Feb 14: Гадаа овоо хүйтэн байлаа, Спортын төв ордоны хажуухнаас ирсэн түүнийг хүлээн Мөнгөн завьяагийн гадна 30 минут хүлээлээ. Damn the traffic jam!!! (Орбитоос Оффицерын ордон хүртэл метро тавиасай)
Feb 18: Цагаан сарын шинийн нэгэн: Өглөө эрт босч өнгөрсөн 3 жил дагаж байгаа заншил ёсоор Хийморийн овоо зүг явлаа. Бараг л 200-300 машин, 1000-1500 эрчүүд тэнд цуглажээ. 1, 2 машин гадны "шар толгойтнууд" хүмүүс харагдлаа (Жил ирэх бүр л нэмэгдээд байх юм). Өглөө гарангуутаа гэрээ харах гэсэн байдгүйээ олддог юм биш. Бөөн утаа. Гэр хороолол дахь хүнд гарууд хуучин дугуй, үхсэн нохой шатаан хоносон бололтой. Ямар азаар энд их салхитай юм бэ? Агаар нь хөндийд байгаагаас илүү цэвэр байсан гэдэгт эргэлзэхгүй байна. (Гэр хорооллынхонд шөнөдөө 1Т-р цахилгаан өгөөд гэрт нь цахилгаан халаагуур өгч болдоггүй юмуу? Тэр сарын 3000 /уг нь 10000/ өгч байгаа хүүхдүүд нь сард түүнээсээ 2,3, 5...X дахин их мөнгө эмчилгээндээ хэрэглэж байгаа юм биш биз дээ?)
Энэ жил арай цөөхүүлээ овоон дээр гарч ирлээ.
Feb 20: Шинийн 3-г ер нь ажлын өдөр гэж тооцох уу, амралтаар тооцох уу? :D Үдээс өмнө жаал хуралдаад, үдээс хойш айлаар хэсвээ :D
Feb 22: Түүнээр жаал лекц уншууллаа, "Хүн хэлэхээс нааш" гэдэг шиг 8-р ангид байсан идэвхи санаачлагыг маань сэргээн мандууллаа :p Маргааш өглөө харилцагчийн оффистой ойр салбарт туршилтын журмаар программаа хэрэглэж эхлэх шийдвэр гарах байх гэж найдаж байна ;)
No comments:
Post a Comment