Friday, December 29, 2017

Bitcoin advantages are gone, now what to do?

Since 2013 I've followed the idea of Bitcoin, it is amazing. Now it seems raw, to call Bitcoin- is a mercy. Less than 100 transactions per minute, over 180 thousand transactions in queue,  40+USD charge per transaction and 18 hours of waiting(My personal transaction) for transaction to complete is negating almost all of the advantages it had a year ago.  -->

How this instrument going to keep identity of the owner is questionable. There are number of details Bitcoin wallet providers, Exchanges, Card providers and any monetizing service ask you, which will be used to track. There won't be much privacy when you decide to give them information in order to monetize/circulate your Bitcoin. 

There are so called experts favoring or against these crypto currencies, who claim it's value is 0 to infinity(let's simplify it to 1 million). So it has high probability to gain value but please don't exchange money you can't afford to lose for Bitcoin. Lately I've been hearing/reading news about families selling their house/apartment to get bitcoin - insanity! Pensioners were asking whether it's good to get some bitcoin by taking some advance loan against their pension - which reminded me the saying in NY, "When taxi driver starts talking Euro, sell it". 

Another major factor for it's demise comes from it's extra volatile cost. I don't know how comfortable people will be when they get two different quotes minutes apart.

In two weeks time Bitcoin price dropped from 20'000$ area and currently trading at 14'000$, I believe it will drop to 8'000$ or even lower if there won't be solutions for transaction speed, cost in short time and reduce it's volatility. 

If any of this information makes you think before spending hard earned cash and make well thought decision, my goal is achieved. 

I'd appreciate any bitcoin transfer to my wallet, will use it to get a new laptop as I've dropped mine on the ice. 

3G2CT9cbGJfizAbZWTMLV2Y7ShEWNB5dnp

Saturday, May 20, 2017

No internet and youtube video on your mobile

 Хэд хоногийн өмнө нэг найз маань нөхөр нь эмнэлэгт байгаа учир уйдаахгүйн тулд кино, бичлэг нэт-с татах апп санал болгооч гэхээр нь эхлээд шууд асуусан зүйлийг нь хэлж утсанд нь таарах үнэгүй, үнэлгээ өндөр апп зааж өгчихөөд, өөрөө яаж Youtube-н өөрийнх нь боломжийг нь ашигладагаа санаад энийг анзаардаггүй олон хүн байдаг болохоор энэ бичлэгийг сийрүүллээ. -->

Хөдөө, эмнэлэгт гээд интернэтгүй, тасалддаг нэттэй, гацаад үзэж болохгүй байгаа тохиолдлуудад одоо байгаа ухаалаг төхөөрөмжүүдэд байдаг видео татах хамгийн энгийн, анзаарагддаггүй аргыг зургаар хүргэе:
1.

2. 

3. 

4. 

5. 

6. 


Харин видео хуулж аваад янзлах, эвлүүлэх зэрэгт ашиглах бол доорхи линкээр орж аргуудыг ашиглаарай: http://www.techradar.com/how-to/internet/how-to-download-online-videos-from-youtube-or-vimeo-1185992

Tuesday, April 11, 2017

A small bitcoin testing

За, туршиж эхлээд үр дүнгүүд гарсан учир хуваалцья:

1 биткойн = 100 сая satoshi нэртэй бутархайд хуваагдана. Өнөөдрийн байдлаар надад 56538 satoshi цуглаж - энэнд би нэг ч мөнгө зараагүй бөгөөд өдөртөө компьютераа ашиглахдаа нэг удаа ч юм уу доор дурьдсан сайтан дээрхи баталгаажилтыг хийсний дараа цугларсан satoshi-г нь шаардсан дүнд нь хүрэхээр татаж авсан байдал иймэрхүү. 
Ажиллаж байгаа аргууд(https://greenaddress.it дээр ч юм уу түрийвчтэй байх хэрэгтэй): 

1. Worldofbitcoin2. GetyourbitcoinЭнэ хоёр дээр цугласан satoshi-г ямар ч хэмжээтэй байсан нэгтгээд нэг https://epay.info дээр үүсгэх хаяг дээрээ татаад авчихна, 10'000 болохоор нь өөрийн GreenAddress-н түрийвчиндээ татаж авч болно, 5 минут тутамд жаахнаар авах боломжтой ч ажиллагаа ихтэй л санагдсан. Нийлбэр дүнгээрээ 31137-г эдгээрээр дамжуулж авсан байх юм. Сая нэмээд 10к авахаар хүсэлт явуулчихлаа 


3. Freebitcoin энэ сайт бол 30'000 болохоор нь аваарай л гээд байсан одоогоор надад 15'000 болчихсон явна, цаг бүр жаахан өгнө. Multiply гэж ороод шооны тоо хэд байхыг тааж өсгөхөөр үзэж болох ч алдах магадлал өндөр болохоор мөрөөрөө өдөртөө нэг ч юм уу ороод гарахад зүгээр байх.

4. Ads4btc: харин эндээс сүүлийн 10401-г татсан, зар үзээд цөөн satoshi авдаг юм билээ, зарыг нь шинэ цонхон дээр нээгээд Minimize хийчих, гол ажиллж байгаа зүйлээ хийгээд явчихад саад болохгүйгээр үзсэн гээд тооцоо хийгээд явчихна. 


Ажиллахгүй аргууд
5. Minegate дээр мөнгө төлөхгүй бол ингээд 30 хоногийн дараа үнэгүй өгсөн хүчин чадал нь царцчихдаг юм билээ, уг нь автоматаар хийж болно гээд байгаа ч анхааруулга бусад сайтууд дээр яваад байна лээ шүү, үнэгүй олсон биткойноор туршиж болох л байх, мөнгө төлнө гэвэл буцааж авах найдвар багатай. 




6. Янз бүрийн хөрөнгө оруулалтын амлалт өгч байгаа (Биткойн шилжүүлчих, 4 хоноод 10-100 дахин өсгөж өгнө г.м.) төрөл бүрийн сайтууд харагдана лээ - Биткойн дагасан луйвар алхам тутам таардаг, тэдний л нэг хувилбар. OneCoin ч нэг иймэрхүү юм яриад байдаг

7. Янз бүрийн мөрийтөй тоглоомууд: Казинод хожихын тулд хувьдаа казинотой бол гээд байдаг, энийг үнэхээр л сайн мэддэг биш бол мартсан нь дээр биз дээ, би лав шоо, рулет, хөзрийн тоглоомууд нь тоглуулж байгаа талд нь илүү давуу боломжтой байгаад итгэлтэй байна. 
8. Зориулалтын төхөөрөмж аваад тооцооллыг нь хийлгээд биткойноор шагнуулах: Энэ ч арай худлаа санагдаад байгаа юм. Гайгүй үзүүлэлттэй төхөөрөмж нь 2500$ үнэтэй, хамгийн сайн тохиолдолд 6 сард өртгөө нөхнө гэвч магадлал өдөр бүр буурна тогны зарцуулалт нь бараг ашигт ажиллагааг үгүйсгэнэ - үнэгүй тогтой, үнэхээр туршиж үзэх хүсэлтэй, мөнгөтөй бол чөлөөтөй. 

Bitcoin мэт крипто валют нь өндөр үнэлгээтэй болоод, олон хүний анхаарлыг татахын хажуугаар дагаад шинэлэг, илүү зальжин хууран мэхлэгчийн гол хэрэгсэл болж байгааг анхаараарай. Итгэмээргүй сайхан санал хаана ч бай олж үзвэл итгэхгүй байсан нь дээр шүү, эргэлзэж байвал Comment хэсэгт асуугаарай. Хүний, өөрийн луйварчдад хөлс хөдөлмөрөө шингээсэн мөнгөө алдахаас өмнө жаахан бод ;). 

Sunday, February 05, 2017

Bitcoin wallet/Bitcoin түрийвч

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг хүн бүрийн анхаарлыг 1000$-с дээш үнэлгээтэй болохоороо хүчтэй татдаг Bitcoin-г ямар нэг аргаар олж авбал хадгалах түрийвч ханаас авахыг энд жаахан бичье. -->

Гурван жилийн өмнө сонирхож байсан үеэтэй харьцуулад илүү олон сонголт байгаа ч би л хувьдаа https://greenaddress.it/en/ -г сонгоод авчихлаа, энэ нь гар утсан дээрээ болон дурын компьютер дээр зэрэг хандаж болох давуу талтай юм. Нууцлал, аюулгүй байдал ч бас гайгүй болтой, энэ компани алга болсон ч та дансан дахь үлдэгдлээ өөрөө хэсэг хугацааны дараа өөр дансанд шилжүүлээд авчихаж болно. 

Бүртгүүлэх явцад танд 10 орчим дахин давтахгүй цуврал үгийг өгөх бөгөөд үүнийг найдвартай файлд, үүлэнд сануулчихвал зүгээр болтой. Тэр үгсээ анх нэвтрэхдээ ашиглах бөгөөд гар утасны хувилбар нь таны дугаар уруу нууц үг SMS-р явуулах буюу утасны дуудлага хийн өгнө. 

За нэг түрийвчтэй болчихлоо, Receive буюу хүлээн авах гээд ороод үзэх бүрт таны нууцлалыг хангахын тулд шинэ хаяг өгдөг юм байна. Бараг анхных маань хаяг 3HkkZ4YbhRYCbZbWPEGGf4RALBp1mn7N2p гэж байна, хандив явуулж магад гээд биччихье :) Түүндээ одоогийн үнэлгээгээр 0.15$ үнэлгээтэй цөөн биткойны бутархайг одоогоор олоод авчихлаа. Яаж олсоныг удахгүй тусдаа бичлэг болгож оруулья