувиар эрс єссєн тоо байна. Үүнээс гадна Монгол улс одоо хүртэл Pay Pal сайтийн улс орны жагсаалтанд нь байдаггүй бөгөөд энэ жагсаалтанд орох талаар идэвхтэй хөөцөлдөж буй банк санхүүгийн байгууллага байгаа эсэх нь ч эргэлзээтэй.
IP BANK POS гэдэг нь банкны теллерүүдийн компьютерт нэмэлт програм хангамж суулган, тусгай карт уншигч төхөөрөмжийн тусламжтайгаар харилцагч нарын картын бүх төрлийн гүйлгээг хийх үйлчилгээ юм. Телефон утасны шугам шаардлагагүй бөгөөд бүх мэдээлэл өндөр хурд бүхий TCP/IP протокол бүхий сүлжээгээр дамжин хийгдэнэ. Өөрөөр хэлбэл банкны теллер болгон карттай холбоотой бүхий л төрлийн гүйлгээг хийх боломжтой болох юм. Одоо манай ихэнх банкуудын хувьд 3-5 теллерийн дунд нэг Dial-up POS төхөөрөмж байдаг нь орчин үеийн банкны үйлчилгээг хүргэхэд үнэхээр том саад болж байгаа юм.
IP POS гэдэг нь төлбөрийн картаар үйлчилгээ үзүүлэгч байгууллагын кассын машинд нэмэлт программ суулган, шаардлагатай бол нэмэлт карт уншигч холбож уг машиныг POS terminal буюу карт төлбөрт хүлээн авах төхөөрөмж болгон ашиглахыг хэлж буй юм. IP POS нь ямар нэгэн бүлэг үйлчилгээний байгууллагад тохиромжтой бөгөөд одоогийн байдлаар Элбагийн бүх салбар дэлгүүрүүдэд ашиглагдаж байна. Үүнийг цаашлаад Номин, Миний дэлгүүр, Скай шоппинг центрийн бүх кассын ажилчид дээр суулгаж өгөхөд тухайн үйлчилгээний байгууллагын хурд, соёлтой үйлчилгээ ямар ихээр нэмэгдэж сайжрах бол оо? Үүнд банк, тухайн үйлчилгээний байгууллагаас гадна програм хангамжийн компаниудын оролцоо маш чухал юм. Дотоодын програм хангамжийн Grape City, Interactive, ISC Mongolia зэрэг чадалтай компаниуд төрөн гарч ирж байгаа нь яах аргагүй баярлууштай явдал юм. Энэхүү сэдэвтэй холбогдуулан хэлэх ёстой, яваандаа зохицуулах ёстой нэг зүйл бол картын гүйлгээний нэгдсэн нэг системтэй болох асуудал юм. Өөрөөр хэлбэл яг одоо Монголын томоохон үйлчилгээний байгууллагууд дээр ХХБ, Голомт, ХААН, Анод, Монгол Шуудан, Хадгаламж банкуудын 5-6 POS төхөөрөмж зэрэг байх жишээтэй. Энэ төхөөрөмж нь утасны шугамтай залгагддаг бөгөөд өөр банкны карт орж ирэх тоолонд утасны шугамаа солих, тухайн банкны төхөөрөмжөө хайх зэрэг нь үнэхээр хөгжилтэй бөгөөд хөгтэй явдал юм. Зүй нь ямар ч үйлчилгээний байгууллага дээр нь 1 л POS төхөөрөмж байх ёстой бөгөөд тэр төхөөрөмж нь бүх л банкны картыг төлбөрт хүлээн авдаг байх ёстой юм. Энэ талаар Монгол банк ажиллаж байгаа боловч өдийг хүртэл арилжааны банкуудтайгаа зөвшилцөлд хүрч чадаагүй л байна.
Харилцагч нарын цаг зав, хөрөнгийг хэмнэх үүднээс, харилцагчийн байршил, цаг хугацаанаас үл хамааран харилцагчийн дансны мэдээлэл, тухайн үеийн банкны ханшийн мэдээлэл болон банкны бусад мэдээллийг хүргэх зорилгоор Мобиком корпораци, Скайтел болон Юнител компаниудийн үүрэн телефон утас хэрэглэгч нар маань мессеж банкны үйлчилгээнд хамрагдаж байна. Энэ нь банкны харилцагч нарын хувьд хамгийн хялбар бөгөөд зардал багатайгаар дансны мэдээллээ үзэх хэрэгсэл болоод удаж байгаа билээ. Харин гар утасаараа зөвхөн дансны мэдээллээ үзэх биш дансаа бүрэн удирдаж, захиран зарцуулах шат руу шилжийг цаг үе банк санхүүгийн байгууллагуудаас шаардаж байна.
Цахим нэхэмжлэх буюу E-billing систем нь банкны харилцагч болох үйлчилгээний байгууллага болон тэдгээрийн үйлчлүүлэгчдэд илгээх нэхэмжлэхийн төлбөрийн гүйлгээг хийх ба холбогдох бүртгэл тохиргоог хөтлөх програмын цогц шийдэл юм. Систем нь банкны суурь бүртгэлийн мөн картын системүүдтэй шууд холбогдон ажиллана. Одоогийн байдлаар Мобиком корпораци, Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ХХК-иуд нь банкуудтай хамтран ажиллаж байна. Гэхдээ энэ үйлчилгээний хувьд хамгийн том асуудал нь Монголд айл өрх болон тэдгээрт үйлчилгээ үзүүлж буй үйлчилгээний байгууллагууд
ын талаар нэгдсэн мэдээллийн систем бараг байдаггүй юм. Энэ мэдээллийн сан байхгүйгээс болоод тухайн хүн сарын төлбөр нь хэд гарч байгаа, хаана, яаж төлөхөө тухайн үйлчилгээний байгууллага болон хамт ажилладаг банк дээр биеэрээ очихоос нааш мэдэх ямар ч боломжгүй байдаг нь үнэхээр эмгэнэлтэй явдал.
Харин интернэтээр дансны мэдээлэл, хуулгаа шалгах (E-statement) үйлчилгээг манай банкууд нэвтрүүлээд удаж байгаа бөгөөд харилцагч цаг хугацаа, орон зайнаас үл хамааран интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөс дансны мэдээллээ товч болон дэлгэрэнгүйгээр харах боломжтой юм. Дахин хэлэхэд интернэт гэхээр заавал компьютер гэж ойлгох албагүй шүү.
Факсаар төлбөр тооцоо хийх үйлчилгээ (Fax payment)–г банкууд интернэт болон гар утасны хэрэглээ хязгаарлагдмал байдаг харилцагч нартаа зориулан хүргэдэг бөгөөд одоо хүртэл манай банкуудын идэвхтэй бүтээгдэхүүнүүдийн нэг байсаар байгаа. Өндөр хөгжилтэй орнуудад факс бараг хэрэглээнээс гарч байгаа ч гэсэн Монгол шиг дэд бүтэц муутай, тархай бутархай оршдог улсын хувьд хамгийн хямд бүтээгдэхүүн байсаар л байгаа юм.
24 цагийн дуудлагын төв (Call center) нь банкны бүх төрлийн мэдээллийг харилцагч нарт хүргэх, тэдний санал гомдлыг шийдвэрлэх үүрэг бүхий үйлчилгээнээс гадна банкны бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах нэг суваг юм. Орчин үеийн дуудлагын төвүүдэд хүний оролцоо маш бага болсноос гадна зөвхөн мэдээлэл түгээхээс гадна бэлэн бус гүйлгээг автоматаар буюу хүний оролцоогүйгээр хийх боломжтой. Одоо Монголд яг ингэж автоматаар хийдэг банк байхгүй байгаа нь бидэнд хийх ажил маш их байгааг нотолж байгаа юм.
АТМ буюу бэлэн мөнгөний автомат машиныг одоогоор Монголын 2 банк ашиглаж байна. Нийтдээ 50 гаруй АТМ УБ болон болон бусад томоохон суурин газруудад ашиглагдаж байгаа ч нийт 300,000 гаруй карт эзэмшигч нарын хувь хангалтгүй байгаа юм. Түүнчлэн АТМ гэдгийг зөвхөн картнаасаа бэлэн мөнгө авдаг хэлбэрээр л бид одоохондоо ашиглаж байна. Үүнээс өргөнөөр буюу бэлэн бус гүйлгээ хийх, нэхэмжлэхээ төлөх, төрөл бүрийн урьдчилсан төлбөрт картууд худалдан авах, интернэт худалдаа хийх, тэр байтугай картандаа мөнгө хийж зузаатгах үйлдлийг ч гэсэн хийх боломжтой ч өнөөдөр бид эдгээрийн боломжуудын хэдхэн хувийг л ашиглаж байна. Одоог хүртэл Монголд дансандаа мөнгө хийдэг АТМ-г бүрэн хэмжээгээр нь ашиглаж эхлээгүй л байна.
Дүгнээд хэлэхэд, мэдээлэл технологийн хөгжил дэвшил дээр суурилсан бүтээгдэхүүнүүдийг манай банк, санхүүгийн байгууллагууд харилцагч нартаа зохих хэмжээгээр хүргэж байгаа боловч үүнд санаа амрах ёсгүй. Бидний хэрэглэж буй боломжоос өчнөөн дахин илүү боломж цаана нь байгаа бөгөөд магадгүй тэр бидний мэдэж буй боломжууд нь зөвхөн мөсөн уулын орой ч байж болох талтай. Өөрөөр хэлбэл мэдээлэл технологи дээр суурилж асар их зүйлийг банкууд хийх боломжтой байгаа шүү гэдгийг л хэлэх гэсэн юм. Гэхдээ энэ хийх ажлууд нь дан ганц банкуудаас шалтгаалахгүй бөгөөд хамтран ажилладаг үйлчилгээний байгууллага, төрийн эрх бүхий байгууллагаас ч шууд хамаарах ажлууд багагүй байгааг та бүхэн анзаарсан биз ээ.
No comments:
Post a Comment