2006.02.13 нд Зоосын хувьцааг худалдан авах захиалга өгч билээ
2006.02.14 нд Нэрлэсэн үнэ нь 1000₮ байсан хувьцаа 1300 болтлоо өсөөд хурдан эргээд уналаа
2006.02.16 нд Нэмж цөөн хувьцаа авах захиалга өгөв
Өнөөдөр: Зоос банкны хувьцаа 1400 төгрөгөөр зарагдаж байна.
Ер нь энэ төрлийн бизнес Монголд маш сул байгаа нь Цаг үеийн л асуудал биз гэж боддог юм. "Дээрээ суудлаа олчихвол" ч энэ чиглэлийн бизнес өөрөө л асах жамтай. Эдийн засаг хэр эрүүл байгааг Хөрөнгийн биржээр нь тодорхойлдог гэвэл Монгол өнөөдөр гүн хордсон, мэс заслын ширээн дээр дөнгөн данган амьтай байгаа эдийн засагтай гэж хэлж болох юмуу даа. (Зах зээлд эзлэх байр сууриараа 1.7-2.4 %гэсэн байхаа)
Би яагаад хувьцаа авсан бэ? 1. Сурч байгаа мэдлэгээ амьдрал дээр хэрэгжүүлэх 2. Орчноо судлахын тулд(орох хэрэгтэй голын усанд дасаж,мэдрэх) 3. Баяжихын тулд, авч байгаа цалиндаа дулдуйдаж ажлын боол явах хүсэл алга (Хүн бүр л баяжих хүсэлтэй биз дээ, худлаа гэж л хэлэв дээ :D )
Хүмүүс намайг шүүмжилсэн нь 1. Монголд тогтворгүй э/засагтай 2. Хууль тогтоомжууд нь сул/бүрхэг 3. Бараг ажиллагаагүй шахуу хөрөнгий биржтэй
Гэхдээ би өнөөдөр хувьцаатай, зүгээр нэг хувьцаа биш жилд 600+ сая төгрөгийн цэвэр ашигтай гэгддэг банкны хувьцаатай. Одоо mid, long term төлөвлөгөөний дагуу хийгдэх ажлуудад энэ хувьцааг яах тухай зөвлөлдөж болж байна, энэ чиглэлээр, арилжааны чиглэлээр та нартай санал солилцмоор байна, боломжтой бол хамтарч ажиллая, үгүй бол тодорхой мэдээллээр хангаж болж байна
1 comment:
Hamtran ajillah bolomj gej yag yamar bolomj heregtei baigaag medmeer bna. Bi ch bas husel muruudulduu hurehiin tuld ene argiig songoh heregtei gj ungursun zunaas bodson bolovch udiig hursen l dee...odoo l ehleh heregtei yum shig bna...
Post a Comment