Tuesday, September 22, 2009

Public apology, Eclaire, EQ, Profit Zone and etc...

Хамгийн эхлээд энэ бичлэгийг уншиж магадгүй бүх найз, гэр бүлийн гишүүд, танил, уулзаж байсан бүх хүмүүсээсээ уучлал гуйя. Саяхан нэгэн танилтайгаа өдрийн хоолонд оронгоо ярьж байтал нэг л их гомдолтойгоор 2004 оны намар миний хэлсэн шүүмж үг өөрт нь ямар тодоор санагдаж байгааг хэлдэг юм. Бодоод байтал өөрөө мэдэхгүй бусдад эвгүй сэтгэгдэл үүсгэх зүйлс ярьж, хийж байсан юм байна. Намайг ийм зүйл хийгээд байгааг шууд болон шууд бусаар хэлэх гэж оролдсон бүх хүнд баярлалаа. Миний хийсэн шийдвэрүүд болон үйлдлүүд ч гэсэн бусдад хүнд байсан байж болох юм, гэхдээ буцааж болохгүй зүйлс ч байгаа учир тэднийг нь зүгээр л уучлахыг хичээхийг хүсье.

Ийм бичлэг бичиж байснаас хойш бараг л хагас жил өнгөрчээ. Жил гаруй хугацаанд бөндгөрөөрөө нилээн олон удаа цемент мөргөж үзсэн болохоор алдаагаа өөрөөсөө хайж, зарим нэг сонирхолтой аргачлалаар өөртөө дутагдаж байгаа зүйлсийг нөхөв.

1. Гурван долоо хоногийн турш ажлын өдөр бүр 2 цагийн урттай курст сурч туслах тогооч хийхтэйгээ боллоо. Тиймээ, тогоочийн курст(Уг нь Ня-бо-д сууж мартагдаж байсан мэдлэгээ сэргээх гэж байгаад цаг нь таарахгүй болохоор нь ийм сонголт хийв) сууж зутан шөлийг хэд хэдэн төрлөөр, эклерийг дэлгүүрт байгаагаас ялгаагүй хийж сурав. (Ээж дээр очин туслаад 3 удаа хоол хийтэл дүү маань
"Хүн нээрээ ингэж өөрчлөгдөх гэж"
гэж шогширов, Шалгалтандаа хийсэн эклерээ амсуулахад(Хажуугийн зураг дээр цаад талд нь харагдаж байгаа эклер шүү :D )
"Аль дэлгүүрээс авсан юм бэ"
гэж асууж байлаа. :-) ) Дараа боломж олдвол уншигч таныг ч гэсэн дайлах болноо. ;-) Хамгийн их цаг авах нь хавчуурганы крем хийх юм билээ. (Бараг цаг шахуу түнтэгнэж байж арай гэж цөцгийн тос суурьтай крем хийдэг бол 30 минут болж байж сүүн суурьтай крем хийдэг юм)

2. Yahoo!-г мессенжерт орох үедээ л ашиглаад Gmail-г гол мэйл харилцаандаа орлуулан ашиглах болсон шүү. Outlook дээр Gmail болон Twitter-г ч тохируулан ашиглаж эхэлсэнээр өдөрт авдаг 110 орчим захидлыг хялбараар ялгаж, цагийг арай үр бүтээлтэй ашиглах боломж гаргав, TwInbox нь Outlook цахим шуудангийн программ хангамж дээр суурилсан, дагаж буй хүн бүрээр нь бүлэглэн харуулж чаддаг сайхан шийдэл байна. Y!-г ашиглахгүй байгаа учир Skype болон Gmail-р холбогдож байна уу. Бас нэмж хэлэхэд хэдий Gmail-хан IMAP холболтыг санал болгосон ч POP3 нь арай л эвтэйхэн бас алдаа багатай юм билээ шүү

3. The leadership integrity challenge гээд надтай ярьж байгаад бичсэн мэт сайхан номыг уншиж дуусгав. Надад жилийн хугацаанд тулгарсан бүх зүйлийг энэ номыг уншсан байсан бол... Гэхдээ л заавал унших номны жагсаалтанд оруулах ёстой ном юм билээ. Хүн гэдэг амьтан биологийн хөгжлийн дагуу нас биед хүрдэг ч сэтгэл зүй, хүндрэл бэрхшээлтэй тулах гээд олон зүйл дээр бас ч бага насны хүүхдээс ч ялгаагүй хэвээрээ байдаг нь үнэн юм. Энэ номыг бараг 2 сар уншиж байж дуусгасан учир Хүчирхэг уншихуй гэдэг хурдан уншихдаа ойлгоц өндөр байх талаар өгүүлдэг номыг уншиж эхлэв.

4. Хувийн зорилгоо биелүүлэхийн тулд "Profit Zone" буюу "Ашгийн Бүс" нэртэй компанитай боллоо. (Цаасан дээрхи компани байлгахгүйн тулд нилээн сууж ажиллаж байгаа ч ойр дотныхон хөлсний ажитан бол гээд л байх юм) Нэр маань их учиртай нэр шүү. Нэрийг нь авсан номны талаар уншья гэвэл энд дараарай, бас Монгол хэл дээрхи нь 12'000₮-н үнэтэйгээр гадуур зарагдаж байгаа юм билээ.
Одоогоор 10 гаруй "сум, түлш дүүрэн, асаалттай танк" шиг оюунлаг залуустай хэд хэдэн бизнес төлөвлөгөө боловсруулаад эхнээс нь хэрэгжүүлээд л явж байна даа. Блог дээрээ зөндөө л шүүмжиллээ, "дурын дурак" шүүмжилж чаддаг болохоор цөөнөөс нь эхлээд ч гэсэн бодитоор хийж, шийдэх гээд л үзээд байна. 2009 оны 6 сараас эхлэн Залуучуудын чөлөөт цагийг өнгөрүүлэх кафены төсөл бичиж 8 сараас хамтрагчидтай болох гэж оролдсон бизнес төлөвлөгөөний санааг тусгасан Юнител корпорацийн "Genius" төв шинээр нээгдсэнийг дуулгахад таатай байна.

4. Эрүүл мэндийн үзлэгт ороод айдагаа авдрандаа хийж авлаа, ямар ч байсан эрүүл мэндээр бол ядаргаа, харшлаас өөр эмгэггүй л байгаа юм байна. Хэдэн жилийн өмнө багадаа шарлаж байсан гээд элэг муу байж магадгүй гэж нэгэн танил эмч хэлсэнээс хойш сэтгэлээрээ нилээн унасан байсныг засаж авлаа. Өдөрт 18-23 цаг ажиллаад удах юм бол эрүүл мэнд огцом муудаж байгаа санагддаг нь ядаргаа гэнэ. Эрүүл мэнд, гэр бүл хоёртоо байнга цаг зарцуулаарай, залуус бүсгүйчүүдээ!

5. 10 жилээ төгсөөд 10 жил болчихож. Ангийн найз нараас маань 3 хүүхэдтэй болчихсон ч явж байх юм. Зарим нь захиалсан юм шиг хүйсийг нь ээлжлэх нь ч байна. - Хүүхэд олон хариуцлага давхар дагуулж ирдэг юм байна. Сая нэг хамаатныхаа 2 ой хүрч байгаа хүүг өдөр өнжүүлэх гээд "нусаа хацартаа нааж", алиалагч болж дууслаа. Зарим найз, танилууд маань хүүхдээсээ болж нилээн л шаналж, наашаа харж инээсэн хүмүүс ч байдаг.

За тэгээд хүн бүр л өөртөө таарсан жаргал, зовлонтой биз дээ. Амьдрал өөрөө сорилтоор дүүрэн юм даа.

Every Successful person has a Painful story.....Every Painful story has a successful ending... Accept the pain and get ready for Success....

4 comments:

Battur Sanchin said...

Амжилт хүсье. Блог фийдийг чинь байнга уншдаг. Эрч хүчтэй, эрмэлзэлтэй залуу юм аа. Чи чадна.

Pearle Deppsu said...

Аанхаа, би ч бас тогоочийн курст явах гээд л байгаа. Гэхдээ нетээс хараад хийчихсэн нь ч амар юм билээ дээ. илүү зардалгүй.

Gantulga T. Tul /Тул овогтой Т. Гантулга/ said...

@Баттөр: Баярлалаа, хичээнээ :)
@Дэппсү: Би анх хичээлд суухдаа яг баавгай шиг байсан шүү, инээгээд л суугаад байв. Торгон мэдрэмж шаарддаг, амт шимт тааруулах гээд нилээн авьяас шаардсан ажил юм билээ, тогооч хийнэ гэдэг.

Nurbol Davis said...

За сайн уу, анд минь? Ажил амьдрал нь гялалзаж байгаа биз дээ, блогоос чинь уншлаа, сургалтаа ч зохион байгуулсан байна.

Сонин юм шүү, хамгийн их таалагдсан нь нарийн боовны сургалт байлаа. хэ хэ хэ.. Найз нь бас нэг иймэрхүү юманд сууя гэж бодсоор байгаад амжаагүй юм. Заавал ч нарийн боов биш л дээ, зүгээр гоё гоё хоол хийж сурах юмсан гэж боддог юм.

Одоо хүний нутагт ирээд хааяа өөрөө хоолоо хийж иддэг, хямд ч тусдаг юм. Тэр үед сурсан бол одоо гоё гоё хоол хийхгүй юу гэж боддогдсон шүү. хэ хэ хэ...

Гэхдээ цайны ганц нэг хоолтой, тэгээд өдөр өдрөөр л туршилт хийж амтыг нь баяжуулж байгаа. хэ хэ хэ..

Найзад нь эр хүн сайхан хоол хийдэг байх гоё юм шиг санагдаад байдаг юм, найздаа сүүлд нэг сурсан эрдэмээрээ сайхан амттай жигнэмэг хийж өгөөрэй, амжилт. хэ хэ хэ