Saturday, September 29, 2007

Нэг шүлэг

Оюуха маань мэйлээр 2 шүлэг явуулжээ, сүүлийн 3 сар завгүй, бүтээн байгуулалт хийж, баян чинээлэг болохоор хувийн бизнесээ хөл дээр нь тогтоохоор нилээн үзэж одоо жигдрүүлээд байгаа түүний шүлгийг энд тавьлаа.

Анх түүний шүлгүүдийг уншиж байхад надад төрж байсан сэтгэгдэлээ энд бас хуваалцья. Тэр эргэн тойрондоо болж байгаа муу, муухайг жигшиж бусдыг сайн сайхны төлөө зүтгэх эрч хүч, сэтгэлийн хаттай байх хэрэгтэй, эргэн тойрны муу нөлөөнд орох хэрэггүй гэсэн санааг их илэрхийлж байгаа юм байна. Хүсэж байгаа амьдралын замаа хөөх гэхэд нь хөндөлсөж саад болж байгаа зүйл бусдаас л хамаарч байгаа мэт санагдсан нэг хоёр шүлэг ч бий, түүний зөв гэж боддог л доо. Одоо тэр өөр хүн болсоон, амьдралын утга учирыг, уялдаа холбоог надаас олон оймс элээсэн болохоороо сайн мэдэх байх. Шүлгүүдийг нь уншаад би эргэцүүлж мөр мөрөөр нь давтаж хэлэхэд тухайн цаг үе, бодол санаанаас хамаараад арай өөрөөр тусгаж авах нь ч бий, ялангуяа Зөвлөмж гэдэг шүлэг нь сэтгэлээр хөөрч, хөрч байгаа үедээ унших хэрэгтэй шүлгүүдийн нэг шүү.

СААРАЛ


Саарал гудманд саарал хөвгүүд бас охид

Санаашрана, хаягдмал гэвч сархадтай,

Саарал ирээдүй

Саруул хорвоод нахиалсаар...

Заяа хүмүүнийх гэвч

Залбирал хоосо-оон...

Саарал байшинд хүмүүс

Санаашрана, ихэмсэг гэвч сархадтай,

Саруул ирээдүйг

Саарал хорвоод цогцлуулнам...

Заяа бол хэнийх ч биш

Залбирал гэж бүр алгаа.

Саарал хотод дарстайгаа-а-ааа . . .




8 comments:

Б.Єсєннэмэх said...

...энэ "аягүй" шүлэг байна шүү!

A.Амарсайхан said...

Нэг юм хэлээд байна шүү, та минь ээ.

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Тэр лаг бичиж байгаа биз?

Амараа ахд: Ирэх 7 хоногийн 3 дахиас завтай болохоор танай дээгүүр очиж өрөө цайлганаа :)

A.Амарсайхан said...

Би нээрээ утсаа гээгээд. Фонебүүк тэр чигтээ байхгүй болсон. Чиний утсыг хэд байлаа даа гэж мунгинаад л сууж байна. Хамаг хэлхээ холбоо тасрав. Хэцүү юм байна, энэ утас хаях гэдэг чинь.

Г.Гантулга said...

And min 2-laa blognuudiinxaa link soliltsoy. Bi chinii blogiin linkiig tawitsan bgaa. CHi miniixiig tawiarai. OIrd blogtoi yum nemj amjixgui l yawna daa

Г.Гантулга said...

Sain u. Chi shuleg xer sonirxdog we? ene minii shulgiin blog. Minii bichsen shulguud bgaa. Ok

http://poems.blog.gogo.mn/

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Уншинаа, дээхнэ бичих гэж нэг хэсэг үзсэн бүсгүй хүнээс болооод :) Санаж дурсаад л. Oдоо ч амжихгүй, "онгод орохгүй" л байгаа :D. Хүний бичсэн сайхан шүлгүүдийг бол цаг гаргаж уншина шүү

The art of happiness said...

Saaral shuleg unshiad buur baraan boloh nee. Onood l helj gehdee unshaad baival upset boloh nee:( Bi baraan, saaral zuild durgui... But, i know that life has so many colours...