Wednesday, October 28, 2015

Drafts - Нооргууд

Блогийнхоо бичлэгүүдийг нээхэд арав гаруй ноорог байх, "Live unnoticed" гэж Epicurus гэдэг хүний санааг уншсанаас хойш нэг ч их бодлуудаа санаа тавьж заавал нийтэд дэлгээд байх хэрэг алга гэж бодогдоод байх болжээ.

Бичлэг нийтлэхгүй удсан гол шалтгаан нь өөрийгөө, эргэн тойрныхоо болж байгаа явдлуудыг хараад бухимдал ихтэй байгаатай ч бас холбож болох: Утаа, түгжрэл, цэвэрлэх байгууламжийн үнэр, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өдөр алгасалгүй хүртэж байгаа цочирдом "галзуурлууд" ихэвчлэн бухимдсан бичлэг ноороглоход хүргэсэн байгаа анзаарагдлаа. Харин бухимдаад байгаа зүйлсээ өөрчлөх юу хийсэн бэ гэдгээ бодохоор бүр ч тэсвэр алдмаар болж.
-->

Өөрийгөө хуурах хамгийн амархан гэж эртнээс хэлж ирсэн юм билээ, харин Coursera дээр сая хичээл үзэж дуусахын алдад би ч өөрийгөө нилээн сайн хуурч байгаагаа мэдрээд, хуурч байгаа үндсэн шалтгаан, хэзээнээс хуурч эхэлсэн бол гэдгээ бодож нилээн суув. Бүр дөрөвдүгээр ангийн алдад өвдгөө гэмтээж гэртээ хэвтсэн долоо хоногоос бололтой. Юун сүүлд тохиолдсон амьдралын элдэв сорилт, зөв, буруу сонголтууд. Тэр долоо хоногоос хойшхи ихэнхи шийдвэр гаргалтууд ноорог шиг л хийгдэж - өөрийгөө хуурч байсан мэт санагдах нь цөөнгүй байх. Харин хууралтгүйгээр гаргасан шийдвэрүүдээ, ашигласан аргачлалуудаа сэргээж авах бас ямар Sims тоглож байгаа биш ноороглохоо зогсоож таалагдахгүй байгаа зүйлст хандах үндсэн хоёр аргыг хэрэглэж эхлэхээр шийдэв:
  1. Өөрчлөх - Хамгийн ууган нагац ахын оршуулга дээр очихдоо - юун тэтгэвэр, амьдрал богино, дуртай орчноо бүрдүүлэхэд ямар их зай байгааг мэдрэв 
  2. Дасан зохицох - Яаж ч хичээсэн дасаж чадахгүй зүйл олон байгааг, тэднийг өөрчлөхөд зарцуулах цаг, оролдлого ямар их шаардлагатайг улам бүр мэдэж авсаар л...
 "The first principle is that you must not fool yourself—and you are the easiest person to fool"

No comments: