Monday, June 18, 2007

Харамсмаар юмаа


14 хүн өргөсөн тангарагын дагуу үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн байна. Дахин 8 хүн эмнэлэгт, хэд нь цаашид бүрэн ажиллах чадвартай байх нь бас л эргэлзээтэй. Миний нагац ах бас энэ албыг хааж байгаад саяханаас нас өндөр гарсан гээд үсрэхээ байсан, хэцүү ажил болох нь мэдэгдээд байдаг юмаа. Авч байгаа цалин, хангамж гэж зүйл ч "байхгүй" яаж хийдэг юм болоо гэмээр ажлын байр. Уул хадаар их явдаг болохоор ховор өвс, ургамал, мөөг түүдэгсэн. Галтай тэмцэхдээ гараараа шахуу үздэг, баргийн аавын хүү зүрхэлж хийхээргүй ажил шүү. Ер нь буруу цагт л ийм ажил хийж байгаа гэж бодогдоод байх юм. Амь өрссөн ийм ажил хийгээд 5 жилийн цалин нь 5-10 сая төгрөх болоод байна уу (Энэ тоо эргэлзээтэй байгаа тул эргэн баттай мэдээг аваад засъя) Сард 80-167,0 мянган төгрөг болж байна уу?

Сүйрсэнээс нь хойш 3 хоногийн дараа л сүйрчээ, оллоо гэж мэдээлж байсан энэ осол хайран хүний амийг авч одон, биднийг аюул заналын өмнө хэр хэврэг, бэлтгэлгүй байгааг харууллаа. Холбоо барих ямар нэг арга байгаагүй л бололтой. Тэр дор нь аврах анги хөдөлсөн бол нэмж амьд гарах хүн байсан даа.

Сүйрсэн онгоц нь МИ-8: Нийт 54 оронд ашигладдаг энэ онгоц нь 1991 оны хуучин нь 900,000$ шинээрээ 2.4 сая долларын өртөгтөй(1.2-3 тэрбум төгрөг). Монголд өмнө нь "сим-бачка" үнэг буудаж байгаад унагаад байдагтай ижил шүү дээ ("сим-бачка" ямар хариуцлага хүлээсэн бэ, ингэхэд?) Тээвэрлэлтийн зорилгоор голчлон ашигладдаг, дайралтын хязгаарлагдмал боломжтой (зураг дээр пуужин харвах төхөөрөмжтөй загвар нь байгаа, бусдыг нь линкээр нь ороод харчихаарай, бараг бодитоор нь харж байсан биз дээ гээд оруулсангүй).

Монголын 7-8% хувь нутаг нь ой модтой (Хятад 40+ гэж дээхнэ сонсож байсан, манайхаас модоо импортоор авдаг шүү!!!!) Түүнийгээ хамгаалж, хадгалах нь зүй ёсных. Одоо аливаа аюултай тулахад бид 14 эрэлхэг залуугүй, 2 нисдэг тэрэггүй л хоцорлоо.

Масс мань хаашаа яваад байна, би, та энэ чиглэлийг зөв тал уруу нь явуулахад хамгийн эхэнд өөрийгөө(every cell in your body) бүрэн дүүрэн ашиглаж, хариуцлага болон сахилга баттай байгаад, зөв аргаар мөнгөтөй болох хэрэгтэй.
Мөнгөө төлсөн нь дуу захиалдаг гэдэг үгийн дагуу хэдэн тариачин, тракторчин бидний(Дээд боловсрол эзэмшсэн "цагаан захтан") хэдэн жил ажиллаж олдог мөнгө зээлээр олж орж ирээд дунд чөмгөөрөө жиргэж байнаа энд!!! (Банкинд хийгээд л 18%-н өсөлттөй газар шүү дээ манай)Саяхандаа, солонгос хүмүүсийн дунд тарсан үгийг хамт ажилладаг солонгос хэлтэй, тэдэнд guide хийж явасан залуу бидэнд дуулгасан нь "Солонгост лууны сүүл байснаас, Монголд могойн толгой байсан нь дээр" гэнэ.

Харамсмаар их хугацааг хууль гаргахад зарж байгаа ч хэрэгжүүлж, дагах хүн ер нь байна уу? Тулманд хийсэн үхрийн эврүүд гэдэг байхаа? Эрүүл сэтгээд, яриж, хийж ч чадахаа байжээ дээ бид ч...харамсмаар юмаа. Жаахан үнэн үг хэлэхээр болохгүй ээ, манж зан гаргаж сурах хэрэгтэй болох юм, гэтэл тэр манж улс гэж одоо байхгүй гэдгийг санах хэрэгтэй байдаг. (Хэт шудрага байсан залуус амиа алдаад байгаа шүү. Б.Бадраа бол өдөр ажил уруугаа орох замдаа л хутгалуулсан, нэмээд элэгний өвчнөөр хэдэн ч хүн өнгөрлөө дөө???)





1 comment:

БЭ said...

ene medeeg unshisan, ih haramsaltai l yum bolson baina lee, ar geriinhen n yaj baigaa bol doo huurhis, ter medeelliig hojuu ugdug bas manaihan denduu te.