"We are like dwarfs sitting on the shoulders of giants. We see more, and things that are more distant, than they did, not because our sight is superior or because we are taller than they, but because they raise us up, and by their great stature add to ours."
Monday, November 23, 2009
Spin
Кино - заавал нэг цаг гучин минут гарах албагүй, ОД ч тоглох шаардлага байхгүй гэдгийг Jamin Winans гэдэг авьяаслаг найруулагч харуулж байна.
Sunday, November 08, 2009
Chess, poker and other games people play
Шатар, Покер болон бусад сонирхолтой тоглоомууд
Шатар
Намайг 6 настай байхад санах юм, аав маань том дүү бид хоёрыг суулгаж байгаад нүүдэл зааж өгөөд, дараа нь хоёр удаа шатар нүүж пионер мадаар намайг хожсоноор миний шатартай танилцсан, сурсан, хорхойссон түүх эхэлсэн юм. Суралцсанаасаа хойш гэртээ ирсэн хүн болгоныг хоргоосоор нүүдэл мэддэг л бол шатар тоглох болж билээ. Ялангуяа авга болон нагац ах нар маань манайд ирэх, мөн би аав ээж хоёртоо хөтлүүлээд айл хэсэж явах бүрдээ тоглох боломж гарган тоглон эхлээд ганц удаа урам өгөх гэж хожигдсон ах нарыгаа хоргоодог жаахан хүү байж дээ.
Одоо манай гэрт 3 шатар байдаг, аавын маань Зах зээл дөнгөж эхлэж байхад авч ирж байсан асар том модон шатар(одоо ч асар том гэх нь юу юм бэ дэ), Америк тооны багшийн бэлэглэж байсан авсаархан соронзтой модон шатар, Хөвсгөлд байдаг авга эмээгийн дүү - (манай хамаатнуудын дунд босоо аварга байдаг байсан - эмээгийн дүү гэж оноосон нэр байдаг бол хэлж туслаарай) гийн бэлэглэсэн дунд хэмжээтэй пластмасс, модон шатар. Яг тоглох болохоор том шатар нь зүгээр санагддаг юм. Ядаж хооронд нь андуурахгүй :)
Шатраар дамжиж танилцах, харилцаагаа сайжруулах, хэл амаа ололцох, маргаан таслах гээд олон зорилгоор тоглож болдог бөгөөд тоглолтын үед тухайн хүнтэйгээ ижил нөхцөл байдлаас илүү бодлоготой, бэлтгэлтэй, алсыг харсан нүүдэл хийж байгаа нь ялдаг учир аливаа зүйлд хандах хандлагыг сайтар төлөвшүүлдэг, тэвчээр шалгасан, бодоор биш бодлоор хождог оюуны тоглоом.
Монгол улс шатрын спортоор эрчүүд 139 орноос 66, (эмэгтэйчүүд 113 орноос 33) -д орж Өмнөд Солонгос, Малайз, Шинэ Зеланд, цөмийн зэвсэгтэй Пакистан улсуудаас дээр байрласан байгааг нь эндээс харж болно. Оройд нь гарсан өндөр биш боловч улсын маань хувьд бусад олон үзүүлэлтээс хавьгүй сайн байгаа гэдгийг та бүгд харлаа, монголчууд бол логик сэтгэлгээ сайтай улс гэдгий ганц энэ тоо баримтаас харж болно. Харин энэ чадварыг нь яаж үр ашигтайгаар удирдан залах вэ гэдгийг сайтар судлах л хэрэгтэй.
Хааяа нэг шатар сураагүй хүнтэй дайралдаж байдаг ч ямар сайхан зүйлийг мэдрээгүй яваад нь харамсдаг юм. Тоглож сураагүй хүн одоо хүртэл байгаад энэ блог бичлэгийн уншиж байгаа бол "Явж, тоглож сур!" гэж зөвлөмөөр байна.
Энэ тоглоом нь хөндлөнгийн хүнд бага зэрэг залхуутай мэт харагддаг боловч нэг сайхан заал авч байгаа хөлсөө гартал шатар тоглох сайхан шүү . Хэхэ, заалны голд хоёрхон хүн тоглоод бусад нь тойроод харахаар хөлс гардаг юмаа :D
Покер
Сүүлийн үед залуучууд маань покерыг чөлөөт цагаа өнгөрөөх зорилгоор их тоглох болж. Энэ тоглоомыг оюуны спорт гэдэг ангилалд бас оруулж өгдөг нь бас учиртай юм билээ. Тоглож үзсэн хүмүүс бол мэдэж байгаа биз, гартаа хүчтэй хөзөр байхгүй байж хүчтэй хөзөртөй хүнийг сөхрүүлэх болон бооцоог байнга эсвэл огцом өсгөж байгаа өрсөлдөгчөөсөө айлгүй өөртөө итгэлтэй, дотроо тооцоотой байх гэдэг амар биш. Энэ тоглоомын хувьд би компьютер дээр тоглодог, учир нь бооцоо шаарддаг бөгөөд өөрийн зүгээс тавьж болох хяналт бага учир бодит бооцоотой тоглох нь улайрах зэрэг эрсдэл гарч магадгүй бөгөөд нэгэн дуунд гардаг шиг Every hand is a winner and every hand is a loser байж болдог. Энд бичээд байгаа шалтгааныг нь та гайхан асуух бол энэ тоглоомоос сурах зүйл бас байнаа.
Таны ялалт, ялагдал таны гарт байгаа хөзрөөс гадна өрсөлдөгчийн гарт байгаа хөзөр, газарт эргэж гарч ирэх хөзрөөс хамаардаг учир энэ тоглоомын мөн чанар амьдралд тохиолдох олон ч жишээтэй төстөй болохыг ойлгож болно. Ялангуяа гэрээ байгуулах, хамтын ажиллагаатай болох үеүүд, ажил хэрэгч уулзалтын үеүүдэд гардаг олон нөхцөл байдлыг энэ тоглоомуудтай уяж ойлговол амжилтанд хүрэх боломж арай өсөх магадлал байж болох юм.
Шатар ба Покерын адил төстөй болон ялгаатай зүйлс бий, аль аль нь шийдвэр гаргах, магадлал тооцох, өрсөлдөгч хүнийхээ хүч бололцоог тооцох зэрэгт таны ур чадварыг шалгадаг бол ялгаа нь хүч тэнцүү ил тод "Өвсгүй талд, цусгүй дайн" хийхдээ тоглогч сайтар төвлөрөн боломжит нүүдлүүдээс хамгийн ашигтайг хийх болон 13x4 хөзрөөс танд ирэх, бусдад нууц хөзрүүд болон бусдад ирэх нууц хөзрүүд, дунд нь тавигдах адилхан ашиглаж болох ил хөзрүүд мөн хүмүүсийн зан авир, нүүр хувирал, биеийн хөдөлгөөн, дууны өнгө гээд хүнд байх бүхий л сэтгэл хөдлөлийг илэрхийллийг ажиглаж байж тоглох юм.
Бусад тоглоомууд
Аливаа улс орны ирээдүйг харахыг хүсвэл хүүхэд залуусын тоглож байгаа тоглоомыг ажиглаж болно гэдэг юм билээ. УИХ, ЗГ зэрэгт ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн хааяа нэг улс орон удирддаг тоглоом тоглож, бизнесийнхэн пүүс, компани, корпораци байгуулан тоглож болдог үе ирчихжээ. Оюутан байхад SimCity3000 гэдэг тоглоомыг анх үзээд УБ хотын удирдлагуудыг тоглоосой гэж бодож байсан юм даг. Хэрэгцээтэй зүйлсийг сурах үйл ажиллагаа нь заавал нойр хүргэсэн лекц, хуучин ном хуулж явахаа байгаад залуучуудыг хамтаар нь тоглуулж багийн ажиллагаанд сургадаг, санхүүгийн өндөр нөөц шаардсан, эрсдэлтэй зүйлсийг симулятор дээр хийж туршуулж болдог болоод байгааг ер нь анхаарч энэ чиглэлээр хүч хаях хэрэгтэй болоод байгааг энэ гайтай Гахайн ханиад өвчин сануулж байна.
Capitalism II гэдэг тоглоомыг бас оюутан цагтаа тоглож, үндэстэн дамнасан корпораци удирдаж хөрөнгийн бирж дээрээс хөрөнгө босгон, арилжаа хийж сонирхож байлаа. Санхүү Эдийн засгийн сургуулийн хэсэг оюутнууд тоглоод Билл Гэйтсээс ч баян болж байсан юм билээ.
"This game does an excellent job of modeling many of the key aspects of modern business. Not all aspects of it are realistic, but enough of them are that many sensible strategies are encouraged. In particular it's gratifying to me to see that the game rewards thinking about sources of long-term competitive advantage, be it from brand recognition, low production costs gained from learning-by-doing (a nice touch!), a monopoly on high quality inputs, or a big technological lead."
- Professor Drew Fudenberg
Harvard University
Бидний сайтар мэдэх Баян аав, Ядуу аав номын зохиогч санаачилсан CashFlow 101 болон CashFlow 202 гэдэг тоглоом бас байна. Хувийн санхүүгээ удирдах чадвар суулгах зорилготой бөгөөд санхүүгийн эрх чөлөөний талаар заадаг, англи хэлтэй бол цэцэрлэгийн хүүхэд ч тоглож чадахаар хялбар хийгдсэн энэ тоглоом нь хөлөгт тоглоом болон цахим хэлбэрээр гарсан байдгаас хөлөгт тоглоомыг нь хамт ажилладаг байсан залуу Монгол хэлнээ хөрвүүлсэн байгаа гээд уулзах саналтай байна лээ. Харин цахим хувилбарыг нь мөн Capitalism II тоглоомуудыг та бүгд надтай холбогдон авч болно шүү.
Миний хамтран ажиллаж байгаа залуусын гаргасан Digit, Jungle speed гэх тоглоомуудыг ч бас сонирхож үзээрэй, гэр бүлээрээ, найз нөхдөөрөө тогловол зугаатай шүү ;)
“Life, like all other games, becomes fun when one realizes that it's just a game”