Wednesday, January 12, 2011

Economic boom - So what?

Эдийн засгийн өсөлт - Тэгээд юу гэж?

Уржигдар орой Р. Амаржаргал гуайн докторантын ангийн оюутнуудад зориулсан лекцэнд очиж суух боломжийг мэдэнгүүтээ Twitter дээрээ Эдийн засгийн өсөлт танд яаж мэдрэгдэж байгаа талаар асуутал дөрвөн хүн хариу ирүүлсэнээс гурав нь юун өсөлт, хэрэглээний барааны үнэ өсөөд улам бүр хэцүү мэт санагдаж байхад чинь гэсэн хариуг өгсөн бол нэгэн компанийн захирал борлуулалт нэмэгдэж, мөнгөн урсгал жигдэрч байгаа талаар сайхан хариу өгсөн байна. 

Энэ лекцтэй холбоогүйгээр, Монгол улсыг мэддэг гадаад хүмүүс хоёр жилийн өмнөхөөс хэд дахин нугарсан үзүүлэлт гарах боломжийг хэвлэл мэдээллийн олон хэрэгслүүдээр Хорт Боб хочит Роберт Фрийдланд болон манай улсад үйл ажиллагаагаа явуулах гэж буй олон компани мэдээлж, шаардлагатай хөрөнгө оруулалтаа босгоход ашиглаж суухад бид суралцах зүйлсээ олж хараад ижилхэн ашиглаад явж байгаа жишээ ч байна. Гэхдээ дээрэмдүүлж байгаа талаар Д.Бямбасүрэн гуай хүртэл хэлээд л явах юм. Таны гэрт дээрэмчин ороод ирсэн гэдгийг мэдвэл та юу хийх вэ? Буруу шийдвэр гаргах нь огт гаргахгүй байснаас дээр гэдэг ч энийг та өөрөө сайн бодоорой...

Р. Амаржаргал гуайн "Монголын хөгжлийн загвар" лекцийг шимтэн сонсож, сангийн дэд сайд Ч. Ганхуяг болон СЭЗДС-н захирал Д.Батжаргалын нэмэлт товч яриануудын дараагаар надад "Муу хүмүүсийн хүчирхийллээс сайн хүмүүсийн чимээгүй байх нь илүү хортой" гэдэг үг л санагдаж байв. Харьцангуй давуу тал дээрээ тулгуурлаж, том хэмжээний үйлдвэрлэл, бүтээн босголт, зам тээврийг - тэр дундаа төмөр замын сүлжээг өсгөх/өргөжүүлэх, хөрөнгийн биржийг үйл ажиллагаанд оруулах гэсэн санаанаас гадна эдийн засгийн тогтолцоонуудын онцлогийн талаар дурьдсан энэ лекцийг нийтлэл болгон олон нийтэд түгээх ажил удахгүй хийгдэнэ гэж найдаж байна.  

Өмнө маань маш их боломж байна, харин бид ухаалаг, шургуу хөдөлмөрлөж байж л энэ өсөлт гэж хүн болгоны амнаас унаж буй үгийн ид шидийг биеэр мэдэрнэ.