Sunday, February 05, 2017

Bitcoin wallet/Bitcoin түрийвч

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг хүн бүрийн анхаарлыг 1000$-с дээш үнэлгээтэй болохоороо хүчтэй татдаг Bitcoin-г ямар нэг аргаар олж авбал хадгалах түрийвч ханаас авахыг энд жаахан бичье. -->

Гурван жилийн өмнө сонирхож байсан үеэтэй харьцуулад илүү олон сонголт байгаа ч би л хувьдаа https://greenaddress.it/en/ -г сонгоод авчихлаа, энэ нь гар утсан дээрээ болон дурын компьютер дээр зэрэг хандаж болох давуу талтай юм. Нууцлал, аюулгүй байдал ч бас гайгүй болтой, энэ компани алга болсон ч та дансан дахь үлдэгдлээ өөрөө хэсэг хугацааны дараа өөр дансанд шилжүүлээд авчихаж болно. 

Бүртгүүлэх явцад танд 10 орчим дахин давтахгүй цуврал үгийг өгөх бөгөөд үүнийг найдвартай файлд, үүлэнд сануулчихвал зүгээр болтой. Тэр үгсээ анх нэвтрэхдээ ашиглах бөгөөд гар утасны хувилбар нь таны дугаар уруу нууц үг SMS-р явуулах буюу утасны дуудлага хийн өгнө. 

За нэг түрийвчтэй болчихлоо, Receive буюу хүлээн авах гээд ороод үзэх бүрт таны нууцлалыг хангахын тулд шинэ хаяг өгдөг юм байна. Бараг анхных маань хаяг 3HkkZ4YbhRYCbZbWPEGGf4RALBp1mn7N2p гэж байна, хандив явуулж магад гээд биччихье :) Түүндээ одоогийн үнэлгээгээр 0.15$ үнэлгээтэй цөөн биткойны бутархайг одоогоор олоод авчихлаа. Яаж олсоныг удахгүй тусдаа бичлэг болгож оруулья