Гэртээ өндөр хурдны интернэт тавьж болж байгаа өнөө цагт бага зэргийн IT мэдлэг байхад гэрээсээ ажлаа хийж болох олон мэргэжил байх юм. 21 аймаг, томоохон хотууд маань бүгд шилэн кабелиар холбогдсон байгаа гэсэн байхаа?
1. Программистууд
2. Дизайнерууд
3. Маркетерууд
4. Олонхи үйлчилгээний ажилтнууд /Online chat, e-maileer/
5. Төрөл бүрийн диллерүүд ........... цааш нь үргэлжлүүлээрэй
Гэтэл одоогоор энэ нь боломжгүй байна л даа. Шалтгаан нь ажил олгогчид болон хамтран ажиллах хүмүүсийн сэтгэхүй юм даа. Заавал биеэрээ ирж ширээн дээр суух хэрэгтэй, цагаа бүртгүүлэх ёстой гэсэн сэтгэлгээнээс бид салаагүй л байна. Утас, факс хариуцдаг нарийн бичиг, уулзалт хэлэлцээрт ордог ажилтай хүмүүст энэ нь хол байх л даа.
Бас техникийн үүднээсээ ч асуудлууд байдаг. Саяхан манай ажлын байранд 8 ажлын өдөр интернет тасрав, Улаанбаатар хотын (Монгол улсын) интернет хэрэглэгчдийн дийлэнх нь Sinotec-н сүлжээнд гарсан гэмтлээс болон "дэлхийгээс тасарсан" даа.
Гэхдээ санаа нийлсэн, найрсаг хамт олонтой, тухлаг Google office шиг оффистой байдаг бол ч ;-) ажлын байр уруугаа уралдан явах байх даа. Саяхан Загас(FISH) гэсэн ном уншсан, ердөө л хүн бүрийн мэддэг, хүсдэг зүйлсийг нэгтгээд үзүүлсэн нимгэхээн боловч хэрэгтэй ном байлаа.
Одоогоор сайхан санаа боловч хэрэгжиж хүмүүс ой тойндоо хүлээн автал нилээн хугацаа орно доо. Ядаж л байр, цахилгаан, утасны мөнгөө заавал биеэр очиж төлж байх юм :( Онлайнаар арилжаа хийж байгаа хүмүүс хэр их байна, олон зуун мянган карт эзэмшигчид маань цалингаа авах, дэлгүүрээс бараа авах мэтэд л түүнийгээ хэрэглэж байна. Удахгүй E-gov, E-learning, E-trade, E-* -н талаар бичье дээ.
No comments:
Post a Comment