Дээхнэ нэг self help book уншиж байхад эр хүн амжилттай явья гэвэл тогтмол ордог 1. үсчинтэй 2. Хоолны газартай 3. эмчтэй байх хэрэгтэй гэсэн байлаа. За хүнийг хувцсаар нь угтдаг шиг гайгүй үсээ засуулах хэрэгтэй байх ойлгомжтой, цэвэрхэн газар халааж холиогүй хоол идвэл эрүүл мэндэд хэрэгтэй, эрүүл мэндээ алдвал бүхнээ алдана гэдэг тул эмчид очих хэрэгтэй.
Сүүлийн 4 сар нэг үсчинтэй боллоо, уг үсчингийн гэр, ажил 2 нь хамт учир бараг л 24 цагаар нээлттэй. Хавь ойрынхоо хүмүүстэйгээ танил болчихсон бараг л бүх үйлчлүүлэгчээ нэрээр нь мэддэг болохоор хамаатны хүнээс нь бараг ялгаагүй байхыг нь ажиглаж л байлаа. Бас ч болоогүй орох үед хүнтэй завгүй байхдаа зурагтынхаа удирдлагыг өгөөд хүлээх зуур үзэж бай гээд өгчихнө, сүүлийн 2 оролтонд цай аягалж өгч байх юм. Үс засахдаа овоо яриа, эргэн тойрны зүйлсээсээ эхлээд л зурагтаар гарч байгаа зүйлсийн тухай миний бодлыг асуунгаа хэлбэрээр ярьж өгнө дөө. Ажил тарсаны дараа ядарсан амьтан юун ярих вэ, сонсож л таарна даа.
Үйлчилгээ гэж, уг нь алхам тутамд ийм хүмүүс байдаг бол орлого нь арвин, ашиг ихтэй, байнгын (loyal) үйлчлүүлэгчтэй байх ёстой жамаар би ч байнга л тийшээ явдаг боллоо. Манай үйлчилгээний салбарт ажиллаж байгаа ажилчдыг ядаж инээдэг, зөв мэндэлчихдэг болгож чадахгүй юм болов уу? ажил олгогчид нь. Мэдээж инээмсэглэхийн тулд өөрөө ч сэтгэл хангалуун байх ёстой үүнд цалин хөлс нь амьдралд нь хүрдэг, халуун дулаан уур амьсгал, эвсэг хамт олон гээд цөөхөн зүйлс л байдаг байхаа. ЗАГАС номыг уншиж үзээрэй (FISH-энэ номыг RICH DAD, POOR DAD шиг хэлбэрээр бичсэн гэж нэг critic бичсэн байна лээ, ер нь уншихад дажгүй ном байсан шүү залуусаа, ялангуяа удирдах албанд ажилладаг, ажиллахыг хүсдэг бол унших зайлшгүй шаардлагатай биз дээ ;-) )
No comments:
Post a Comment