Monday, September 17, 2007

Мөнгөө яаж алдахгүй байх вэ? :)

Мөнгө хийх амархан, түүнийг зарах хэцүү. Гайхмаар ч гэмээр энэ үгийг сайн тайлбарлах, мөнгийг өөртөө хамгийн ашигтайгаар ажиллуулах (Мөнгөний төлөө биш, мөнгө таны төлөө ажиллах) арга юу байнаа. Money management ч гэж нэрлэдэг дээ. Ялангуяа хувьсгалын мөнгөн дээр ажилладаг, ажиллуулан түүнээсээ ашиг хүртдэг хүмүүс байвал зөвлөгөө өгөөч.
Долоо хоног нойроо хасан байж хийсэн мөнгөө нэг, хоёр өдөрт алдахаар ямар хөгийн санагддаг гээч. Уг нь хэвийн, катастрофи биш байсан сан бол хэдэн жилийнхээ цалинг хийгээд авчихсан л байхсан, гэтэл шал түүхий байгаа юмуу даа мөнгө хийсэн мөртлөө л буцаагаад тавьж туучихаад байх юм. Easy come easy go?!? Уг нь easy бишээ, нүдний хараа муудаж байна, гар маань сэтгэл хөдлөлөө барих бүрт хөлрөөд л, шөнөдөө 2 цаг унтах бол хэвийн үзэгдэл, хагас сайн өдөр л 8 цаг унтах бас сүүлийн үед удаан уугаагүй кофетой үе үе найзлаад л, шөнийн нойроо үгүйлсэн мэдрэлээ artificial stimulation өгч байж сэрүүн байлгаж байна.
Тархиа амраахаар хэд хэдэн план гаргасан, тэднийгээ удахгүй хуваалцнаа. Та бүгд ч бас тархины амралттай холбоотой зүйл мэддэг бол хэлж өгч туслаарай. Бүрмөсөн brain-dead болохоосоо өмнө урьдчилан сэргийлэх аргууд л хэрэгтэй байгаа гэхүү дээ.

People are entitled to be stupid some days, but some abuse the privilege.

5 comments:

Pearle Deppsu said...

Пээ, тэгж ажиллах гэцүү шүү. Би өөрийн хариуцлагагүйгээсээ болж нойр муутай, кофе агаатай найзладаг тал зөндөө бий.

granola said...

het stress/achaalaltai trade hiigeed mongoo erguulj aldaad baihiin orond short term buy & hold hiigeed uzvel yahuu? bi anh small fund-aar ehlehdee average 2wk hold hiigeed urgelj profit-tai gardag loss realize hiij uzeegui baivshu. Harin day trade hiij ehelsnees hoish buruu move hiisnees heden udaa loss uzsen, aldaan deereesee suraltsaj l baina. Gesnees sayanii crisis-eer loss amssan bol Fed cutaar barag erguuleed nohtson biz dee? Day trade hiih durtai bol BIDU-g recommend hiih baina. Uramtai stock :-)

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Пеарлед: Заримдаа ч нойргүй болчихоосой гэж боддог шүү ;) Гэхдээ шөнөдөө сайн унтаж, нарыг сайн үзэж байх хэрэгтэй юм билээ шүү.

Гранола: Баярлалаа, би Stock-той маш уялдаатай зүйл хийж байгаа, гэхдээ яг ч биш л дээ, өөрийн чинь зөвлөгөөг ер нь дагаж байгаа. Гэхдээ л 60%-н арилжаандаа Stop loss хэрэглэж байгаа, арай л аюул багатай юм билээ. Хэрэглээгүй болоод 8 сард Маржин калл хийгдээд зад шатсан одоо алдаагаа давтахгүйг хичээж байгаа 1:15 леверэж л максимум хийнэ, саяны уналтаар 1:20 лэверэж байсан л даа уг нь боломжийн гэхдээ стоп лосс байдгүй :(
Алдангуутаа улайраад хойноос нь ямар ч эрүүл ухаангүй дайраад сардаа алдсанаа 2,3 өдөрт олчих юмшиг дайраад дахин бүдрээд жаал шоктой.
9 сард бол овоо нэмэхтэй гарсан, 10,11 сардаа алдагдлаа нөхчих байхаа буцааж анх байсан + ашигтай болгоно доо. 50EMA-г нэг шалгаж үзээрэй ;) Хэрэв techie бол. Одоо 80+% магадлалтай арилжаанд л орж байгаа, овертрэйд хийгээд байнуу даа гээд заримдаа график дээр онц чухал зүйл байхгүй бол унтаж байсан нь дээр юм билээ.

granola said...

i'll check that out. options gej oilgoloo. manai hun namaig forex, options ruu orooch geel baisan bi ch odoohondoo hashirlaad neleen turshlagatai boljiij high leverage risktei hodloyo gej bodood l. margin call avch shataad yuhev zugeer :-)

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Stock tip-г ч янз бүрийн хүмүүсээс авч байна даа, жаахан яриад ирэхээр л хүн бүр өөрийн ажил мэргэжилтэй холбоотой зүйлсийн тухай, хувьцааных нь тухай ярьж гарна даа. Дээхнэ, 10К-д Делл-ийг аваач гэж байсан, өнөөдөр л гэхэд Алварионыг авбал удахгүй Сиско-д зарагдана, 12.20(symbol-ALVR) - 32.20(CISCO) гэсэн үнэтэй байсан байхаа өнөөдөртөө.

BIDU-г довнгрэйд хийчихсэн байсан,лаг унасан шүү. DJIA ч банкуудын ашгаас болж сайн унаж байна. G7 уулзана, түүнээс өмнө flat болох уу US economy-д сэргээш өгнө гэж найдах уу. Яг одоо гайхаад л, historical дата шалгаад сууж байна. Safe trading ;)