Чи тийм л их ухаантай юм бол яагаад ийм ядуу юм бэ? гэж Америкчууд асуудаг шиг, энэ их стресс - утаа, түгжрэл, шороо, боловсролгүй харанхуйн эсрэг чи/та юу хийж байна даа?
Ийм нэг санааг бодоод үз дээ:
Цахим портал - гар утасны аппуудтай иргэдээ цахим үнэмлэх, утасны дугаар, цахим гарын үсэг ашиглаад нэвтрүүлнэ. Дотор нь нийгмийн салбаруудаар, цаг хугацаагаар гээд хүссэн хэлбэрээр эрэмбэлж болох төслүүд. Салбар бүрт 100 хүртэлхи эрдэмтэд, судлаач нар голлон саналаа солилцоно. Иргэд орж саналаа өгсөнөөр төслүүдийн эрэмбэ гарна.
Гол зангилаа нь сонгуульд өрсөлдөх намууд энэ портал дээрхи санааг л хэрэгжүүлж, үргэлжлүүлж явна. Үлгэрийн мөрийн хөтөлбөр, Засаг солигдох бүрт солигддог, цавчаа ихтэй төслүүд алга болно. Хэнээс ч хараат бус өөрийн үйл ажиллагааг явуулах жинхэнэ Төрийн Бус Байгууллага. Бизнесийн байгууллагууд ч иргэдийн хүсэж буй бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх мэдээллийг эндээс авч болно. Тролл, bot байхгүй.