Оюуны ажилтай хүмүүсийн байнгын хамтрагч коффе-г уулгүй уджээ. Амьд л байна :D. Гадуур харилцагчийн салбараар орохоос эхлээд, хажуудах хүмүүсийн нөлөөнд автаж байна даа. Харилцагч гэснээс өнгөрсөн Даваа гара/и/гт хэрэглэгчийн салбар дээр очин жаал инээлээ, 2 терминал маань 3 өдөр огт гүйлгээ хийгээгүй байх юм. Учир нь
нэгдүгээрхийг нь мөнгө тоологч машин залгах гээд тэжээлээс нь салгаад тавьчихаж, нийт 35065 төгрөгийн гүйлгээ л хийсэн байх юм
хоёрдох нь принтерийн цаас дуусаад авбан ёсны сургалт явуулаагүйгээс цаасыг нь хийлгүй хараад л сууж байсан байх юм даа. Уг нь 12'034'845 төгрөгийн гүйлгээ хийсэн байна ;-) Эхний терминалыг хангалттай олон залгууртай газарт шилжүүлэн байрлуулж, удаахыг нь цаас сольсоноор асуудал түр үгүй боллоо. Одоо цаг тохирч байгаад техникийн албаны хүмүүст нь хичээл орох минь, цаас дуусах бүрт очоод байвал урагшлахгүй байхаа :D.
Эргээд коффены тухай, овоо удаан тэсчихлээ, бүр гарах нь ч юу бэ, уг нь хэрэгтэй ундаа шүү ;)
No comments:
Post a Comment